Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд болон Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газрын удирдлагууд Орхон суманд энэ сарын 3-нд ажиллалаа. Тэд Орхон сумын малчдын өвөлжилтийн цаг үеийн байдалтай танилцаж, улсын нөөцийн өвсийг малчдад тараан, иргэдтэй уулзалт хийлээ. Орхон сум энэ жил 37 мянга мал тоолуулсан ба мал бүхий 380 өрхөд улсын нөөцийн 3260 боодол өвсийг тараалаа. Одоогийн байдлаар сумын хэмжээнд 17 …
Орон нутаг
February, 2016
-
5 February
Дархан-Уул аймагт Улсын нөөцийн 322 тн өвс тараагдаж байна
Монгол улсын Засгийн газрын 2015 оны 480 дугаар тогтоолын дагуу Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбараас 2011-2013 онд бүрдүүлсэн 572тн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр малчин иргэдэд хуваарилан олгохоор шийдвэрлэсэн. Дээрхи өвснөөс манай аймагт 322 тн, Сэлэнгэ аймагт 250 тн өвсийг тухайн аймгийн Засаг даргын захирамжаар баталсан хуваарийн дагуу малчин иргэдэд буцалтгүй тусламжаар тарааж эхэллээ. Манай аймагт энэ сарын 03-аас эхлэн …
-
5 February
Дархан-Уул: Аймгийн хөдөлмөрийн аварга, алдартнууд тодорлоо
17 дугаар жарны муу нүүрт хэмээх Гал бичин жилийн Сар шинийн баярыг угтан Хөхөгчин хонин жилийн тэргүүний баг, хамт олон, аймгийн хөдөлмөрийн аварга, алдартнуудад шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2016.02.04/ Дархан-Уул аймгийн “Нутгийн удирдлагын ордон”-д боллоо. Шагналыг Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн ИТХТ-н нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, аймгийн Засаг дарга А.Энхболд, Засаг даргын орлогч Б.Бат-Эрдэнэ, АЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар …
-
3 February
Дарханы зарим малчид отроор явж өвөлжиж байна
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга Г.Батбаяраас өвөлжилт хэр байгаа талаар асууж тодрууллаа. -Зарим аймагт өвөлжилт хүндэрч байна гэж байна. Мөн нэлээд олон сум зудтай байна гэсэн мэдээлэл байна. Дархан-Уул аймагт өвөлжилт хэр байна. Ер нь өвөлжилтийн бэлтгэлээ хэр сайн хангасан бэ? -ОБЕГ-аас Удирдах ажилтны стратегийн цугларалтыг бид саяхан хийсэн. Энэ үеэр 2015 онд хийж, хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, мөн иргэдэд …
-
3 February
Алтан төлийн эзэн Чандмань сумаас тодорлоо
Хүнс хөдөө аж ахуйн яам, Төрийн банк, Монголын үндэсний олон нийтийн радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал болох “Алтан төлийн эзэн” хэмээх эрхэм хүндтэй шагналын эзнээр Чандмань сумын Жаргалант багийн малчин Данаагийн Доржравдан шалгарчээ. Тэрбээр манай аймгийн 9 дэх, сумынхаа анхны алтан төлийн эзэн болж байгаа юм. Д.Доржравдан буянт малаа таван төрөл дээр өсгөн тэр дундаа тэнгэрийн хэмээнх тэмээн сүргээс …
-
2 February
Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан 2 тэрбум гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан шуурхай албаны үйлчилгээг цаг алдахгүй хүргэх зорилгоор зарим аймгуудад олгох “УАЗ-22069” автомашины хуваарь, түүнийг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. Улсын нөөцөд 2014-2015 онд бүрдүүлсэн 4400 гаруй тн өвсийг үнэгүй, 2015 онд бүрдүүлсэн 4700 орчим тн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан малчдад олгоно. Үнэгүй болон хямдруулан олгосон өвс, тэжээлийн үнийн зөрүү 2 …
-
2 February
Дархан-Уул аймагт Удирдах ажилтны зөвлөгөөнийг сар бүрийн 29-нд хийхээр тогтжээ
Дархан Уул аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 29-ний өдөр боллоо. Уг зөвлөгөөнөөр Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, “Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль”, “Хүүхэд харах үйлчилгээг зохицуулах журам”-ын талаар, Хариуцлагатай жижүүрийн хуваарь танилцуулах, СӨХ-ны төлбөр, инженерийн шугам сүлжээний ашиглалтын талаар, МУЗГ-ын 2015 оны 467 дугаар тогтоолын хүрээнд зохион байгуулагдах Монголын бүх ард түмний 14 дүгээр их наадмыг зохион байгуулах хороог …
January, 2016
-
28 January
Д.Баасанжав: Дархан-Уул аймгийн хүн ам их төвлөрч байгаа газруудад дугуйн зогсоол, гэрэлтүүлэг, камер суурилуулна
Дархан-Уул аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Баасанжавтай ярилцлаа -Хөгжлийн бодлогын хэлтэс энэ онд ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ? -Дархан-Уул аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэс нь Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, Ус, цаг уур орчны шинжилгээний алба, Хүнс, хөдөө аж ахуйн газар гэсэн агентлагтай хамтарч ажилладаг. Дархан-Уул аймгийн ИТХ-аар 2016 оны төсөвт олон ажил хийхээр төсөвлөсөн ч харамсалтай нь эдийн засгийн хямралтай холбоотойгоор өнгөрсөн жилүүдийнхээс гуравны нэгээр танагдсан гэж …
-
26 January
Засаг даргын зөвлөлийн хурлаар аймгийн “Сайн малчид” тодорлоо
Гал мичин жилийн босгон дээр аймаг сумын сайчууд тодорсоор байна. Өчигдөр аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж аймгийн “Сайн малчин”, “Тэргүүний тариаланч” шалгаруулах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Жил бүрийн сар шинийн өмнөхөн сум, аймаг, улсын сайчуулаа тодруулж, буянт малаа өсгөн, ашиг шимийг нь хүртэн байгаа аймгийн “Сайн малчин”, “Тэргүүний тариаланч”-дыг шалгаруулан аймаг орон нутгийн удирдлагууд шагналыг нь гардуулан өгдөг уламжлалтай. Энэ …
-
25 January
Дархан: Өсвөр үеийн цаначдын “Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн” анх удаа Дархан-Уул аймагт боллоо
Өсвөр үеийн цаначдын “Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг уржигдар /2016.01.23/ Монгол улсын спортын мастер Б.Даваажавын нэрэмжит болгон Дархан-Уул аймагт анх удаа зохион байгуулжээ. Тэмцээний нээлтэнд аймгийн НХХ-ийн дарга Д.Тунгалаг-Тамир, Монгол улсын спортын мастер Б.Даваажав болон ахмад дасгалжуулагч Х.Ичинхорлоо, н.Хүрлээ нарын хүндэт төлөөлөгчид оролцлоо. Энэ үеэр Монгол улсын спортын мастер Б.Даваажавыг ЗАМХХолбооноос Монгол улсын цанын спортод гаргасан амжилт, идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласныг үнэлж “Биеийн тамирын тэргүүн медаль”-иар шагналаа. “Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн”-д Архангай, …
-
25 January
Хэнтий: Зүүн бүсийн “Цагаан сар-Цагаан идээ 2016“ үзэсгэлэн худалдаа эхэллээ
Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Эвт трак” ХХК-ийн 2,8 тэрбум төгрөгийн хувийн хөрөнгө оруулалтаар 6300 метр квадрат ашиглалтын талбай бүхий “Зүүн бүсийн Эвт худалдааны төв” өнөөдөр Чингис хотод үүд хаалгаа нээлээ. Уламжлалт сар шинийн баярын босгон дээр ийнхүү ашиглалтад орж байгаа тус худалдааны төвийн нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав, Засаг дарга Ж.Оюунбаатар, Засаг даргын орлогч Г.Ганхуяг, “Эвт трак” …
-
22 January
Дархан-Уул: Хөгжлийн банкны бондоос 70 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авчээ
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нар Дархан-Уул аймагт ажиллалаа.Тэд Хөгжлийн банкны бондоос нэг тэрбум төгрөгөөс дээш санхүүжилт авсан үйлдвэрүүд болох “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Дархан минж”, “Дархан нэхий”, “Дархан гурил”, “Монгол лааз үйлдвэр” “Эко Ноос” зэрэг үйлдвэрүүдийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, удирдлагууд, ажиллагсадтай санал бодлоо солилцсон юм. Хөгжлийн банкны бондын хөрөнгөөр 2012 оноос эхлэн манай аймагт чиглэл бүрээр …
-
22 January
Дархан-Уул: Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох журмаа шинэчилжээ
2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр баталсан Эрүүл мэнд, Спортын сайдын тушаалаар Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комиссын журмыг шинэчлэн баталсан байдаг. Тус журмын дагуу Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэд байгуулагдсан комисс энэ сарын 20-ны өдөр хуралдсан байна. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй иргэд өмнө нь Эрүүл мэндийн газраас зөвшөөрөл …
-
21 January
Дархан-Уул: “Өсвөр үеэ мансуурлаас сэргийлэе” аянг зохион байгууллаа
ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-өөс “Өсвөр үеэ мансуурлаас сэргийлэе” уриан дор хоёр сарын аяныг эхлүүлээд байна. Уг аянд Ардчилсан залуучуудын холбооноос санаачилсан бөгөөд Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэн ажиллаж байна. Эдгээр байгууллагууд аяны хүрээнд ЕБС-иудын ахлах ангийн сурагчдад мансууруулах бодис, архи, тамхины хор уршиг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай сургалтыг явуулж эхэллээ.Өнөөдөр /2016.01.20/ Дархан сумын …
-
19 January
Баянхонгорын оюутан залуучуудын нэгдсэн холбоо шинэ Ерөнхийлөгчтэй боллоо
Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг Хонгор нутгийн залуучууд энэ оны нэгдүгээр сарын 17-нд Blue sky зочид буудлын хурлын танхимд нэгдсэн чуулганаа хийлээ. Хэдийгээр амралтын өдөр байсан ч залуус 100%-ийн ирцтэйгээр оролцож, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, нутгийн хөгжилд өөрийн дуу хоолой болон ажиллах тэргүүнээ сонголоо. Түүх өгүүлэхэд одоогоос 13 жилийн өмнө Баянхонгор аймгийн Оюутан Залуучуудын Холбоо байгуулагдаж байсан бөгөөд тухайн үед МУ-ын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл