Наадам 2013

June, 2013

  • 26 June

    Санал тоолох машин эвдэрчээ

    Баянгол дүүргийн 14-р хороо сонгуулийн 37-р хэсэгт 07:00 цагаас 07:40 цагийн хооронд санал тоолох машин эвдэрсэн бөгөөд эвдрэлийг тэр дор нь засварлаж эхэлсэн гэнэ.

  • 25 June

    Та сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн үү?

     Сонгогчдын нэрийн жагсаалтад тухайн хэсгийн нутаг дэвсгэрт хаягийн бүртгэл бүхий сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийг бүртгэдэг. Уг жагсаалтад Сонгогч Таны зөвхөн өөрт тань холбогдох мэдээлэл буруу бүртгэгдсэн эсхүл огт бүртгэгдээгүй эсэхийг шалгаж, залруулах боломжийг хуулиар олгожээ. Тухайлбал, Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа …

  • 25 June

    Нийслэлд сонгуулийн санал хураалт явуулах бэлтгэл ажил хангагджээ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш болохтой холбогдуулан Нийслэлийн Сонгуулийн хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун, Нарийн бичгийн дарга Ц.Отгонбагана нар оролцож, сэтгүүлчидэд мэдээлэл өглөө. Нийслэлийн хэмжээнд Сонгуулийн бэлтгэл ажил хангагдсан, санал  авах 368 хэсгийн хороон дээр санал авахад бэлэн болсон гэж Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга мэдэгдлээ. Нийслэлийн нийт хэсэг, тойргийн хороод дээр 407 …

  • 25 June

    Нийслэлийн Сонгуулийн хороо мэдээлэл хийнэ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохтой холбогдуулан Нийслэлийн Сонгуулийн хорооноос өнөөдөр 11:00 цагт мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун, Нарийн бичгийн дарга Ц.Отгонбагана нар оролцоно. Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн Засаг даргын тамгын газар /НЗДТГ/-ын Уулзалтын танхимд болно. Т.Түвшин Ugluu.mn

  • 24 June

    Сонгуулийг 20 гаруй орны сэтгүүлчид сурвалжилна

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт хоёр өдрийн дараа болно. Ерөнхийлөгчийн сонгуулийг сурвалжлахаар АНУ, ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Казакстан, Герман зэрэг гадаадын 20 орчим орны хэвлэл мэдээллийн байгууллагын 40 гаруй сурвалжлагч бүртгүүлээд байгаа юм байна. Сонгуулийн ерөнхий хороонд өнөөдрийн байдлаар нийт 35 улсын болон олон улсын байгууллагаас 400 гаруй орчим ажиглагч бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэхээ авчээ. Т.Түвшин Ugluu.mn

  • 24 June

    Гадаад суугаа иргэдийн битүүмжилсэн саналын хуудсыг СЕХ-д өгчээ

     Өнөөдөр гадаадад байгаа Монгол иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах комисс  гадаад улсад байгаа иргэдийн санал авсан битүүмжилсэн саналын хуудас болон сонгуулийн баримт бичгийг СЕХ-нд  албан ёсоор хүлээлгэн өгчээ. Сонгуулийн Ерөнхий Хороо  санал авах өдрийн 22 цагаас саналын хуудас бүхий дээрх битүүмжилсэн дугтуйнуудыг нээж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж  тоолох юм. Хуульд зааснаар  сонгуулийн  өмнөх ухуулга, сурталчилгаа санал авах …

  • 24 June

    Баянзүрхчүүд Ц.Элбэгдоржийг дахин сонгох хангалттай үндэслэл бий гэв

    Уул уурхайн сайд Д.Ганхуяг УИХ-ын чуулганы завсарлагаанаар өөрийн сонгогдсон тойргийн иргэдтэй уулзлаа. Энэ удаад тэрээр Баянзүрх дүүргийн удирдлагын хамт энэ дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг баялаг бүтээгч бизнесийнхний болон СӨХ-ны төлөөлөлтэй уулзлаа. Уул уурхайн сайд Д.Ганхуяг уулзалтын үеэр Шинэчлэлийн Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажлаа танилцуулаад иргэдийн сонирхсон асуултад тодорхой хариулт өгсөн юм. Уулзалтад оролцсон иргэд, Бизнес эрхлэгчдийн тухайд Жижиг дунд …

  • 24 June

    Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нар сонгуулийнхаа сурталчилгааг өнөөдөр хаана

     Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусч буйтай холбоотойгоор нэр дэвшигчид сурталчилгааныхаа хаалтыг хийхээр зарлаад байна. МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал нар өнөөдөр сурталчилгааныхаа хаалтыг хийх юм. МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн сурталчилгааны хаалт Тусгаар тогтнолын ордонд болно. АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өчигдөр сонгуулийнхаа сурталчилгааны хаалтыг Сүхбаатарын талбайд зохион байгуулсан юм. Т.Түвшин Ugluu.mn

  • 24 June

    Нийслэлийн сонгуулийн хороодын бэлтгэл ажил хангагджээ

     Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун болон хорооны гишүүд Чингэлтэй дүүргийн 8-р хэсгийн хороо, Сүхбаатар дүүргийн 10-р хэсгийн хороо, БЗД-ийн 49, 50-р хэсгийн хорооны сонгуулийн бэлтгэл ажилтай танилцлаа. Чингэлтэй дүүргийн 8-р хэсгийн хороо нь 1500 гаруй сонгогчидтой, нийт сонгогчдод сонгуульдаа оролцох урилга, заавар зөвлөгөөний хамт хүргүүлжээ. Зөөврийн хайрцгаар 10 хүн санал өгөхөөр бүртгүүлжээ. Сүхбаатарын дүүргийн 10-р хэсгийн хороо 1853 сонгогчидтой, үүнээс …

  • 23 June

    Ц.Элбэгдорж сонгуулийнхаа сурталчилгааныхаа хаалтыг хийлээ /дэлгэрэнгүй/

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ирэх лхагва гаригт болно. Сонгуулийн сурталчилгаа мягмар гаригт өндөрлөх бөгөөд өнөөдөр АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж сонгуулийн сурталчилгааныхаа хаалтыг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Хаалтын ажиллагаанд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржоос гадна Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ, Засгийн газрын гишүүд, Улс төрийн намын удирдлагууд, Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл нарын төлөөлөгчид намынхаа нэр …

  • 23 June

    Сүхбаатарын талбайд 110 мянган хүн цуглажээ

    Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн сонгуулийн сурталчилгааны хаалт боллоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн сонгуулийн сурталчилгааны хаалт өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Наран ургах Дорнын их талаас эхэлсэн нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн сурталчилгааны ажил Монгол Улсаа нар зөв тойрон үргэлжилж, иргэд сонгогчидтойгоо 160 гаруй уулзалт хийгээдэх орныхоо зүрхэн тольт болсон Сүхийн талбайд ийнхүү өндөрлөлөө. Түүний сонгуулийн сурталчилгааны хаалтад …

  • 22 June

    Ц.Элбэгдорж маргааш сонгуулийн сурталчилгааны хаалтаа хийнэ

     Монгол Улсын 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа  ирэх мягмар гарагт дуусна. Сонгуулийн санал хураалт 26-ны лхагва гаригт орон даяар явагдана. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж маргааш сонгуулийн сурталчилгааны хаалтаа хийхээр болсон байна. Тэрээр маргааш 11:40 цагт Сүхбаатарын талбайд хаалтын арга хэмжээ зохион байгуулна. Хаалтын ажиллагаанд АН-ын гишүүд дэмжигчидээс гадна УИХ дах АН-ын гишүүд, намын удирдлагууд оролцоно. …

  • 22 June

    Ирэх дөрвөн жилийн жил бүхэн ирээдүйн Монголын 10 жилтэй тэнцэх болно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж яармагийн морин тойруулгын задгай дэнж дээр Хан-Уул дүүргийн иргэд сонгогчидтой өнөөдөр уулзав. Уулзалтад тус дүүргээс нэр дэвшин УИХ-ын гишүүн болсон Гадаад харилцааны сайд Л.Болд, Аялал жуулчлал, соёл, спортын сайд Ц.Оюунгэрэл нар оролцож дэмжин үг хэллээ. Л. Болд хэлэхдээ “Хан-Уулчууд 2008, 2009, 2012 онд ардчиллын төлөө саналаа өгсөн билээ. Одоо ч ардчиллыг …

  • 21 June

    3алуус Ерөнхийлөгчөө дэмжсэн флаш моб хийлээ

     Нийслэлийн найрамдлын районоос октябрын район буюу зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэлх төв зам дагуу 3000 залуус Ерөнхийлөгчөө дэмжин флаш моб хийлээ. Арга хэмжээг “Like нэгдэцгээе” аяны залуучууд болоод Ардчилсан Залуучуудын Холбооноос зохион байгуулж нийслэлийн төвийн зургаан дүүргийн төлөөлөл болсон залуусыг хамруулсан юм. Тэд амжилтаа ахиулах нэг санал бидний ирээдүй гэдгийг олон нийтэд уриалжээ. Сонирхуулахад өнөөдрийг хүртэл Монголд ийм …

  • 21 June

    Г.Баасан хадагтай Ц.Элбэгдоржийг дэмжив

     Монголын Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан цахим хэрэглэгчидэд хандан сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалав. Тэрээр мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжиж буйгаа илэхийлэхээ ч мартсангүй. Г.Баасан хадагтай “Сайн байцгаана уу? Сайхан зуншиж байцгаана уу. Та нарынхаа энэ өдрийн амгаланг айлтгая Монголчууд ерөнхийлөгчөөр хэнийг сонгох вэ? гэж санал бодлоо уралдуулж байгаа мөчид та бүхнийг идэвхтэй оролцож байгаа гэж найдаж байна. Монгол улсынхаа ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдоржийг …