COVID-19 халдварын үеийн эдийн засгийг дэмжих Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн мөнгийг 10,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 30,000 төгрөг болгохоор шийдвэрлэснээ танилцуулсан. Гурван сарын хугацаанд хэрэгжих уг шийдвэр Монгол Улсын 18 хүртэлх насны 1.1 сая хүүхдэд хамаарах юм.Засгийн газрын энэхүү шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж, хүүхдийн 20 мянган төгрөг 10 мянгаар нэмэгдэн, 30 мянга болж дансанд нь орж эхэлсэн байна. Энэ талаар Сангийн сайд …
Онцолсон
April, 2020
-
16 April
Ц.Мөнхбаатар:Саун, фитнессийн ажиллах түр журамд санал авч УОК-ийн хуралдаанд танилцуулна
Цаг үеийн асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр цахимаар мэдээлэл хүргэлээ. Энэ үеэр НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Даваа гараг бүрийн 13:00-14:00 цагийн хооронд “Хотын мэдээллийн цаг”-ийг …
-
16 April
“Амар” зочид буудалд тусгаарлагдаж байсан нэг иргэнээс халдвар илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.04.16/ covid-19 халдварын цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг танилцууллаа. Тэрбээр “2020 оны дөрөвдүгээр сарын 15-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр 84 хүнд шинжилгээ хийлээ. Алтанбулаг боомтод ажиллаад ирсэн эмч, ажилтан тээврийн жолооч 44 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Харин ОХУ-аас ирээд “Амар” зочид буудалд тусгаарлагдаж байсан нэг иргэнээс коронавирус илэрлээ. …
-
16 April
С.Амарсайхан: Хөл хорионы энэ үе бол өөрсдийгөө хөгжүүлэх боломж гэдгийг хүүхэд, залууст ойлгуулах нь чухал
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан нартай уулзлаа. Энэ үеэр Хотын захирагч Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сурагчдад зориулсан теле хичээлийн үр дүнгийн талаар болон элсэлтийн ерөнхий шалгалтыг хэрхэн зохион байгуулах, цаашид юунд анхаарч ажиллаж буй талаар мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өглөө. Нийслэлийн хэмжээнд бага, дунд, ерөнхий боловсролын …
-
15 April
“Урт цагаан”-ыг түрээслэгчид эхнээсээ хямд түрээстэй ажлын байртай болж байна
Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу Урт цагаан үйлчилгээний төв нь ашиглалтын шаардлага хангахгүй учир Нийслэлийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн А/216 дугаар захирамжаар үйл ажиллагааг нь хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн зогсоосон. Тэгвэл өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 15-нд нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрыг төлөөлж тус газрын дарга Ш.Үнэнбат, “Урт цагаан” худалдаа үйлчилгээний төвийн түрээслэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хороог …
-
15 April
У.Хүрэлсүх: Ковид-19 халдвар нийтийн дунд тархахгүй гэх баталгаа хомс, эрсдэл маш өндөр байна
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Ковид-19 цар тахлын үед Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт УОК-ын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх цаг үеийн мэдээллийг сонсч, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараах үүрэг даалгаврыг УОК-ын дарга болон гишүүдэд өгөв. Тэрбээр” Монгол улс Ковид-19 цар тахлын дэгдэлтийг дотооддоо хязгаарлаад байгаа ч нийтийн дунд халдвар тархахгүй гэх баталгаа хомс, …
-
15 April
Шатахууны жижиглэнгийн үнийг жигд буулгана
Өнөөдөр /2020.04.15/ Ашигт малтмал газрын тосны газраас шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 177.3-245.2 ам.доллар буюу баррель нь 22.72-32.27 ам.долларын хооронд хэлбэлзэж байсныг мэдээллийн эхэнд онцоллоо. АМГТГ Монгол Улсад шатахууны жижиглэнгийн үнэ хэдэн төгрөгөөр буурсныг танилцууллаа. Тус газраас шатахуун импортлогч компаниудад энэ сарын шатахуун тээвэрлэгдэн ирсэн өдрөөс эхлэн …
-
15 April
Д.Нямхүү: Хурдавчилсан оношлуур эцсийн шинжилгээний хариу болохгүй
Эрүүл мэндийн яамнаас СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны дөрөвдүгээр сарын 14-нд Сонгдо эмнэлэгт хоёр сэжигтэй тохиолдол илэрлээ гэсний дагуу их ажил боллоо. Нэг нь Сонгдо эмнэлэгт, нөгөө нь ХӨСҮТ-д тусгаарлагдаж дахин шинжилгээнд орлоо. Энэ хоёр хүнээс PCR шинжилгээгээр коронавирус илрээгүй. Хурдавчилсан оношлуур эцсийн шинжилгээний хариу болохгүйг хүн болгон анхаарах хэрэгтэй. PCR буюу лабораторийн шинжилгээ баталгаатай нь …
-
14 April
Т.Бадрал: Эрээн хотоос 50 иргэнийг татаж авч ирэх шийдвэрийг гаргалаа
Улсын онцгой комиссын 17 дугаар хуралдаанаас гарсан шийдвэрүүд болон цаг үеийн асуудлаар УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Мэдээллийг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат нар өгсөн юм. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Хилийн чанадаас эх орондоо ирэх иргэдэд туслалцаа үзүүлэх талаар Гадаад хэргийн сайдын саналын дагуу тооцоо судалгаа хийж, Засгийн газрын хуралдаанд оруулах чиглэлийг …
-
14 April
Ё.Баатарбилэг: Энэ жил есдүгээр анги төгсөж байгаа сурагчдын дунд улаан шугам татахгүй
Улсын Онгой Комиссын өнөөдөр (2020.04.14)-ийн хуралдаанаар, сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг есдүгээр сарын 1 хүртэл зогсоох шийдвэр гаргасан тухай Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэв. Тэрбээр, танхимын хичээл, сургалт зогссон ч теле хичээл зургадугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ, ЕБС-ийн жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын дүнгээр тооцож анги дэвшүүлнэ. Хүүхдүүдийг улираах, дахин сургах асуудал гаргахгүй. Цэцэрлэг болон нэгдүгээр ангид орох сурагчдын …
-
14 April
Олон нийтийн цагдаагаар ажиллах хэсгийн ахлагчид батлагдсан журмаар ажиллана
Улсын онцгой комисс дөнгөж сая хуралдаж дууслаа. Хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын хөл хориог ирэх есдүгээр сарын 1 хүртэл сунгах шийдвэр гарсан талаар БСШУС-ын Ё.Баатарбилэг танилцуулав. Маргааш өглөө Замын -Үүдын боомтоор Эрээнд байгаа Монгол Улсын 50 иргэнийг татаж авах шийдвэр гарсныг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдэгдлээ. Мөн энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан орчны аюулгүй байдлыг …
-
14 April
Сургууль, цэцэрлэгийн хөл хориог есдүгээр сарын 1 хүртэл сунгалаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх цар тахлын үед сургууль, цэцэрлэгийн хөл хориог есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл сунгах чиглэлийг өгсөн билээ. Тэгвэл энэхүү асуудлаар өнөөдөр /2020.04.14/ Улсын Онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаас сургууль, цэцэрлэгийн хөл хориог есдүгээр сарын 1-нийг хүртэл сунгах шийдвэрийг гаргасан байна. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг:Улсын онцгой комиссоос сургууль, цэцэрлэгийн хорио цээрийг ирэх есдүгээр сарын 1-н хүртэл хойшлуулж байна. Гэхдээ …
-
14 April
Л.Зэндмаа: Гэрийн ажиглалтын хугацаа дуусаж хяналтаас гарсан 502 хүн байна
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, орлогч дарга Л.Зэндмаа, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа нар хийлээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага БНХАУ-ын Ухань хотод шинэ коронавирус илэрснийг зарласан. Үүнээс хойш гурав орчим сар өнгөрчээ. Энэ хугацаанд Монгол Улсын …
-
14 April
Д.Нямхүү: Коронавирусийн 13 шинэ тохиолдол илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас соvid 19 халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх арга хэмжээний талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс ойрын үед тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлуудын шинжилгээний хариуг зарлалаа. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020 оны дөрөвдүгээр сарын 13-нд үдээс хойш нэг өвчтөн эдгэрээд ХӨСҮТ-ээс гарлаа. Харин өчигдөр авсан шинжилгээгээр нийт 13 шинэ тохиолдол илэрлээ. Дээрх 13 тохиолдлын нэг нь Дарханд, бусад нь Улаанбаатарт тусгаарлалтад байна. ” гэсэн мэдээллийг …
-
14 April
Ч.Раднаабазар: Налайх дүүрэгт дахиад нэг түүхэн үе эхэллээ гэж үзэж байгаа
Ugluu.mn сайт “Өглөөний зочин” буландаа Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазарыг урьж, Сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой асуудлаар ярилцлаа. Сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэр баригдхаар шаваа тавьчихлаа. Налайх дүүргийнхний хувьд ямар хүлээлттэй байна вэ? Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр ашиглалтад орсноор Налайх дүүрэгт дахиад нэг түүхэн үе эхэллээ гэж үзэж байгаа. Манай дүүрэг олон үндэстний өлгий нутаг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл