ХӨСҮТ, ЭМЯ, ГХЯ хамтран коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Өчигдөр Европын орнуудаас 165 иргэн эх орондоо ирсэн бол өнөөдөр Франкфуртын онгоцоор 160 иргэн эх орондоо ирэхээр замдаа гарсан байна. Тус онгоц өнөөдөр Улаанбаатар 14:20 цагт газардана. Арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Токиогийн чиглэлд нислэг үйлдэж, иргэдээ татан авна. …
Онцолсон
December, 2020
-
18 December
Хэвлэлийн эрх чөлөөний төлөө ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ байгуулагдлаа
Хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж буй эвлэл, холбоод нэгдэж, Хэвлэлийн эрх чөлөөний төлөө Үндэсний түр зөвлөлийг байгууллаа. Тус зөвлөл нь Хэвлэлийн эрх чөлөөг хангах, хамгаалах, баталгаажуулах үндсэн чиглэлээр ажиллах бөгөөд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг батлах хүртэл үндэсний хэмжээний зөвшилцлийн үйл ажиллагаа явуулах юм байна. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 13.14 дэх хэсэгт хэвлэл мэдээллийн салбарынхан …
-
18 December
ХӨСҮТ: БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан эмч, үйлчлүүлэгч, сахиур гээд нийтдээ 379 хүнийг тусгаарлан ажиглаж байна
ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Улсын хэмжээнд нийтдээ 9070 хүн шинжилгээ хийхэд 18 хүний сорьцод короннавирусийн халдвар илэрсэн .Илэрсэн 18 тохиолдол Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос бүртгэгдлээ. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтын эх үүсвэр нь өмнө голомтын эрсдэл бүхий газраас эхтэй байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн ойрын 18 хүнээс коронавирус …
-
18 December
Улаанбаатар хотоос гарах зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоолоо
УОК-оос 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр баталсан “Зорчигч тээврийг зохицуулах түр журам”-ын дагуу өнөөдөр өглөөний 06.00 цагаас эхлэн Улаанбаатараас гарах хөдөлгөөнийг хаалаа. Тэгэхдээ хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан автотээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажилд оролцох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлэх юм. Уг журамд зааснаар Улаанбаатарт гацсан иргэдийг гаргах ажлыг …
-
17 December
Х.Баасансүрэн: Шударга байснаараа хохирлоо гэж бодоод эхлэх л юм бол муу зүйл рүү халтирч байгаагийн шинж
Эрдэнэзуу хийдийн Хамба лам Х.Баасансүрэнтэй шударга ёсны талаар ярилцлаа. -Та өмнө нь “Зөв зөвд шударга зөв, Зөөлөн зөөлөнд эе зөв” гэдэг үг сонсож байсан уу. Энэ үгийг сонсоод танд хамгийн түрүүнд юу бодогдож байна вэ? -Сонсож байгаагүй юм байна. Зөв юм зөвийг, буруу зүйл бурууг дагуулдаг гэж ойлгогдож байна. Үйлийн үрийг хэлж байгаа юм болов уу. -Шударга байх гэдгийг та …
-
17 December
Агаарын чанарын индекс 90 гэсэн тоог зааж байвал зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчин илрэх эрсдэлтэй
Хүн өдөрт дунджаар 10 мянга орчим литр агаараар амьсгалдаг. Гэтэл өдөрт 10 мянган литр бохирдсон агаараар амьсгалаад байвал эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэх бол? Хүн бүр л хоол хүнс, амьдралын хэв маяг нь эрүүл мэндэд нөлөөлдөг гэдгийг мэддэг. Гэхдээ амьсгалж буй агаар нь цэвэр тунгалаг байх эсэх нь энэ бүхнээс нэн тэргүүнд, эрүүл мэндэд шууд нөлөөлдгийг тэр бүр анзаардаг болов …
-
17 December
Н.Эрдэнэбаатар: Ковид-19 вирус “үс”-ээр дамждаг гэсэн таашаа мэдээлэл цахим орчинд цацагдсанаас болж ахуй үйлчилгээний салбар нээгдэхгүй удаа дараа хойшлогдсон
“Монголын Барбер, Үсчдийн холбоо”-ны тэргүүн, “Mini Barber Shop”-ийн үүсгэн байгуулагч Н.Эрдэнэбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. /Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд “Mini Barber Shop”-ийн захирал Н.Эрдэнэбаатартай онлайнаар холбогдож ярилцсан юм./ –Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу? -Өглөө.мн сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Намжилдоржийн Эрдэнэбаатар гэдэг. “Монголын Барбер, Үсчдийн холбоо”-ны тэргүүн, “Mongolian barbershop” клубийн …
-
16 December
Я.Содбаатар: Улсын нөөцөөс 3,800 тонн өвс, 1,900 тонн тэжээлийг малчдад үнэгүй олгоно
Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа. Тэрбээр “Хүйтний эрч чангарч, цас унаснаас болж зарим аймгуудад өвөлжилт хүндэрсэн нөхцөл байдалтай байна. Иймд Засгийн газрын гишүүдэд нөхцөл байдлыг дүгнэн танилцуулж, малчдад чиглэсэн багц арга хэмжээг өнөөдрийн хуралдаанаар гаргалаа. Намраас хойш улсын хэмжээнд зудын эрсдэлийн үнэлгээ хийсэн. 10 аймгийн 72 суманд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна. Үүн дотор …
-
16 December
Өнгөрсөн оны цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний зардлыг төр даана, үүнээс хэтэрсэн бол хэрэглэгч өөрөө хариуцна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.12.16/ боллоо. Бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр хариуцах Засгийн газрын шийдвэр гарсан. Үүнтэй холбоотой “Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хангамж, хэрэглээг зохицуулах түр журам”-ыг баталж хэрэглэгч, цахилгаан, дулаан үйлдвэрлэгчийн үүргийг тодорхой зааж өглөө. Хэрэглэгчийн өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний зардлыг төр даана, …
-
16 December
Б.Ууганбаяр: Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах 35 байранд 1169 иргэн байна
Эрүүл мэндийн яамны хурлын үеэр ОБЕГ-ын дэд дарга, Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр холбогдох мэдээллийг өглөө. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 35 тусгаарлан ажиглах байрыг ашиглаж байгаагаас нийслэлд 17 байр нь бий. Эдгээр байруудад нийт 1,169 иргэн байна. Гэрийн ажиглалтад өнөөдрийн байдлаар 228 иргэн бий. Гэрийн ажиглалтын хугацаа нь дуусаад хэвийн байдалд шилжсэн 10,148 иргэн байгаа. Мөн өнөөдрөөс иргэдийг татан авах ажил эхэллээ. …
-
16 December
Аж ахуй нэгжүүд QR мэдээллийн системийг яаралтай нэвтрүүлэх шаардлагатай байна
Засгийн газрын шийдвэрээр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж нэр бүхий 18 байгууллагаас бусад аж ахуй нэгжийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн эхлүүлж байгаа билээ. Үйл ажиллагаа явуулах нийтлэг журамд “Байгууллагууд QR мэдээллийн системийг зайлшгүй ашиглана” хэмээн заасан. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 26685 аж ахуй нэгж байгууллагынхаа QR кодыг үүсгэж, иргэд 82 мянган удаа уншуулсан байна. Гэхдээ …
-
15 December
Х.Баттулга: Өчигдөр орой цахилгаан эрчим хүчний ачаалал 18 хувиар нэмэгдсэн байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Засгийн газрын шийдвэрийг дэмжиж, дараах уриалгыг гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалгад: “Дэлхий даяар шинэ төрлийн коронавируст халдвар /Ковид-19/ анх тархаж, улмаар цар тахлын хэмжээнд хүрсэн үеэс хойш арван нэгэн сарын хугацаанд монголчууд бид цар тахлаас урьдчилан сэргийлэх, хязгаарлах, тэмцэх, түүний нийгэм-эдийн засгийн олон талт үр дагаврыг шийдвэрлэх хүнд сорилтыг хамтын хүчээр даван туулахаар хичээн ажиллаж …
-
15 December
Монголын сайтын холбоо үзэл бодлоо илэрхийлэх эрхийг тууштай хамгаалахаа мэдэгдлээ
Монголын сайтын холбооноос цаг үеийн асуудлаар мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь нийтлэв. Монголын сайтын холбоо нь цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган холбоо бөгөөд 11 дэх жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Тус холбоо нь “Цахим орчинд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе” уриан дор сургалт, сурталчилгааны ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран мэргэжлийн ёс зүйтэй …
-
15 December
“Ковид19”-ийн хүнд үед уул уурхайн салбар иргэдийн амьжиргаанд бодит дэмжлэг үзүүллээ
Улсын хэмжээнд буй 900 мянга орчим айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төр бүрэн хариуцахаар болсон. Засгийн газар энэхүү амаргүй шийдвэрийг гаргахын тулд холбогдох яам, албаны хийсэн тооцоо, судалгаан дээр үндэслэсэн бөгөөд хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд …
-
14 December
Т.Мөнхсайхан:Үндэсний хэмжээнд нэн шаардлагатай 2570 техникч, тархвар судлаач, ариутгагч нарыг шинээр бэлтгэж байна
Өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар КОВИД-19 халдварын цаг үеийн байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Ковид-19 халдварын бэлэн байдлын хүрээнд Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-II-д одоогоор 125 өвчтөн шилжүүлэн үйл ажиллагааг нь эхлүүлж, 500 ор бэлтгэсэн, цаашид 300 ор нэмнэ. СХД-ийн Нэгдсэн эмнэлэгт 100 ор, Баянхошууны шинэ эрүүл мэндийн төвд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл