Энтертайнмент

April, 2019

  • 1 April

    А.Ганчимэг: Өөрөө мэдэрч үзээгүй тэр өвдөлтийг гаргахад надад маш хэцүү байсан

    “Аримун” продакшны дэлгэцийн анхны уран бүтээл “Халуун зүрх” кино гуравдугаар сарын 29-ний өдөр нээлтээ хийлээ. Энэ үеэр киноны зохиолыг бичиж, гол дүрийг бүтээсэн МУСТА, жүжигчин А.Ганчимэгтэй цөөн хором ярилцлаа. – “Халуун зүрх” киногоо нээж байгаад баяр хүргэе. Киноны зохиол бичих санааг хэрхэн олсон бэ? -Баярлалаа. Зохиол бичих санааг анх Д.Ганцэцэг эгч надад өгч байсан. Тэрээр “би ханьдаа зориулаад сайхан уран …

March, 2019

  • 28 March

    “Марко Поло” киноны ерөнхий зураглаач Монголд ирнэ

    “Хануй филм” Төрийн бус байгууллагаас санаачлан “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Анхдугаар наадмыг зохион байгуулагчид өнөөдөр /2019.03.28/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар зохион байгуулснаар Монголын кино урлагийн салбарын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах, олон улсын туршлагатай уран бүтээлчдийг Монголдоо авчирч …

  • 27 March

    “Стив Жобс” Монодрам жүжиг Монголд анх удаа тоглогдоно

    Дэлхийн анхны ИХ НАЯД ДОЛЛАРЫН  компанийг үүсгэн байгуулагч, шилдэг энтрепренер Стив Жобсын хувь хүний онцлог, зан төрх, бүтээлч байдлыг таниулах “Стив Жобс” Монодрам жүжиг УДБЭТ-т 4 сарын 1,2-нд тоглогдоно.  Найруулагч болон гол дүрийг бүтээж буй жүжигчний нэрийг нууцалж буй юм. Стив Жобс 1976 оны дөрөвдүгээр сарын 1-нд “Apple” компаниа байгуулсан. Мөн энэ өдөр нь дэлхий даяар хүмүүс бие биедээ ном өгдөг, …

  • 26 March

    “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн наадам болно

    “Хануй филм” Төрийн бус байгууллагаас Монголын кино урлагийн салбарын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах, олон улсын туршлагатай уран бүтээлчдийг Монголдоо авчирч тэднээс суралцах, харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлэх, эх орноо дэлхий дахинд сурталчлан таниулах зорилгоор “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн наадмыг зохион байгуулах гэж байна. “Холливуд Монголд” ирэх тавдугаар сарын 1-нээс 7-ны өдрүүдэд Улаанбаатарт болох бөгөөд …

  • 26 March

    Реппер М.Номин-Эрдэнийн тоглосон “Од ба Гэгээ” кино Баасан гаригт нээлтээ хийнэ

    Реппер NMN буюу М.Номин-Эрдэнийн  тоглосон “Од ба Гэгээ” уран сайхны киноны гуравдугаар сарын 29-нд бүх кино театруудад нээлтээ хийх гэж байна. Найруулагч, продюссер Л.Бат-Амгалан, Их Британийн кино найруулагч, продюссер Иан Эллардайс нарын ээлжит уран бүтээл болох “They Sing Up on the Hill” буюу  “Од ба Гэгээ” кино өнгөрөгч 2018 онд Өмнөд Солонгосын Бусаны кино наадамд шалгарч, нээлтээ хийсэн билээ. Мөн 2018 …

  • 25 March

    Тэнгэрээс буусан гайхамшиг

    “Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь бүтээл “Тэнгэрээс буусан од” кино нээлтээ хийгээд  25 хонож байна. Энэ хугацаанд өдөр бүр үзэгчдийн талархсан сэтгэгдлийг тус продакшны пэйж хуудас, жүжигчдийн сошиал хаягнаас уншиж байгаа билээ. Ихэвчлэн сөрөг коммент дүүрэн байдаг сошиал ертөнцөд ингэж гэгээлэг сэтгэгдлийн хур олноор бууж байгаа нь бараг анхных гэхэд хэтрүүлэг болохгүй. Бүр гэр бүл хоорондоо эвлэрч байгаа хэсэг хамгийн их …

  • 25 March

    Жүжигчин С.Болд-Эрдэнэ, Ж.Оюундарь нар “Арслан” цом хүртлээ

    Монголын тайз, дэлгэцийн нэрт найруулагч, жүжигчин, багш Гүрсэдийн Доржсамбуугийн 70 насны ойд зориулсан “Тэнгэр мэднэ” дурсамж, хүндэтгэлийн тоглолтыг Улсын Драмын эрдмийн театраас энэ сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Энэ үеэр театрын шилдэг уран бүтээлчдэд олгодог нэрт найруулагч Г.Доржсамбуугийн нэрэмжит “Арслан” цомын эздийг шалгаруулах ёслолын арга хэмжээ боллоо. Театрын шилдэг уран бүтээлчдэд таван жилд нэг удаа олгодог “Арслан” цомын Шилдэг эрэгтэй …

  • 22 March

    Маршал Ю.Цэдэнбалын тухай “Түүх мартахгүй” УСК бүтээнэ

    УИХ-ын гишүүн, яруу найрагч Ж.Мөнхбат, “Хүмүүн” фильмтэй хамтран Төр нийгмийн нэрт зүтгэлтэн маршал Ю.Цэдэнбалын туулж өнгөрүүлсэн амьдралыг харуулсан “Түүх мартахгүй” уран сайхны киног хийх болсон талаараа өнөөдөр /2019.03.22/ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Би өмнө нь “Хүмүүн” фильмтэй хамтран “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” гэсэн түүхэн хоёр кино бүтээсэн. Харин энэ удаад бид хамтарч Монгол Улсын ХХ зууны түүхийн хоёрдугаар хагасыг бүтээлцсэн, …

  • 20 March

    МУГЖ С.Цогтсайхан “World Folk Vision”наадмаас Гран-При хүртлээ

    Саудын Араб  улсын хаан Абдулах-ын  нэрэмжит /World Folk Vision / олон улсын ардын урлагийн наадам  энэ сарын 9-19-ны өдрүүдэд  болж өндөрлөлөө. Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Монголын Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин, МУГЖ С.Цогтсайхан “Этно хит” төрөлд амжилттай оролцож Гран-При хүртлээ. Түүнчлэн Монгол костюмсын хамт олны урласан үндэсний хувцас “Этно файшн” номинациар Гран при шагнал хүртжээ. Мөн бөхийн барилдааны …

  • 19 March

    “Аримун” продакшны “Халуун зүрх” кино энэ сарын 29-нд нээлтээ хийнэ

    Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д. Ганцэцэг, А.Ганчимэг нарын хамтран байгуулсан “Аримун” продакшны анхны дэлгэцийн уран бүтээл болох “Халуун зүрх” уран сайхны кино энэ сарын 29-нд нээлтээ хийнэ. “Мөнхийн тасаршгүй мөр үлдэнэ Үргэлжлэл болсон үр үлдэнэ” хэмээх “Халуун зүрх” уран сайхны киноны зохиолыг жүжигчин А.Ганчимэг бичиж, найруулагчаар нь Д.Ганцэцэг ажиллажээ. Хоёр уран бүтээлч шинэ бүтээлийнхээ зураг авалтыг 2018 оны наймдугаар …

  • 19 March

    Монголын уран нугараачдын тоглосон “Дамбо” энэ сарын 29-нд нээлтээ хийнэ

    Циркт өссөн нисдэг бяцхан зааны тугал “Дамбо”-гийн тухай өгүүлдэг хүүхэлдэй киног бүрэн хэмжээний уран сайхны кино болгон  “Walt Disney” кино компани бүтээжээ. Кино АНУ болон Их Британийн кино театруудад энэ сарын 29-нд  нээлтээ хийнэ. Уг киноны найруулагчаар Холливудын алдарт найруулагч Тим Бюртон ажиллажээ. Харин киноны гол дүрд Колин Фаррел, Мишель Кэйтон, Дэнни ДеВито , Ева Грийн нар тоглосон юм. Харин …

