Улсын Онцгой комиссын 15 дугаар хуралдаан өчигдөр /2020.04.09/ боллоо. Хуралдаанаас 2020 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг орон даяар зохион байгуулахгүй байх шийдвэр гаргалаа. Тодруулбал, Улаанбаатар болон Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий аймагт цэрэг татлага явуулахгүй. Зэвсэгт хүчний 032 дугаар тусгай анги болон шаардлагатай Хилийн цэргийн ангиуд зэргэлдээх орон нутгаас цэрэг татлагын ажиллагааг зохион байгуулна. Бусад цэргийн анги нэгтгэлд хугацаат цэргийн албан хаагч татахгүй …
Онцолсон
April, 2020
-
10 April
С.Амарсайхан: Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийн ажил дуусахаар 100 айлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг нүүлгэнэ
Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-т өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албаны хүмүүсийн хамт ажиллалаа. “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 148 дугаар тогтоолоор Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулсан. 2014-2016 онд 120 га талбайд үйлдвэрлэл, технологийн парк байгуулах бэлтгэл ажлууд хийгдсэн. 2016-2020 онд энэ га талбайд …
-
9 April
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Яармаг” төслийн байршлыг баталлаа
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид ээлжит хуралдаанаа цахимаар хуралдуулж байна. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил тогтоох тухай асуудлыг хуралдааны эхэнд хэлэлцлээ. Хүн амын хэт төвлөрлийг сааруулж, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг сайжруулах, орчны бохирдлыг бууруулах зорилгоор хотыг найман бүх бүхий 47 нэгж хороолол, зургаан дэд төв, хотын хоёр төвтэй байхаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий …
-
9 April
Г.Нэргүй: Өнжмөл шар өвсийг шатааснаас үүдэж зуслангийн бүсэд гал алдаж иргэд эд хөрөнгөөрөө хохирсон тохиолдол гарч байна
Цаг үеийн асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр цахимаар мэдээлэл хүргэлээ. Өнгөрсөн тав хоногийн хугацаанд нийслэлийн Онцгой байдалд гамшиг ослын 68 дуудлага ирсэн бөгөөд үүнээс 50 орчим хувь нь шар өвс шатааснаас гал алдсан дуудлага байжээ. Цаг агаарын хэт хуурайшлын улмаас …
-
9 April
Зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ
Нийслэлчүүдийг сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангах зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн шав тавих ёслол өнөөдөр Налайх дүүрэгт боллоо. Шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаны хүмүүс оролцлоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Өнгөрсөн оны тавдугаар …
-
9 April
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд коронавирусийн нэг сэжигтэй тохиолдол илэрчээ
СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр/2020.04.09/ ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны дөрөвдүгээр сарын 8-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд коронавирусийн нэг сэжигтэй тохиолдол илэрч, тусгаарлагдлаа. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан есөн хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан найм, тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн 21 хүнээс коронавирус илрээгүй. Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн зорчигчдоос 83 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан, тандалт шинжилгээ хийж байна. Сэлэнгэ …
-
8 April
Тавантолгойн цахилгаан станцыг төрийн өмчийн хөрөнгөөр барих шийдвэр гаргалаа
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан /2020.04.08/-аас гарсан шийдвэрийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн танилцууллаа. Тавантолгойн цахилгаан станцыг одоо бэлэн байгаа техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/, усны болон нүүрс хангамж, дэд бүтцийн холболт, байгаль орчны судалгаануудыг үндэслэн байршлыг өөрчлөхгүйгээр төрийн өмчийн хөрөнгөөр барих боломжтой. Станцын хөрөнгө оруулалт нь “Оюутолгой” ХХК-ийн санал болгож буй саналаас 30 хувь бага, цахилгаан эрчим хүчний өртөг 50 хувь …
-
8 April
Ерөнхий сайд сургууль, цэцэрлэгийг 2020.09.01 хүртэл хичээллүүлэхгүй байх чиглэл өгчээ
Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Улсын онцгой комиссын Шуурхай штаб хуралдаж байна. Ерөнхий сайд сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль, МСҮТ-ийг есдүгээр сарын 1-н хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж олон нийтэд зарлах чиглэл өгсөн байна. Мөн иргэд маскаа тогтмол зүүж, бөөгнөрөл үүсгэхгүй байх, ариун цэврээ сахихыг анхааруулжээ. Мөн гадаадад буй хүндэтгэх шалтгаантай 6,600 гаруй иргэний асуудлыг тухайн улсуудын ЭСЯ-уудаар нь дамжуулж …
-
8 April
Д.Рэнцэнбямба: Урт цагааныг түрээслэгч нар иргэд, ААН-ийн аюулгүй байдал, амь насаар дэнчин тавьж бизнес хийхээ зогсоох хэрэгтэй
“Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох талаар Нийслэлийн Засаг даргын А/216 дугаар захирамж гарсан. Харин түрээслэгчдийн зүгээс үйл ажиллагааг зогсоохгүй гэсэн байр сууринаас хандаж эсэргүүцэж маргаан үүсгээд байгаа билээ. Үүнтэй холбоотой цаг үеийн асуудлаар Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын Орлогч дарга Д.Рэнцэнбямбаас зарим зүйлийг тодруулж, ярилцлаа. 1958 онд ашиглалтад орсноосоо хойш нэг ч удаа их засвар хийгдээгүй, насжилт өндөртэй …
-
8 April
Нийтийн тээврээр үйлчлүүлсэн иргэд НӨАТ-ын урамшууллын сугалаанд оролцох боломжтой боллоо
Нийтийн тээврийн U-Money картаар зорчигчдод НӨАТ-ын сугалааны дугаар олгох талаар “Улаанбаатар смарт карт” компанийн Шинэ бизнес төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд, “Улаанбаатар смарт карт” компанийн маркетингийн менежер Б.Батзул нар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цахимаар мэдээлэл хийлээ. Нийтийн тээврийн зорчилтыг нэгтгэсэн е-баримтын сугалааны дугаар бүхий баримт хэрэглэгчдийн бүртгэлтэй хаягт автоматаар бүртгэгддэг болжээ. Ингэснээр нийтийн тээврээр үйлчлүүлсэн иргэд НӨАТ-ын урамшууллын сугалаанд …
-
8 April
Монгол Улсад коронавирусийн 16 дахь тохиолдол бүртгэгдлээ
ЭМЯ-наас шинэ төрлийн коронавирусийн талаар ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү”Дөрөвдүгээр сарын 7-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсад сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан таван хүнээс коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д байгаа 14 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй. Харин хойд хилээр гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Уг иргэнийг шууд ганцааранг нь тусгаарласан байсан. …
-
8 April
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт яллах дүгнэлт үйлджээ
Прокурорын байгууллагаас 2020 оны нэгдүгээр улиралд хийсэн ажил, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлын талаар өнөөдөр /2020.04.08/ мэдээлэл хийлээ. Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат “Нийслэлийн прокурорын газар нь мөрдөх эрх зургаан байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргүүдийг хянаж шийдвэрлэдэг. 2020 оны нэгдүгээр улиралд АТГ-аас шалгасан 396 хэрэг, ТЕГ-ын 54 хэрэг, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын 155 хэрэг, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн …
-
8 April
Баянхошуунд 11000 айл өрх төвийн дулаанд холбогдох боломж бүрдлээ
Баянхошуу дэд төвийн төвлөрсөн дулаанаар хангах даралт өргөх насос станц ирэх тавдугаар сард бүрэн ашиглалтад ороход бэлэн болжээ. Өчигдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тус станцын үйл явцыг шалгаж, ашиглалтад оруулахад тулгамдаж буй асуудал бий эсэх асуудлаар газар дээр нь очиж ажиллалаа. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах тус станц нь ашиглалтанд орсноор 11000 айл өрхийг төвлөрсөн …
-
7 April
Д.Нямхүү: Хоёр өвчтөн эдгэж, ХӨСҮТ-ээс гарч байна
ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү“Өнөөдөр дахин хоёр өвчтөн эдгэж ХӨСҮТ-ээс гарч байна. Таван төрлийн шинжилгээг гурван өдөр дараалж хийхэд хариу сөрөг гарсан. Цаашлаад сувиллын газарт тусгаарлан ажиглана. Ийм сайн мэдээтэй байна. Мөн Франц иргэний ажилладаг байсан Бадрах Энержи ХХК-иас хандивласан мөнгийг эрүүл мэндийн ажилтнуудад тарааж өгөхөөр шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар …
-
6 April
С.Амарсайхан: 300 ортой Нийслэлийн эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн барилгын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч ээлжит мэдээллээ хүргэлээ. Тэрбээр үндсэн зургаан чиглэлд хийж, хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлсэн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан: “Үндсэн зургаан чиглэлд мэдээлэл өгье. Нэгдүгээрт Улаанбаатар хот дэлхийн 40 гаруй хоттой ах дуугийн найрамдалт харилцаатай. Үүнийхээ хүрээнд цар тахалтай холбоотой мэдээлэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, анхаарах асуудлуудын талаар байнга …