Орон нутаг

March, 2016

  • 11 March

    ОЛИМПИАДЫН АВАРГУУД ТОДОРЛОО

    Дархан-Уул аймгийн химийн гүнзгийрүүлсэн сургалттай 9 дүгээр сургуулийн 40 жилийн ойн нэрэмжит “БАЙГАЛИЙН УХААНЫ НЭГДМЭЛ ОЛИМПИАД” энэ сарын 5-нд амжилттай болов. Олимпиадад манай аймгаас гадна Улаанбаатар хот, Сэлэнгэ, Зүүнхараа, Орхон аймгуудаас нийт 500 гаруй сурагчид ирж оролцон хими, физик, биологийн хичээлээр мэдлэг чадвараа сорилоо. Олимпиадын 1 дүгээр байранд нэг, 2 дугаар байранд хоёр, 3 дугаар байранд гурван сурагчийг  тус бүр …

  • 11 March

    Ховд аймаг: “Оюутан цэрэг-2016” хөтөлбөрийн нээлт өнөөдөр боллоо

    Монгол улсын ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачлан хэрэгжүүлж буй “Оюутан цэрэг- 2016” хөтөлбөрт улсын хэмжээнд 1000 оюутныг хамруулах бөгөөд манай аймгийн Ховд их сургуулийн 1, 2-р дамжааны 150 оюутан залуус эхний ээлжинд хамрагдана. Тус хөтөлбөрийн албан ёсны нээлт Ховд их сургуулийн лекцийн зааланд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Батлан хамгаалах яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын орон …

  • 10 March

    Дарханчууд Залуучуудын Олимпийн аваргаа угтан авлаа

    Норвегийн Лиллехаммер хотноо залуучуудын өвлийн II олимпын наадмын ГҮЙЛТИЙН ТЭШҮҮР-ийн төрөлд анх удаагаа ОЛИМПИЙН АВАРГА болсон Буянтогтохын Сумъяа, түүний багш дасгалжуулагч Дагвадоржийн Энхбаяр нарыг Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд, ИТХ-ын дарга П.Эрдэнэбат нар хүлээн авч хүндэтгэл үзүүлэн Б.Сумъяаг Дархан-Уул аймгийн “ХҮНДЭТ ИРГЭН” цол тэмдгээр, дасгалжуулагч Д.Энхбаярыг “НАЙРАМДЛЫН ДАРХАН” тэмдгээр тус тус шагналаа. Мөн Биеийн тамир, спортын газраас Олимпын аварга Б.Сумъяа …

  • 9 March

    Цасан шуурганаар 9 айлын гэр нуржээ

    Энэ сарын 4-ний өдрийн байгалийн онцгой үзэгдлийн үеэр Дундговь аймгийн төвд 9 гэр нурж, 5 аж ахуйн нэгж байгууллагын дээвэр хуурчээ. Үүнээс гадна хэд хэдэн малчны хоттой мал цасанд дарагдсан талаар мөн мэдээлж байна. Тиймээс хүн хүчний туслалцаа зайлшгүй шаардлагатай байгаа тул малчдад хүн хүч, эд материалын туслалцаа үзүүлэхийг ААН, байгууллага, иргэдэд аймгийн Засаг дарга уриалжээ. Мөн МСҮТ, ЕБС-ийн оюутан, …

  • 9 March

    Өмнөговийн НАМЗХ буюу “Нэн” шинэ цагийн залуус

    Өмнөговь аймгийн НАМЗХ буюу МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны ээлжит бус VI-р чуулган 3-р сарын 6-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо боллоо. Уг чуулганд 10 сумдын 50-н төлөөлөгч оролцож, холбооныхоо ажил үйлсээ дүгнэн хэлэлцэж, шинэ удирдлагуудаа сонголоо. Чуулганаар аймгийн НАМЗХ-ны 15-н тэргүүлэгчийг шинээр сонгож, холбооны тэргүүнээр Чинзоригийн Сугархүүг чуулганд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжин томилсон юм. Чуулганы уур …

  • 7 March

    Ноцтой осол гарч хоёр хүн нас баржээ

    Өнгөрсөн амралтын өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан 5126 УНК улсын дугаартай Стана маркийн автомашин Цэнхэрмандал сумын хэрлэнгийн гүүрнээс зүүн тийш 7 км орчим газар осолджээ. Машинд зургаан том хүн, гурван хүүхэд зорчиж явснаас нэг том хүн, нэг хүүхэд нас барж, дөрвөн хүний бие гэмтсэн байна. Гэмтсэн иргэдэд Багануурын 103 түргэн тусламжийн утсанд дуудлага өгч, эмнэлэгийн …

  • 7 March

    Өмнөговьд хоттой мал нь осгож малчид зутарч байна

    Дундговь аймгийн удирдлагууд өнгөрөгч өдөр цаг агаарын гамшигт үзэгдэл болсон Адаацаг суманд ажиллажээ. Тэдний хувьд 53 хот айлаар орж, 150 гаруй малчин, иргэдтэй уулзаж, хаваржилттай газар дээр нь танилцаж, аймгийн онцгой комиссоос тараагдсан өвс, тэжээлийн хүртээмж, сум орон нутгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг шалгасан байна. Энэ сарын 4-ний өдөр болсон цасан шуурга тус суманд 12 цагийн турш үргэлжилсэн бөгөөд цаг …

  • 5 March

    Баян-Өлгийн эмэгтэйчүүд чуулга уулзалт болжээ

    Баян-Өлгий аймгийн ЗДТГазар, Эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын сүлжээтэй хамтран “Эмэгтэйчүүд нийгмийн хөгжилд” чуулга уулзалтыг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд аймгийн удирдлагууд болон тус аймагт үйл ажиллагаа явуулдаг эмэгтэйчүүдийн 13 төрийн бус байгууллагын аймгийн төв, сумдын төлөөллүүд оролцов. Чуулга уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Х.Дармен “Эмэгтэйчүүдийн талархи төр засгаас баримталж буй бодлого, түүний хэрэгжилт” сэдвээр илтгэл тавиж нийт эмэгтэйчүүд, эхчүүдэд удахгүй …

  • 5 March

    Баруун аймагт цасан шуурганд хоёр хүн осгож амиа алдав

    Өнгөрсөн хоногт Онцгой байдлын албаны 150 гаруй албан хаагч, 72  техниктэйгээр үүрэг гүйцэтгэж, төөрсөн, цасанд боогдсон, автомашинтайгаа цасанд суусан, автомашин эвдэрсэн, хээр шатахуун дуусч саатсан зэрэг дуудлагаар ажиллаж, нийт  638 иргэнийг осгож хөдлөх аюулаас сэргийлж аюулгүй байдлыг ханган 152 автомашиныг цаснаас татан гаргажээ.  Их цас, цасан шуурганы үеэр төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд …

  • 5 March

    Увсын нутгаар хүйтний эрч чангарч байна

    Увс аймгийн нутгийн зарим газраар энэ сарын 6-7-нд, 8-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч, зөөлөн цасан шуурга шуурна гэж мэргэжлийн байгууллагаас мэдээллээ. Цаг агаар хүйтэрч Увс нуур,Тэс голын сав газраар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 24-29 градус  бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

  • 5 March

    Тэнгэр цэлмэж хаасан замуудыг нээлээ

    Монгол орны нутаг дэвсгэрээр дайран өнгөрсөн байгалийн гамшигт үзэгдлийн улмаас өчигдөр хоь хөдөөгүй цасаар шуурч онцгой байдлын газраас олон улсын болон орон нутгийн чанартай замуудыг хаах арга хэмжээ аваад байсан билээ. Тэгвэл тэнгэрийн муу арилж цаг агаарын  нөхцөл байдал сайжирсантай холбогдуулан Зам Тээврийн Сайдын тушаал гарч гуравдугаар сарын 5-ны 10:00 цагаас эхлэн хаасан замуудыг нээх шийдвэр гаргажээ.

  • 4 March

    Архангай: Томилолтоос төрсөн сэтгэгдэл

    Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн сумдад өвс тэжээлийн болоод бараа бүтээгдэхүүний тусламж, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх зорилготойгоор Архангай аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч М.Батжаргал нараар ахлуулсан ажлын хэсэг  тус аймгийн Өндөр-Улаан, Тариат, Хангай, Цахир, Хашаат сумдад ажиллаа. Аймгийн зүүн урд сум болох Хашаат сумын Номгон баг хаваржилт хүндэрч бод мал ихээр хорогдож байна. Нийт 11 удаагийн их бага …

  • 4 March

    Архангай аймагт тээврийн хөдөлгөөнийг түр зогсоох шийдвэр гаргажээ

    Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Архангай  аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ захирамж гаргажээ. Тус захирамжийн хүрээнд Архангай аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх бү хтөрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2015 оны 3 сарын 03-ны өдрийн 17:00 цагаас  3 сарын 04-ны өдрийн 17:00 цаг хүртэл түр зогсоохоор болсон байна. А.Мандуул

February, 2016

  • 29 February

    “Олимп хөгжил сангийн цом” Архайнгай аймагт аялаж байна

    Монгол улсын Ерөнхий сайдын санаачлагаар “Олимп хөгжил сангийн цом”-ыг нэр бүхий томоохон байгууллагууд, 9 дүүрэг, 21 аймагт аялуулж байгаа. Архангай аймагт нэг сарын турш аялахаар уг цом өнөөдөр аймгийн ЗДТГ-т шилжин ирлээ. Тус цомыг аймгийн Засаг даргын орлогч М.Батжаргал, Тамгын газрын дарга Б.Лхагвасүрэн тэргүүтэй ЗДТГ-ын хэлтсийн дарга нар хүлээн авлаа. “РИО-2016” зуны XXXI олимпийн тоглолтонд Архангайгаас МУГТ, Хөдөлмөрийн баатар Отръядын …

  • 29 February

    Аймгийн Засаг дарга ажилчдыг халахгүй байхыг санууллаа

      Аймгуудын хэлтэс, албадын дарга нарын шуурхай хуралдаан долоо хоног бүрийн мягмар гарагт болдог. Энэ долоо хоногийн шуурхай хурлаар Өвөрхангай аймгийн Засаг даргаас нэгэн сануулгыг агентлагийн дарга нарт өглөө. Энэ нь төрийн албан хаагчдыг солих, халах тухай юм. Тэрээр эдийн засгийн хямралтай, цалингийн зээлтэй энэ хүнд үед ажилчин, алба хаагчдаа халахгүй, цомхотгохгүй байхыг анхаарууллаа. “Би аймгийн Засаг даргаар ажиллах хугацаандаа аль …