Наадам 2013

May, 2013

  • 29 May

    Сонгуулийн бүртгэл дуусч байгаатай холбогдуулан видео хурал хийв

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гадаад оронд суугаа иргэдийн санал авах бүртгэл өнөөдөр /5 дугаар сарын 29/ дуусахтай  холбогдуулан уг ажлыг зохион байгуулах комисс өчигдөр ээлжит цахим уулзалтыг (видео конференц) ГХЯ-нд зохион байгуулж, Гадаад харилцааны сайд Л.Болд оролцон ажлын үйл явцтай танилцлаа.  Тэрбээр гадаадад суугаа иргэдийн бүртгэлийн явцын талаарх салбар комиссуудын мэдээллийг сонсож, бүртгэл дуусах шатандаа орж байгааг анхааруулан үлдсэн хугацаанд …

  • 29 May

    Н.Энхбаярын үзгийг дуудлага худалдаанд оруулав

     МАХН-аас нэр дэвшигч Нацагийн Удвал Ерөнхийлөгчийн сонгуулийн орон нутгийн сурталчилгаагаа Их Монгол Улсын нийслэл Хархорум хотоос энэ сарын 24-ний өдөр эхлүүлсэн билээ. Тэрээр дөрөв хоногийн хугацаанд Өвөрхангай, Архангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон зэрэг аймгуудаар тойрч, танхим дүүрэн цугларсан иргэд сонгогчидтойгоо нүүр тулан уулзаад ирсэн юм. Нацагийн Удвал өчигдөр нийслэл хотноо ирсэн даруйдаа нэр дэвшигчийнхээ хандивын уулзалтыг намын нөхдийнхөө хүрээнд хийж, хэд …

  • 29 May

    Б.Жаргалсайхан, Б.Эрдэнэбат нар Ц.Элбэгдоржийг дэмжихээ илэрхийллээ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг БНН, Эх орон нам дэмжин ажиллахаа илэрхийлж өнөөдөр Төрийн ордонд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, Эх орон намын дарга Б.Эрдэнэбат нар гарын үсэг зурсан юм. Монгол орны үсрэнгүй хөгжлийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжилд хүргэх, шинэ хөгжлийн төлөвлөлтийн бодлогыг тууштай дэмжих, нийт …

  • 29 May

    Гадаадад байгаа санал өгөх иргэдийн бүртгэл өнөөдөр дуусна

     Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах салбар комисс  иргэдийг бүртгэх ажиллагааг санал авах өдрөөс 15 хоногийн өмнө буюу өнөөдрөөр дуусгавар болгож байна. Үүний дараа бүртгэлийг  гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Комисс хүлээн авч, нэгтгэн улмаар улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх ажээ. Ийнхүү нэгтгэсэн бүртгэлийг  гадаад улсад байгаа монгол иргэдийн  бүртгэлийн …

  • 29 May

    Гадаадад суугаа Монголчууд өнөөдөр ерөнхийлөгчийн сонгуульд бүртгүүлнэ

     Гадаад амьдарч байгаа Монголчууд өнөөдөр оршин суугаа газрынхаа Монгол улсын элчин сайдын яам, Байнгын төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын газар биечлэн очиж, эсвэл цахим шуудан болон факсаар сонгуульд оролцохоо бүртгүүлэх юм байна. Иргэд бүртгүүлэхдээ, СЕХ-оос баталсан мэдээллийг багтаасан маягтыг бөглөж, үндэсний гадаад паспортын хуулбарын хамт салбар комисст өгөх аж. Ийнхүү бүртгүүлснээр гадаадад амьдарч буй иргэд маань  зургаадугаар сарын 14-өөс 16-ны өдөрүүдэд Ерөнхийлөгчийн …

  • 28 May

    Дэлхийн шилдэг 100 их сургуульд суралцах монгол оюутнуудад төрөөс дэмжлэг үзүүлнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн шилдэг их сургуульд суралцах оюутан залуучуудыг дэмжих зорилгоор Засгийн газарт чиглэл өгсөн 78 дугаар зарлиг гаргасан билээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудлын зөвлөх Р.Болдоос тодруулга авав. -Ерөнхийлөгчийн зарлигийн гол санааг хэлж өгнө үү ? Сүүлийн жилүүдэд манай залуучууд гадаадын өндөр хөгжилтэй оронд очиж суралцах, чанартай дээд боловсрол эзэмших …

  • 27 May

    Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр

    МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Уриа: Эвийг эрхэмлэнэ Зөвийг дэмжинэ Монгол Ардын Нам гишүүдийнхээ төдийгүй нийт ард түмний дунд “Эв нэгдлийн элчийг ард нийтээрээ тодруулъя” хэлэлцүүлэг өрнүүлж, олон түмний санаа бодлыг тодорхой асуудлуудаар тандан судлах замаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх нэр дэвшигчээ тодруулж, миний нэрийг дэвшүүллээ. Миний бие үүнийг надад хүлээлгэж буй өндөр итгэл найдвар хэмээн хүлээн авч байна. Ерөнхийлөгчид нэр дэвшсэний …

  • 24 May

    Тэнгэр , газар шиг ялгаатай сурталчилгааны эхлэл

     Монгол Улсын тав дахь Ерөн­хийлөгчийг сонгох сон­гуулийн сурталчилгаа ал­бан ёсоор эхлээд хоёрхон хонож байна. Өчигдрөөс эх­лээд сонгууль хүртэлх 34 хо­ногийн дотор нам бо­­лон нэр дэвшигчдийн зү­гээс нийт 24.3, улсын төсвөөс сонгуулийг зохион байгуулахад 15.8 тэрбум, нийтдээ Монгол Улсын хэм­жээнд 40.1 тэрбум төг­рөгийг Ерөнхийлөгчийн сон­гуульд зарцуулаад дуус­гана. Энэ нь өдөрт нэг тэрбум, 800 сая төгрөгөөр “цэнгэн хөг­жил­дөцгөөнө” гэсэн үг юм. Ийм …

  • 23 May

    Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өдөр тутмын сонинд хаалттай

      Нэр дэвшигчдийн дуулианы дараа эргээд нэг хартал, хэвлэлийнхэн үгүй мөн том “мад”-луулжээ. Юу гэвээс бид хэвлэлийн эрх чөлөөгөө “хөөрхөн” гэгч нь боолгуулж, хөдөө царайлаад сууж байна. Мэдээж хэвлэлийнхэн бид ч адтай улс учир Ерөнхийлөгчийн сонгуулиар яаж амаа бариулах болсон талаар “чимээ” авчээ. Тиймдээ ч өдөр тутмын сонинууд энэ талаар бичээд эхэлчихсэн. Би үргэлжлүүлж байна. Хэрхэн “том авахуулсан”-аа тайлбарлавал, ирэх …

  • 22 May

    Сурталчилгаа “эмнэлэг, CTӨ ,орон нутаг”-аас эхэллээ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан, сурталчилгааны ажлаа эхлүүллээ. АН-аас нэр дэвшигч, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шууд л Дорнод аймгийг зорин ниссэн. Тэнд анхны уулзалтаа эхлүүлсэн. Түүнийг энэ удаа УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, БОНХ-ийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн М.Зоригт, “Сонгодо” эмнэлгийн захирал Б.Болдсайхан болон бусад албаны хүмүүс дагалдан яваа аж. Харин МАН-аас нэр дэвшигч УИХ-ын …

  • 22 May

    СЕХ Ажлын хэсэг байгуулав

    Сонгуулийн Ерөнхий Хорооны өнөөдрийн хуралдаанаар сонгуулийн бэлтгэлийг хангах хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, түүний явцад хяналт тавих, хүргүүлэх, хүлээлцэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг  байгууллаа. Ажлын хэсгийг СЕХ-ны нарийн бичгийн дарга Б.Алтанжаргал ахлаж, бүрэлдэхүүнд  нь СЕХ-ны зарим гишүүд, Ажлын албаны ажилтнууд оржээ. Энэ ажлыг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах, Ажлын хэсгийн  ажлын төлөвлөгөө гаргах, нэгдсэн удирдлагаар …

  • 22 May

    СЕХ сонгуулийн үеэр ажиллах Хэвлэл, мэдээллийн Зөвлөл байгууллаа

    Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ажиллах Хэвлэл, мэдээллийн орон тооны бус Зөвлөлийг дэргэдээ байгууллаа. Зөвлөлийг  Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож буй улс төрийн намууд түүнчлэн хэвлэл, мэдээллийн байгууллага, төрийн бус байгууллагуудыг тус тус төлөөлсөн таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд тус зөвлөлийн даргаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн Эвлэлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Батхишиг томилогджээ.  Тус Зөвлөл нь Ерөнхийлөгчийн сонгуульд …

  • 22 May

    Морьд эргэлээ, уралдаан эхлэлээ…

     Нүүдэлчин удамт Монголчууд уралдаан гэдэг үгийг хурдан морины уралдаан гэдгээр сайн ойлгож байгаа. Тун удахгүй баяр наадамын түрүүч нь эхлэж, энд тэндгүй хурдан морьдын уралдаан болно, УИХ-ын гишүүдээс эхлээд, унааны ганц морьтой эр ч баяр наадамд мориныхоо тоосыг “үзэхээр” хөдөө хөрч, гадаа гандахаар мордоно. Харин энэ удаа бид хурдан морьны уралдааны тухай биш, Ерөнхийлөгчийн сонгуулийн “уралдаан”-ы тухай ярих гэж байна. …