Дархан уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнтэй хамтран “Сонгуулийн хуулийн хэрэгжилт ба зөрчил, гажуудлын асуудал”, “Эмэгтэй нэр дэвшигчдэд тулгамддаг асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга С.Алтандолгион, аймаг, сумын ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгчид, сонгуульд нэр дэвшиж оролцсон эмэгтэйчүүд, Сонгуулийн хэсгийн хороодын …
Орон нутаг
November, 2016
-
3 November
Үндэсний өгөх өдрийг Дарханчууд тэмдэглэн өнгөрүүллээ
Монгол улс 7 дахь жилдээ Үндэсний өгөх өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Дархан аймгийн тухайд анх удаа аймгийн Нийгмийн бодлогын хэлтэс, “Хаанчлалын Дархан түншлэл” ТББ-аас хамтран11-р сарын 1-ны өдөр НААҮГ-ийн 10-н ажилтан албан хаагчдад нэхий дотортой ажлын хувцас бэлэглэлээ. Тус аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 200 гаруй ажилтан албан хаагчид ажилладаг бөгөөд тэд үүрийн гэгээнээс үдшийн бүрэнхий хүртэл хүйтэн …
-
1 November
Дархан уул аймагт өвөлжилтийн бэлтгэл ажлыг 92 хувьтай байна
Дархан аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн 10 дугаар сарын 28-ны өдөр болсон. Тус зөвлөгөөнөөр ОБГ-ын дарга Г.Батбаяр аймгийн Засаг даргын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай захирамжийн биелэлт, Гал түймрийн болон цаг үеийн мэдээллийг танилцуулсан юм. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дэд бүтцийн чиглэлээр таван багц ажлыг хэрэгжүүлсэн бөгөөд эдгээр ажлын хэрэгжилтийн үнэлгээг гаргасан байна. Энэ хүрээнд тус аймгийн хэмжээнд инженерийн байгууламж, өвс …
October, 2016
-
26 October
АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн Ховд аймагт айлчлал хийж байна
АНУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн Manuel Micaller Ховд аймагт албан ёсны айлчлал хийлээ. Түүний айлчлалын бүрэлдэхүүнд АНУ-ын элчин Сайдын яамны Батлан хамгаалах хэлтсийн ажилтан Devan Shannon, Эдийн засаг худалдааны хэлтсийн байгаль орчин, шинжлэх ухаан, эрүүл мэнд хариуцсан ажилтан Oneim Wu, Эдийн засаг, худалдааны хэлтсийн ажилтан М.Алтанцэцэг, Олон нийттэй харилцах ажилтан Ж.Саруул нарын албаны хүмүүс оролцлоо. АНУ-ын элчин Сайдын яамны …
-
26 October
Дарханы нарны цахилгаан станц жилд 14.1 сая квт эрчим хүч үйлдвэрлэнэ
Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Дарханы 10мвт нарны цахилгаан станц”-ын байгууламжийн гүйцэтгэл 90 гаруй хувьтай явагдаж байна. Тус станц нь ОХУ-аас импортоор авч байгаа эрчим хүчний хэмжээг багасах, бүс нутгийг сэргээгдэх эрчим хүчний системд холбоход ихээхэн ач холбогдолтой. Дээрх байгууламжийн үйл ажиллагаатай аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга тэргүүтэй холбогдох мэргэжилтнүүд энэ сарын 25-ны өдөр …
-
26 October
Алслагдсан бүс нутгийг хамтран хөгжихөд дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжинэ
Алслагдсан бүс нутагт Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Баруун бүс нутагт нэмүү өртөг бий болгох үйл ажиллагааг дэмжих төсөл” амжилттай хэрэгжих үүд хаалга нээгдэж анхдугаар зөвлөгөөнийг Ховд аймагт зохион байгуулж байна. Тус зөвлөгөөнийг Монгол улсын ЗГХЭГ, Азийн хөгжлийн банк болон Ховд аймаг хамтран зохион байгуулж байгаа юм. Баруун бүс нутгийн хөгжилд үр дүн өгөх энэхүү үйл ажиллагаанд Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий …
-
26 October
Litle princess of the globe тэмцээнд дарханы бяцхан мисс түрүүлжээ
Дэлхийн ОУ-ын хүүхдийн “Little Princess of the Globe” тэмцээн 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 3-ны хооронд Турк улсын Бодрум хотод болсон билээ. Тус тэмцээнд Дархан аймгийн 19 дүгээр сургуулийн 6а ангийн сурагч Б.Биндэръяа, ОИЦ сургуулийн нэгдүгээр ангийн сурагч А.Эгшиглэн нар оролцоод ирсэн юм. Оролцогч Б.Биндэръяа нь 9-12 насны ангилалд түрүүлж “Little Princess Univers” титмийн эзэн болсоноос гадна …
-
25 October
Ховд аймгийн 2016-2026 он хүртэлх “Ногоон хөгжлийн хөтөлбөр” баталжээ
Аймгийн ИТХ-ын Ээлжит бус хуралдаан 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж, “Ховд аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөр” батлах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Тус хөтөлбөр нь 2016-2026 оны хооронд 2 үе шаттайгаар хэрэгжих бөгөөд хөтөлбөрийн зорилго нь “Байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтайгаар ашиглах, дэвшилтэт цэвэр технологийг эрчим хүч, дэд бүтэц, үйлдвэрлэл, нийгмийн амьдралд нэвтрүүлсэн, хүлэмжийн хийн ялгарлыг багасгасан, байгалийн тэнцвэрт …
-
25 October
Ховд аймгийн газрын харилцаанд цахим систем нэвтэрлээ
Өнөөдөр газрын “Лэнд менежер” цахим програм хангамжийг Ховд аймгийн 17 суманд нэвтрүүлэх, сумдын газрын даамлуудад компьютер, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх арга хэмжээ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт боллоо. Улсын хэмжээнд хэрэгжиж буй арга хэмжээний нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, ГХБХБГ–ын дарга Э.Дөлбадрал нар болон албаны бусад хүмүүс оролцлоо. Газрын харилцаа, Геодези, …
-
25 October
БНХАУ-ын Аньхуй муж Ховд аймагт хөрөнгө оруулалт хийнэ
2014 онд БНХАУ-ын дарга Си зин пин МУ-д айлчилснаар Монгол оронтой найрсаг харилцааг бэхжүүлж цаашид хамтран ажиллах боломж нээгдсэн.Үүний дагуу өнгөрсөн 10 сарын 17-нд БНХАУ-ын Аньхуй мужийн Ардын улс төрийн зөвлөлийн орлогч дарга, Хятадын худалдаа, аж үйлдвэрийн Аньхуй холбооны дарга Ли Вейхуй тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад айлчлал хийлээ. Энэ айлчлалын үеэр Аньхуй муж болон Ховд аймаг хоёрын хооронд найрамдалт харилцаа …
-
25 October
Дархан-Уул аймгийн хэмжээнд орон нутгийн сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ
Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль 10 дугаар сарын 19-ны өдөр болсон. Гэвч 19-ний өдөр сонгогчдын ирц Дархан сумын 26 санал авах байранд хүрээгүй билээ. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн Ерөнхий хорооноос 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 644 дүгээр албан тоотоор нэмэлт санал хураалтын талаар чиглэл ирүүлсэн байна. Үүний дагуу аймгийн Сонгуулийн хорооноос нэмэлт санал хураалтыг 10 дугаар сарын …
-
25 October
Дархан-Уул аймаг: 15 дугаар багт том оврын автобус үйлчилж эхэллээ
Дархан-Уул аймгийн алслагдмал, төвлөрөл ихтэй багуудын нэг болох 15 дугаар багийн иргэдийн хүсэлтээр том оврын автобусыг /2016.10.24-ны өдрийн эхлэн нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж эхэллээ. Тус багт 8000 гаруй иргэн оршин суудаг. Тэдгээр иргэдийн өмнө нь тулгамдаж байсан асуудлын нэг бол нийтийн тээврийн үйлчилгээ байсан юм. Энэ асуудлаар аймаг, сумын удирдлагууд холбогдох байгууллагуудтай хамтран ажилласны дүнд тус чиглэлд “Элит хөгжил” ХХК-ийн …
-
25 October
Мялзан төст өвчний вакцинжуулалтын ажил 95,2 хувьтай явагдаж байна
Ховд аймгийн хэмжээнд бог малын мялзан төст өвчний вакцинжуулалтанд 7881 өрхийн 2969200 толгой малыг хамруулах ёстой. Тэгвэл вакцинжуулалтын ажил 95,2 хувьтай байна. Одоогийн байдлаар Булган сумын Баянсудал багийн 10 суурьт вакцинжуулалт хийгдэж байна. Баянсудал багийн вакцинжуулалтын ажил дууссанаар мялзан төст өвчний дархлаажуулалтын тарилга дуусгавар болох юм. Сумдад вакцинжуулалтын ажлыг яаралтай зохион байгуулахаар 88 ажлын хэсэг ажиллаа. Вакцинжуулалт ийнхүү дуусаж байгаа …
-
25 October
Дархан-Уул аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 28-нд болно
Аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 28-ны өдрийн 15.00 цагт аймгийн ЗДТГ-ын хуралдааны танхимд болно. Тус зөвлөгөөнөөр аймгийн Прокурорын газраас “Прокурор иргэн болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийг төлөөлж оролцох” талаарх мэдээллийг хүргэнэ. Мөн ОБГ-аас аймгийн Засаг даргын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай захирамжийн биелэлт, Гал түймрийн болон цаг үеийн мэдээллийг танилцуулна. Харин Татварын хэлтсээс Төсвийн орлого бүрдүүлэлтийн явц, …
-
25 October
Дархан-уул аймагт ургац хураалтын ажил дуусчээ
Дархан-Уул аймагт өнөөдрийн байдлаар ургац хураалтын ажил дуусаж, мэдээг аж ахуйн нэгж иргэдээр эцэслэн гаргах ажил хийгдэж байна. Нийт аймгийн хэмжээнд 11.7 мянган га-аас 18.9 мянган тонн үр тариа, үүнээс 17.1 мянган тонн улаан буудай, 605.7 га-аас 6.6 мянган тонн төмс, 1279.9 га-аас 15.3 мянган тонн хүнсний ногоо, 170 га-аас 306 тонн тэжээлийн ургамал, 3593.7 га-аас 962.2 тонн тосны ургамал …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл