Орон нутаг

November, 2016

  • 23 November

    Баян-Өлгий аймгийн Булган суманд өвөлжилт хүндэрч малчид оторлохоор болов

    Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2016 оны №03 тушаалаар өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан Шуурхай бүлэг 2016 оны 11 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Булган сум, Өлгий хотод  ажиллав. Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн 13 сумаас Булган суманд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн, Сагсай сум хүндэвтэр, бусад …

  • 23 November

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр ирэх сарын 3-нд тохионо

      Дархан уул аймгийн Засаг даргын тамгийн газар ХХҮГ-тай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтаж нэг сарын аян зохион байгуулахаар болжээ. Энэхүү аяны  хүрээнд “Эрхэм чанар” ХХК-тай хамтран протез, ортопедын хөнгөлөлт тусламжийн үйлчилгээ үзүүлэх, 11 дүгээр сарын 23-ний өдөр ХБИ-дэд зориулсан сургалтыг явуулах, Хэвлэлийн бага хурал хийх, 25-ний өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ сонсъё” хэлэлцүүлэг явуулах, 28-ний өдөр …

  • 23 November

    Дархан-уул аймгийн Орхон сумын өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцлаа

    Дархан-Уул аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, өвөлжилт хүндрэх төлөвтэй болсон. Үүнтэй холбогдуулан сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, зарим шаардлагатай дэмжлэгийг газар дээр нь үзүүлэх зорилготой ажлын хэсгүүд байгуулагдан өнгөрч өдрүүдэд сумдад ажилласан. 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Засаг даргын үйлдвэрлэл, дэд бүтэц хууль эрх зүйн бодлогын асуудал хариуцсан орлогч Т.Ганболд тэргүүтэй ажлын хэсэг Орхон суманд ажилласан байна. …

  • 22 November

    Алтай, Булган, Үенч сумдад өвөлжилт хүндэрч байгаа учраас Ховдчууд хандивын аян зарлана

    Ховд аймгийн Булган, Алтай, Үенч суманд их хэмжээний  цас орж өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Дээрх сумдад 11 дүгээр сарын 9-ний өдрөөс хойш цас үргэлжлэн орсны улмаас өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, мал бэлчээрт гарахад бэрхшээлтэй болжээ. Цасны зузаан тал хээрт 25-35 см, гуу жалга, уулархаг болон хунгарласан газарт 50-70 см байна. Энэ жил Булган сумын малчид 23000 тн, Үенч сумынхан 5500 …

  • 22 November

    “Нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээр” уулзалт боллоо

    МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МАОЭХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар Дархан-уул  аймагт энэ сарын 21, 22-ны өдөр ажиллаж байна. Тэд “Нийгмийн зөвшлийн  гурван талт хамтын хэлэлцээр” уулзалт хийх,  шинэчлэн байгуулагдсан аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих салбар зөвлөлийн анхдугаар хуралд оролцож зөвлөгөө чиглэл, мэдээлэл өгөх үндсэн хоёр зорилготойгоор ажиллаж байна. Дээрх ажлын хүрээнд 11-р сарын 21-ны өдөр Дархан-уул  аймгийн удирдлагуудын хамтаар  Ажил олгогч …

  • 21 November

    Цасанд саатсан иргэдийг аюулгүй байдлыг ханган ажиллав

    Манай орны ихэнх нутгаар цас их орсонтой холбогдуулан иргэдээс төөрсөн, цасанд автомашинтайгаа суусан, саатсан гэсэн дуудлага ихсэх хандлагатай байна. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Бор гүвээ багийн суугч иргэн Б.Билгүүнбаяр /18 настай, эрэгтэй/ үхэртээ яваад сураггүй болсон тухай дуудлагаар /2016.11.20 -ны өдрийн 18.55 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж, 2016.11.20-ны өдрийн 19:30 цагт “Охинды” …

  • 21 November

    Ховд аймгийн Алтай, Булган, Үенч суманд өвөлжилтийн нөхцөл байдал хүнд байна

    Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн 2016 оны 3 дугаар тушаалаар 21 аймгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, аймгуудын Онцгой комисст үүрэг чиглэл өгч, зарим тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх эрх бүхий УОК-ын Шуурхай бүлэг энэ сарын 15-ны өдрөөс орон нутагт ажиллаж байгаа билээ. Баруун болон төвийн бүсийн 13 аймагт Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа …

  • 21 November

    23 сум зудархуу байна

     Цас их орсны улмаас Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Булган аймгийн Хангал сум, Дархан-Уулаймгийн Дархан сум, Дорнод аймгийн Дашбалбар, Чойбалсан сум, Сэлэнгэ аймгийн Орхон, Ерөө, Зүүнбүрэн, Сүхбаатар, Хушаат, Хүдэр сум, Увс аймгийн Баруунтуруун, Зүүнхангай, Малчин, Наранбулаг сум, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сум, Хэнтий аймгийн Биндэр, Дадал сум (8 аймгийн 18 сум) “Зуд”-ын, Булган аймгийн Тэшиг сум, Дархан-Уул аймгийн Шарынгол, Хонгор сум, Дорнодаймгийн …

  • 21 November

    ​“Нийгмийн түншлэл-2017” уулзалт болно

    МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар холбогдох хүмүүсийн хамт өнөөдөр Дархан уул аймагт ажиллана. Тэд өнөөдөр Дархан уул аймгийн Засаг дарга С.Насанбаттай “Нийгмийн түншлэл-2017” уулзалт хийж, эдийн засгийн хямралын үед орон нутагт нийгмийн түншлэлийг улам бэхжүүлж, иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлыг зөвшилцөх замаар шийдвэрлэж, хямралыг богино хугацаанд хохирол багатай давах талаар санал солилцох юм. Мөн аймгийн ХХҮХ-ийн байранд “Хөдөлмөр Эрхлэлтийг дэмжих зөвлөл”-тэй …

  • 21 November

    Дархан-уул аймгийн засаг дарга С.Насанбат өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцлаа

    Дархан-Уул аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, өвөлжилт хүндрэх төлөвтэй болсон. Үүнтэй холбогдуулан сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, зарим шаардлагатай дэмжлэгийг газар дээр нь үзүүлэх зорилгоор 11-р сарын 20-ны өдөр Дархан уул  аймгийн Засаг дарга С.Насанбат тэргүүтэй ажлын хэсэг Хонгор, Шарын гол суманд ажилласан юм. Ажлын хэсэгт Шарын гол, Хонгор сумдын Засаг дарга нар, аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн …

  • 18 November

    Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна

    Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг зүүн болон говийн аймгуудын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, эрсдэлийн үнэлгээ хийх, орон нутаг бие даан эхний ээлжийн хариу арга хэмжээ авах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор орон нутагт ажиллаж байна. Ажлын хэсэгт Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр, ахлах мэргэжилтэн, дэд …

  • 18 November

    Өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцана

    Энэ сарын 22-ны өдрөөс эхлэн аймаг, сумдын удирдлагууд болон ОБГ, ХХААГ, ЭМГ, УЦУОША зэрэг холбогдох албаныхны бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг сумдад ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцана.  Дархан уул аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, хөдөө аж ахуйд цаг агаарын байдал сөргөөр нөлөөлж, өвөлжилт хүндрэх төлөвтэй болж буйтай холбогдуулан сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, зарим нэгэн шаардлагатай дэмжлэгийг газар …

  • 18 November

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Орхон аймгийн шүүхэд ажиллалаа

    Энэ сарын эхээр Орхон аймгийн 184 иргэний дунд санал асуулга явуулахад 80 нь шүүх шинэчлэгдэж байна гэсэн бол 39 нь “үгүй” гэж хариулжээ. 27 иргэн шүүхийн талаар маш сайн, 33 нь сайн, 80 нь дунд, 21 нь муу мэдэж байна гэсэн аж. Шүүгчийн ёс зүй, харилцаа хандлага, шүүхийн үйлчилгээг 148 иргэн “Сэтгэлд нийцэж байна” гэж дүгнэсэн байна. Мөн 109 иргэн шүүхээр үйлчлүүлэхэд хүндрэл бэрхшээлгүй гэж хариулжээ. Судалгаанд хамрагдсан 184 иргэний 146 ( 89 хувь) нь шүүхэд итгэдэг гэдгээ хэлжээ.   Орхон аймгийн шүүх иргэдээс ийм …

  • 17 November

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Сэлэнгэ аймгийн шүүхэд ажиллаж байна

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндоржоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Сэлэнгэ аймгийн шүүхэд ажиллаж байна. Орон нутаг дахь энэ удаагийн томилолт Сэлэнгэ аймгийн шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзсанаар эхэллээ. Томилолтын ажлын хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Т.Мэндсайхан, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг, референт Ж.Мөнх-Оргил, Э.Золбоо, мэргэжилтэн Б.Цэцэгдэлгэр …

  • 16 November

    Хөвсгөл аймгийн Цэнгэл нууранд живсэн автомашиныг татаж гаргав

    Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай 2 дугаар багийн “Цэнгэл” нууранд /сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т/ иргэн Б-гийн 79-10 ХӨА улсын дугаартай Зил-130 загварын автомашин живсэн тухай дуудлага 2016.11.15-ны өдрийн 09:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 10 албан хаагч ажиллаж живсэн автомашиныг 2016.11.15-ны өдрийн 18:08 цагт татан гаргасан байна. …