Боловсрол

October, 2021

  • 5 October

    Герман улсад “Туслах сувилагч” мэргэжлээр үнэ төлбөргүй сурах тэтгэлэгт хөтөлбөрт Б.Гүнжинлхам тэнцжээ

    Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яам МЭТОЦ ХХК-ны дэргэдэх МЭТ агентлагтай хамтран Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад “Туслах сувилагч” мэргэжлээр нэг хүнийг үнэ төлбөргүй сургахаар тэтгэлэгт хөтөлбөр зарласан. Тус тэтгэлэгт хөтөлбөрт нийт 34 оролцогч бүртгүүлэн, 3 шатны сонгон шалгаруулалтад өрсөлдөн Батмөнх овогтой Гүнжинлхам шалгарсан. Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан Б.Гүнжинлхамд батламж гардуулж баяр хүргэв. Энэ үеэр сайд А.Ариунзаяа “Сурсан мэдсэн бүхнээ …

September, 2021

  • 30 September

    “Сэрэхүй цаг” цуврал уулзалтаар сар бүр салбартаа танигдсан эрхмүүд уригдана

    Отгонтэнгэр Их сургуулийн Олон улсын харилцаа, сэтгүүл зүйн тэнхимээс “Сэрэхүй цаг” уулзалтыг 2018 оноос эхлэн зохион байгуулсан. Энэ хичээлийн жилийн эхний зочноор Монгол улсын тэргүүн шадар, хүндэт дипломатч Р.Баасан уригдан оролцлоо. Тэрээр 1969 оноос БНЭУ-д суугаа ЭСЯ-нд орчуулагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2002 он хүртэл дипломат албыг хашиж байжээ. Монгол улсын төрийн тэргүүн, сайд нарын гадаад улс дахь орчуулагчаар ажиллаж, төрдөө хэл залгуулж явсан ахмад …

  • 30 September

    “Шийдэл үргэлж байдаг” ном 10-р сарын 01-нээс уншигчдын хүртээл болно

    Гарааны бизнес эхлүүлэхээр төлөвлөж буй залуустай амжилтын түүхээ хуваалцахаар “Том амжилт” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Шижир “Шийдэл үргэлж байдаг” номоо бичжээ.  Дэлхийд алдартай бизнесменүүдийн амьдралын түүх намтар, амжилтын тухай ном Монголд цөөнгүй хэвлэгдэн гарсан байдаг ч тэдний туршлагаас санаа авч бизнес хийхэд хэтэрхий холын дээр Монголын хөрсөнд буудаггүй байна.  Тиймээс 14 дэх жилдээ Монголын бизнесийн салбарт амжилттай ажиллаж яваа “Том амжилт” ХХК-ийн Ерөнхий …

  • 29 September

    “Боловсролын шинэчлэл ба Хүмүүнлэг боловсрол” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна

    Улсын Их Хурлын Тамгын газар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Япон лугаа адил хөгжье” цуврал хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Эхний хэлэлцүүлгийг “Боловсролын шинэчлэл ба Хүмүүнлэг боловсрол” сэдвээр 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 9.00 цагаас Төрийн ордны хуралдааны “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулна. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж үг хэлэх бөгөөд Улсын …

  • 24 September

    Өмнөговь аймагт ШУТИС-ийн харьяа сургуулийг шинээр байгуулна

    Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллалаа. Тус аймагт геологи, уул уурхай, технологийн чиглэлээр ШУТИС-ийн харьяа сургуулийг шинээр байгуулах асуудлаар ажлын хэсэг аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Өмнөговь аймагт их, дээд сургуулийг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон орон нутагт хөгжүүлэх ажлын төлөвлөгөөг, орон нутгийн онцлог, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн ШУТИС-тай хамтран боловсруулах юм. Их сургуулийн хотхоныг …

  • 23 September

    Баянгол дүүрэг ЭЕШ-д 800 оноо авсан 12 сурагч, бэлтгэсэн 12 багш тус бүрт НЭГ сая төгрөгийн батламжийг гардууллаа

    БГД-ийн Засаг даргын 2021 оны А/33 дугаар захирамж болон “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд элсэлтийн ерөнхий шалгалт/ЭЕШ/-ын дундаж оноог ахиулах, багшийн мэдлэг, мэргэшил, ур чадварыг нэмэх, сургалтын чанарыг дээшлүүлэх зорилгоор дүүргийн хэмжээнд “Элсэлтийн ерөнхий шалгалт-2021” болзолт уралдааныг зарлаж, 800 оноо авсан төгсөгч болон түүнийг бэлтгэсэн багш нарт тус бүр 1.000.000 төгрөг олгохоор болсон.  Тэгвэл БГД-т 2020-2021 оны хичээлийн жилд нийт 2574 …

  • 23 September

    Н.Пүрэвцогт: Төрийн өмчийн 6 их сургуулийн суралцагчид харьяалал харгалзахгүйгээр хичээл сонгон судлах боломжтой боллоо

    Төрийн өмчийн 6 их сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын нэг нь тус их сургуулиудын суралцагчид харьяалал харгалзахгүйгээр хичээл сонгох суралцах, боловсролын үйлчилгээ авах юм. Энэхүү ажил хэрэгжиж эхэлж буйтай холбогдуулан МУИС-ийн Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтсийн дарга Н.Пүрэвцогттой ярилцлаа. Төрийн өмчийн их сургуулийн суралцагчид харьяалал харгалзахгүйгээр бусад сургуулиасаа хичээл сонгон судлах боломжтой болж байгаа юм байна. …

  • 20 September

    Хөвсгөл аймагт хоёр сургууль халдварын улмаас цахим хэлбэрт шилжжээ

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ажиллаж байна. Хөвсгөл аймгийн хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын 16 сургууль танхимаар, 17 сургууль хосолмол байдлаар хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.Хоёр сургууль халдварын улмаас цахим хэлбэрт шилжжээ. 100 хувь цахимаар хичээллэх хүсэлт гаргасан 220 орчим сурагч байна. Харин сургуулийн өмнөх боловсролын байгууллагын тухайд Хөвсгөл аймагт төрийн болон хувийн …

  • 16 September

    Би багш-2″ төслийн бүртгэл эхэллээ

    Төслийн нэр: БИ БАГШ-2Санаачлагч: БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМХамтран ажиллагч: “БОЛОВСРОЛ СУВАГ” телевизЗохион байгуулалтын хэлбэр: Телевизийн зорилтот төсөл Зорилго: Монгол улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойг угтан шилдэг, арга зүй ур чадвартай, манлайлагч багш нарыг дэмжин, урамшуулж, багшийн ажлын онцлогийг олон нийтэд таниулан ойлгуулах замаар багш мэргэжлийн  нийгэм дэх үнэлэмж, нэр хүндийг дээшлүүлэх Хэрэгжих хугацаа: 2021 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарХамрах …

  • 14 September

    ​Үндэсний шилдэг 50 багш тодорлоо

    Боловсрол, шинжлэх ухааны яам, “Багшийн хөгжлийг дэмжих Боловсрол” сан хамтран зохион байгуулсан Үндэсний шилдэг багш шалгаруулалт амжилттай явагдаж, нэгдүгээр шатны шалгаруулалтын ялагч, Үндэсний шилдэг 50 багш тодорлоо. Энэхүү шалгаруулалтыг дэлхийн Шилдэг багш /Global teacher prize/ шалгаруулалтыг зохион байгуулагч Английн “Варки” сантай байгуулсан санамж бичгийн дагуу олон улсын аргачлалаар зохион байгуулж байгаа бөгөөд хоёрдугаар шатанд шалгарсан 10 багшийн материалыг Дэлхийн шилдэг багш …

  • 14 September

    “Ирээдүйн эзэд-2021” аянаар гадаадад тэтгэлэгтэй сурах боломжуудыг танилцуулна

    Хувь хүний эзэмшсэн мэргэжил гэдэг бол тодорхой ажил, хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэдлэг, дадлага, туршлагын цогц бөгөөд сонголтоо зөв хийхэд олон хүчин зүйл нөлөөлдөг. Иймээс өөрийн хүсэл сонирхол, авьяас чадвараа нээн илрүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн талаар судалгаа, мэдээлэлтэй байх нь залуучуудын хувьд хамгийн чухал юм. Иймээс НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Боловсролын …

  • 9 September

    “Чингис хааны өв, соёл” боть I,II,III бүтээлийн нээлт боллоо

    Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн судлаачид Монголын Үндэсний номын сан болон Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Чингис хаан болон Монголын Эзэнт Гүрний үед хамаарах ховор нандин түүхийн сурвалжийг судалгааны эргэлтэд оруулах зорилгоор “Чингис хааны өв, соёл” I, II, III ботийг эрхлэн хэвлүүлж, өнөөдөр нээлтээ хийлээ. Тус хүрээлэнгийн судлаачид цаашид судалгааны ажлаа улам гүнзгийрүүлж, цуврал бүтээл үргэлжлүүлэн хэвлэх юм …

  • 8 September

    Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

    “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” -ийн 2021 оны бүртгэл эхэллээ. Бүртгэлийн хугацаа: Магистрын хөтөлбөр:9/1 (Лхагва )-10/27 (Лхагва) хүртэл Докторын хөтөлбөр: 9/1 (Лхагва )-12/10 (Баасан) хүртэл Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд гар бие оролцох, ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх залуу төрийн албан хаагчдыг Япон улсын их, дээд сургуулийн магистр, докторын түвшний хөтөлбөрт …

  • 6 September

    Багануур дүүрэгт Насан туршийн боловсролын төв ашиглалтад орлоо

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир тэргүүтэй албаны төлөөлөгчид өнөөдөр Багануур дүүрэгт ажиллаж, боловсролын салбарын багш, ажилтнуудтай уулзлаа. Багануур дүүрэгт улсын төсвийн дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан Насан туршийн боловсролын төвийн шинэ барилгыг өнөөдөр нээж, үйл ажиллагааг нь эхлүүллээ. Насан туршийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын хэмжээнд анх удаа жишиг …

  • 6 September

    COVID-19” халдварын улмаас сүүлд ЭЕШ өгсөн шалгуулагчид батламж хуудсаа энэ сарын 6-9-ний өдрүүдэд БҮТ-өөс авна

    2021 оны наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулсан Элсэлтийн ерөнхий шалгалтад коронавируст халдварын улмаас оролцож чадаагүй шалгуулагчид есдүгээр сарын 02-04-ний өдрүүдэд шалгалтад хамрагдлаа гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. Уг шалгалтыг 11 аймаг болон нийслэлд зохион байгуулсан ба шалгалтын ирц 90 хувьтай байлаа. Есдүгээр сарын 02-04-ний өдрүүдэд шалгалтад оролцсон шалгуулагчид батламж хуудсаа есдүгээр сарын 06-09-ний хооронд Боловсролын үнэлгээний төвөөс авна. быстрый …