Оддын амьдрал

July, 2015

  • 18 July

    Ким Кардашяны зураг авалт шоконд оруулав

    Реалити шоуны од Ким Кардашян хүмүүсийг гайхашруулж, шоконд оруулж дуусах биш. Тэр энэ удаа шав шалданаар мөнгөлөг будганд шумбаж байгаа зургаа интернэтэд нийтэлжээ. Харин алдартай одын энэ зураг түүний шүтэн бишрэгчдэд таалагдсан бололтой. Тэд хэдхэн цагийн дотор энэ зургийг 1500 гаруй удаа ретвитэлж, 6100 гаруй удаа лайкалжээ. Сонирхуулахад, Ким Кардашян Твиттерт 128-хан хүнийг уншдаг ба favorite нь ганцхан “People magazine” …

  • 13 July

    Олны танил хосуудын танилцсан түүх

    Дуртай алдартануудынхаа хайрын түүхийг хамтдаа сонирхоцгооё. Жизеллэ Бундхен ба Том Бреди  Том Бреди 2009 онд Details сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Найз маань надад, миний эмэгтэй хувилбарыг мэднэ гэж хэлсэнээр бид 2 танилцсан” хэмээн ярьжээ.  Жүжигчин Брижет Моёнаханаас салаад удаагүй байсан Бреди Нью-Иорк хотод дэлхийн хамгийн сайхан биетэй бүсгүй Жизеллийг оройн зоогонд урьснаар тэр хоёрын харилцаа эхэлсэн юм. Товчхондоо тэднийг нэг найз …

  • 9 July

    Шварценеггер нууцаа дэлгэв

    Жүжигчин хүмүүс өөрийн олон саяын эд хөрөнгөө кинонд тоглоод олдог гэсэн бодол хэн хүнд төрдөг биз ээ. Тэгвэл энэ нь тийм биш аж. Жүжигчин хүмүүс давхар бизнес эрхэлснээр нэмэлт орлого олдог нь нууц биш. Зарим нь органик бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхэлж байгаа бол бусад нь хувцасны загвар зохион бүтээж, гоо сайхны бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг билээ. Тэгвэл жүжигчин Арнольд Шварценеггер бусдаасаа хол …

  • 8 July

    Жүжигчин Аманда Петерсон харамсалтайгаар амиа алджээ

    Дэлгэцнээ 1987 онд гарсан “Can’t Buy Me Love” киноны од, жүжигчин Аманда Петерсон 43 насандаа амиа алдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Цагдаагийнхан жүжигчинг Колоради мужид байрлах гэрээс нь олжээ. Үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа ч жүжигчинд хүч хэрэглэсэн ул мөр олдсон хэмээн цагдаагийн газраас мэдээлжээ. Тэрээр 1990-ээд оны үед алдаршиж, хоёр ч удаа Алтан бөмбөрцөгт нэр дэвшиж байжээ. Сүүлийн жилүүдэд ямар нэгэн …

  • 7 July

    Дуучин Жастин Бибер нүцгэлжээ

    Дуучин Жастин Бибер уг нь томоожно гэж амласан ч хэлсэндээ хүрсэнгүй. Тэр өнгөрсөн шөнө шалдан гэрэл зураг интернэтэд тавьтал ердөө 3-хан цагийн дотор 1 сая лайк цуглуулжээ. Эхээс төрсөн чигээрээ чармай шалдан зогсч байгаа 21 настай залуу эрийн зургийг хараад алдартнууд ч тэссэнгүй, бөөн коммент чулууджээ. Жишээ нь дуулиант Майли Сайрус энэ зургийг хармагцаа татаж аван өөрийн хуудсандаа нийтлэхдээ жаахан …

  • 7 July

    Эштон Катчер, Мила Кунис нар нууцхан гэрлэлээ

    Холливудад нэлээд шуугиан дэгдээсэн хосуудын нэг болох жүжигчин Эштон Катчер болон Мила Кунис нар өнгөрөгч Бямба гаригт Калифорнийн Оак Глен дэх эдлэн газарт нууцхан хурим хийсэн талаар эх сурвалжууд мэдэгдлээ. Мила, Эштон нар дотны цөөн хүмүүсийг оролцуулсан хуримын ёслолынхоо аюулгүй байдлыг хангах үүднээс ийнхүү нууцалсан гэнэ. Харин хуримын дараа Мила тус эдлэн газраас гарах үед паппарацичид гэрэл зургийг нь авч …

  • 7 July

    Хью Жэкман, Анжелина Жоли нарыг хамтран ажиллахыг хоригложээ

    Холливудын нэрт жүжигчин Хью Жэкмантай өдгөө 20 жил ханилж буй эхнэр Дебора-Ли Фурнесс нь нөхрийнхөө дэлгэцийн бүтээлд тоглох ажилд нь нэгэн сонирхолтой дүрмийг баримтлах шаардлага тавьдаг гэнэ. Тэрээр өмнө нь Скарлетт Иоханссон, Эшли Жадд зэрэг залуу бүсгүйчүүдтэй кинонд хамтран тоглож байсан нөхрөө “А” зэрэглэлийн жүжигчин/найруулагч гэгдэх Анжелина Жолитой хамтран ажиллахыг хоригложээ. Австралийн алдарт Today шоу нэвтрүүлэгт оролцох үедээ Дебора, “Би …

  • 7 July

    Майкль Жексоны бага хүү нэрээ сольжээ

    Попын хаан Майкль Жексоны бага хүү Бланкет Жексон сургууль дээрээ хүүхдүүдэд дээрэлхүүлж доромжлуулах нь хэрээс хэтэрсэн учраас нэрээ сольж Бижи Жексон болгосон байна.Тэрээр өдгөө 13 настай бөгөөд Калифорн мужийн Баклэй сургуулийн долдугаар анги юм байна.Бланкетийг сургууль дээрээ байхад нь хүүхдүүд нэрээр нь тохуурхан шоолдог гэнэ.Харин Бижи гэдэг нэр нь Герман үг бөгөөд ухаалаг, мэдрэмжтэй, урам зоригтой гэсэн үг юм байна. …

  • 6 July

    Кэти Перри хамгийн өндөр орлоготой эмэгтэй алдартан боллоо

    Дуучин Тейлор Свифт, түүний найз залуу Кэлвин Харрис нар Дэлхийн хамгийн өндөр орлоготой хосоор тодорсныг Forbes сэтгүүлээс мэдээлсэн. Харин хамгийн өндөр орлоготой эмэгтэй алдартнаар дуучин Кэти Перри шалгарчээ. Сонирхолтой нь дэлхийн хамгийн өндөр орлоготой алдартнуудын ердөө 16 нь эмэгтэй байгаа аж. Тэдний орлого нийт 809 сая доллар, эрэгтэй алдартнуудын орлого 4.35 тэрбум долларт хүрсэн байна. Шилдэг 10 алдартны жагсаалтанд хоёр эмэгтэй …

  • 3 July

    Кейтлин Женнер хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалтад багтав

    Олимпын алтан медальт, Америкийн хөнгөн атлетикийн тамирчин асан, трансжендер эмэгтэй Кейтлин Женнер“Woman’s Hour” сэтгүүлээс зарладаг хүчирхэг эмэгтэйчүүдийн энэ жилийн жагсаалтад багтсан байна. Жагсаалтыг Шотландын Шадар сайд тэргүүлсэн бол “American Vogue” сэтгүүлийн эрхлэгч Анна Уинтаур хоёрдугаарт, Холливудын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг Анжелина Жоли гуравдугаарт бичигдсэн байна. Харин өмнө нь Брюс Женнер нэртэй, Америкийн хамгийн алдартай гэр бүлүүдийн нэг Кардашианыхны нэг байсан Кейтлин …

  • 2 July

    Кэти Перри хийдэд амьдарна

    Саяхны нэг өдөр дуучин Кэти Перри Лос-Анжелес хотоос холгүйхэн орших нэгэн гэлэнмаа нарын хийдийг өөрийн болгох хүсэлтэй байгаа гэдгээ мэдэгдсэн аж. Нэрт дуучин бүсгүй уг хийдийн гадна, дотор заслыг өөрчилж, дотор нь амьдрах бодолтой байгаа гэнэ. Хийдийн тэргүүн Хосе Гомес энэ ариун газрыг Кэти бүсгүйд худалдахаас татгалзахгүй гэдгээ өгүүлэв. Хийдийг 15 сая доллараар үнэлжээ. Гэхдээ энд бас асуудал бий юм. …

  • 1 July

    Шакира шинэ хүнээ ”гайхуулав”

    Бараг хагас жилийн тэртээ дуучин Шакира хоёр дахь удаагаа ээж болж, өөрийн хөлбөмбөгчин нөхөр Жерар Пикед Александр гэдэг нэртэй хүү төрүүлж өгсөн билээ. Жаалхүү дэндүү балчир байсан тул залуу ээж нийгмийн сүлжээнд түүний гэрэл зургуудыг тавьж байсангүй. Тун саяхан Саша хүү таван сар хүрсэн тул Шакира түүнийг шүтэн бишрэгчдэдээ харуулахаар шийджээ. Од бүсгүйн блог дээр хүүгийнх нь анхны гэрэл зураг …

  • 1 July

    Дэвид Бекхэм охиныхоо захиалгаар шинэ шивээстэй болжээ

    Экс хөлбөмбөгчин, 40 настай Дэвид Бекхэм бяцхан гүнж, гурван настай Харпер Севенийхээ төлөө юугаа ч зориулахад бэлэн аж. Тиймээс ч тэрбээр өөрийн бие дээрээ шинэ шивээс хийлгэсэн байна. Саяхан түүний эхнэр Виктория Бекхэм “Инстаграм” хуудсандаа Дэвидийн шинэ шивээсний зургийг тавьжээ. Үүнийг охин Харпер нь захиалсан аж. Өдгөө алдарт Бекхэм нуруун дээрээ хүүхэлдэйн киноны баатар болох минионы өнгөт шивээстэй болжээ.  Бекхэмийн …

June, 2015

  • 30 June

    Тейлор Свифтийн шүтэн бишрэгчдийг залилжээ

    Дуучин Тейлор Свифтийн олон зуун шүтэн бишрэгчид тасалбар зарах нэрээр тэднийг залилан мэхэлсэн хэрэг гарсны дараа цагдаагийнхан онлайн тасалбар борлуулагч компанийн эсрэг хавтаст хэрэг үүсгээд байна. Иргэд тоглолт эхлэхээс хэдхэн хоногийн өмнө захиалсан тасалбарыг нь хүргэж ирэхгүй, тэднийг залилсан болохыг мэджээ. Тасалбар захиалгын мөнгийг авсан “Circle Ticket” компани нь ор сураггүй алга болж, утасны дуудлага, и-мэйл зэргийг хүлээн авахаа больсон …

  • 30 June

    Жонни Депптэй холбоотой хачирхалтай 20 баримт

    Жонни Депп бол Холливудын өвөрмөц жүжигчдийн нэг билээ. Тэрээр өөрийн хачирхалтай зан авирыг хэзээ ч нуудаггүй бөгөөд тэглээ ч гэсэн үзэгчдийн хайртай жүжигчин хэвээр ирсэн билээ. Ингээд түүний ер бусын гэмээр хачирхалтай зан төрхийн заримаас сонирхуулья: 1. Жонни Депп алиалагчаас үхтэлээ айдаг гэнэ. Хэрэв алиалагчтай холбоотой ямар нэг зүйл олж харвал айсандаа дуу алдаж ч мэдэх аж. 2. Жүжигчин эр …