Монгол Улсын гурван иргэн КОВИД-19 шинэ төрлийн коронавирусний халдвар авсан талаар Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ албан ёсоор мэдээллээ. Дээрх иргэдийн хоёр нь БНСУ-аас, нэг нь Герман улсаас энэ сарын 15-нд Улаанбаатарт ирсэн Монгол Улсын иргэд юм. Энэ талаар ЭМЯ-наас өгсөн мэдээллийг хүргэж байна. ЭМЯ-ны Төрийн Захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн шинжилгээний хариу өнөөдөр орой гарсан. Шинжилгээгээр гурван хүнээс …
Онцолсон
March, 2020
-
16 March
Иргэдийн хандивын 720 сая төгрөгөөр уушги орлуулах төхөөрөмж худалдан авна
ДЭМБ-аас вирусын халдвараар өвчилж, амьсгалын хурц дутагдалд орсон өвчтөнүүдэд уушги орлуулах буюу цусны эргэлтэд дэмжлэг үзүүлэх /EXTRACORPOREAL MEMBRANE OXYGENATION/ECMO/ төхөөрөмжийг хэрэглэхийг зөвлөсөөр байна. Монгол Улсын эрүүлийг хамгаалах салбарт уг төхөөрөмж байхгүй. Дэлхий нийтэд шинэ коронавирусын халдвар дэгдэж байгаа цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангаж, ECMO төхөөрөмжийг авах зайлшгүй шаардлага үүсээд байна. Иймд төхөөрөмжийн үндсэн үнэ …
-
16 March
Б.Ууганбаяр: Төлбөрөө төлөөгүй байдлаас болж дараагийн хүмүүсээ татан авч, байрлуулахад хүндрэл учраад байна
Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийх үеэр тусгаарлагдсан иргэдийн төлбөрийн асуудалтай холбоотой асуудал ярилаа. 14 хоногийн тусгаарлах хугацаа нь дуусч “Бага баян” амралтын газраас өнөөдөр гарч байгаа 60 гаруй иргэн болон Цэргийн төв эмнэлэг, “Асралт мэд” эмнэлэг, “Жаргалант” сувиллаас хязгаарлалтын хугацаа нь дуусаад гарч байгаа иргэд төлбөрөө төлөх шаардлагатай байгаа гэдгийг ОБЕГ-ын дарга дэд Б.Ууганбаяр анхааруулаад “Тиймээс өнөөдрийн дотор бидний танилцуулсан дансанд төлбөрөө төлж …
-
16 March
Нийтийн тээврийн хэрэгслүүд өнөөдрөөс ердийн хуваариар үйлчилнэ
Коронавирусаас урьдчилан сэргийлэх зорилгоор сэтгүүлчдийг олноор нь цуглуулж, эрсдэлд оруулахгүй байх үүднээс нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс цаг үеийн асуудлаарх хэвлэлийн хурлаа цахимаар хийж байгаа билээ. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар сайжруулсан шахмал түлш болон бусад цаг үеийн асуудлуудаар мэдээлэл өглөө. Өнгөрөгч гурван хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн хордсон 12 өрхийн 32 иргэн хандсан байна. Хоногт 4 …
-
16 March
Орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлж, зориулалтын байртай болгоход анхаарна
Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар энэ сарын 10-нд ариутгал, халдваргүйтэлийг эрчимжүүлэн хийх зорилгоор түр хаасан аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг нээх болон Улсын онцгой комиссын шийдвэрээр нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг нээж байгаатай холбогдуулан авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын А/333 тоот захирамжийн дагуу үйл ажиллагааг нь түр зогсоосон аж ахуйн нэгж, байгууллагын …
-
16 March
Улаанбаатар “Хорт хавдаргүй хот” хөтөлбөрт хамрагдсанаар хавдрын эрт илрүүлэлт нэмэгдэнэ
ДЭМБ-ын харьяа “Олон улсын хорт хавдрын хяналтын төв” байгууллагаас хэрэгжүүлдэг “Хорт хавдаргүй хот” хөтөлбөрт Улаанбаатар хот хамрагдах мөч ойртоод байна. Хотын Захирагч С.Амарсайхан НИТХ-ын дарга байхдаа буюу 2018 оны 11 дүгээр сард ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэнтэй хамтран Улаанбаатар хотыг энэхүү хөтөлбөрт хамруулах хүсэлт хүргүүлж байсан бөгөөд өнгөрсөн 2 жилийн хугацаанд эхний 2 шатны шалгуурыг давж, өдгөө сүүлийн шатны даваа үлджээ.Хотуудын хорт …
-
15 March
МИАТ компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн захиалгат нислэгээр 244 иргэн эх орондоо ирлээ
Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр өнөөдөр /2020.03.15/ 16:40 цагт МИАТ компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаарын захиалгат нислэгээр Монгол Улсын 244 иргэнийг эх орондоо авч ирлээ. Шинэ коронавирусын голомтот бүс нутаг БНСУ-аас ирсэн учир биеийн байдал, зорчих хөдөлгөөнд хийсэн, оршин сууж байсан газар зэргийг нь харгалзан шууд Чингис хаан нисэх онгоцны буудлын нисэх талбайгаас гурван газарт хуваарилан тээвэрлэлээ. Нэн тэргүүнд мэс …
-
15 March
Д.Нямхүү: Хамгийн ойр хавьтлын 269 хүнээс шинжилгээ авч дууслаа
Эрүүл мэндийн яамнаас COVID-19-ийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Эрүүл мэндийн яамнаас шинжлэх ухаанд суурилсан зөвлөгөө, мэдээллийг тогтмол хүргэсээр байна. Цаашид ч мэдээллээ цахимаар олгохыг эрмэлзэж байна. Хүмүүсийн сонирхсон асуултад цахимаар хариулах боломжтой чатботыг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч хөгжүүлж байна” гэдгээ хэллээ. Ойрын хугацаанд тусгаарлагдаад байгаа сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариуны талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал …
-
14 March
Д.Нямхүү: Ойрын хавьтал гэж үзсэн 215 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа
ЭМЯ ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр COVID 19-ийн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ. Тэрбээр “Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох Оюутолгойд тусгаарлагдсан ДОЛОО, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан НЭГ хүн гээд нийт НАЙМАН хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Энэ бол батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын сүүлийн хүмүүсийн шинжилгээний хариу байлаа. Ингээд батлагдсан тохиолдлын хамгийн ойрын хавьтал гэж үзсэн 215 хүний шинжилгээний хариу СӨРӨГ …
-
12 March
Ч.Рэгзмаа: Улаанбаатар хотын гудамж замын сүлжээний уртыг одоогийнхоос нэмэгдүүлж 1313.6 км-д хүргэх урт хугацааны зорилтыг боловсруулсан
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болж байна. Хуралдаанд нийслэлийн Авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө батлах тухай асуудлыг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-ын дарга Ч.Рэгзмаа танилцууллаа. “Нийслэл Улаанбаатар хотын хүн ам эрчимтэй өсөж, суурьшлын нутаг дэвсгэр нь өргөжин тэлж байгаа тул авто замын сүлжээ төлөвлөлтийг хотын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн хөгжүүлэх шаардлагатай. Иймд хотын хөгжлийн чиг …
-
12 March
Д.Нямхүү: Эмчлүүлж байгаа хүн маань чухал мэдээгээ товч байдлаар тогтмол өгч байна
Эрүүл мэндийн яамны өчигдрийн мэдээллээр 23 иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан тухай мэдээлсэн.Тэгвэл өнөөдрийн байдлаар 126 иргэний шинжилгээний хариу гарч сөрөг буюу Covid19 вирусын халдвар илрээгүй байна. Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Франц иргэний ойрын хавьтал 126 хүний шинжилгээний хариунаас коронавирус илрээгүйг хамгийн эхэнд мэдээлмээр байна. Гуравдугаар сарын 10-нд ХӨСҮТ-д дөрвөн хүнийг тусгаарлаж шинжилгээ авсан. Шинжилгээний …
-
12 March
Э.Эрдэнэбаатар: Хүсэлт ирүүлсэн иргэдэд нотлох баримтыг нь үндэслэж нэвтрэх зөвшөөрлийг олгож байгаа
Цаг үеийн асуудлаар нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Э.Эрдэнэбаатар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ удаагийн мэдээллийг нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвөөс цахимаар шууд дамжуулав. Өнгөрсөн өдрүүдэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага 12 …
-
12 March
БНСУ-аас ирэх хүсэлтэй Монгол иргэдийг өнөөдрөөс эхэлж бүртгэнэ
Улсын Онцгой Комиссын 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар БНСУ-д богино хугацааны визтэй ирсэн, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг татаж авах зорилгоор чартер нислэг хийхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу гуравдугаар сарын 12, 13-ны /Пүрэв, Баасан/ өдрүүдэд дор дурдсан шаардлагыг хангасан иргэдийг эхний ээлжинд бүртгэнэ. Иргэд та бүхэн бүрдүүлэх материалтай маш сайн танилцаж, бичиг баримтаа бүрэн бүрдүүлэхийг хүсье. ХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ? • …
-
11 March
Ч.Хүрэлбаатар: Монголбанк бодлогын хүүгээ 11 байсныг нэг пунктээр буулгасан
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Covid19-ын тархалттай холбоотойгоор эдийн засгийн хүндрэлийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мөн хэлэлцсэн. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Өнөөдөр Монголбанкы Мөнгөний бодлогын хороо хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргасан байна. Энэ нь Засгийн газрын явуулж байгаа бодлоготой нийцэж байгаа. Монголбанк бодлогын хүүгээ 11 байсныг нэг пунктээр буулгасан. Мөн банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар бууруулж, 8.5 …
-
11 March
Л.Эрдэнэчулуун: Иргэд гэртээ өдөртөө 3-5 удаа чийгтэй цэвэрлэгээ хийж, хувийн ариун цэврийг сайтар хангах хэрэгтэй
Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй зарим худалдаа үйлчилгээний газруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийх зорилгоор үйл ажиллагааг нь энэ сарын 16-ны өдрийг хүртэл түр зогсоох талаар нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан. Уг захирамжийн талаар нийслэлийн удирдах албан тушаалтнуудыг оролцуулсан хэвлэлийн бага хурлыг нийслэлийн “Хэвлэл мэдээллийн төв”-д анх удаа цахим хэлбэрээр хийлээ. Хэвлэлийн хуралд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга …