Энтертайнмент

December, 2019

  • 31 December

    “The Voice of Mongolia” шоу өнөөдөр эхэлнэ

    “The Voice of Mongolia” шоуны шинэ дугаар өнөөдрийн 23:00 цагаас эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэ жилийн шоунд оролцохоор 3,000 гаруй хүн бүртгүүлснээс 100 гаруй нь “Blind audition”-д өрсөлдөх эрхтэй болжээ. Шүүгч, дасгалжуулагчийн бүрэлдэхүүнд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, продюсер С.Ононбат, Монгол Улсын гавьяат жүжигчин, Хурд хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Уламбаяр ажиллах …

  • 26 December

    Б.Одончимэг: Эмэгтэй хүн эрх чөлөөтэй байхын тулд бусдаас зөвшөөрөл гуйх ёсгүй

    “Донна филмь”-ийн анхны уран бүтээл болох “Солонго үүл” кино энэ сарын 27-ноос бүх кино театраар гарч эхлэх гэж байна. Харин албан ёсны нээлтийн үйл ажиллагаагаа 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хийх аж. Киноны ерөнхий продюсер МУСТА Б.Одончимэгээс уран бүтээлийнх нь талаар тодрууллаа. –“Солонго үүл” кино таны продюсерээр нь ажилласан анхны уран бүтээл гэдгээрээ онцлог. Дүр бүтээх, кино хийх адилгүй …

  • 17 December

    Монголын соёлын өвийг ЮНЕСКО-д хадны зургаар сурталчлав

    “Соёлын дурсгалт өв–хадны зургийг олон улсад сурталчлах нь” төслийн хүрээнд ЮНЕСКО-гийн төв байранд “Хөмөргөн гурвалжин” этно бүжгэн жүжиг, “Монголын сая өдөр” зургийн үзэсгэлэнг зохион байгуулсан байна. “Соёлын дурсгалт өв–хадны зургийг олон улсад сурталчлах нь” төслийн хүрээнд энэхүү этно бүжгэн жүжгийг зохион байгуулахыг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс санаачилж, Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Парис дахь Монгол Улсын …

  • 11 December

    Б.Дорждэрэм: Албаныхаа нэрийг дуудуулаад тайзан дээр гарах мөч бүхэн нандин

    Энэ удаагийн “Аврагчийн хөрөг” буландаа ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Хөгжмийн салбарын аврагч-хөгжимчин, цахилгаан хөгжмийн “Тэнгэр” хамтлагийн дуучин, ахлах ахлагч Б.Дорждэрэмийг урьж ярилцлаа. Тэрээр өнгөрсөн сард анхны биеэ даасан тоглолтоо хийж, “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаасан юм. -Юуны өмнө “Соёлын тэргүүний ажилтан” цолоор энгэрээ мялаасанд баяр хүргэе?   Баярлалаа. Үнэхээр гэнэтийн үйл явдал боллоо. Маш их баярлаж, догдолж …

  • 11 December

    “The HU” хамтлаг “Чингис хаан” одонгоо гардан авлаа

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг 2019 оны 12 дугаар сарын 09-ний ѳдѳр Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хот дахь Ерѳнхий консулын газар ‘‘Монгол Улсын Тѳрийн тэргүүн зэргийн одон-Чингис хаан’’ одонг хүртсэн ‘‘Хү хамтлагийн Америкийн Нэгдсэн Улс дахь менежер Ц.Надмидтулга, менежер Брэндон Фрайзен нарт Монгол Улсын Ерѳнхийлѳгчийн 2019 оны 11 дүгээр сарын 27-ны ѳдрийн 214 дүгээр зарлигийг уншиж танилцуулан, …

  • 10 December

    “Хуралдай-2” хөгжмийн наадам болно

    “Аравт” продакшний санаачилгаар “Хуралдай” хөгжмийн наадмыг “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе” уриан дор Улаанбаатар хотод 2 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Наадам 2019 оны 12 дугаар сарын 11-нд “Triple Event Hall”-д болох юм. “Хуралдай” хөгжмийн наадмын үеэр эв нэгдлийг уриалан дуудаж, өв соёлоо хадгалан хамгаалах, ирээдүй хойч үеийн эрдэм боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Монгол хүмүүний боловсрол” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төрийн болон …

  • 9 December

    “ Мoon Dance” бүжгийн хамтлаг ДАШТ-ий цомын эзэд боллоо

    Холбооны Бүгд найрамдах Герман Улсын Бремен хотноо энэ сарын 7-ны өдөр  Латин формейшн бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Монголын Бүжгийн Спортын Холбооны албан ёсны эрхтэйгээр “Moon Dance” бүжгийн хамтлаг  амжилттай оролцож, гурав дахь удаагаа шигшээд шалгаран, цомын эзэд боллоо. “Moon Dance” бүжгийн хамтлаг энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын Үндэсний бахархалт шувууг илэрхийлсэн “Шонхор” нэртэй үзүүлбэрээр оролцжээ. …

  • 6 December

    “Дэлхийн мисс 2019” тэмцээний авьяасын шалгаруулалтад Монгол Улс шилдгийн тоонд багтжээ

    Английн Лондон хотод зохион байгуулагдаж буй 69 дэх удаагийн “Дэлхийн мисс 2019 “Miss World” тэмцээнд М.Цэвэлмаа Монгол Улсаа төлөөлөн оролцож байна. Мисс М. Цэвэлмаа тус тэмцээний авьяасын шалгаруулалтад дэлхийн дахинд Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж яваа алдарт “The Hu” хамтлагийн “Yuve Yuve”дууны ая дээр морин хуур, хөөмий, Монгол бүжгийн хосолсон үзүүлбэрийг үзүүлэн шилдэг 20 орны тоонд багтсан байна. Түүний энэхүү үзүүлбэрийг …

  • 6 December

    “Сүүн замын сахиул” МУСК кино нээлтээ хийлээ

    “Титанс” пикчерсийн дэлгэцийн анхны уран бүтээл болох “Сүүн замын сахиул” адал явдалт уран сайхны кино өнгөрсөн арваннэгдүгээр сарын 25-ний өдөр “Хранители” нэрээр Казахстан улсын Алматы хотын Lumiera Cinema-д нээлтээ хийсэн билээ. Тэгвэл Монгол Улс дахь албан ёсны нээлт өчигдөр “Корпорэйт” конвеншн центрт боллоо. Чингис хааны хас буу тамганы сахиулуудын тухай өгүүлэх “Сүүн замын сахиул” адал явдалт уран сайхны киноны зохиолчоор …

  • 3 December

    Жүжигчин Р.Анхнямын тоглосон “Song of Love” кино Хятадын зах зээлд өндрөөр үнэлэгдэж эхэллээ

    Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Р.Анхнямын гол дүрд нь тоглосон “Song of love” кино арваннэгдүгээр сарын 21-ний өдөр БНХАУ-ын Засгийн газрын ордонд нээлтээ хийжээ. Түүнчлэн тус өдөр Шанхай, Хайнань мужийн Хайкоу хот, Сичуан мужийн Чинду хот, Тянжин зэрэг газруудад нээлтээ хийсэн бөгөөд үргэлжлүүлэн Шинжин, Гуанжоу, Хөх хотуудад нээхээр төлөвлөгдсөн байна. “Song of love” кино нээлтээ хийсэн даруйдаа тус улсын кино зах …

  • 2 December

    Бээжин хотноо “Монголын кино өдрүүд-2019” эхэллээ

    Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой  тохиож байна. Ойн хүрээнд талууд соёлын өдрүүдээ харилцан өргөн дэлгэр зохион байгуулж байгаа бөгөөд арга хэмжээний нэг хэсэг болох “Монголын кино өдрүүд” БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 12 дугаар сарын 1-нд нээлтээ хийлээ. Монгол Улсад сүүлийн дөрвөн жилийн хугацаанд бүтээгдсэн 90 орчим киноноос Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ) …

  • 2 December

    “Гоёл-2020” наадмын топ моделиор Д.Долгион тодорлоо

    Монголын дизайнерүүдийн холбооноос зохион байгуулдаг Хувцас загварын тэргүүн дээд “Гоёл” наадам 32 дахь удаагаа болж шилдгүүдээ тодрууллаа. “Гоёл 2020” наадмын Топ моделиор Д.Долгион шалгарч отгон топоор өргөмжлөгдлөө. Шагналыг өнгөрсөн жил Топ моделиор тодорсон Н.Сарнай гардуулж өгсөн юм. Топ модель Д.Долгион “Энэхүү наадам бол Монголын загварын түүхэн дэх хамгийн том наадам. Тэр ч утгаараа энэ их нэр хүндийг дааж явах үүрэг …

November, 2019

  • 30 November

    Мисс А.Баярцэцэг “Шилдэг жүжигчин”-ээр тодорчээ

    Найруулагч Т.Алтантуяа, В. Агар нар хамтран Төрийн шагналт, зохиолч Д.Норовын туужаас сэдэвлэн “Хөх тавилан” уран сайхны кино бүтээсэн билээ. “Хөх Тавилан” кино 41 дэх удаагийн Флоренцийн Олон Улсын Эмэгтэй кино уран бүтээлчдийн наадамд шалгарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл “Хөх тавилан” уран сайхны киноны гол дүрд тоглосон жүжигчин, мисс А.Баярцэцэг арваннэгдүгээр сарын 20-25-нд Италийн Флоренц хотод болсон тус наадмаас …

  • 11 November

    “Сүүн замын сахиул” уран сайхны кино Казахстаны кино театруудад нээлтээ хийнэ

    Titans Pictures-ийн анхны уран бүтээл “Сүүн замын сахиул” адал явдалт уран сайхны кино “Хранители” нэрээр Казахстаны кино театруудад энэ сарын 28-нд нээлтээ хийх гэж байна. Уг киноны гол дүрд бидний сайн мэдэх Рэкетир киноны Саяны дүрийг бүтээн, кино урлагт өөрийгөө тамгалсан Казахстан улсын алдарт жүжигчин Саят Исембаев тогложээ. Бусад голлох дүрүүдийг жүжигчин С.Ариунбямба, С.Болд-Эрдэнэ, А.Баттүшиг, Ц.Төмөрхуяг зэрэг жүжигчид бүтээсэн байна. …

  • 8 November

    Л.Баттулга: “Оюуны өлсгөлөн”-г юугаар ч нөхөж чадахгүй

    Германы нэрт сэтгэгч Иоханн Вольфганг Фон Гётегийн “Фауст” жүжгийг Монголын тайзнаа анх удаа Монгол Улсын Ардын жүжигчин Г.Мягмарнаран гуайн хүү М.Батболд 2018 онд найруулан тавьсан билээ. Тэгвэл пост драм хэлбэрээр 2019 оны арваннэгдүгээр сарын 16, 17-ний өдрүүдэд “Корпорейт конвеншн”- центрт хоёр дахь удаагаа үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэл сургуулилтаа эхлээд байна. Жүжгийн гол дүрд Монгол Улсын Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Монгол Улсын …