Өнгөрөгч долоо хоногт Дархан-Уул аймагт ой хээрийн нэг түймэр гарсан байна. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон тосгоны 3 дугаар багийн нутаг “Баяндаваа” гэдэг газарт ойролцоогоор 5 га орчим талбайд хээрийн түймэр гарсныг унтрааж аюулгүй болгожээ. Хадлан хадах үед тракторын яндангаас оч үсэрч түймэр гарсан байх магадлалтай гэж үзэж байна. Харин өнгөрөгч долоо хоногт …
Орон нутаг
October, 2016
-
21 October
Ховд аймгийн ИТХ-ын сонгуульд МАН 245 суудал авч, олонхи боллоо
Ховд аймгийн Сумын ИТХ-ын 2016 оны сонгуульд 51391 сонгогч нэрсийн жагсаалтанд бичигдсэнээс 34857 сонгогч саналаа өгч 67,83 хувийн ирцтэй санал хураалт явагдлаа. Нийт сонгогчдоос 16607 эрэгтэй, 4974 эмэгтэй сонгогч сонгуулийн санал хураалтанд оролцжээ. Сонгогчдыг насны ангилалаар нь авч үзвэл 18-25 насны 5590, 26-40 насны 12969, 41-55 насны 10832, 56-аас дээш насны 1516 сонгогч саналаа өгсөн байна. Сумын ИТХ-ын сонгуульд 10 …
-
19 October
Авилгатай тэмцэх газраас цахим сургалт зохион байгуулав
Авлигатай тэмцэх газраас 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр аймгийн төрийн байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнууд болон аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нар, шинээр томилогдсон байгууллагын дарга нарт зориулсан цахим сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтанд 22 албан тушаалтан хамрагдсан байна. Сургалтаар орон нутагт авлигын эсрэг үйл ажиллагааг зохион байгуулахад тулгамдаж байгаа асуудлуудын талаар ярилцлаа. Мөн цаашид эрх …
-
18 October
Улаан-Үүд хотын төлөөллүүд Дархан хотын баярт оролцож байна
Хүндэтгэлийн өргөөнд өнөөдөр өглөө ОХУ-ын буриад улсын Улаан-Үүд хотын орлогч дарга Алексей Сергеевич Хандархаев тэргүүтэй төлөөллүүд хүрэлцэн ирж хотын баярын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Өмнөнь Улаан-Үүд хотын дарга А.М.Голков болон Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат нар хийсэн уулзалтынхаа үеэр ирэх онд буюу 2017 онд тохиох Улаан-Үүд болон Дархан хотуудын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны түүхт 50 жилийн ойг ёслол …
-
18 October
Дархан хотын төрсөн өдрөөр 14 хүүхэд мэндэлжээ
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт Дархан хотын баярын өдөр буюу 10 дугаар сарын 17-ны өдөр 14 хүүхэд мэндэлсэн бөгөөд эх, үрсийн бие эрүүл саруул, сайн байна. Дархан хотын шинэ иргэд болох 10 хүү, 4 охины ээжүүдэд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр болон аймгийн Засаг даргын нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат нарын бусад албаны хүмүүс баяр хүргэж баярын бэлэг гардуулснаас …
-
18 October
16 давхар байранд гал гарчээ
2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 23 цаг 45 минутанд иргэн н.Гэрлээ 99871450 дугаарын утсаар 16 дугаар давхар байрны 5,6-р давхарын цахилгааны шит маслаад гал гараад байна гэсэн дуудлага өгсний дагуу ГТУА-22 дугаар ангийн 1-р тасаг салааны захирагчийн орлогч-1, жолооч-1, аврагч гал сөнөөгч-4 нийт-6 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй АЦ-40 95-21 ДАР автомашинтай талдаа 3 км замыг туулан 23 цаг 50 …
-
18 October
Шинэ хуучин Дарханыг холбосон 2.48 км авто зам нээгдлээ
Дархан хот байгуулагдсаны түүхт 55 жилийн ойг тохиолдуулан Дарханчууд олон бүтээн байгуулалтыг хийсэн билээ. Эдгээр бүтээн байгуулалтын нэг нь шинэ, хуучин Дарханыг холбосон 2.48 км авто зам юм. Энэхүү авто замын нээлт 2016.10.17 боллоо. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийгдсэн олон бүтээн байгуулалтын ажлуудаас онцлох бүтээн байгуулалтын нэг бол энэхүү шинэ, хуучин Дарханыг холбосон 2.48 км хатуу хучилттай авто зам юм. …
-
17 October
Мялзан өвчний вакцинжуулалт 56,4 хувьтай явагдаж байна
Дэлхий даяар 1942 оноос хурдтай тархаж буй малын гоц халдварт өвчнүүдийн нэг, эдийн засгийн хувьд асар их хохирол дагуулдаг өвчин нь Бог малын мялзан юм. НҮБ-ийн ХХААБ-ын 2014 оны мэдээллээр дэлхийн нийт бог малын 62.5% нь бог малын мялзан өвчний эрсдэлд байна гэж үзжээ.Энэ үнэлгээгээр манай орны баруун бүс эрсдэлтэй бүсэд тооцогдсон байна. Ховд аймагт мялзан төст өвчин нь 2016 …
-
17 October
Хууль зүй дотоод хэргийн яамны сайд С.Бямбацогт Ховд аймагт ажиллалаа
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Ховд аймгийн Жаргалант, Буянт, Чандмань, Манхан,Үенч, Булган, Алтай, Зэрэг, Цэцэг, Дөргөн суманд энэ сарын 11-16-ны өдрүүдэд ажиллалаа. Иргэдтэй хийх уулзалтанд Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, ХНХЯ-ны дэд сайд С.Мөнгөнчимэг болон албаны бусад хүмүүс оролцож иргэдэд мэдээлэл өгч тэдний санал хүсэлтийг сонслоо. Сумдад ажиллах үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт улс орны нийгэм, эдийн …
-
15 October
“SUPER FASHION-2017″ тэмцээн боллоо
Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн баярын өдөр гуравхан хоногийн дараа буюу 10 дугаар сарын 17-ны өдөр тохионо. Энэ хүрээнд түүхэн ойг угтан ЗДТГ-аас соёл урлаг, спорт, нийтийг хамарсан олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа билээ. Эдгээр ажлуудын нэг болох “SUPER FASHION-2017″ шилдэг загвар өмсөгч, шилдэг фото модель шалгаруулах тэмцээн өнөөдөр /2016.10.14/ боллоо. Уг тэмцээнийг аймгийн ЗДТГ-аас санаачлан Дархан-Уул аймгийн …
-
14 October
Засаг даргын зөвлөлийн хурал болов
Дархан-Уул аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурал энэ сарын 13-ны өдөр боллоо.Тус хуралдаанаар Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, аймгийн Засаг даргын 2016.09.08-ны өдрийн2016.09.13-ны өдрийн Зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг танилцуулах тухай, 2017 оны орон нутгийн төсвийн төсөөллийг урьдчилсан байдлаар танилцуулах тухай, аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалт, Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн …
-
13 October
Ирэх онд Улаан үүд, Дархан хотын найрамдлын харилцааны 50 жилийн ой тохионо
Улаан үүд хотын дарга А.М.Голков тэргүүтэй тус хотын албаны төлөөлөгчдийг 10-р сарын 12-ны өдөр Дархан -уул аймгийн Засаг дарга С.Насанбат хүлээн авч цаашдын хамтын ажиллагаа, ах дүү хотын харилцаагаа улам бэхжүүлэх тухай санал солилцлоо. Уулзалтаар Дархан хотын 55 жилийн баярын арга хэмжээнд Улаан үүд хотын дарга А.М.Голковыг албан ёсоор хүрэлцэн ирж оролцохыг урилаа. Тэрээр хотын ойн баярын урилгыг талархалтайгаар хүлээн …
-
12 October
Газрын төлбөр барагдуулах хоёр сарын аяныг эхлүүллээ
МУ-ын Газрын тухай хуулийн дагуу иргэн, ААНБ төрийн өмчийн газрыг эзэмшиж ашигласныхаа төлөө газрын төлбөрийг төлөх ёстой. Уг төлбөрийг улирал бүрээр орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг бөгөөд энэ онд 652 сая төгрөгийг төвлөрүүлэх ёстойгоос одоогоор 344 сая төгрөгийг төвлөрүүлж 52,8 хувийн гүйцэтгэлтэй байна. Газрын төлбөр хураамжийн ажил дуусах гэж байгаатай холбогдуулан газрын төлбөр хураамжийн ажлыг эрчимжүүлэх хүрээнд энэ сарын 10-ны өдрөөс …
-
12 October
Охидын эрхийг хамгаалах өдрийг “Хайр ийм өнгөтэй” уриатайгаар тэмдэглэлээ
Өчигдөр олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр. НҮБ-ын санаачилгаар дэлхий нийтийн анхаарлыг асуудалд хандуулахын тулд 2011 оноос эхлэн жил бүрийн 10 дугаао сарын 11 ны өдрийг Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр болгон тунхагласан байна. Энэ өдөр НҮБ-ын гишүүн 193 орон, цаашлаад иргэний нийгмийн байгууллагуудыг охидын эрхийн асуудалд анхаарлаа хандуулах энэ талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх охидын эрхийг хамгаалахыг уриалсан билээ. Монгол …
-
12 October
Ховд аймгийн 2 сая 900 гаруй мянган малд 11,5 сая тун вакцин хийх ажил өнөөдөр хийнэ
Вакцинжуулалтын бэлтгэл ажил болон Вакцинийг улсын хилээр нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахаар ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан Улсын онцгой комиссын баг Ховд аймагт 2 өдөр ажиллаж байна. Даваа гарагт Ярантын боомтоор 11,5 сая тун вакциныг нэвтрүүлжээ. Вакцинийг орон нутгийн цагаар өнөө өглөөний 06 цагт аймгийн онцгой комисс хүлээж авсан байна. Өнөөдөртөө амжиж вакцинийг сум орон нутагруу тээвэрлэх ажлыг зохион байгуулна. Харин …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл