Онцолсон

December, 2019

  • 30 December

    Эх орондоо ирсэн “The Hu” хамтлагийн гишүүдэд Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг “The Hu” хамтлагт гардуулахаар болсон билээ. Энэ жил анх удаа хамтлаг /байгууллага/-т “Чингис хаан” одон гардуулах болсон тул Их Эзэн Чингис хааны эснэн мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр жаазанд тусгайлан суулгасан “Чингис хаан” одонг хамтлагийн төлөөлөл болгон продюсер Б.Дашдондогт гардуулсан юм. Энэ үеэр аялан …

  • 30 December

    “Харанга” хамтлагийн таван уран бүтээлд Төрийн соёрхол хүртээлээ

    Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн Тулгар мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Төрийн шагнал хүртээх тухай зарлиг гаргалаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТӨРИЙН ШАГНАЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ ЗАРЛИГТ: “…Монгол Улсад орчин үеийн хөгжмийн рок урсгалын үндсийг тавин, түгээн дэлгэрүүлж, …

  • 26 December

    Г.Нэргүй: Түлшний зөв галлагааны заавар, зөвлөмжийг хүүхдүүддээ сайн зааж өгөх хэрэгтэй

    Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хүнд, хөнгөн хэлбэрээр хордсон нийт зургаан өрхийн иргэн хандаж, эмнэлгийн тусламж …

  • 25 December

    Төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмлээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Төрийн алба хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  найман хувиар нэмэх шийдвэр гаргалаа. Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдад алба хаасан хугацааны нэмэгдэл олгохоор болов. 190 мянган төрийн албан хаагчийн дундаж цалин 1070.0 мянган төгрөгт хүрэх бөгөөд энэ нь 2014 оны нэмэгдлээс хойш 48.9 хувиар нэмэгдэж байна …

  • 21 December

    Оюуны Ундраа Групп – 2019 оны шилдэг “ENTREPRENEUR”-ээр шалгарлаа

    МҮХАҮТ нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан, “ENTREPRENEUR”- шагналыг бизнесийн бурхан Меркури хөшөөгөөр төлөөлүүлэн, өргөмжилдөг уламжлалтай. Соёл амралтын Зайсан Хилл цогцолбор нь Барилгын шилдэг “ENTREPRENEUR-2018” шалгарсан бол амжилтаа бататган 2019 оны шилдэг үйлчилгээний салбарын “ENTREPRENEUR”-ээр Оюуны Ундраа Группийн төсөл Азийн Сүлжээ Prime Cineplex кино театр шалгарлаа. 2018 онд Соёл Амралтын Зайсан Хилл …

  • 19 December

    Л.Оюунтунгалаг: “WEB AWARDS” цахим салбарын тэргүүн наадам дөрөв дэх удаагаа зохион байгуулагдана

    Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Л.Оюунтунгалагтай ярилцлаа. -Цахим салбарын тэргүүн наадам “Web Awards 2019” шилдгүүдээ шалгаруулах цаг хаяанд иржээ. Энэхүү наадмын талаар мэдээлэл өгөөч? -Монголын сайтын холбооноос хоёр жилд нэг удаа“Web Awards” цахим салбарын тэргүүн наадмыг зохион байгуулдаг уламжлалтай. 2013 оноос эхлэн зохион байгуулагдаж буй энэ наадам нь дөрөв дэх удаагаа болох гэж байна. Хоёр жилд нэг удаа болдог, түүнчлэн цахим …

  • 18 December

    Дахин төлөвлөн барилгажуулах төслийн эхний ээлжийн 187 айлын орон сууц ашиглалтад орлоо

    Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах үндсэн эрхийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлыг Орон сууцны тухай хууль, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Барилга, хот байгуулалтын …

  • 17 December

    Пауэрлифтингийн дэлхийн аварга Э.Содномпилжээ “Нийслэл хотын хүндэт иргэн” боллоо

    Пауэрлифтингийн дэлхийн аварга, Улсын таван удаагийн аварга, Гавьяат тамирчин Э.Сондомпилжээг “Нийслэл хотын хүндэт иргэн”-д өргөмжилж, тэмдэг гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээний үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Давга “Энэ шагналыг олон түмэнд хүндлэгдэж, нийслэлийн иргэдийн талархлыг хүлээсэн хүнд гардуулдаг жишигтэй. Дэлхийн аварга Э.Содномпилжээгийн тухайд Монгол Улсынхаа нэрийг олон улсад гаргаж, пара паэурлифтингийн дэлхийн рекордыг шинэчилсэн гээд олон амжилт …

  • 16 December

    Авто зам ашигласны төлбөрийг хуучин хэвээр үлдээх тогтоол баталлаа

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IX хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар  авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмсэн НИТХ-ын 29/30-р тогтоолыг хүчингүй болголоо. Ингэснээр авто зам ашигласны төлбөрийг 2013 онд тогтоосон хэмжээг хэвээр дагаж мөрдөх юм. Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмэгдүүлснээр  жилд 14 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрдөг байсан бол ирэх онд 74 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөөд байсан. Тухайлбал, …

  • 16 December

    Ш.Нямдаваа:Агаар дахь PM2.5 тоосонцор 42 хувиар багассан үзүүлэлттэй байна

    Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал, ЦУОШГ-ын Цаг уур, орчны шинжилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Нямдаваа нар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн хугацаанд холбогдох мэргэжлийн байгууллагууд онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын дагуу …

  • 13 December

    “Улаанбаатар- Цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар “Улаанбаатар- Цэвэр агаар төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурлаа. Улаанбаатар хотын цэвэр агаар төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Дэлхийн банкны 15.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2012 оноос хэрэгжүүлж байна. Төслийн үндсэн зорилго нь гэр хорооллын хэрэглэгчдийг …

  • 13 December

    НМХГ:Хаяг шошгын зөрчилтэй 17 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг буцаан татсан

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шинэ жилийн баярыг угтсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын хүрээнд хийсэн шалгалтын талаар мэдээлэл хийлээ.Хяналт шалгалтаар нийслэлийн 330 аж ахуйн нэгж, томоохон худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний ресторан, эвэнт холлууд, мах, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хийжээ. Шалгалтаар 532 зөрчил илрүүлсэн байна. Мөн Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй гурилан бүтээгдэхүүний үйлдвэр нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй тул …

  • 12 December

    “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдлээ

    Бүгд Найрамдах Колумби Улсын Богота хотноо 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ЮНЕСКО-ийн Соёлын Биет Бус Өвийг Хамгаалах Конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 14 дүгээр хурлаар “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэх асуудлыг хэлэлцэн баталлаа. Энэхүү хуралд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид …

  • 12 December

    Түлш борлуулах цэгүүдийг яаралтай түлшээр хангахыг хотын Захирагч үүрэг болголоо

    Нийслэлийн онцгой комиссын 14 дүгээр хурал өчигдөр боллоо. Хуралдааны эхэнд хотын Захирагчийн өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд “Сайн” картын бүртгэлжүүлэлт 96.2 хувьтай байна. Дүүрэг хороодын Засаг дарга нар хуваарь гаргаж “Сайн” картны хэрэглээнд хяналт …

  • 10 December

    Австралид гарч буй түймрийн хохирлыг барагдуулахад зориулж монголчууд хандив өглөө

    Австрали улсад сурч, ажиллаж, амьдарч буй монгол иргэд, Австрали дахь Монголчуудын холбоо, Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнууд Австралийн зарим мужид дэгдээд буй ойн түймрийг унтраах, хохирлыг барагдуулахад сэтгэл санаа, санхүүгийн бага ч болов дэмжлэг үзүүлэх зорилгоор хандив цуглуулсан байна.  Ийнхүү богино хугацаанд цуглуулсан 5,000 долларын хандивыг 2019 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Шинэ Өмнөд Уэльс мужийн …