Сонгууль 2013

June, 2013

  • 23 June

    СЕХ-ноос мэдэгдэл гаргалаа

     Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос дараах мэдэгдлийг гаргав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг  2013 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулах бөгөөд сонгуулийн дүн гаргах мөч ойртож байна. Сонгуулийн үйл ажиллагаанд сонгуулийн бүх шатны байгууллага, иргэд сонгогчид, улс төрийн нам, төрийн болон төрийн бус байгууллагууд тус тусын хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Монгол Улсын …

  • 23 June

    Иргэний хөдөлгөөний намын уриалга

    2013 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙД: 2013 оны 6 сарын 26-нд Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Иргэний Хөдөлгөөний нам нь улс төрийн хүчний хувьд энэ удаагийн сонгуульд оролцож байгаа аль ч намыг дэмжихгүй гэдгээ Мэдэгдэж байна. Учир нь Монгол Улсын иргэн “Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэсэн Үндсэн хуулийн зарчим алдагдах, иргэнийг үзэл …

  • 23 June

    Ц.Элбэгдорж: Өсгөсөн хүү шигээ надад итгээрэй

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааныхаа хаалтын арга хэмжээг АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Сүхбаатарын талбайд өнөөдөр хийлээ. Ц.Элбэгдорж нэр дэвшигчийн сонгогчидод хандан хэлсэн үгийг сийрүүлснээ хүргэж байна. Ц.Элбэгдорж: Бид 1990 онд энэ талбай дээр жагсаж байсан. 1990, 1991 онд хамтдаа картын бараанд оочирлож явсан. Би эхээс төрөөд Монголын ард түмний хүү болсон. Би бол та бүгдийн өсгөсөн хүү. Та бүхэн өсгөсөн …

  • 20 June

    Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Удвалтай ярилцсан нь /фальетон/

    –   Сонгуулийн өдөр ойртож байна, та хаагуур яваад байна вэ? –     Эгч нь сурталчилгаагаа хийгээд хөдөөгүүр л яваад байгаа, сая хөдөө явж байтал нэг хүүхэд төрөөд… –        Юу, таниас уу..? –   Юу гэж дээ, балай юм асуудаг хүүхэд вэ чи, манай хөдөөний сонгогч эмэгтэй төрөөд , би эх барьж авахгүй юу даа,  тэгээд миний нэрийг охиндоо өгсөн  …

  • 19 June

    Иргэний нийгмийн байгууллагууд Ерөнхийлөгчөө дэмжинэ

     Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжин ажиллахаа илэрхийлж Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагын удирдлагууд өнөөдөр АН-ын ЕНБДарга Ц.Оюундарьтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Нэр дэвшигч Ц.Элбэгдорж ялалт байгуулсан тохиолдолд Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт дараах асуудлуудыг тусган, бүрэн эрхийн хугацаанд  нь хамтран ажиллах юм байна. 1. Төрийн бүх шатны байгуулагуудын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, …

  • 19 June

    СЕХ мэдээлэл хийнэ

     Сонгуулийн ерөнхий хороо, Монголын хараагүйчүүдийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төв хамтран СЕХ-ны хурлын танхимд 11:00 цагт мэдээлэл хийнэ.  Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэрхэн санал өгөх, тэдэнд санал өгөх боломжоор хэрхэн хангах талаар мэдээлэл хийнэ. СЕХ-оос санал өгөх боломжгүй иргэдийн саналыг битүүмжилсэн хайрцгаар урьдчилан  авдаг бөгөөд санал өгөх боломжгүй иргэд урьдчилан тухайн хэсгийн хороондоо мэдэгдсэн байх ёстой аж. …

  • 18 June

    МАН-ынхан сөрөг хүчнээ хууль зөрчиж байна гэв

     МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, Ш.Раднаасэд, Б.Долгор нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгаа Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 13.2-т зааснаар сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд зөвхөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид томилон ажиллуулна гэсэн заалтыг зөрчиж, 10 гаруй аймагт сонгуулийн хороод, хэсгийн хороодыг байгуулахдаа төрийн захиргааны болон үйлчилгээний биш хүмүүсийг оролцуулсан нв …

  • 18 June

    МАХН хэвлэлийн хурал зарлав

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байна. Сонгуулийн сурталчилгаа явагдаж буйтай холбоотойгоор Монгол ардын хувьсгалт намаас хэвлэлийн бага хурал зарлалаа. Сангийн сайд Ч.Улаан болон МАХН-ын сонгуулийн төв штабаас хэвлэлийн хурал 15:00 цагаас өөрийн байрандаа хийхээр болсон байна. Хурлаар сонгуультай холбоотой хууль бус олон баримтуудын талаар мэдээлнэ. Т.Түвшин Ugluu.mn

  • 17 June

    Санал тоолох машиныг туршиж үзлээ

     Санал тоолох машиныг турших хүрээнд 342  саналын хуудас уншуулсан. Өгөгдсөн тавилын дагуу уншигдсан  эдгээр саналын хуудаснууд нь зөв тоологдож, сонгож авсан машинууд тооллогын алдаа гаргаагүй гэж МИДАС төрийн бус байгууллагын Гүйцэтгэх захирал  С.Энхжаргал мэдэгдлээ.              Энэ  байгууллага нь  сонгуулийн автоматжуулсан системийн  үйл ажиллагаанд мониторинг хийх хүрээнд санал тоолох машинд туршилт хийх, түүнд намууд болон төрийн бус байгууллага, хэвлэл, мэдээллийн төлөөллийг …

  • 16 June

    Ц.Элбэгдорж: Та бүхэн хотоо, харин би төрөө цэвэрлэе. Хамтдаа нийлээд улс орноо хөгжүүлье

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өнөөдөр буюу зургадугаар сарын 14-ний 13:00 цагт Соёлын төв өргөөнд зам талбайн үйлчлэгчидтэй уулзлаа. Нэр дэвшигчтэй хамт УИХ-ын дарга З.Энхболд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга, Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал нар хүрэлцэн иржээ. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл уулзалтыг нээж хэлсэн үгэндээ …

  • 16 June

    Дарханчууд сунгалт биш сонголт хийнэ

     Дарханчууд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хэнийг сонгохоо хэдийнэ шийдчихжээ. Нар ээсэн найрамдлын хотын эзэд энэ удаагийн сонгуулиар сунгалт биш сонголт хийнэ гэж байна. Тэр сонголт нь МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ гэдгийг ч хэлж байна. Дархан-Уул аймгийн иргэд ийнхүү өөрт нь итгэж буйгаа ирэх сарын 26-нд сонголтоороо батлан харуулна гэдгээ нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд амлаж байсан юм. Гудамжинд таарсан иргэд, зах дээр …

  • 14 June

    “Бид саналаа өгнө” хөдөлгөөнийхөн сонгогчдыг идэвхжүүлнэ

    Улсын хэмжээнд 1.9 сая сонгогч байдгаас  сүүлийн үед тэдний тал хүрэхтэй үгүйтэй хувь нь сонгуульд саналаа өгдөг болсон байна. Тэртээ 1992 оны УИХ-ын сонгуулиар 95.6 хувьтай байсан сонгогчдын ирц 2012 оны парламентын сонгуульд 65.24 хувь болтлоо буурсан гээд бодоод үз л дээ. Тэнгэр, газар шиг дээрх ирцийн дүнд зөвхөн зохион байгуулагчдын ажлын алдаа төдийгүй сонгогчдын идэвхи ч нөлөөлж буй. Иймд …

  • 14 June

    Ц.Элбэгдорж: Би та бүхний дуу хоолой байх болно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өчигдөр  буюу зургадугаар сарын 13-нд Соёлын төв өргөөнд Улаанбаатар хотын цагдаагийн хүрээний албан хаагчидтай уулзлаа. Цагдаа, дотоодын цэргийн хүрээний бие бүрэлдэхүүний төлөөлөлтэй хийсэн уулзалтыг нээж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотын шинэ удирдага ажлаа аваад хамгийн түрүүнд нийслэлээ аюулгүй, амгалан тайван хот болгох зорилт …