Ховд аймагт сургалтын үйл ажиллагаа явуулдаг “Ховд хөгжил” политектикийн дээд сургуулийн сургалтын алба, нийгмийн ухааны багш нар хамтран “Багшийн хөгжил” сэдэвт илтгэлийн уралдааныг амжилттай зохион байгууллаа. Тус уралдаанд нийт 25 багш оролцсоноос 1-р байрыг Эдийн засгийн багш Бу.Энхтуяа, 2-р байрыг Монгол хэл, уран зохиолын багш Ш.Батцэцэг, 3-р байрыг Газар тариалангийн багш Д.Энхгэрэл тус тус эзлэв. Идэвхтэй оролцож илтгэл тавьсан нийт …
Орон нутаг
March, 2016
-
17 March
Богд сумд чоно элбэгшжээ
Баянхонгор аймгийн Богд суманд чоно элбэгшин, тэмээ, адуу, үхэр, ботго тором зэргийг барьж, малчдын хэдэн малаас хомсолж байгааг нутгийн иргэдээс мэдээллээ. Монголын хоолой, Хөврийн хаяа, Бор овооны тал, Ар гурван гол, Орог нуурын ай саваар чоно нутагшиж байгааг малчид ярьж байна. Анчин Т.Бямбаагийн хэлж буйгаар “Нийтдээ 30 гаруй боохой тэмээний нутгийг дамнан гүйж малчдыг амраахаа байлаа. Хэд гурвыг намналаа ч хүч хүрэхгүй байна” …
-
17 March
Дорнод аймагт марш тактикийн тэмцээн боллоо
Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагч нар бие бялдар, албаны бэлэн байдал, хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон Марш тактикийн тэмцээнээ Зэвсэгт хүчний 327-р ангийн буудлагын сургалтын талбайд зохион явууллаа. Тэмцээнд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Онцгой байдал, Цагдаагийн албаны нийт 11 салаа оролцсон юм. Гир өргөх, АКМ …
-
16 March
Хууль зүйн сайд баруун аймгуудад ажиллаж, хилчдээ эргэлээ
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Хил хамгаалах ерөнхий газрын дарга болон албаны бусад хүмүүсийн хамт 2015 оны гуравдугаар сарын 12-15-ны өдрүүдэд Увс, Баян-Өлгий аймагт ажиллалаа. Энэ үеэр тус аймгуудын нутаг дахь хилийн 0245, 0285, 0165 дугаар ангиуд болон зарим салбар, мөн хилийн боомтод ажиллаж, улсын хил хамгаалалт, албаны үйл ажиллагаа, хууль тогтоомж, яам командлалаас өгсөн үүргийн …
-
16 March
Түмэнцогт сум бүсийн шилдэг сум болжээ
Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр 2009 оноос эхлэн бүсийн Тэргүүний сум шалгаруулах журам батлагдсан. Хоёр жил тутам шалгаруулдаг зүүн бүсийн Шилдэг сумаар Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум шалгарлаа. Хэнтий аймгийн Батноров, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумд өрсөлдсөнөөс Түмэнцогт сум 106 оноогоор тэргүүлсэн байна. Батноров сум 75, Хөлөнбуйр сум 72 оноо авчээ. Бүсийн Шилдэг сумыг 19 шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг бөгөөд …
-
16 March
Хонинд кесеров хагалгаа хийжээ
Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3-р багийн малчин Г.Батсүхийн хээлтэй хонь иврээд хээл нь хүндрээд байна гэсэн дуудлагын дагуу ХХААГ-ын Мал эмнэлгийн хэлтсийн халдвартын их эмч Ё.Гэрэлт-Одоор ахлуулсан малын эмч нарын баг очиж кесеров хагалгаа хийж, 4 ихэр хургыг эсэн мэнд гардан авчээ. 4 ихэр хурга нь малчин Г.Батсүхийн бичин жилийн анхны төл юм байна. Уг хонь өмнө нь 3 удаа …
-
15 March
100-гаас доош малтай өрхүүдэд 55 сая төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг үзүүлнэ
Японы Хүүхдийг ивээх сангаас Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Онгон, Түвшинширээ, Сүхбаатар, Асгат, Дарьганга, Наран сумын 200-аас доош малтай өрхүүдэд 125 тонн малын тэжээл болон 100-аас доош малтай өрхүүдэд 55 сая төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг үзүүлнэ. Дараах зурагт Японы Хүүхдийг ивээх сангаас Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурьт хүргүүлсэн баримт бичгийг дэлгэрүүлж нийтлэв.
-
14 March
Т.Банзрагч: Монгол гэрт яаж сайхан амьдрахыг харуулна
erdenetinfo.mn – сайтаас зөвшөөрөлтэйгээр авч нийтлэв “Амжилтын замнал” /Road to success/ булангийн эхний дугаараа уншигч танд хүргэж буйдаа баяртай байна. Анхны зочноороо бид олон нийтийн сүлжээнд “гоё хашаатай” гэж алдаршсан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Авто тээврийн байгууллагын жолооч Т.Банзрагчийг урилаа. Өөрийн амьдралын хэв маягийг “Амжилт” хэмээн тодорхойлж буй эгэл даруухан атлаа хөдөлмөрч залуутай зорилго, мөрөөдөл, амьдралыг үзэх үзлийн талаар ярилцсаныг маань …
-
14 March
Өмнөговь: Аймгийн АН-ынханд таалагдаагүй “тэмээ”
Дээрх зурган дээрх тэмээнүүдийг АН болон Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраад таалагдаагүй тул уралдаан тэмцээнд оруулаагүй аж. Иймд нэг мянга гаруй км замыг туулан зорьж ирсэн тэмээчид гомдол тээн Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын үүдэнд эсэргүүцэл илэрхийлэн жагсаж байна. Баянхонгор, Дорноговь аймгаас ирсэн тэдгээр тэмээ болон тэмээчид нь АН-ын гишүүн биш байсанд учир нь оршиж байгаа аж. Тиймээс Өмнөговь …
-
14 March
Аймгуудын удирдлагууд цахим хуралд оролцлоо
Энэ удаагийн цахим хурал Дүнжингарав худалдааны төв дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд болж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, дэд дарга Г.Ганболд нар оролцож, аймгийн удирдлагуудад мэдээлэл өгчээ. Мөн Нийслэлийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааны талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын …
-
14 March
Мэнэнгийн талын сав газрын захиргааг Дорнод аймагт байгуулна
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг “Мэнэнгийн талын сав газрын захиргааг Дорнод аймагт байгуулах” шийдвэрийг энэ сарын 2-нд гаргасан байна. Дээрх хүсэлтийг Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн БОНХАЖ-ын сайдад хоёрдугаар сарын 12-ны өдөр хүргүүлжээ. Албан бичгийг хавсралтаар нийтлэв.
-
14 March
Увс, Завханы хил дээр эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдүүлжээ
Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав Увс аймаг дахь Хилийн 0245, 0311, Завхан аймаг дахь хилийн 0277 дугаар ангиудад ажиллаж, Улсын хил хамгаалалт, албаны үйл ажиллагаа, байгууллагаас дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийн байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө. Увс, Завхан аймгийн отряд, заставууд хилийн цагийн байдлын байнгын өрнөлттэй, байгаль, цаг уурын нөхцөл байдлын хувьд хүндрэлтэй хэсэгт хамаарагддаг. Эдгээр аймагт цас их …
-
13 March
Дархан: Хүүхэд хөгжлийн ордны шав тавих ёслол боллоо
3 сарын 11-ны өдөр буюу Хаврын дунд цагаагчин туулай сарын билэгт сайн өдөр Дархан хотынхоо хойч ирээдүйн хөгжих суралцах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор сүндэрлүүлэх гэж буй Хүүхэд хөгжлийн ордны шавыг тавьлаа. Шав тавих ёслолд аймгийн Засаг дарга А.Энхболд, ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар, Дэлхийн зөн Швейцарийн Монгол улсыг хариуцсан захирал Жайнина Коста нарын холбогдох албаны удирдлагууд болон Дархан сумын иргэдийн төлөөлөл, Ерөнхий боловсролын 15, Жигүүр цогцолбор сургуулийн сурагчдын төлөөлөл …
-
11 March
“Дарханы хөгжил- Олон улсын эдийн засгийн форум” болно
Дархан-Уул аймгийн эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал, хот байгуулалт, санхүү, үл хөдлөх хөрөнгө, худалдаа, эрүүл мэнд, боловсрол зэрэг олон салбаруудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, талуудын эрх ашигт нийцсэн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор “ДАРХАНЫ ХӨГЖИЛ- ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ” –ЫГ аймгийн Засаг даргын санаачлагаар зохион байгуулахаар ажиллаж байна. Форумын хүндэт зочдоор Монгол, БНХАУ, …
-
11 March
Төлийн бойжилт 98 хувьтай байна
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 209.4 мянган эх мал төллөж, 204.7 мянган төл хүлээн аваад байна. Улсын хэмжээнд 23 сая эх мал байгаагаас 209.4 мянга нь төллөжээ. Үүнээс нийт 204.7 мянган төл хүлээн авч, 2568 ботго, 301 унага, 5215 тугал, 125.9 мянган хурга, 71.4 мянган ишиг бойжиж байна. Одоогоор төлийн алдагдал харьцангуй бага, төл бойжилт 98.0 хувьтай байгаа аж. Өнгөрсөн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл