Тайланд Улсын нийслэл Бангкок хотноо 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр болсон Азийн аялал жуулчлалыг дэмжих хоёрдугаар кино форум (2nd Asia Destination Film Forum)–д Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н. Цэрэнбат тэргүүтэй төлөөлөгчид амжилттай оролцож улс орноо сурталчлав. Форумын үеэр зохион байгуулсан сэдэвчилсэн хэлэлцүүлгүүдэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга С.Баясгалан, кино найруулагч …
Энтертайнмент
February, 2020
-
4 February
“AIPS Sports media AWARDS” : Ч.Ганбатын “Уурга шүүрлээ” бүтээл гуравдугаар байр эзэллээ
Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоон /AIPS/-ноос зохион байгуулдаг “AIPS Sports media AWARDS” ёслолын ажиллагаа Унгар улсын нийслэл Будапешт хотноо болж шилдгүүдээ тодрууллаа. Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос зарласан гэрэл зургийн уралдааны “Алтан агшин” төрөлд 125 орны зурагчдын шигшмэл 1794 бүтээл өрсөлдсөнөөс Чулуунбаатарын Ганбатын “Уурга шүүрлээ” бүтээл гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль хүртлээ. Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, спортын гэрэл …
January, 2020
-
24 January
Монголын Оюун ухааны академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатарыг “Соёлын элч”-ээр томилов
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Монголын Оюун Ухааны Академийг үүсгэн байгуулагч, захирал Хандсүрэнгийн Хатанбаатарт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулан өглөө. Монголын Оюун Ухааны Академийн тамирчид ой тогтоолтын олон улсын томоохон тэмцээнүүдэд Монгол Улсаа төлөөлөн өндөр амжилт гаргаж, бүх насны ангилалд дэлхийд аваргалжээ. Тухайлбал, Дэлхийн оюуны спортын 54 дээд амжилтын 30-ыг нь Монголын оюуны спортын тамирчид эзэмшиж байна. …
-
18 January
Анна Каренинагийн дүрийг Ардын жүжигчин Н.Сувд бүтээнэ
Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн “Анна Каренина” роман бол дэлхий дахинаа эмэгтэй хүн бүрийн заавал унших ёстой сонгодог бүтээлд тооцогддог билээ. Эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүл, хосуудын харилцаа, амьдралын тухай өгүүлэх энэхүү романыг Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид тайзны бүтээл болгохоор бэлдэж байна. “Анна Каренина” жүжгийн судалгааны ажлаар Улсын Драмын …
-
18 January
“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын 40 жилийн ойд зориулан “Эрдэнэсийн өв” кино бүтээжээ
Монголчуудын XX зууны шилдэг бүтээн байгуулалт болох уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойд зориулан “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монгол тулга” кино сантай хамтран “Эрдэнэсийн өв” нэртэй бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээжээ. “Эрдэнэсийн өв” бүрэн хэмжээний уран сайхны кино нь Эрдэнэт үйлдвэрийн тухай өгүүлэх дэлгэцийн гурав дахь бүтээл юм. Эрдэнэтийн бүтээн байгуулалтын тухай “Эхлэл” нэртэй анхны киног …
-
18 January
“Single Ladies-4”МУСК ирэх хоёрдугаар сард нээлтээ хийнэ
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Гончигийн Ундармаа 2013 оноос эхлэн UFilm Уран Бүтээлийн Нэгдлийг үүсгэн байгуулж ганц бие бүсгүйчүүдийн амьдралд тохиолддог жаргал, зовлонгийн тухай өгүүлэх “Single ladies-1, 2, 3 ” уран сайхны киног үзэгчдийн хүртээл болгосон билээ. Тэгвэл Single ladies цувралын дөрөв дахь анги ирэх хоёрдугаар сарын 2-нд нээлтээ хийхээр товлогджээ. 20, 30, 40 насны босгыг давсан ганц бие гурван …
-
16 January
“Бууны сум буцааж болдоггүй” кино Булганд нээлтээ хийлээ
Монгол Улсын гарамгай баатар Лодонгийн Дандарын баатарлаг гавьяаг өгүүлсэн “Бууны сумыг буцааж болдоггүй” уран сайхны киног өнөөдөр Булган аймагт нээлээ. Киноны нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Догмид, Гавьяат жүжигчин Н.Батцэцэг нар оролцлоо. “Бууны сумыг буцааж болдоггүй” кино зохиолыг Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Догмид бичиж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Солонго продюсерээр ажилласан бол СТА П.Дэлгэрбаяр найруулжээ. Баатар …
-
14 January
Залуу хосуудын заавал үзэх жүжиг “НАДТАЙ ҮЛДЭЭЧ” жүжиг дахин тоглогдоно
Мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчдийн хувьд өнгөрсөн 2019 онд Л.Өлзийтөгсийн зохиол “БҮСГҮЙН ЗУРВАС”, Ц.Балдоржийн зохиол “ХАЙРЫН ВИЗ”, Зохиолч О.Элбэгтөгсийн “НАДТАЙ ҮЛДЭЭЧ” жүжгүүдийг тайзнаа амилуулж үзэгчдийн хүртээл болгосон билээ. Тэгвэл энэ оны анхны үзвэрээ Зохиолч, яруу найрагч О.Элбэгтөгсийн “Надтай Үлдээч” уянгын драмын жүжгээр нээхээр болсон байна. “Надтай Үлдээч” уянгын драмын жүжгийн ерөнхий найруулагчаар Соёлын тэргүүний …
-
8 January
МЭХ-ноос “Соёлын довтолгоо-2” төсөл, “Соёлыг түгээе” үндэсний аяныг эхлүүллээ
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2020 онд “Соёлын довтолгоо-2” төсөл, “СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” аяныг үндэсний хэмжээнд эхлүүлж байна. Аяны хүрээнд Монгол орны 21 аймаг, Нийслэл хотын 9 дүүрэгт тодорхой хуваариудын дагуу дээрх үйл ажиллагааг зохион байгуулна. Монголын эмэгтэйчүүдийн байгууллага 20-р зуунд Монгол улсад соёлын довтолгоо өрнүүлэн, ахуйд соёлын хувьсгал хийж, бүх нийтийг бичиг үсэгт сургах, хүн амыг эрүүлжүүлэх, соёлжуулах, боловсруулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн бол 21-р …
-
4 January
“Москва Нулимсанд Дургүй” киноноос авах арван сургамж
Зөвлөлтийн үеийн кино урлагийн шилдэг бүтээлүүд одоо ч үнэ цэнээ алдаагүй байна. Тэдний нэг оргил бүтээл бол “Москва нулимсанд дургүй”. Хэдийгээр социалист нийгмийн захиалгаар бүтсэн боловч жинхэнэ аз жаргал, ханийн сонголт, хүн чанар, нийгмийн байр суурь, хүүхдийн хүмүүжил зэрэг хэзээ ч хуучирдаггүй сэдвүүдийг хөнддөг билээ. Энэ агуу бүтээлээс хүн бүр авах ёстой амьдралын арван сургамжийг онцлон хүргэж байна. Өөдрөг …
-
4 January
“THE HU” хамтлаг “Алтан Сарнай” хүртлээ
Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан сарнай” оны тэргүүн наадам 19 дахь жилдээ амжилттай болж өнгөрлөө. 2019 оны Дэлхийн Монгол Хүн номинацын эзнээр “THE HU” хамтлаг тодорлоо. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-ний үдэш болдог “Алтан сарнай” наадам 19 дэх жилдээ салбар салбарын шилдгүүдээ тодрууллаа. Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооноос 2000 онд анх “АЛТАН САРНАЙ” …
-
2 January
Жүжигчин Б.Одончимэг “Соёлыг түгээгч” батламжаа гардан авлаа
Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо ажил хөдөлмөр, үйлс бүтээлээрээ манлайлж буй шилдэг залуусын төлөөллийг “Соёлыг түгээгч”-ээр батламжилж байгаа билээ. Энэ удаад МЭХ-ны “Соёлыг түгээгч” СТА, жүжигчин Б.Одончимэгт “Солонго Үүл” уран сайхны киноны нээлтийн арга хэмжээний үеэр цом, батламжийг нь гардууллаа. Соёлыг түгээгчид нийгмийн хариуцлагын хүрээнд өсвөр үеийнхэнд зөв үлгэрлэл, манлайллыг үзүүлэх, эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан зохион байгуулж буй нийгмийн сайн сайхны төлөөх нөлөөллийн арга …
December, 2019
-
31 December
“The Voice of Mongolia” шоу өнөөдөр эхэлнэ
“The Voice of Mongolia” шоуны шинэ дугаар өнөөдрийн 23:00 цагаас эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэ жилийн шоунд оролцохоор 3,000 гаруй хүн бүртгүүлснээс 100 гаруй нь “Blind audition”-д өрсөлдөх эрхтэй болжээ. Шүүгч, дасгалжуулагчийн бүрэлдэхүүнд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, продюсер С.Ононбат, Монгол Улсын гавьяат жүжигчин, Хурд хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Уламбаяр ажиллах …
-
26 December
Б.Одончимэг: Эмэгтэй хүн эрх чөлөөтэй байхын тулд бусдаас зөвшөөрөл гуйх ёсгүй
“Донна филмь”-ийн анхны уран бүтээл болох “Солонго үүл” кино энэ сарын 27-ноос бүх кино театраар гарч эхлэх гэж байна. Харин албан ёсны нээлтийн үйл ажиллагаагаа 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хийх аж. Киноны ерөнхий продюсер МУСТА Б.Одончимэгээс уран бүтээлийнх нь талаар тодрууллаа. –“Солонго үүл” кино таны продюсерээр нь ажилласан анхны уран бүтээл гэдгээрээ онцлог. Дүр бүтээх, кино хийх адилгүй …
-
17 December
Монголын соёлын өвийг ЮНЕСКО-д хадны зургаар сурталчлав
“Соёлын дурсгалт өв–хадны зургийг олон улсад сурталчлах нь” төслийн хүрээнд ЮНЕСКО-гийн төв байранд “Хөмөргөн гурвалжин” этно бүжгэн жүжиг, “Монголын сая өдөр” зургийн үзэсгэлэнг зохион байгуулсан байна. “Соёлын дурсгалт өв–хадны зургийг олон улсад сурталчлах нь” төслийн хүрээнд энэхүү этно бүжгэн жүжгийг зохион байгуулахыг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс санаачилж, Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Парис дахь Монгол Улсын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл