Оддын амьдрал

September, 2015

  • 2 September

    Ким Кардашьян хориотой эм бэлдмэл сурталчилсаар байна

    Хэдэн сарын өмнө бие давхар Ким Кардашьян хордлого өгөхөөс хамгаалдаг Diclegis гэдэг бэлдмэлийг өөрийн Инстаграм дээр сурталчилсан билээ. Үүний хариуд Америкийн Хүнсний бүтээгдэхүүн болон эмчилгээний бодисын чанарт хяналт тавьдаг газар 32 настай од бүсгүйд сануулга өгсөн юм. Учир нь, тэрхүү хордлого тайлах бэлдмэл албан ёсоор зөвшөөрөгдөөгүй аж. Гэвч Ким бүсгүй анхааруулгаас айгаагүй бөгөөд хэдэн долоо хоног завсарласны эцэст мөн л …

  • 1 September

    Тэйлор Свифт, Аврил Лавин нар эвлэрэв

    Тэйлор Свифт, Аврил Лавин нар Сан-Диегод болсон нэгэн тоглолт дээр хамтдаа дуулж шүтэн бишрэгчдээ баярлуулсан аж. Тэд хамтдаа дуулаад зогсохгүй эцэс сүүлд нь тэврэлдсэнээр танхимд байгсдыг нижигнэсэн алга ташилт хийхэд хүргэжээ. Бүсгүйчүүдийн муудалцаан шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлийг ихэд гонсойлгосон билээ. Тэгвэл бүгд л энэ үйл явдлыг хоёр од бүрэн эвлэрсэн гэж үзсэн байна. Сүүлийн үед хоёр дуучны харилцаа нэлээдгүй муудсан …

August, 2015

  • 31 August

    Арнольд Шварценеггерийг үхсэн гэж Америкийн хэвлэлүүд мэдээллээ

    Калифорни мужийн амбан захирагч асан,  Холливудын нэр жүжигчин Арнольд Шварценеггерийг нас барлаа хэмээн америкийн хэвлэлүүд мэдээлж орон даяараа алмайран шуугьж байна. Интернетийн msmbc.co сайтад мэдээлснээр бол нэр жүжигчний цогцосыг Лос-Анжелос дахь гэрээс нь олсон гэнэ. Интернетээр тархсан энэ мэдээнд цагдаагийнхан гэрийнх нь үүдийг хэмхэлж орон “терминатор”-ын цогцосыг илрүүлсэн байна. Түүнийг зүрхний шигдээсээр нас барсан гэж epochinspired.com сайт бичжээ. Энэ мэдээлэлд …

  • 31 August

    Люси Лью тээгч эхийн тусламжтай хүүтэй боллоо

    Холливуудын нэрт жүжигчин Люси Лью тээгч эхийн тусламжтай өчигдөр 11.00 цагт 3.8 кг хүүтэй болсон тухай “www.hollywoodlife.com” мэдээллээ. Тэрбээр хүүтэйгээ авахуулсан зургаа твиттертээ байршуулаад “Хөөрхөн үртэйгээ. Гайхалтай байна. Үнэхээр гайхалтай байна. Би жаргалтай байна” гэж жиргэжээ. 46 настай жүжигчин хүүгээ Рокуэлл Лиу хэмээн нэрлэсэн байна. Жүжигчний хэвлэлийн төлөөлөгч “Us Weekly” сэтгүүлд “Ээж, хүү хоёрын биеийн байдал хэвийн байгаа. Тэд жаргалтай …

  • 29 August

    Женнифер Лоуренс Dior-оос 15 сая доллар авна

    Америкийн жүжигчин Женнифер Лоуренсын оролцсон  “Dior Addict Lipstick” уруулын будагны реклам энэ сарын 31-нээс цацагдаж эхлэх аж. Үүнтэй зэрэгцэн Dior-ийн шинэ уруулын будаг худалдаанд гарна гэж тус компани өөрийн Instagramхуудсаараа дамжуулан мэдээлжээ. “Addict Lipstick” 44 төрлийн өнгө багтаж байгаа гэнэ. Жүжигчин бүсгүй 2014 онд Dior-той хамтран ажиллах гурван жилийн гэрээ байгуулжээ. Гэрээний үнийн дүн 15 сая доллар. Энэхүү гэрээнийхээ хүрээнд …

  • 28 August

    Gee-гийн жинхэнэ хайр

    Монголын урлагт өөрийн байр сууриа олоод багагүй хугацааг өнгөрүүлсэн рэппэр бол Gee. Тэрээр сэтгүүлч мэргэжилтэй ч өөрийн мэргэжлээрээ ажилладаггүй. Дуугаараа өөрийнхөөбайр сууриа илэрхийлдэгнэгэн. Gee-н гэр бүлийн хувьд тэрээр хөөрхөн охинтой бөгөөд, хүүтэй болох хүсэлтэй байгаагаа ч нуугаагүй. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Жинхэнэ хайр” хэмээн бичиж доорх зургийг нийтэлжээ. Мэдээж түүний жинхэнэ хайр охин нь билээ.  Gee Эхнэрийн хамтЭх сурвалж: undesten.mn

  • 28 August

    50 настай гэхэд итгэмээргүй загвар өмсөгч

    Эмэгтэй хүний хувьд 50 насан дээрээ зураг даруулж цуглуулга бий болгоно гэдэг нь тун бүрхэг асуудал юм. Гэвч интернэт ертөнцөд Candy Law нэрээр танигдсан Хятадын загвар өмсөгч бүсгүй өөрийн зургийн цуглуулга бий болгосон байна. Тэрээр 1991 онд Азийн Мисс наадамд түрүүлж байжээ. Сонирхуулж хэлэхэд түүний анхны зургийн цуглуулга нь Хонг Конг хотод гэхэд л 3000 хувь зарагдсан байна.

  • 27 August

    Дэвид Бекхэм кинонд дүр бүтээлээ

    Дэвид Бекхэм өнгөрсөн жил Английн“Belstaff” брэндийн нүүр царай болсон билээ. Тэрбээр энэ зар сурталчилгаанаас илүү кино урлагт анхаарлаа хандуулж эхэлсэн байна. Тэрбээр Их Британийн найруулагч Лив Тайлерын“Гэмт хэрэгтнүүд” уран сайхны кинонд дүр бүтээжээ. Киноны зураг авалт Мексик улсад болсон Дэвид Бекхэм мотоцикльчин эрийн дүрийг бүтээжээ. Энэхүү кино нь хайр сэтгэлийн тухай кино бөгөөд Бекхэмийн дурлалт циркийн жүжигчин бүсгүй гэнэт ор …

  • 27 August

    Жастин Биебертэй адилхан болох гэж хагалгаа хийлгэсэн фэн нь нас баржээ

    Дуучин Жастин Биебертэй царай төрхөөрөө адилхан болох гэж зуун мянган доллар зарцуулж хагалгаа хийлгэсэн фэн нь нас баржээ. Түүнийг 8-р сарын 21нд дэн буудлын өрөөнөөс нас барсан байхыг олжээ. Тоби Шелдоныг 8-р сарын 18-нд ор сураггүй алга болсон гэж цагдаад мэдэгдсэн байжээ. Цагдаагийн ажилтнууд түүний өрөөнөөс хар тамхи олсон боловч одоогоор нас барсан шалтгааныг тогтоогоогүй байна. Түүний алга болсон шалтгааныг …

  • 26 August

    Бейонсе таны бодсон шиг төгс бүсгүй биш

    Дуучин Бейонсе 2013 онд L’Oreal компаний сурталчилгаанд тоглох үедээ авахуулсан зургуудийг нь засаж янзлаагүй зургууд цахим сайтуудаар цацагджээ. Үүнээс харахад түүний арьс бидний төсөөлдөг шиг өөгүй цэвэрхэн биш аж. Хэдий алдарт дуучин, үзэсгэлэнт Beyonce-ийн арьсны өө сэв ил гарсан зургуудийг бид харж буй ч энэ дэлхий дээр хэн ч төгс биш. Олны танил, нэр алдард хүрсэн хүмүүс ч бусадтай л адил …

  • 26 August

    Кристен Стюарт “Коко Шанел”-ийн тухай богино хэмжээний кинонд тоглоно

    Карл Лагерфельд ирэх арванхоёрдугаар сарын1-нд болох “Bal de la Rose” хүлээн авалтад эртнээс бэлдэж эхэлжээ. Тэрбээр “Коко Шанел”-ийн тухай өгүүлэх богино хэмжээний киног бүтээжээ. Тэрбээр энэ жилийн “Chanel” брэндийн сурталчилгааны нүүр царай болсон Кристен Стюартыг киноныхоо гол дүрээр сонгосон байна. Люк Бессоны студид Карл Лагерфельд найруулагчийн сандал дээр сууж, домогт брэндийг үүсгэн байгуулсан “Шанел”-ийн талаарх ээлжит богино хэмжээний киногоо хийжээ. …

  • 25 August

    Канье Уэст ганц охиноо хамгийн их орлоготой бяцхан од болгоно

    Алдартай рэппер Канье Уэст ганц охиноо хамгийн өндөр орлоготой, бяцхан од болгохоор шийджээ. Норт охин ёстой “алтан хүүхэд”. Төрөхдөө л баян чинээлэг байсан тэрбээр эцэг, эхийн хайр энхрийлэлд умбан өсч хүссэн бүхнээ авдаг нэгэн. Гэвч эцэг Канье Уэст нь бяцхан охиноо хар нялхаас нь карьер хөөлгөж өөрөө мөнгө олдог болгоно хэмээн айлджээ. Иймээс Норт охин эцэг, эхээрээ тэжээлгэхгүй гэнэ. Канье …

  • 25 August

    Виктория Бекхэм: Миний хүү онцгой

    Домогт од Дэвид Бекхэмийн том хүү Бруклин сургуулиа төгслөө. 16 настай Бруклин төгсөлтийн бүх шалгалтаа амжилттай өгч, дунд боловсролын үнэмлэхээ (GCSE буюу General Certificate of Secondary Education) гардан авчээ. Виктория Бекхэм энэ чухал үйл явдлыг тохиолдуулан хүүдээ баяр хүргэв. Виктория “Миний бяцхан хүү сургуулийн бүх шалгалтаа амжилттай өглөө. Би хүүгээрээ бахархаж байна” хэмээн бичжээ. Бекхэмийнхэн энэ баяраа “Nobu” зоогийн газарт …

  • 25 August

    Жонни Деппийн охин ижил хүйстэн

    Холливуудын нэрт жүжигчин Жонни Деппийн ганц охин Лила Росе Депп өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан ижил хүйстэн гэдгээ олон нийтэд зарласан тухай “www.hollywoodlife.com” мэдээллээ. Тэрбээр инстаграмдаа “Ааваа намайг уучлаарай. Би ижил хүйстэн. Энэ нууцыг хэтэрхий олон жил нуулаа. Намайг уучлаарай. Намайг битгий буруутгаарай” гэж бичжээ. Лилад холливуудын эмэгтэй оддоос дуучин Майли Сайрус таалагддаг гэнэ. “Майли надад таалагддаг” гэсэн байна. Охиных нь …

  • 24 August

    Реппер Ники Минаж олныг гайхшируулав

    Бусад дуучдаас өвөрмөц содон стиль имиж хурц тод өнгөөр ялгардаг холливудын алдарт дуучин Ники Минаж нэгэн тоглолтынхоо үеэр олныг айлмайруулав. Өдгөө 32 настай реппер бүсгүй Канадын Ванкуверт болсон аялан тоглолтынхоо үеэр нэвт гэрэлтсэн торон хувцасаар гоёж бөгсөө нуусангүй. Мөн тоглолтынхоо үеэр найз залуу реппер Мэк Миллтэй олны нүдэн дээр үнсэлцэж тун ч нялуун байсан нь олны шүүмжлэлд өртжээ. Эх сурвалж: Шуурхай.мн