  • 14 March

    Дэлгэцийн бүтээлд хагас нүцгэлсэн залуугаар О.Мөнхдалай нэрлэгдлээ

    Загварын тайзнаас шуудхан л урлагийн тайз руу гарсан О.Мөнхдалай өдгөө “Хувьсал” продакшнд харьяалагддаг. Гавьяат жүжигчин У.Уранчимэгт ихэд тоогдож, тусгай багшаар хичээл заалгаж, дэлгэцийн урлагт хүч үзэхээр болсон гэдэг. “Азийн топ модель” өргөмжлөлтэй түүний царайлаг, нуруулаг басхүү булчинлаг биетэйг нь гайхаж биширсэн охид хүүхнүүдийн цуваа зөвхөн “Хувьсал”-аар зогсохгүй. Олны хараанд байдаг тэр энэ удаа дэлгэцийн бүтээлд хамгийн их нүцгэлсэн залуу гэдгээрээ …

  • 14 March

    Топ моделиуд “Дэлхийн загварын долоо хоног”-т оролцоно

    “Дэлхийн загварын долоо хоног” энэ сарын 27-нд Сингапурт улсад зохиогдох гэж байна. Загварын долоо хоногт  манай улсын  гурван Топ моделиуд оролцох эрхтэй болжээ. Тухайлбал олон улсын тайзан дээр  монгол үндэсний хувцсаа сурталчлах топ моделиор Г.Уранцэцэг, Х.Бадамгэрэл, О.Пүрэвдулам нар сонгогдсон байна. “Дэлхийн загварын долоо хоног” нь гурван жилд нэг удаа болдог бөгөөд 2017  оны есдүгээр сард АНУ-ын Нью-Йорк хотноо болсон “New York Couture Fashion Week” загварын долоо …

  • 13 March

    “Тэнгэрээс буусан од” бүх цаг үеийн рекордыг эвдлээ

    “Хувьсал” продакшны 20 жилийн ойн special бүтээл “Тэнгэрээс буусан од” кино үзэгчдийн тоогоор хол тасархай тэргүүлж эхэлжээ. Энэ нь монгол киноны түүхэнд гарч байгаагүй үнэмлэхүй амжилт гэж кино шүүмжлэгчид, ажиглагчид дүгнэж байгаа аж. Бүх цагийнх нь үзвэр 80 хувиас давсан үзэлттэй, тасалбар эрэлт өндөр байгаа төдийгүй киноны баг хамт олон үзэгчдийн талархлын мессежэнд дарагдаж байна. Тус кино гуравдугаар сарын 1-нд нээлтээ …

  • 12 March

    “Камертон” хамтлаг тоглолтынхоо орлогыг Л.Тайванбатад хандивлажээ

    24 жилийн турш өөрсдийн гайхамшигт хит дуунуудаараа фэнүүдээ байлдан дагуулж ирсэн “КАМЕРТОН” хамтлаг бүсгүйчүүддээ зориулсан “Хайр” тоглолтынхоо орлогыг дуучин, продюсер Л.Тайванбатын эмчилгээний зардалд хандивлажээ. “КАМЕРТОН” хамтлагийн анхны продюсер Л.Тайванбат нь “Титэм” хамтлагийн гоцлол дуучин бөгөөд “Камертон”-ы дуучин Л.Ган-Эрдэнийн төрсөн ах юм. Камертон” хамтлагийнхан 2019 оны гуравдугаар сарын 8-ны өдрийн “Хайр” хэмээх тоглолтоороо 24 жилийн турш үзэгч, сонсогчдодоо зориулан гаргасан шилдэг …