Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллалаа. Тус аймагт геологи, уул уурхай, технологийн чиглэлээр ШУТИС-ийн харьяа сургуулийг шинээр байгуулах асуудлаар ажлын хэсэг аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Өмнөговь аймагт их, дээд сургуулийг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон орон нутагт хөгжүүлэх ажлын төлөвлөгөөг, орон нутгийн онцлог, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн ШУТИС-тай хамтран боловсруулах юм. Их сургуулийн хотхоныг …
Боловсрол
September, 2021
-
23 September
Баянгол дүүрэг ЭЕШ-д 800 оноо авсан 12 сурагч, бэлтгэсэн 12 багш тус бүрт НЭГ сая төгрөгийн батламжийг гардууллаа
БГД-ийн Засаг даргын 2021 оны А/33 дугаар захирамж болон “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд элсэлтийн ерөнхий шалгалт/ЭЕШ/-ын дундаж оноог ахиулах, багшийн мэдлэг, мэргэшил, ур чадварыг нэмэх, сургалтын чанарыг дээшлүүлэх зорилгоор дүүргийн хэмжээнд “Элсэлтийн ерөнхий шалгалт-2021” болзолт уралдааныг зарлаж, 800 оноо авсан төгсөгч болон түүнийг бэлтгэсэн багш нарт тус бүр 1.000.000 төгрөг олгохоор болсон. Тэгвэл БГД-т 2020-2021 оны хичээлийн жилд нийт 2574 …
-
23 September
Н.Пүрэвцогт: Төрийн өмчийн 6 их сургуулийн суралцагчид харьяалал харгалзахгүйгээр хичээл сонгон судлах боломжтой боллоо
Төрийн өмчийн 6 их сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын нэг нь тус их сургуулиудын суралцагчид харьяалал харгалзахгүйгээр хичээл сонгох суралцах, боловсролын үйлчилгээ авах юм. Энэхүү ажил хэрэгжиж эхэлж буйтай холбогдуулан МУИС-ийн Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтсийн дарга Н.Пүрэвцогттой ярилцлаа. Төрийн өмчийн их сургуулийн суралцагчид харьяалал харгалзахгүйгээр бусад сургуулиасаа хичээл сонгон судлах боломжтой болж байгаа юм байна. …
-
20 September
Хөвсгөл аймагт хоёр сургууль халдварын улмаас цахим хэлбэрт шилжжээ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ажиллаж байна. Хөвсгөл аймгийн хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын 16 сургууль танхимаар, 17 сургууль хосолмол байдлаар хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.Хоёр сургууль халдварын улмаас цахим хэлбэрт шилжжээ. 100 хувь цахимаар хичээллэх хүсэлт гаргасан 220 орчим сурагч байна. Харин сургуулийн өмнөх боловсролын байгууллагын тухайд Хөвсгөл аймагт төрийн болон хувийн …
-
16 September
Би багш-2″ төслийн бүртгэл эхэллээ
Төслийн нэр: БИ БАГШ-2Санаачлагч: БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМХамтран ажиллагч: “БОЛОВСРОЛ СУВАГ” телевизЗохион байгуулалтын хэлбэр: Телевизийн зорилтот төсөл Зорилго: Монгол улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойг угтан шилдэг, арга зүй ур чадвартай, манлайлагч багш нарыг дэмжин, урамшуулж, багшийн ажлын онцлогийг олон нийтэд таниулан ойлгуулах замаар багш мэргэжлийн нийгэм дэх үнэлэмж, нэр хүндийг дээшлүүлэх Хэрэгжих хугацаа: 2021 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарХамрах …
-
14 September
Үндэсний шилдэг 50 багш тодорлоо
Боловсрол, шинжлэх ухааны яам, “Багшийн хөгжлийг дэмжих Боловсрол” сан хамтран зохион байгуулсан Үндэсний шилдэг багш шалгаруулалт амжилттай явагдаж, нэгдүгээр шатны шалгаруулалтын ялагч, Үндэсний шилдэг 50 багш тодорлоо. Энэхүү шалгаруулалтыг дэлхийн Шилдэг багш /Global teacher prize/ шалгаруулалтыг зохион байгуулагч Английн “Варки” сантай байгуулсан санамж бичгийн дагуу олон улсын аргачлалаар зохион байгуулж байгаа бөгөөд хоёрдугаар шатанд шалгарсан 10 багшийн материалыг Дэлхийн шилдэг багш …
-
14 September
“Ирээдүйн эзэд-2021” аянаар гадаадад тэтгэлэгтэй сурах боломжуудыг танилцуулна
Хувь хүний эзэмшсэн мэргэжил гэдэг бол тодорхой ажил, хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэдлэг, дадлага, туршлагын цогц бөгөөд сонголтоо зөв хийхэд олон хүчин зүйл нөлөөлдөг. Иймээс өөрийн хүсэл сонирхол, авьяас чадвараа нээн илрүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн талаар судалгаа, мэдээлэлтэй байх нь залуучуудын хувьд хамгийн чухал юм. Иймээс НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Боловсролын …
-
9 September
“Чингис хааны өв, соёл” боть I,II,III бүтээлийн нээлт боллоо
Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн судлаачид Монголын Үндэсний номын сан болон Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Чингис хаан болон Монголын Эзэнт Гүрний үед хамаарах ховор нандин түүхийн сурвалжийг судалгааны эргэлтэд оруулах зорилгоор “Чингис хааны өв, соёл” I, II, III ботийг эрхлэн хэвлүүлж, өнөөдөр нээлтээ хийлээ. Тус хүрээлэнгийн судлаачид цаашид судалгааны ажлаа улам гүнзгийрүүлж, цуврал бүтээл үргэлжлүүлэн хэвлэх юм …
-
8 September
Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” -ийн 2021 оны бүртгэл эхэллээ. Бүртгэлийн хугацаа: Магистрын хөтөлбөр:9/1 (Лхагва )-10/27 (Лхагва) хүртэл Докторын хөтөлбөр: 9/1 (Лхагва )-12/10 (Баасан) хүртэл Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд гар бие оролцох, ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх залуу төрийн албан хаагчдыг Япон улсын их, дээд сургуулийн магистр, докторын түвшний хөтөлбөрт …
-
6 September
Багануур дүүрэгт Насан туршийн боловсролын төв ашиглалтад орлоо
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир тэргүүтэй албаны төлөөлөгчид өнөөдөр Багануур дүүрэгт ажиллаж, боловсролын салбарын багш, ажилтнуудтай уулзлаа. Багануур дүүрэгт улсын төсвийн дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан Насан туршийн боловсролын төвийн шинэ барилгыг өнөөдөр нээж, үйл ажиллагааг нь эхлүүллээ. Насан туршийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын хэмжээнд анх удаа жишиг …
-
6 September
COVID-19” халдварын улмаас сүүлд ЭЕШ өгсөн шалгуулагчид батламж хуудсаа энэ сарын 6-9-ний өдрүүдэд БҮТ-өөс авна
2021 оны наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулсан Элсэлтийн ерөнхий шалгалтад коронавируст халдварын улмаас оролцож чадаагүй шалгуулагчид есдүгээр сарын 02-04-ний өдрүүдэд шалгалтад хамрагдлаа гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. Уг шалгалтыг 11 аймаг болон нийслэлд зохион байгуулсан ба шалгалтын ирц 90 хувьтай байлаа. Есдүгээр сарын 02-04-ний өдрүүдэд шалгалтад оролцсон шалгуулагчид батламж хуудсаа есдүгээр сарын 06-09-ний хооронд Боловсролын үнэлгээний төвөөс авна. быстрый …
-
6 September
“Ковид-19”-ийн халдвар бүртгэгдсэн 18 цэцэрлэг, 11 сургууль зайн сургалтад шилжжээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.09.06/ боллоо. Энэ үеэр Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Ковид-19”-ийн халдвар илэрсэн сургууль, цэцэрлэгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. БШУ-ы сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарсан. Энэ дагуу өнгөрсөн баасан гарагийн байдлаар 18 цэцэрлэгийн 125 бүлгийн 2571, 11 сургуулийн 55 бүлгийн 1590 хүүхэд зайн сургалтад шилжээд байна Мөн 12-17 насны хүүхдүүдийн 86.6 хувь нь …
-
3 September
Зургаан хүмүүжигч ЭЕШ-д тэнцэж, Их, Дээд сургуульд элсэн суралцахаар боллоо
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын дэргэдэх Ерөнхий боловсролын сургуулийг 2020-2021 оны хичээлийн жилд 12 дугаар ангийг 7 сурагч амжилттай суралцаж төгслөө. Эдгээр хүмүүжигч хүүхдүүдээс 6 нь монгол хэл, математик, нийгмийн ухаан, биологи, англи хэлний хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай хамрагдаж, Монгол Улсын багшийн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Хүнс технологийн дээд сургууль, Улаанбаатар Эрдэм Оюу дээд сургуульд тус тус элсэн суралцах батламжаа гардан …
-
2 September
У.Хүрэлсүх: Монгол хэлээ бүрэн сурч, эзэмшихэд бүх шатанд анхаарч ажиллах ёстой
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга С.Дулам тэргүүтэй гишүүдийг хүлээн авч уулзлаа. Зөвлөлийн дарга С.Дулам болон Ажлын албаны дарга, гишүүд Зөвлөл, Улсын нэр томьёоны комисс, Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь, угсаатны бүлгийн хэл, аман аялгууны судалгаа, хээрийн шинжилгээ, нэр томьёо, бичгийн чулуун соёлын өвийг хамгаалах, монгол бичгийн олон улсын стандартын кодчилол, Монгол хэлний үндэсний хөтөлбөрийн …
-
2 September
Ч.Номин: “Хос бичигтэн яам” болохыг зорьж байна
Соёлын яамнаас 2021 онд “Хос бичигтэн яам” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй бөгөөд “Эх хэлний өдөр”-ийг тохиолдуулан өчигдөр /2021.09.01/нээлтээ хийлээ. “Хос бичигтэн яам” арга хэмжээг нээж Соёлын сайд Ч.Номин:Монголчууд бид эрт цагаасаа үндэсний бичгээрээ төрийн үйл хэрэг, шинжлэх ухааны бүтээлүүдийг туурвиж ирсэн түүхтэй. Монгол хэл соёлоо дээдлэн, үндэсний бичгээрээ цаашид төрийн албан хэргээ хөтлөх нь бидний үүрэг юм. Тиймээс үндэсний бичгээ сурч …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл