Энтертайнмент

October, 2018

  • 27 October

    “Mongolia’s next top model-2” шоу Ням гариг бүр үзэгчдийн хүртээл болно

    Монголын загварын ертөнцөд цоо шинэ өнгө төрх, шинэлэг дүр бий болгох зорилготой “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн хоёрдугаар улирал аравдугаар сарын 6-наас Боловсрол телевизээр үзэгчдийн хүртээл болж эхэлсэн билээ. АНУ-ын “CBS international” студийн албан ёсны эрхийн дагуу хийгдэж буй энэхүү нэвтрүүлэг Боловсрол телевизээр бямба гариг бүрд хүрч байсан бол дөрөв дэх дугаараас эхлэн ням гариг бүрийн 21.00 цагаас гарахаар болсныг дуулгая. “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн багийнхан …

  • 26 October

    Морин хуурын чуулга Япон улсын гадаад хэргийн сайдын өргөмжлөл хүртэнэ

    Япон улсын Элчин сайдын өргөөнд 2018 оны Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаа ирэх сарын 1-нд  болно. Энэхүү өргөмжлөлийг жил бүр Япон улс, Монгол улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллага хамт олонд олгодог бөгөөд энэ жил Морин хуурын чуулгад гардуулахаар боллоо. Морин хуурын чуулга 1996 оноос хойш хоёр улсаас санаачлан зохион …

  • 26 October

    Мисс А.Баярцэцэг “Хөх тавилан” уран сайхны кинонд тоглоно

    Дэлхийн мисс 2016 тэмцээнд шилдэг 11 миссүүдийн тоонд багтсан загвар өмсөгч А.Баярцэцэг найруулагч Т.Алтантуяагийн Төрийн шагналт Д.Норовын зохиолоос сэдэвлэсэн “Хөх тавилан” уран сайхны киноны гол дүрд тоглож байгаа аж. Киноны баг хамт олон Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт зураг авалтаа эхлүүлжээ. Энэ тухай загвар өмсөгч А.Баярцэцэг “Найруулагч Т.Алтантуяагийн бүтээл, Төрийн шагналт зохиолч Д.Норовын зохиол “Хөх тавилан”киноны гол дүрд тоглохоор боллоо. …

  • 25 October

    “21000” реалити шоунд дуучин Д. Отгонжаргал, Г.Ганхүү нар өрсөлдөж байна

    “25 дугаар суваг” телевизийн бэлтгэн хүргэдэг “21000” реалити шоуны ээлжит дугаар Япон Улсын Токио хотноо хийгдэж эхэлжээ. Токио хотод 10 хонох хугацаанд 21000 иеноор худалдаа хийж, хоол хүнсээ цуглуулах үүрэгтэй оролцогчдоор Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Д. Отгонжаргал, “Шар айраг” хамтлагийн дуучин Г. Ганхүү нар тодорчээ. Нэвтрүүлгийн дүрэм ёсоор оролцогсод 21000 иеноор 10 хоногт хэрхэн үр дүнтэй зарцуулж, хоногийн …

  • 24 October

    Топ модель О.Уянга UBS телевизэд хөтлөгчөөр ажиллах болжээ

      “Гоёл-2016” наадмын топ модель О.Уянга загварын тайзнаас олонд танил болсон ч түүний эзэмшсэн мэргэжил сэтгүүлч юм. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын сэтгүүлчийн анги төгссөн тэрбээр мэргэжлээрээ тэр бүр ажиллаагүй ч мэргэжлээрээ ажиллахыг хүсдэг байжээ. Тэгвэл түүний мөрөөдөл биелэж энэ сарын 22-ний өдрөөс эхлэн UBS телевизэд хөтлөгчөөр ажиллах болжээ. Энэ талаар “Мэргэжлээрээ ажиллана гэж бодож явсаар арван жил өнгөрчээ. …

  • 23 October

    Монголчуудын бүтээсэн цахилгаан машин Олон улсын үзэсгэлэнд тэргүүлжээ

    БНХАУ-ын Бээжин хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Цахилгаан автомашин болон түүний шилдэг технологи” Олон улсын үзэсгэлэн энэ сарын 18-21-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэхүү үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлөн “Билиг” Дээд сургуулийн дэргэдэх “Билиг” эрдэм шинжилгээ, судалгааны төвийн хамт олон үзэсгэлэнд өөрсдийн зохион бүтээсэн “SALVO буюу аянган мотор” нэртэй цахилгаан автомашинаараа анх удаа оролцож, “Шилдэг цахилгаан мотор” гэсэн номинацад тэргүүн …

  • 22 October

    “Улаанбаатар” олон улсын кино наадам өнөөдөр эхэлнэ

    Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) хамтран, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Монгол Францын төв, Монгол дахь Гёте Институт, Австралийн Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 10 дахь удаагийн …

  • 20 October

    Г. Ариунбаатар АСЕМ-ийн соёлын фестивалийн тайзнаа дууллаа

    Бельги улсын Брюссель хотноо болж буй АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалтын соёл урлагийн фестивальд Монгол Улсын гавьяат жүжигчин, Чингис хааны одонт дуучин Г.Ариунбаатар уригдан оролцож өчигдөр /2018.10.19/Брюсель хотын Fine art centre-ийн Salon Europa танхимд ая дуугаа өргөжээ. Тэрбээр Шубертийн “Standchen”/1828/, П.И.Чайковскийн “Non but the lonely Heart” /1869/ зэрэг дэлхийн сонгодог бүтээлүүд, мөн Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Монголын тал нутаг”, Төрийн …

  • 20 October

    Жүжигчин Б. Цэцэг СТА боллоо

    Жүжигчин Б.Цэцэг “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаалгалаа.Тэрбээр өчигдөр /2018.10.19/ нээлтээ хийсэн “Mongolian Connection” уран сайхны киноны нээлтийн ёслолын үеэр ийнхүү энгэрээ мялаалгасан юм. МУСТА Б. Цэцэг “Mongolian Connection” уран сайхны кинонд Хулангийн дүрийг бүтээжээ. “Mongolian Connection” уран сайхны кинонд Хулан гэх эмэгтэйн дүрийг бүтээсэн МУСТА жүжигчин Б.Цэцэг “Mongolian Connection кино маань уран бүтээлчдийн чадварыг шалгасан бүтээл болсон. Тус …

  • 19 October

    “Нинжин сэтгэл”-ийг зорьж үзэх ТАВАН ШАЛТГААН

    “Хас урлан” студи, кино урлагийг дэмжигч “Blue Dragon”-ы хамтын бүтээл “Нинжин сэтгэл” уран сайхны кино өнгөрөгч амралтын өдрүүдэд нээлтээ хийсэн. Тус уран бүтээлийн зохиолч, найруулагчаар Ц.Хүсэлбаатар ажилласан юм. Өмнө нь “Аюултай харилцаа”, “Ядуугийн зовлон-2”, “Галзуу зугаалга” зэрэг үзэгчдийн сэтгэлд хүрсэн уран бүтээлүүд найруулсан түүнийг энэ удаад ямар уран бүтээлээр бэлэг барихыг хүсэн хүлээсэн хүн олон байгаа нь мэдээж. Нэрт жүжигчин Ё.Цогийн …

  • 19 October

    Өсвөрийн дэлхийн аварга Э. Лхагвадулам Синьхуа Агентлагт ярилцлага өгчээ

    Өсвөрийн дэлхийн аварга, дэлхийн 10 дээд амжилтыг эзэмшигч Э.Лхагвадулам Хятадын хэвлэл мэдээллийн хамгийн том байгууллага болох Синьхуа Агентлагт өнөөдөр ярилцлага өгчээ. Тодруулбал, Синьхуа Агентлагаас өмнө нь Монголын Оюун Ухааны Академийн тамирчдын олон улсад гаргаж буй амжилт болон сүүлийн гурван жил Хятад улсад зохиогдсон бүх тэмцээний аваргаар тодорсон үйл явдлыг онцлоод ярилцлага хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Ийнхүү Синьхуа Агентлагийн хүсэлтийг хүлээн …

  • 19 October

    Фан Бингбингийн тоглосон “Air Strike” киног хоригложээ

    Хятадын алдарт жүжигчин Фан Бингбингийн тоглосон Хятадын уран бүтээлчдийн хийсэн “Air Strike” киног Хятадын эрх баригчид дэлгэцэнд гаргахыг хоригложээ.Уг шалтгаан нь тус тус кинонд дүр бүтээсэн жүжигчин Фан Бингбиний татварын хэрэгтэй холбоотой аж. Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр Хятадын телевизийн хөтлөгч Куй Юнъюань жүжигчин эмэгтэйг 60 сая юань авснаа нуун дарагдуулж татвараас зайлсхийсэн.Татварын хуулиар Фанг Фан Бингбинг тус мөнгөнөөс 10 сая …

  • 19 October

    “Miss International- 2018” тэмцээнд оролцох Б. Мөнхчимэг Япон улсыг зорилоо

    58 дахь удаагийн “Miss International-2018” олон улсын миссийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох Б. Мөнхчимэг өнөөдөр /2018.10.19/ Япон улсыг зорилоо. Дэлхийн хамгийн том гурван миссийн тэмцээний нэг болох “Miss International- 2018” тэмцээн албан ёсоор маргааш буюу 10-р сарын 20-нд Япон Улсын Токио хотод эхэлнэ. “Miss International-2018” тэмцээний финалын шатны шалгаруулалт ирэх арваннэгдүгээр сарын 9-ны өдөр Япон улсын Токио хотноо болох …

  • 18 October

    “Miss Universe Mongolia” тэмцээнд Б. Солонго ТОП-10-д шалгарчээ

    Монголд анх удаа зохион байгуулсан “Miss Universe Mongolia” тэмцээний шалгаруулалт өчигдөр /2018.10.17/ Корпорейт Конвеншн Центрт болж үндэсний ялагчаа тодрууллаа. Тус тэмцээнд трансжендер мисс Б. Солонго амжилттай оролцож “Топ 10” оролцогчийн нэгээр шалгарчээ. Тэрбээр фото мисс, шилдэг ярилцлага зэрэг номинацийн шилдэг тавд шалгарсан юм.Б.Солонго өдгөө 25 настай МУИС-д Реклам, сурталчилгааны менежмент мэргэжлээр төгссөн  төдийгүй англи хэлтэй аж. “Miss Universe” тэмцээнд эх …

  • 18 October

    Д.Долгион “Miss Universe” тэмцээнд Монголыг төлөөлөн оролцоно

    “Mongolian Beauty Association” “NTV” телевизийн хамтран зохион байгуулсан “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагч тодруулах “Miss Universe-Mongolia” тэмцээний шалгаруулалт өчигдөр /2018.10.17/ Корпорейт Конвеншн Центрт болж үндэсний ялагчаа тодрууллаа. Монголд анх удаа зохион байгуулсан “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчаар Дэлгэржавын Долгион түрүүлж, тэргүүн шагналын титэм хүртэв. Дэлгэржавын Долгионы хувьд 2012 онд “Мисс Moнголиа” шалгаруулалтын …