Наадам 2013

June, 2013

  • 21 June

    Дээлний шинэ нь хүний хуучин нь дээр

     Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өнөөдөр Баянзүрх захаар орж худалдаачидтай уулзлаа. Түүнийг Баянзүрх захад хүрэлцэн ирсэнд худалдаачид анх удаагаа төрийн тэргүүн маань манай захад ирж хуралдаачид бидэнтэй уулзлаа. Хувьтай хүн хурнаар гэж сайхан үг байдаг. Ерөнхийлөгчийг маань ирэхтэй зэрэгцэн тэнгэр хураа хайрлалаа хэмээн билэгшээн угтсан юм. Тус захад худалдаа үйлчилгээ явуулж буй иргэд Ерөнхийлөгчөө дэмжихээ илэрхийлж дээлний шинэ …

  • 21 June

    Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун сонгуулийн бэлтгэл ажилтай танилцана

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ирэх долоо хоногийн лхагва гаригт болно. Сонгуулийн санал хураалт дөхөж буйтай холбоотойгоор Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун, нарийн бичгийн дарга Ц.Отгонбагана, С.Отгонгэрэл, Т.Батдорж нар дүүргийн сонгуулийн хороод дээр ажиллаж сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаатай танилцана. Т.Түвшин Ugluu.mn

  • 21 June

    Санал тоолох төхөөрөмжүүдийг туршина

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд санал тоолох төхөөрөмжийг нэг бүрчлэн шалгаж, программчилж, гэрчилгээжүүлээд  сонгуулийн  бүх хэсгийн хороодод хугацаанд нь хүргүүлээд байна. Сонгуулийн бүх хэсгийн хороод санал тоолох төхөөрөмжийн бэлэн байдал, мэдээлэл дамжуулах хэвийн, тасралтгүй ажиллагааг хангах, сонгуулийн явц, санал хураалтын дүнгийн талаарх мэдээ, мэдээллийг нийтэд шуурхай хүргэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор төхөрөөмж болгонд  саналын хуудас уншуулж, үр дүнг …

  • 20 June

    Санал тоолох төхөөрөмжийг туршина

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд санал тоолох төхөөрөмжийг нэгбүрчлэн шалгаж, программчилж, гэрчилгээжүүлээд  сонгуулийн  бүх хэсгийн хороодод хугацаанд нь хүргүүлээд байна. Маргааш буюу 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр сонгуулийн бүх хэсгийн хороод санал тоолох төхөөрөмжийн бэлэн байдал, мэдээлэл дамжуулах хэвийн, тасралтгүй ажиллагааг хангах, сонгуулийн явц, санал хураалтын дүнгийн талаарх мэдээ, мэдээллийг нийтэд шуурхай хүргэх бэлтгэл ажлыг хангах …

  • 20 June

    Үүнийг их бүтээн байгуулалт гэхгүй юм бол өөр юуг бүтээн байгуулалт гэх юм бэ

     Ардчилсан Намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Баянгол дүүргийн иргэд сонгогчидтой өнөөдөр “UB palace”-д уулзлаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Баянгол дүүргээс нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа нар оролцон дэмжиж үг хэлэв. С.Эрдэнэ хэлэхдээ “Ардчилсан хувьсгалын эхнээс биднийг зоригжуулж, манлайлж явсан цөөн хэдэн хүний нэг бол Ц.Элбэгдорж. Тэр үед бид зөв зүйл хийж байна гэдэгтээ итгэлтэй …

  • 20 June

    Нэр дэвшигчид 24-ний өдөр халз мэтгэлцэхээр боллоо

     Монгол Улсын Ерөн­хий­лөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэг­дорж, Н.Удвал, Б.Бат-Эрдэнэ нар ирэх 24-нмий өдөр халз мэтгэлцэхээр боллоо. Энэхүү уламжлалт мэтгэлцээнийг МҮОНРТ-ээр тухай өдөр 21:45 цагт шууд дамжуулах бө­гөөд нэр дэвшигчид үзэгч­дийн асуултад хариулах замаар мөрийн хөтөл­бөрөө танил­цуулах юм. Мөн иргэд нэр дэвшигчдээс асуух асуултыг 24-өөс хоёр хоногийн өмнө буюу 22-ны өдөр  утас, мессеж, цахим шуудан­гаар авах гэнэ. Г.Сонор ugluu.mn

  • 20 June

    Хэн ялах бэ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургаа хоногийн дараа болох гэж байна. Сонгуулийн сурталчилгааны хугацаа дөрөв хоногийн дараа дуусгавар болох бөгөөд нэр дэвшигчидийн сурталчилгаа өмнөх ерөнхийлөгчийн сонгуулиудын сурталчилгаатай харьцуулахад харьцангуй хар PR багатай, аядуу тайван болж буйг улс төр ажиглагчид онцолж буй юм.  Сонгуулийн санал хураалтаас өмнө нэр дэвшигчидийн хэн нь ялах бэ гэсэн таамагийг дэвшүүлцгээх болов. Энэ талын судалгаа, …

  • 20 June

    “Уралдаан” барианы зурхай руу дөхлөө

    Ерөнхийлөгчийн сонгуулийг хурдан морины уралдаантай зүйрлэх юм бол барианы зурхайн бараа харагдаж эхлэлээ. Мэдээжийн хэрэг  хэн нь түрүүлэхийг хэлэх боломжгүй. Гэсэн хэдий  ч одоогийн  уралдааныг харах юм бол  хазаар татаж явахгүй бол хадуураад юмуу барианы зурхайн өмнө  хойш суучихаж магадгүй  нэг морь, хэдий хүч гарган барианы зурхай  руу тэмүүлэх боловч хүүхэд нь томдсон, уяа сойлго нь тааруухан нэг морь, энэ …

  • 20 June

    Мэлмий хурц байх аваас явах зам тод болно

    Баруун, зүүн хараад нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн орон нутгийн сурталчилгаа өндөрлөв Монгол орныхоо наран ургах зүүн хязгаар Дорнод аймгаас сонгуулийнхаа ажлыг эхлүүлж байсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж эх орноо нар зөв тойроод өчигдөр орой Сэлэнгэ аймгийн Мандал суманд орон нутгийн сонгуулийн сурталчилгаагаа өдөрлүүлэв. Хөдөө орон нутгийн сонгуулийн сурталчилгаагаа 21 аймагт хийгээд Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сумд, …

  • 19 June

    Вашингтон хотноо “Гарцан дахь асуулга” (Exit poll) явуулсан туршлага, плагиаризм, бас бус зүйл

     2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр Америкийн Монголчуудын “Даяар Монгол” онлайнаас Вашингтон хотноо “Гарцан дахь асуулга” буюу Эксит полл явуулж байсан бол энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар “Бид сонгох эрхтэй” клубтэй хамтран хоёр дахь удаагаа явууллаа. Вашингтон хот дахь салбар комисст нийт 448 сонгогч саналаа өгснөөс бид 76 буюу 17%-ийг нь санал асуулгад хамруулж чадлаа. Юуны өмнө Эксит поллын тухай товч танилцуулах …

  • 19 June

    АН-ын Гишүүд дэмжигчидийн холбоо мэдэгдэл гаргалаа

     Ардчилсан намын гишүүд дэмжигчдын холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн тав дахь удаагийн ээлжит сонгуультай холбоотойгоор мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэлийг бүрэн эхээр нь хүргэе МЭДЭГДЭЛ Ардчилсан намын гишүүд дэмжигчдын холбоо Монгол улсын Ерөнхийлөгчийн тав дахь удаагийн ээлжит сонгуулийг эхнээс нь анхааралтай ажиглаж байгаагийн хувьд энэхүү сонгуультай холбогдох дараах мэдэгдлийг олон нийтэд илэрхийлж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна. Монгол улсын Үндсэн …

  • 19 June

    Хараагүйчүүд тусгайлсан саналын хуудсаар сонгуульд саналаа өгнө

    Монголын хараагүйчүүдийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төв, СЕХ хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалттай холбогдуулан мэдээлэл хийлээ. Хараагүй иргэд өмнө нь ойр дотны хүнээрээ дамжуулан саналаа өгдөг байсан. Тэгвэл энэ удаа өөрсдөө бусдын адил нууц байдлаар саналаа өгөх боломж бүрдсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, хараагүй иргэдэд зориулсан товгор үсэг бүхий саналын хуудсыг бэлэн болгосон байна. Ингэснээр хараагүй иргэд …

  • 19 June

    Гадаадаас саналаа өгсөн иргэдийн саналыг 26-нд тоолно

     Гадаадад байгаа монгол иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах салбар комиссууд санал хураалт дууссаны дараа битүүмжилсэн саналын хуудсыг санал авах ажиллагааны тэмдэглэл болон сонгуулийн бусад баримт бичгийн хамт Комиссоор дамжуулан СЕХ-нд нэн даруй хүргүүлэх үүрэгтэй билээ. Үүний дагуу Комисс саналын хуудас болон сонгуулийн холбогдох  баримт бичгийг маргааш хүлээн авч дуусгах гэж байна. СЕХ эдгээр саналын хуудсыг тоолох ажиллагааг өөрийн байранд …

  • 19 June

    Ц.Элбэгдоржийн төлөө санал бол бүтээн байгуулалтыг өрнүүлэхийн төлөө санал гэв

     Шинэчлэлийн Засгийн газарт Ц.Элбэгдорж ташуур байж чадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж зургадугаар сарын 17-ны их үдэд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд ажиллаж иргэд, сонгогчидтой уулзав. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нар түүнийг дэмжин Шарын гол суманд ажиллалаа. УИХ-ын дэд дарга …