Энтертайнмент

February, 2019

  • 27 February

    “Фантастик” продакшн Вьетнам улсын “NV film”-тэй хамтран кино бүтээжээ

    “Фантастик” продакшны уран бүтээлчид Вьетнам улсын “NV film”-тэй хамтран “Хувь заяаны дуудлага”  нэртэй кино бүтээжээ. Бүгд найрамдах Вьетнам улсын  Хо Ши Мин хотод энэ сарын 25-ны өдөр киноныхоо нээлтээ хийжээ. Уг кинонд Вьетнам жүжигчид тоглосон бол ерөнхий найруулагчаар Б.Тамир, продюсерээр К.Төрболд,  Т.Баярхүү, С.Өнөболд нар ажиллажээ. Ирэх гуравдугаар сарын 1-нээс Вьетнамын бүх кинотеатрт нээлтээ хийх инээдмийн, хайрын сэдэвтэй уг киног бүтээхэд БНСВУ-ын “NV …

  • 26 February

    Жүжигчин Ц.Цэрэнболд эхнэртэйгээ хамт кинонд тогложээ

    Улсын Драмын Эрдмийн театрын жүжигчин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболд 3-р сарын 1-ны өдөр буюу Эх орончдын өдрөөр нээлтээ хийх “2000” түүхэн уран сайхны кинонд гэргий Д.Бямбажавын хамт тогложээ. Жүжигчин Ц.Цэрэнболд түүхэн киноны гол дүр Энхтайван гэгч залуугийн дүр тоглосон бол түүний гэргий Борын ээжийн дүрд тоглосон аж. Улиастай хотод цэрэгт дайчлагдсан нэрээр дарлагдаж байсан 2000 цэргийн бослогын бодит …

  • 25 February

    Монгол Улсаас анх удаа Оскарт өрсөлдлөө

    Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Оскарын шагнал гардуулах ёслол энэ жил 91 дэх удаагаа АНУ-ын Лос Анжелес хотноо амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ удаагийн наадамд Монгол Улсаас анх удаа найруулагч Б.Мартын “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино өрсөлдлөө. Найруулагч Б.Март”Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино маань Оюутны Оскарын Алтан медаль хүртэж, 91 дэхь удаагийн Оскарын кино наадамд өрсөлдсөн билээ. Лондон …

  • 25 February

    “The wasabies”:Биднийг дэмжин хамтран ажиллахаар болсон шаркууддаа баярлалаа

    “Боловсрол” телевизээс зохион байгуулсан “Оддын академи” шоунаас төрөн гарсан охидын “The wasabies” хамтлаг “Шарк танк” нэвтрүүлгийн өчигдрийн /2019.02.24/ дугаарт оролцжээ. Тэд “MCS” группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, “Петровис” группийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Оюунгэрэл нараас 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авсан байна.   Энэ тухайгаа “The wasabies” хамтлаг “Бидний хүсэл мөрөөдөл, зорилгыг дэмжин хамтран ажиллахаар болсон Д.Энхтүвшин, Ж.Оюунгэрэл ШАРК-ууддаа маш их …

  • 22 February

    Ч.Дэлгэрцэцэг: Манж амбаныг өөртөө дурлуулсан Монгол хатны дүрийг бүтээлээ

    “Одоо л бид багцалсан сум шиг нэгдэхгүй бол хожим хойно цусаар уйлсан ч багадна ” хэмээн сануулах бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “UB FILM” студийн “2000” түүхэн уран сайхны ирэх сарын 1-нд нээлтээ хийх гэж байна. Тус кинонд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан хийлч Ч.Дэлгэрцэцэг тогложээ. Хийлч Ч.Дэлгэрцэцэгийн хувьд дэлгэцийн анхны уран бүтээл бөгөөд тэрбээр “2000” түүхэнд кинонд өөрийн гоо үзэсгэлэнг …

  • 20 February

    М.Зоригт: “Бидний цөөхөн монголчууд” төсөл дэлхийн дахинд тархан суусан 10 сая монголчууддаа хүрч ажиллана

    Монгол орноо бүтэн тойрч, ахуй амьдралыг баримтжуулах “Бидний Цөөхөн Монголчууд” төслийн хамт олон өнөөдөр хоёр жилийн хугацаанд хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийлээ. “Бидний цөөхөн монголчууд” төслийн санаачлагч, УИХ-ын гишүүн асан М.Зоригт ““Бидний цөөхөн монголчууд” төслийн анхны зураг авалтыг Хөвсгөл аймгаас эхэлж байсан. Бидний ажлыг “Оюуны Ундраа” групп дэмжин ажилласан. Хоёр жилийн хугацаанд сэтгүүлч, нийтлэлч, гэрэл зурагчин, баримтат кино болон телевизийн …

  • 20 February

    “Бүсгүйн зурвас” уянгын драмын жүжгийн хөшиг нээгдэхэд ес хоног үлдлээ

    Улсын Драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн ”Ярилцлага”өгүүллэгээс сэдэвлэн “Бүсгүйн зурвас” уянгын драмын жүжгийг ирэх сарын 1-нээс үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна. “Бүсгүйн зурвас” уянгын драмын жүжгийн гол дүрд МУГЖ Б.Жаргалсайхан,МУГЖ Г.Урнаа,МУГЖ Ж.Оюундарь,МУСТА М.Тогтохжаргал,МУСТА С.Болд-Эрдэнэ, Б.Золзаяа нар тоглоно. Харин жүжгийн туслах дүрд МУАЖ С.Сарантуяа, МУГЖ Л.Дэмидбаатар, МУСТА Ж.Пүрэвдорж, Б.Шинэбаяр, Б.Одончимэг, Э.Тодгэрэл болон Ц.Төгсбилэгт, Г.Номуун, Д.Асардарь, …

  • 20 February

    “Солиот эх” кино Олон улсын наадамд өрсөлдөнө

    Ирэх дөрөвдүгээр сарын 3-7-ны өдрүүдэд Герман улсын Баден-Вюртемберг мужийн Карлсруэ хотод “Independent days international film festival 2019” наадам зохиогдох гэж байна. Тус кино наадамд Монголыг Улсаа төлөөлж Хошин урлагийн “Х-ТҮЦ” продакшны уран бүтээлчдийн “Солиот эх” уран сайхны кино өрсөлдөхөөр болсон гэдгийг киноны уран бүтээлчид мэдээллээ. “Х ТҮЦ” продакшны уран бүтээлчид өнгөрсөн оны зургадугаар сард БНХАУ-ын Чиндао хотод зохион байгуулагдсан олон …

  • 20 February

    Монголын циркчид “Festival Internacional del Circ Elephant d’Or” тэмцээний цомыг хүртлээ

    Монголын үндэсний циркийн жүжигчид өчигдөр /2019.02.19/ Испани улсын Жироно хотноо зохион байгуулсан “Festival Internacional del Circ Elephant d’Or” циркчдийн тэмцээний  алтан цомын хүртжээ. Продюсер Н.Эрдэнэ болон Х.Ганболд багштай уран бүтээлчид “Mystery of Gentlemen” хэмээх шариктай акробатын үзүүлбэрээр оролцож амжилт гаргасан байна. Тэмцээний талаар продюсер Н.Эрдэнэ өөрийн фэйсбүүк хуудаснаа  “Бидний хийж буй үзүүлбэр дэлхийн хаана ч байхгүй. Зөвхөн Монголын циркийн жүжигчид хийж …

  • 20 February

    Хүүхдийн жүжгийн зохиолын уралдаан зарлав

    Улсын драмын эрдмийн театраас хүүхдийн жүжгийн зохиолын уралдаан зарлалаа. Тус уралдаан нь Монгол Улсын төрөөс хүүхэд залуучууд, гэр бүлийн талаар баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжлийн урлагийн байгууллагуудын урын санг хүүхдийн сэдэвт бүтээлээр баяжуулах, уран бүтээлчдийн авьяас чадварыг хөгжүүлэн дэмжих, жүжгийн зохиолчдын бүтээлийг нийтийн хүртээл болгох, хүүхэд өсвөр үеийнхнийг урлагаар дамжуулан бие хүн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх зорилготой аж. Уралдаанд …

  • 19 February

    Жүжигчин Д. Ганцэцэг, А. Ганчимэг нар хамтран  продакшн байгуулжээ

    Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг “Хувьсал” продакшнаас өрх тусгаарлан “Аримун” нэртэй продакшн байгуулжээ. Авьяаслаг жүжигчин бүсгүйчүүд анхны уран бүтээл болох “Халуун зүрх”  киноныхоо  зураг авалтыг хийж дууссан бөгөөд удахгүй нээлтээ хийхээр төлөвлөж байгаа аж. “Аримун” продакшны дэлгэцийн анхны уран бүтээл болох “Халуун зүрх” уран сайхны киноны зохиолыг жүжигчин А.Ганчимэг бичиж, найруулагчаар нь Д.Ганцэцэг ажиллажээ. Хоёр уран бүтээлч шинэ бүтээлийнхээ зураг авалтыг 2018 оны …

  • 19 February

    “Тэнгэрээс буусан од” кино  ирэх сарын 1-нд нээлтээ хийнэ

    “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”,“Тооцоогүй тоглоом” “Атганд үлдсэн эрдэнэ” “Миний нууц”киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан “Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь уран бүтээл “Тэнгэрээс буусан од” кино  ирэх сарын 1-нд нээлтээ хийнэ. Тэгвэл энэ удаагийн “Тэнгэрээс буусан од” киноны гол дүрд жүжигчин О.Дөлгөөн,О.Мөнхдалай, МУГЖ У. Уранчимэг нар тогложээ. “Тэнгэрээс буусан од” киноны дууны үгийг МУСГЗ Ш.Гүрбазар, аяыг МУУГЗ Л.Балхжав зохиож, дууг МУГЖ …

  • 19 February

    МУГЖ С.Батсүх, СТА Т.Дэлгэрмөрөн нарын хамтарсан “Тархи зүрх” тоглолт болно

    Монгол Улсын гавьяат жүжигчин С.Батсүх, түүний шавь Б.Бат-Энэрэл нар “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнтэй хамтарсан тоглолт хийхээр бэлтгэлдээ оржээ. Тодруулбал, тэд ирэх гуравдугаар сарын 3, 4-нд “Тархи зүрх” уран бүтээлийн цэнгүүн хийх юм байна. МУГЖ дуучин С.Батсүхийн “Завхан гол”, “Орчлонг хайрлаарай” , дуучин Т.Дэлгэрмөрөнгийн “Наян булаг”, “Ханийн жаргал” зэрэг дуунууд дуунд дуртай Монгол түмний амандаа чихэр мэт хүлхдэг уран бүтээлүүд юм. Тэгвэл уран …

  • 18 February

    Э.Чулуунчимэг: Охиныхоо ээждээ хэлдэг бүх үгнүүдээр”Хамгийн гоё хайр” дуугаа хийлгэсэн

    Санаандгүй учирсан дурлал,” “Эрхэмсэг”, “Зүгээр л инээмсэглэ”, “Сэтгэлийн зурвас”, “Бусдын дурласан зүрх”, “Санаж явах ээжий” зэрэг уран бүтээлээрээ бүсгүйчүүдийг байлдан дагуулж байгаа МУСТА дуучин Энхболдын Чулуунчимэгийн “Бүсгүй ертөнц” дөрөв дэх цомгийн баяр энэ сарын 16-ны өдөр Хүннү Моллд амжилттай болж өндөрлөлөө. Энэ үеэр МУСТА Э.Чулуунчимэгтэй цөөн хором ярилцлаа. -“Бүсгүй ертөнц” дөрөв дэх цомгийн баяраа хийж байгаад нь баяр хүргэе. Цомогт …

  • 16 February

    5-19 насныхны Дэлхийн миссийн тэмцээний бүртгэл эхэллээ

    “Little Miss & Little Mister United World” 5-19 насны хөвгүүд, охидын дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох хүүхдүүдийг тав дахь жилдээ сонгон шалгаруулах гэж байна. Урлаг соёлоор дамжуулан эх орноо сурталчлан оролцох төлөөлөгч хүүхдүүд ирэх есдүгээр сард  Испани улсыг зорих аж Тус тэмцээний Монгол дахь шалгаруулалтад Мисс, мистер, загвар өмсөгч болох сонирхолтой 5-19 насны бүх эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд оролцох эрхтэй. …