Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын үр дүнтэй холбоотой зарим нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид болон Сонгуулийн ерөнхий хороонд хандаж гаргасан гомдол, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн үүрэг даалгаврын талаар өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ. Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн ” Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн гомдол шаардлага, СЕХ-ны гишүүдэд өгсөн Ерөнхийлөгчийн үүрэг даалгаврын биелэлтийн талаар …
Онцолсон
June, 2020
-
29 June
Стандартын шаардлага хангасан “ХОТ ТАКСИ” үйлчилгээнд гарч эхэллээ
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах, нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх олон төрөлт шинэ нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж буй. Энэ хүрээнд Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх үндсэн зорилготойгоор Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн дэргэд “Улаанбаатар такси каб” ХХК -г байгуулсан бөгөөд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд энэхүү ажлыг хийж …
-
28 June
Д.Нямхүү: ХӨСҮТ-д 44 хүн эмчилгээнд байгаагаас 35-ынх нь биеийн байдал нь хөнгөн, 9 хүнийн биеийн байдал хүндэвтэр байна
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Зургаадугаар сарын 27-ны өдөр нийт 308 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Тодруулбал, Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 262 хүний давтан шинжилгээ,Ажиглах байранд тусгаарлагдсан 9 хүний давтан шинжилгээ,ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарласан 3 хүний шинжилгээ,Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 34 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй. Манай улсад …
-
28 June
Дорнод аймагт хийсэн хяналтын тооллогод зөрүү гарсангүй
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 7-р тойрог буюу Дорнод аймгийн гурван хэсгийн хороонд хийсэн хяналтын тооллогод зөрүү гараагүй болохыг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. Сонгуулийн санал хураалтын үр дүнтэй холбоотой зарим нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид болон СЕХ-д хандаж гаргасан гомдол, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн үүрэг даалгаврын дагуу гомдолд дурдагдсан хэд хэдэн тойрогт хяналтын тооллогыг …
-
27 June
Д.Нямхүү: 172 хүний сорьцод шинжилгээ хийхэд шинэ коронавирусийн халдвар илрээгүй
Эрүүл мэндийн яам өнөөдрийн ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү цаг үеийн байдлаар мэдээлэл өглөө. “Зургаадугаар сарын 26 -нд ХӨСҮТ-ийн хоёр болон Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид 172 хүний сорьцод шинжилгээ хийхэд шинэ коронавирусийн халдвар илрээгүй. Ажиглах байранд байгаа, ОХУ-ын цэргийн онгоцоор ирсэн 75 хүнд шинжилгээ хийхэд коронавиурс илрээгүй. Мөн 56 хүний давтан шинжилгээнээс халдвар илрээгүй. Тандалтын зорилгоор БЗД-ийн өрхийн эрүүл мэндийн төв, ЭХЭМҮТ болон Төмөр замын нэгдсэн эмнэлгийн …
-
27 June
Гар тооллогыг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулахаар боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр өглөө 09:00 цагт Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдтэй уулзлаа. Учир нь, Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнг мэдээлснээс хойш сонгуульд оролцсон зарим нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн зүгээс санал авах, дүнг нэгтгэх үйл ажиллагааны явцад хууль зөрчсөн үйлдэл олноор гарсан, зарим нэр дэвшигчийн саналыг тоолох явцад таслал бүхий тэмдэглэгээ гарч ирсэн, сонгуулийн …
-
27 June
Үндэсний урлагийн их театр барих талбайн газар чөлөөлөлт 80 хувьтай байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Үндэсний урлагийн их театр барих талбайн газар чөлөөлөлтийн ажлын явцыг шалгаж, холбогдох албаны хүмүүст зарим үүрэг чиглэлийг өглөө. “Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийт 10 га газарт Үндэсний урлагийн их театр барихаар төлөвлөгдсөн. Энэ дагуу 160 айлын газрыг чөлөөлж байна. Хууль дүрмийн дагуу нөхөн олговрыг олгож, газар чөлөөлөлт хийгдсэн. …
-
26 June
Хотын дарга С.Амарсайхан нийслэлд хамгийн өндөр санал авчээ
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан 21969 хүний саналаар нэгээр гарч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдлоо. Хууль бус олгогдсон газруудыг нийслэлийн өмчид буцаан авч,нийтийн эзэмшлийн гудамж талбай болгон тохижуулж, түрээслээд өмчлөх орон сууцыг хэрэгжүүлэх санаачилгыг гаргасан хотын Захирагч С.Амарсайханыг нийслэлчүүд бүрэн дэмжлээ. Улсын хэмжээнд хамгийн өндөр саналыг Ерөнхий сайд, …
-
26 June
Ч.Содномцэрэн:УИХ-ын гишүүнээр сонгогдсон 76 гишүүний үнэмлэхийг Даваа гарагт гардуулна
Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг зургадугаар сарын 24-ний өдөр улс даяар Улаанбаатарын цагаар өглөөний 07:00 цагаас 22:00 цагийн хооронд явагдаж, сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 2,003,969 сонгогчийн 73.65 хувь буюу 1,475,895 нь саналаа өгчээ. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Монгол Улсын Их Хурлын 2020 …
-
26 June
Д.Нямхүү: Өчигдөр Москвагаас ирсэн гурван оюутнаас коронавирус илэрлээ
ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр”Зургадугаар сарын 25-нд гурван лабораторид нийт 171 хүнд шинжилгээ хийхэд 168 хүнд коронавирус илрээгүй. Харин гурван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Зургадугаар сарын 25-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 21-23 насны, хоёр эрэгтэй, нэг эмэгтэй оюутнуудад вирус илэрлээ. Өнөөдөр 19 настай цэргийн сургуулийн оюутан эдгэрэн гарч байна. Нийт батлагдсан …
-
26 June
“Даншиг наадам-Хүрээ цам 2020” наадмыг энэ сарын 29-нд зохион байгуулна
Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд “Даншиг наадам-Хүрээ цам 2020” шашин, соёлын наадмын талаар мэдээлэл хийлээ. Зургадугаар сарын 29-ний өдөр Батцагаан дуганы өмнөх талбайд хүрээ цамыг уламжлалын дагуу зохион байгуулахаар болсон байна. Энэ талаар МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд “Даншиг наадам-Хүрээ цам 2020” шашин соёлын наадмыг энэ сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулна. Дэлхий нийтээр тархаад буй КОВИД-19-тэй холбоотойгоор олон улсад олон нийтийг хамарсан үйл явдал хойшлогдож …
-
25 June
Д.Нямхүү: Сиэтл -Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүнд коронавирус илэрсэн
ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр”Зургадугаар сарын 24-ний өдөр дөрвөн лабораторид нийт 333 сорьцод шинжилгээ хийхэд, 332-т нь коронавирус илрээгүй. Харин Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүнд коронавирус илэрсэн бөгөөд халдвар илэрсэн иргэн 64 настай эмэгтэй. Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байгаа. Нийт батлагдсан тохиолдол Монгол Улсын хэмжээнд …
-
25 June
Улсын их хурал 13 эмэгтэй гишүүнтэй боллоо
УИХ-ын найм дахь удаагийн сонгууль өчигдөр /2020.06.24/ болж урьдчилсан байдлаар Монгол ардын нам 62, Ардчилсан нам 11, Та бидний эвсэл 1, Бие даагч 1, Зөв хүн электорат 1 суудал авсан гэсэн дүн гараад байна. Тэгвэл энэ удаагийн парламентад 13 эмэгтэй гишүүн сонгогдоод байна. Тодруулбал, МАН-аас нэр дэвшсэн Д.Сарангэрэл, Х.Булгантуяа, Б.Баярсайхан, Ц.Мөнхцэцэг, Г.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Д.Өнөрболор, Б.Саранчимэг, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, П.Анужин нар болон …
-
25 June
Хотын дарга С.Амарсайхан хамгийн өндөр саналаар сонгогджээ
УИХ-ын 2020 оны сонгуулийн дүн урьдчилсан байдлаар гарсан бөгөөд МАН одоогоор 62 суудал авах нь тодорхой болоод буй. Тэгвэл МАН-аас сонгогдсон гишүүд дундаас хотын дарга С.Амарсайхан хамгийн өндөр санал авжээ. Тэрбээр тойргийнхоо нийт сонгогчдын 68.62 хувийн саналаар УИХ-д суух эрхээ авсан байна. Түүний араас Б.Дэлгэрсайхан, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал, С.Чинзориг, О.Цогтгэрэл нар сонгогчдынхоо 60-аас дээш хувийн саналаар сонгогдлоо. Тэр дундаа Н.Учрал …
-
25 June
УИХ-ын ээлжит сонгууль сонгогчдын 73.64 хувийн ирцтэй өндөрлөв
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд 2 сая 475 мянга 675 иргэний нэрсийн жагсаалт бүртгэгдсэнээс 1 сая 475 мянга 675 буюу 73.64 хувийн ирцтэй оролцсон талаар УБЕГ-ын дарга Б.Баасандорж мэдээлэв. Тодруулбал, нийслэлд 896 378 сонгогч бүртгэгдсэний 657 мянга 159 буюу 73.31 хувь нь оролцсон бол орон нутгийн 1 сая 107 мянга 591 сонгогчийн 818 мянга 516 нь буюу 73.90 хувийн ирцтэйгээр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл