Онцолсон

September, 2018

  • 21 September

    Монгол Улс Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Бурхан Халдун ууланд анхаарлаа хандуулахгүй байна

    “Дэлхийн соёлын өв- Бурхан Халдун уул түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” судалгаа, хадгалалт хамгаалалт сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Монголын Үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит уншлагын танхимд өнөөдөр эхэллээ. Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг БСШУС-ын дэд сайд Г. Ганбаяр нээж үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ “Монголын төрийн тахилгат үндэсний бахархалт Юнескогийн Дэлхийн соёлын өв Бурхан Халдун уул түүнийг …

  • 20 September

    Төрийн ажилд тушаа болсон түшээдээс хариуцлага тооцох ажлаа эхлүүлье Ерөнхий сайдаа

    Монгол Улсын Засгийн газраас төрийн албаны хариуцлага, ажлын байрны сахилга батыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Гэхдээ энэ ажлын үр дүн одоогоор нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй байна. Төрийн албыг мэргэшсэн боловсон хүчин удирдаад явбал хариуцлага, сахилга батаас арай өөр сэдэв яригдах байв. Гэвч хөдөө адуу мал уяж, уралдуулж явсан хүмүүс, эсвэл даргын цүнхийг барьж, автомашиных нь жолоог …

  • 20 September

    Бөхийн өргөөг хэрхэн бүтээн босгосон бэ?

    Монгол бөхийн өргөөг хэрхэн бүтээн босгосон талаар “Өнөөдөр” сонины 1999 оны 1 дүгээр сарын 10-ны дугаарт сэтгүүлч Р. Чулууны бичсэн нийтлэлийг хүргэж байна. Гарах гэж байгаа XXI зуунд аж төрөх Монгол түмэндээ зориулан өнөө үеийнхэн өвөрмөц нэгэн ордон босголоо. Энэ бол Монголын бөхийн өргөө. XX зууны гэхээр содон, сонин өргөө боссоныг олон хүн үзлээ, бас олон хүн сонссон биз ээ. …

  • 19 September

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолын биелэлттэй танилцлаа

    Хөдөлгөөний хэт ачааллын улмаас тээврийн хэрэгслийн жолооч нар  зам дээр өдөрт ойролцоогоор хоёр цаг орчим түгжирдэг гэсэн судалгаа бий. Энэ бүхэн нь дан ганц тээврийн хэрэгслийн тооноос үл хамаарч буй. Тиймээс нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид шат дараатай арга хэмжээ авахаар болсон билээ. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнгөрсөн тавдугаар сарын 23-нд гаргасан тогтоолын хэрэгжилтийн ажлын явцын танилцуулга мэдээллийг …

  • 17 September

    УДБЭТ-ийн назгайрлыг хэн засах вэ?

    Төрийн удирдах албаны хариуцлагагүй байдлаас үүсэлтэй зөрчлүүд олон гарч байгаа нь төр, засгийн үйл ажиллагаанд иргэд, олон нийт хангалтгүй үнэлгээ тавих үндэсийг бүрдүүлж байна. Тиймээс Засгийн газраас төрийн албан хаагчдын ажлын хариуцлага, ажлын байрны сахилга батыг дээшлүүлэх талаар арга хэмжээ авч ажиллаж эхэллээ. Энэ хүрээнд 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр БСШУСЯ-наас зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч, харьяа …

  • 17 September

    Г.Арсланхуяг: Эцэг, эхчүүд сошиалд хариуцлагагүйн хандсанаар хүүхдээ гэмт хэргийн хохирогч болгодог

    Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуягтай ярилцлаа. -Монгол улс Фэйсбүүк хэрэглээгээрээ Азид нэгт, дэлхийд 10-т орсон үзүүлэлт гарсан. Үүнийгээ дагаад сошиал орчиноос үүдэлтэй гэмт хэргийн гаралт ихэсч байгаа юу? – Иргэдийн сошиал хэрэглээн дээр тулгуурлан гарч буй гэмт хэргийг шинэ эриний технологи дээр суурилсан гэмт хэрэг гэж харж болохоор байна. Дэлхий нийтэд энэ нь хүчээ …

  • 13 September

    Налайх дүүрэгт 400 кваттын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц барина

    Бүгд Найрамдах Солонгос Улсын Буцалтгүй тусламжаар Налайх дүүрэгт “Байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний эко хотхон” байгуулах төслийн нээлт өчигдөр  /2018.09.12/  боллоо. Төслийн нээлтийн арга хэмжээнд БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Жон Жэ Нам, Солонгосын аж үйлдвэрийн хөгжлийн төвийн төслийн захирал Жон Жэ Хаг, БНСУ-ын Өмнөд бүс Эрчим хүчний компанийн захирал Гён Мён Сог,  Монгол …

  • 12 September

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК олон нийтийн зөвлөл байгуулахаар шийдвэрлэлээ

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ ”Эрдэнэс-Тавантолгой” ХК дэргэдээ орон тооны бус ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛ байгуулахаар шийдвэрлэлээ. Анх удаа бизнесийн байгууллага, тэр дундаа төрийн өмчит аж ахуйн нэгж дэргэдээ олон нийтийн зөвлөлийг үүсгэн байгуулж байгаа юм.Зөвлөл нь Мэдээллийн ил тод, нээлттэй байдал, Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, дээшлүүлэх, Авлига, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэсэн 3 чиглэлд …

  • 11 September

    БНСУ-д олон удаа зорчих визний журамд өөрчлөлт орно

    БНСУ-д олон удаа зорчих визний журамд нэмэлт оруулж байгаа талаар өнөөдөр тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлстээс мэдээлэв. Улаанбаатар хот дахь БНСУ-ын ЭСЯ-ны консул Кил Канмүг “БНСУ-руу зорчих визний журамд зөвхөн ЭСЯ дангаараа өөрчлөлт оруулдаггүй, БНСУ-ын Хууль зүйн яам, Гадаадын иргэн харьяатын газар, Цагаачлалын алба зэрэг холбогдох байгууллагуудын хамтарсан шийдвэрээр гаргадаг. Өнөөдрийн байдлаар мянга орчим солонгос иргэн …

  • 11 September

    Цалин нэмэх шаардлага ба Эдийн засгийн нөхцөл байдал

    Засгийн газар багш нарын цалинг энэ сарын 1-нээс 8-30 хувиар нэмсэн. Гэвч үүнийг хангалтгүй хэмээн үзсэн хэсэг бүлэг багш нарын ажил хаялт энэ сарын 03-наас эхлэн өнөөдрийг хүртэл тодорхойгүй хугацаагаар үргэлжилж байна. Энэ хугацаанд мянга мянган хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдсөөр… Засгийн газар болон багш нарын хоорондын энэхүү эцэс төгсгөлгүй тэмцлийн хохирогч бидний ирээдүй хойч болсон залуус, үр хүүхэд болж …

  • 10 September

    Ц.Түвшинжаргал: “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр”-т Монгол улс нэгдэж байна

    Дэлхийн улс орнуудад “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын 15-нд зохион байгуулдаг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хог хаягдлын дахин боловсруулах үндэсний холбоо, “ЖиСиАй конгресс” байгууллагууд хамтран НИТХ-ын дэмжлэгтэйгээр энэ сарын 15-ны өдөр “Бид нэгдэж байна” уриан дор “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр”-ийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр холбогдох албаны хүмүүс мэдээлэл өглөө. …

  • 8 September

    Олон улсын сэтгүүлчдийн төвийг Улаанбаатар хотод байгуулна

    2010 оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Хятад, Монгол хоёр орны сэтгүүлчдийн форум арга хэмжээ энэ жил Өмнөговь аймагт зохион байгуулагдлаа. Форумын эхэнд Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хоёр том санаачлагыг дэвшүүлсэн юм. Үүнд: -2020 онд Монгол, Хятад, Оросын хэвлэл мэдээллийн хамтарсан анхдугаар форумыг зохион байгуулах, -Улаанбаатар хотноо байгуулах Сэтгүүлчдийн ордонд Олон улсын сэтгүүлчдийн төв байгуулах байв. Эдгээр санаачлагыг …

  • 7 September

    “Андгай” брэндийг Монгол эрчүүдийн нөхөрлөлийн үнэ цэнд зориулан гаргажээ

    Сүүдрээс өөр нөхөргүй өнчин хөвүүн Тэмүжин найман шаргаа нэхэж явахдаа одоогийн Хэнтий аймгийн Батноров сумын Хөхүүрийн тал хэмээх Наху баяны ганц хөвүүн Боорчитой танилцаж анд бололцсон түүхтэй. Нэгнээсээ үл урвах насан үүрдийн нөхөрлөлийн түүх ийнхүү эхэлж, тархай бутархай овог аймгийг нэгэн зорилгын дор нэгтгэн хүчирхэг Их Монгол Улсыг хамтдаа цогцлоосон билээ. Талын язгууртиан Монголчуудын дэлхийг эрхшээсэн их түүхийн улбаа, хавт Монгол …

  • 5 September

    ЦЕГ: Хүүхдийнхээ фэйсбүүкийг шалгаад танихгүй хүн байвал unfriend хийе

    Цагдаагийн байгууллагаас хүүхэд холбогдсон гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй үйл ажиллагаа болон цахим гэмт хэргийн эсрэг эхлүүлж байгаа “UNFRIEND хөдөлгөөн”-ий талаар мэдээлэл хийлээ. Unfriend хөдөлгөөний талаар Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан “Монгол Улсад интернэт хэрэглээ нэмэгдэхийн хэрээр гэмт хэргийн тоо өсөж байна. Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг …

  • 5 September

    Ирэх сарын 1-нээс сургууль, цэцэрлэгт ухаалаг гар утас хэрэглэхийг хориглоно

    Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг ирэх сарын 1-нээс хязгаарлахаар тогтжээ. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нээлттэй гэж шийдвэрлэсэн байна. Учир нь сургалттай холбоотой тусгай шаардлага гардаг. Багш нарын утас нээлттэй тул яаралтай үед эцэг эхчүүд багш нартай нь сургалтын үеэр холбогдож болно. Хичээл, цэцэрлэг тарах үед ухаалаг утас, түүнтэй …