ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Микробын Нийлэгжлийн лаборатори 2017 оноос органик саван үйлдвэрлэх, найрлагыг баяжуулах туршилт судалгааг явуулж эхэлсэн.Өдгөө бүтээгдэхүүний нэр төрлөө өргөжүүлэн сэвх нөсөө толбо бүдгэрүүлэх, цайруулах үйлчилгээ бүхий барагшунтай, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тостой, зөөлрүүлж, чийгшүүлэх сүүлний тостой, тэжээл өгөх, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй шар тостой, шоколадны анхилам үнэртэй гуужуулагч скрабтай гэх мэт олон төрлийн орц, найрлагатай органик саван үйлдвэрлэж байна. …
Эрүүл мэнд
October, 2020
-
27 October
Дахин нэг хүн COVID-19-өөр өвчилж, батлагдсан тохиолдлын тоо 340 боллоо 18 Tweet
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээгээр коронавирусийн халдвар авсан хүний тоо нэгээр нэмэгдэж, батлагдсан тохиолдлын тоо 340 болжээ. Үүнээс 312 хүн эдгэрч, 28 хүн эмчилгээнд байгаагаас найман хүний бие хүндэвтэр байна.
-
22 October
БНСУ-ын эмч нар вакцинжуулалтыг зогсоолоо
СӨҮЛ. /Чосон ильбо/. БНСУ-ын Эмнэлгийн холбооноос тус улсад томуугийн вакцин хийсний дараа 17 хүн нас барсантай холбоотойгоор вакцинжуулалтыг 10 дугаар сарын 29 хүртэл түр зогсоохыг зөвлөжээ. “Одоо хийж байгаа вакцины аюулгүй байдалтай холбоотой болгоомжлол бий болоод байна. Вакцины аюулгүй байдал, хор хөнөөлийн талаар тодорхой нотлох баримт олж авах хүртэл вакцинжуулалтыг нэг долоо хоногийн турш түр зогсоохыг бид зөвлөж байна” гэж дээрх байгууллагын …
-
22 October
Ахмадуудад хөнгөлттэй үнээр үйлчлэх сувиллын газрууд
Ахмадууд амралт, сувиллын газарт жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрхтэй.
-
21 October
Халал мах нь шингэц сайтай, хүний биед хор нөлөөгүй хөлдөөгчинд удаан хадгалахад өнгө хувирч өөрчлөгдөхгүй
Халал мах гэж юу вэ? Танай мах яагаад ийм цэвэрхэн бас зөөлөн гоё амттай байдаг юм бэ? Махаа угаадаг юм уу? Ямар учиртай юм? Чи яагаад гадуур хоол иддэггүй юм? ХАЛАЛ стандартаар төхөөрсөн мах цусгүй байдаг учраас шингэн ягаан өнгөтэй, цус хурдаггүй, удаан хадгалахад өнгө нь харлаж өөрчлөгддөггүйгээрээ онцлог. Малыг яагаад ХАЛАЛ стандартаар төхөөрдөг вэ? Амьд малыг төхөөрөх үед тухайн …
-
21 October
ЭМЯ:Сиэтлээс ирсэн иргэний ГУРАВ ДАХЬ шинжилгээнд халдвар илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын ээлжит мэдээлэл хүргэхэд гурван хүнээс коронавируст халдвар илэрсэн тухай мэдээллээ. Тодруулбал аравдугаар сарын 19-ний өдөр Алтанбулгийн боомтоор орж ирсэн 40-46 насны ОХУ-ын харьяат хоёр иргэнээс халдвар илэрсэн байна. Харин нэг монгол хүнээс илэрсэн нь Сиэтлийн нислэгээр ирсэн иргэний гурав дахь давтан шинжилгээнд халдвар илэрчээ. Өнгөрсөн гурав хоногт ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, …
-
19 October
ХӨСҮТ-д коронавирусний халдвар авсан 12 хүн эмчлүүлж байна
ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 689 сорьцод өчигдөр шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэв. Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад “COVID-19” халдварын 324 тохиолдол бүртгэгдсэнээс 312 нь эдгэрээд байна. Эдгэрсэн хүмүүсээс хяналтад тав, гэрийн ажиглалтад 10 хүн байгаа бол 297 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ. ХӨСҮТ-д одоогоор коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж буй 12 хүн байгаа юм. Тэднээс есөн …
-
19 October
Хөдөлгөөний хомсдол нь халдварт бус өвчний гол шалтгаан болжээ
“Идэвхитэй алхалтын 10 хоног” аяныг зохион байгуулах талаар өнөөдөр Спортын төв ордны Хурлын танхимд хэвлэлийн бага хурал болов. Жил бүрийн 10 дугаар сард “Дэлхийн алхалтын өдөр”-ийг идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдлын талаар олон нийтэд сурталчилж тэмдэглэдэг уламжлалтай. Монгол Улс уг өдрийг 2017 оноос тэмдэглэж байгаа бөгөөд энэ жилийн хувьд НҮБ-д гишүүнээр элссэний 59 жилийн ойг угтан, “Идэвхтэй алхалтын аян” уриан …
-
19 October
Хятад улсад хоногт коронавирусний халдварын 46 тохиолдол бүртгэгджээ
Хятад улсад хоногт коронавирусний халдварын 46 тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээрийн 13 нь шинж тэмдэг бүхий халдвар бол 33 нь шинж тэмдэггүйгээр өвчилсөн байжээ. БНХАУ-ын Эрүүл ахуйн улсын хорооноос мэдээлснээр шинэ тохиолдлууд Шанхай, Гуандун, Тяньжин, Шэньси болон Шаньси мужид бүртгэгдсэн байна. Одоогоор урд хөршид 236 коронавирусний халдвартай хүн эмчлэгдэж байгаагийн нэг нь хүнд өвчтөн аж. Хятадад 7851 хүн эмнэлгийн ажиглалтад байгаа …
-
18 October
Манай улсад бичил тэжээлийн дутагдал бүх насныхны дунд байна
Дэлхийн хүнсний өдөр өчигдөр тохиолоо. Хүн төрөлхтөн хэрэглэж байгаа хоол хүнснийхээ гуравны нэгийг хаядаг гэдгийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас тогтоожээ. Хүнсний зөв хэрэглээ хүн төрөлхтний том бэрхшээл болж, худалдааг шүтсэн хэрэглээг халах асуудал хөндөгдсөн хэвээр байна.
-
17 October
ЭМЯ: Нийт 335 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй
Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 335 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Одоогоор манай улсад зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлын тоо 320 байгаа ба тэдний 311 нь эдгэрч, 9 нь эмчлэгдэж байгаагийн 7 нь хөнгөн, 2 нь хүндэвтэр байгаа аж.
-
16 October
Шуурхай:Алим жимс идэхдээ анхааралтай байгаарай
Нисэхэд гэр бүлийн хамт амьдардаг 6 настай эмэгтэй хүүхэд алим идээд хорджээ. Тодруулбал, Өдөр 12 цагт охины идсэн алимнаас муудсан харалсан гол гарч иржээ. Охины гэрийхэн идсэн алимыг шинжилгээнд өгсөн байна. Одоогоор хариу гараагүй байна
-
15 October
ДЭМБ-ын баруун бүсийн 37 орноос ганцхан монгол улсыг урьлаа
Монголд нэг хоногийн дотор шинээр халдвартай нэг тохиолдол нэмэгдсэн бол дахин нэмж хоёр хүн эдгэрэн гарч,нийт эдгэсэн хүний тоо 28 болсон талаар бид мэдээлсэн. ДЭМБ-ын Номхон Далайн Баруун бүсийн хуралдаан өчигдөр цахимаар болж, энэ үеэр Номхон далайн баруун бүсийн 37 орноос Монгол улсыг онцлон туршлагаасаа хуваалцахыг урьжээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Манай улс багтдаг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 37 улс орны удирдлагууд …
-
15 October
Гэр бүлийн 8 хүн хоолны хордлогоос болж нас баржээ
БНХАУ-ын Хэйлунжанг мужид өнгөрсөн 7 хоногт Еэвэнгийн баяр тэмдэглэхээр цугларсан 11 хүнээс 9 хүн нь хөөсөн /исгэгчтэй/ гурилтай шөлтэй хоол идэж хоолны хордого авч 8 хүн нас барсан байна.Тэдний идсэн хоолыг шинжилгээнд “Psedomonas cocovenenans subsp.farino fermentans” гэх бактери илэрсэн байна. Энэхүү аймшигт бактери нь ихэвчлэн удсан бүх төрлийн самар, цагаан гаа, эрдэнэ шиш,болсороогүй улаан лооль, соёлж ургасан төмс зэрэг хүнсний …
-
14 October
Таван настай хүүхдийн элгийг хэсэгчлэн тайрах мэс засал амжилттай хийлээ
ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийнхан Хавдар судлалын үндэсний төвийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эмч Г.Үнэнбат нар хамтарч таван настай охинд элэгний хавдрыг хэсэгчлэн тайрах хагалгаа хийжээ. Таван настай охины хувьд өөр шалтгаанаар ЭХЭМҮТ-д хандсан бөгөөд энэ үед хавдар нь оношлогдож, цаг алдалгүй нарийн мэргэжлийн тусламж авч, өвчнөөсөө ангижирсан байна. Хагалгаа амжилттай явагдаж, охин эрүүл саруул болж эмнэлгээс …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл