Оддын амьдрал

August, 2015

  • 21 August

    Анистон ихэр хүүхэд тээж байна

    Жүжигчин Женнифер Анистон , Жастин Терокс нар өнгөрсөн долоо хоногт Мадагаскарын баруун хойд хэсэгт байрлах Бора Бора гэх аралд нууцаар хуримласан билээ.  Сүйт бүсгүй хуримынхаа үеэр ямар брэндийн даашинз өмссөн нь өчигдөр ил болсон. Тэгвэл “Women’s day” сэтгүүл жүжигчин бүсгүйг ихэр хүүхэд тээж байгаа хэмээн мэдээлсэн тухай “www.dailymail.co.uk” дамжууллаа. “Анистон гэдсээ том болохоос нь өмнө амжиж хуримаа хийсэн” хэмээн Тероксын …

  • 21 August

    Тэйлор Свифт ээж болов

    25 настай Америкийн алдарт дуучин Тэйлор Свифт ээж болжээ. Гэхдээ өөрийн найз бүсгүй жүжигчин Жэйми Кингийн хүүгийн загалмайлсан эх болсон аж. “Шинэхэн эх” Тэйлор Свифт олон нийтийн сүлжээн дэх өөрийн хуудсанд энэ баярт мөчөө хуваалцсан гэрэл зургуудаа байршуулжээ. Эх сурвалж www.wikimon.mn

  • 20 August

    Селена Гомез ээж болжээ

    Дуучин Селена Гомез 1930 оны тухай өгүүлэх “Dubious Battle” гэх шинэ кинонд 15 настайдаа хүүхэдтэй болсон Лусина гэх бүсгүйн дүрийг бүтээж байна. Зураг авалт Техас болон Лондонд явагдаж байгаа аж. Уг кино ирэх есдүгээр сард нээлтээ хийх гэнэ. Кинонд Селенагаас гадна “Өлсгөлөн тоглоом” киноны од Жош Хучерсон тоглосон байна. Дуучны хүүхдийн дүрд тоглож буй таван сартай Моника гэх охин Селенагийн дотны …

  • 19 August

    Ди Каприо бөөстсөн үү?

    Кино найруулагч Алехандро Гонсалес Иньярритагийн найруулсан “Амьд үлдэгч” кинонд тоглохын тулд Леонардо ди Каприо өтгөн гэгчийн хууз сахал ургуулсан билээ. Сая сая хүүхнүүдийн шүтээн эрийн шинэхэн төрх олон бүсгүйд таалагдсан ч шаардлага өндөртэй зарим нэгэнд огтоос таалагдаагүй бололтой. Дүрдээ хэт орсон ди Каприо зураг авалтаа дуусгасан хэдий ч бавгар сахлаасаа салахыг хүсэхгүй байгаа. Тэгвэл National Enquirer хэвлэлд мань эрийн хууз …

  • 19 August

    Мадонна цагдаад баригджээ

    Попын хатан Мадонна өчигдөр 57 насны төрсөн өдрөө Нью Йорк хотноо байрлах гэртээ тэмдэглэн өнгөрүүлжээ. Баярт ойролцоогоор 200 гаруй хүн оролцож, Мадоннад баяр хүргэсэн байна. Харамсалтай нь дуучин төрсөн өдрөө дундаас нь зогсооход хүрсэн тухай “TMZ”сайт мэдээллээ. Учир нь хөршүүд нь Мадонна болон түүний нөхдийг хэтэрхий их чимээ гаргахаас гадна хувийн эзэмшилд нь зөвшөөрөлгүй халдсан хэмээн цагдаад дуудлага өгчээ. Цагдаа …

  • 18 August

    Рианнагийн гэрээс гарч явахдаа баригджээ

    “Formula 1”-ийн нисгэгч Льюс Хэмилтон өчигдөр дуучин Рианнагийн Нью Йорк дахь гэрээс нь гарч явахдаа гэрэл зурагчид болон дуучны фэнүүдэд баригдсан тухай “www.dailymail.co.uk”мэдээллээ. Дуучны хөршүүдийн ярьснаар “Хэмилтон, Рианнагийн гэрээс холгүй нэг байшин худалдан авсан” гэжээ. Хэмилтоны хэвлэлийн төлөөлөгч “Тэрбээр Нью Йорк хотноо байшин худалдан авсан. Энэ бол үнэн. Байшин худалдан шалтгааныг сайн мэдэхгүй байна. Гэхдээ тэд сайн найзууд” гэж ярьсан …

  • 18 August

    Солонгосын нэрт жүжигчин И Бёнг Хён хэнээс болж эхнэрээ хуурав?

    “Амьдралын ээдрээ” киноны Ким Инхагийн дүрээр олны танил болсон Солонгосын нэрт жүжигчин И Бёнг Хён эхнэрээсээ салжээ. Тэрбээр өнгөрсөн 2013 оны наймдугаар сарын 13-ны өдөр залуу жүжигчин И Мин Жонгтэй хуримаа хийсэн билээ. Хосууд энэ сарын эхээр салах өргөдлөө шүүхэд өгсөн гэж “TMZ”сайт мэдээллээ. И Бёнг Хён өчигдөр хэвлэлийнхэнтэй уулзах үедээ хуримын бөгжгүй байжээ. Мөн түүний эхнэр саяхнаас хуримын бөгжөө …

  • 15 August

    Рианна хөхөвчгүй явахыг илүүд үздэг

    Өчигдөр папарацци нар нэгэн үдэшлэгт очиж зугаацахаар явж байсан Рианнаг овоо хараандаа оруулжээ. Тийн явахдаа дуучин бүсгүй жийнсэн өмд, цагаан өнгийн майк өмссөн байв. Дотор нь хөхөвч зүүгээгүй байсан аж. Зарим нэг шүтэн бишрэгчид нь хайртай шүтээн нь ийм үйлдэл хийсэд унтууцжээ. Олон нийтийн өмнө гарахдаа ингэж явах нь арай ёс зүйгүй хэрэг гэж тэд шүүмжлэв. Мөн Рианна шиг гоё …

  • 15 August

    Миранда Керр ”гэрэлд цохиулав”

    Супермодель Миранда Керр, тэрбумтан Эван Шпигл нарын янаг амрагийн явдал нотлогджээ. Цаашдаа тэд өөрсдийн явдлыг нуухгүй байхаар шийдсэн бололтой. Өчигдөр Миранда, Эван нар Лос-Анжелес хотын нисэх онгоцны буудалд хамтдаа харагдсан бөгөөд хамт сайхан байгаа гэдгээ ичиж зоволгүйгээр харуулж, гэрэл зурагчдад зургаа авахуулжээ. Тэд хамтдаа амрахаар явж байгаа гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn –

  • 14 August

    Анжелина Жоли Афганы тухай кино хийнэ

    Жүжигчин Анжелина Жоли “Тэжээгч” (The Breadwinner) хэмээх хүүхэлдэйн киноны найруулагчаар ажиллахаар болжээ. Канадын зохиолч Дебора Эллисийн романаар сэдэвлэсэн уг бүгээл 2017 онд дэлгэцэнд гарна. Кинонд Парвана нэртэй 11 настай афган охин эцгийгээ талибуудад баривчлагдсаны дараа яаж гэр бүлээ тэжээж байгаа тухай өгүүлэх ажээ. 24tsag.mn

  • 14 August

    Дуучин Рианна шинэ үнэртэн гаргалаа

    Дуучин Рианна үнэртэн, хувцас загварын салбарт өөрийн нэрийг мөнхлөхөөр ажиллаж эхэлжээ. Пума корпорацийн уран сайхны зөвлөх, Диор компанын нүүр царай тэрээр Рири хэмээх өөрийн шинэ үнэртэнг саяхан гаргасан байна. Тэрбээр өмнө нь Rogue, Rogue Love, Rogue Man, Nude, Diamonds, Rebelle   Reb’l Fleur хэмээх үнэртэй уснуудыг гаргаж байсан туршлагатай. Hiub.mn

  • 13 August

    Миранда Керр залуу амрагаа гайхуулав

    “Victory secret’s”-ийн сахиусан тэнгэр Миранда Керр нөхөр Орланда Блумээс салснаас хойш Австралийн тэрбумтан Жеймс Паркертэй хэсэг хугацаанд болзож, зургаан сарын өмнө салцгаасан билээ. Тэрбээр саяхнаас өөрөөсөө долоон насаар дүү Эван Спегил гэгчтэй болзох болсон юм. Хос өчигдөр Нью Йоркийн олон улсын нисэх буудалд байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Тэд гурван хоног Ромд амрахаар явж байгаа хэмээн Мирандагийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн …

  • 13 August

    Жоли Питт нарын 10 настай охин Эфиоп руу төрсөн ээждээ очих нь

    Брэд Питт, Анжелина Жолигийн гэр бүлийн өмнө одоо хялбар биш асуудал дахин тулгарч байна. Энэ нь од хосуудын 10 настай охин нь жинхэнэ гэр бүлийнхээ төлөө тав тухтай байдал, мөнгө, алдар нэрийг орхихоор шийдсэн гэдэг нь батлагдсан гэнэ. Энэ тухай Kdramastars мэдээлсэн байна. Холливудын жүжигчдийн Этиоп охин нь Захара хэмээх нэртэй 2005 онд төржээ. Арван жилийн дараа Захара ийнхүү төрсөн …

  • 13 August

    Кардашианы ээжид дурлажээ

    Жастин Бибер өөрийн инстаграм хуудастаа реалити шоуны од Ким Кардашианы ээж Крис Женнерийн зургийг байршуулаад “Бурхан минь би энэ эмэгтэйд дурлачихлаа” гэж бичсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. 59 настай Крис өнгөрсөн тавдугаар сараас 34 настай Кори Комбел гэгчтэй болзох болсон юм. Бибер твиттертээ Коригийн зургийг байршуулаад “Намайг шархлуулах хэрэггүй” гэж жиргэжээ. Тэрбээр өмнө нь Кардашианы гэр бүлийн гишүүн болохыг хүсдэг тухайгаа …

  • 13 August

    Ди Каприо шүүх дээр ялалт байгуулав

    Францын Oops сэтгүүл энэ оны тавдугаар сарын 13-ны дугаарын хавтсан дээрээ ди Каприогийн дуучин Рианнатай авахуулсан гэрэл зургийг хэвлэсэн билээ. Дор нь Рианна Леогоос жирэмсэн хэдий ч цаадах нь хүүхэдтэй болохыг хүсэхгүй байгаа гэж бичсэн байна. Уг мэдээг зохиож бичсэн бөгөөд ди Каприо сэтгүүлийг олж үзээд түүнийг шүүхэд өгчээ. Францын хуулиар бол ийм гүжирдлэг хийсэн тохиолдолд дээд тал нь 18 …