“Монгол хүн л юм бол” хөдөлгөөнөөс Сонгуулийн ерөнхий хороог огцруулах асуудлаар Монгол ньюс мэдээллийн төвд 11:30 цагаас хэвлэлийн бага хурал зарлав. Тус хөдөлгөөнөөс СЕХ-г хэт улс төрчсөн, нэг намын талд үйлчилсэн, Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн үйлдэлүүд гаргаж байна гэж буруутгаж буй юм. Иймд СЕХ огцрох ёстой гэж үзэж буй ажээ. Т.Түвшин Ugluu.mn
Сонгууль 2013
June, 2013
-
8 June
МАН-ын сонгуулийн хар PR АН-ын залуу лидерүүдийн эсрэг чиглэжээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлж цөөнгүй хоног өнгөрч буй энэ өдрүүдэд сурталчилгаа нэг нэгнээ намнасан улс төрийн хар PR цухалцах болов. Нэг нэг рүүгээ дайрсан хар мессеж ихсэж буйг ажигчлагчид хийгээд мэргэжлийн байгуулага сануулж буй юм. Сонгуулийн сурталчилгаа нь товчхондоо бол өөрийнхөө хийсэн ажил хийгээд, хийх ажлаа олон нийтэд таниулахад оршдог. Гэтэл манай улс төрчид өрсөлдөгчөөсөө гадна өөр …
-
7 June
Н.Удвалд төрийн тэргүүнээр ажиллах туршлага байна уу
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас Н.Удвалын нэрийг дэвшүүлсэн нь түүхэндээ эмэгтэй хүн төрийн тэргүүний төлөө өрсөлдсөн явдал болсон юм. Эмэгтэй нэр дэвшигчтэй гэдгээрээ энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн нэг онцлог. Эмэгтэйчүүд улс төрд сүүлийн жилүүдэд хүчтэй орж ирж, иргэдийн зүгээс ч ихээхэн итгэл хүлээлгэх болсоныг харгалцан намаас нь түүний нэрийг дэвшүүлсэн гэж ойлгогдож байгаа юм. Гэвч түүнийг Ерөнхийлөгчөөр ажиллах хүн тун …
-
4 June
Ц.Элбэгдорж: Ерөнхий сайдад би энэ Г.Дэнзэн гэдэг хүнээ өөрчил, тэгээд шалгуул гэж хэлсэн
АН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдорж сонгуулийн сурталчилгааны ээлжит нэвтрүүлгийн үеэрээ сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа, ойрын өдрүүдэд улс төрийн ярианы “халуун бай” болоод байгаа ЗГ-ын ХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэнгийн тухай сэтгүүлчийн асуултанд хариулахдаа: “Ер нь шинээр томилогдсон дарга нарын байгаа байдал нэг л болохгүй байгаа юм…, гэхдээ би Ерөнхий сайдад нэг үг хэлсэн, энэ Г.Дэнзэн гэдэг хүнээ ажлаас нь өөрчилөө, тэгээд …
May, 2013
-
31 May
Өвөрхангайн сонгуулийн маргааныг шүүж байна
УИХ-ын 2012 оны сонгуулийн Өвөрхангай аймгийн аравдугаар тойрогт нэр дэвшин өрсөлдсөн Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг Сонгуулийн тухайн хууль зөрчсөн гэж үзсэн билээ. Тиймээс Өвөрхангай аймагт тэдэнтэй өрсөлдсөн АН-ын нэр дэвшигчид УИХ-ын гишүүний тангараг өргөсөн. Харин МАН-ын зүгээс үүнийг хууль бус гэж үзэн шүүхэд давж заалдсан юм. Сүхбаатар дүүргийн шүүхэд дээрх асуудлаар давж заалдах шатны шүүх хурал эхэлж байна. АН-ын зүгээс тэднийг …
-
21 May
Сонгуулийн хуанли
Маргааш Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэнэ. Цаашлаад сар гаруй сонгуулийн сурталчилгаагаар “амьсгалсан” өдрүүд сонгогч биднийг хүлээж байна. үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу болж өнгөрөх, сонгуулийн ерөнхий хорооноос хэрэгжүүлэх ажил, үйл явдлыг багтаасан 5-6 сарын цаг тооны бичгийг хүргэж байна. ugluu.mn