Онцолсон

September, 2017

  • 19 September

    Төрийн банкны ерөнхий  захирал Д.Баярсайхан  10 сая төгрөгийн цалин авдаг гэв

    Өчигдөр “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээр Төрийн банкны захирлуудын цалинг танилцуулсан нь олон хүний дургүйцлийг төрүүлсэн. Мөн “100 ямаанд 60 ухна” гэгчийн үлгэрээр Төрийн банкинд маш олон захирал ажилладаг, тэд тус бүрдээ өндөр цалин авдаг тухай мэдээллийг хүргэсэн. Тэгвэл өнөөдөр Төрийн банкны захирал Д.Баярсайхан Зариг.мн сайтын сэтгүүлчид өгсөн тодруулгад хариулахдаа “Төрийн банк бол өөрөө Монгол улсын нутаг дэвсгэрийг хамарсан сүлжээтэй том банк. …

  • 19 September

    Төрд хэрэгтэй “том зангараг”

    “Зангараг” дутагдсан Монголын төр. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал ингэж хэлэхэд хүргэж байна гэчихвэл дургүйцэх хүн цөөн байх болов уу. Буруушаах хүн байхыг ч үгүйсэхгүй. Аливаа зүйлийг хоёр талтай харж, нийгэм хуваагддаг нь тодорхой. Өнөөдөр зарим нэг бизнесмэн нам дагаж, улс төрөөр дамжин төрд орвол ашигтай гэж үздэг болсон зүйл ажиглагдах болсон. УИХ-ын гишүүд Засгийн газарт орж ажиллах сонирхолтой ихтэй байдаг нь …

  • 18 September

    Өмгөөлөгч Г.Батбаяр “амарч байна”

    Олон нийтийн анхаарал татсан, дуулиан, шуугиан ихтэй асуудал, хэрэг бүртэй холбогддог байсан өмгөөлөгч Г.Батбаяраас сураг тасраад удаж байна. Нэг хэсэг Г.Батбаяргүй асуудал байдаггүй л байлаа шүү дээ. Ямар сайндаа л “цахилгаан дамжуулах шугамыг унагасан цаг агаарын онц аюултай үзэгдэлд ял тулгах гэсэн юм өмгөөлөгчөө” гээд нийтлэл хүртэл тухайн цаг үед гарч байж. Гэтэл одоо түүнийг эрсэн, хайсан хүмүүс л их …

  • 18 September

    Багш нар энэ сарын 21, 26-нд хугацаагүй ажил хаяна

    “Багш нарын цалин нэмүүлэх” түр хороо өргөжин 30 мянга гаруй багшийг нэгтгээд байгаа юм. Цалин нэмүүлэх түр хороо өнгөрсөн хугацаанд засгийн газар болон холбогдох газруудад шаардлагыг удаа дараа хүргүүлсэн. Тэдний хамгийн эхний шаардлага нь дэлхийн жишигт нийцсэн цалин буюу 1.6 сая төгрөг болгохыг шаардсан юм. Үүнийгээ хичээлийн шинэ жилээс өмнө нэмэгдүүлэхийг хүссэн. Үүгээр зогссонгүй мэргэжлийн үнэлэмжийг бодитойгоор үнэлж, боловсролын чанарыг …

  • 18 September

    Баяртай “АСЕМ вилла” үйлчилгээ… Дахиж очихгүй ээ ???

    Сэтгүүлч Н.Урантогтохын шүүмж өгүүллийг хүргэж байна. Амралтын өдрийн өглөө босоод гэр бүлтэйгээ өнөөдрийн төлөвлөгөө ярилцлаа. Хотын ойрхон салхинд гарангаа бяцхан алхалт, өдөр оройн хоол /хуушуур/ идэхээр санал нэгдэв. Хаашаа очихоо шийдэхэд хялбар байлаа. Дэлхийн удирдагчдын чуулга уулзалт болсон “АСЕМ” вилла хотхон түүний рестораныг сонголоо. Гадаа суух боломжтой, гольфийн тоглолт үзэнгээ алхахад таатай, ногоон байгууламж бүхий энэ хотхон давгүй санагддаг. Хамгийн …

  • 18 September

    “Дараагийн Ерөнхий сайд хэн бэ” гэсэн санал асуулгад У.Хүрэлсүх тэргүүлж байна

    Энэ сарын 7-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж Монгол Усын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлдэг Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцруулсан.  УИХ-ын 76 гишүүнээс 73 гишүүн ээлжит бус чуулганд оролцож 57,5 хувийн саналаар ийнхүү Мэргэжлийн Засгийн газар огцорсон юм. Мэргэжлийн гэх тодотголтой мэргэжлийн бус сайд нартай Засгийн газрыг огцорсны дараа Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд хэн бэ гэсэн асуулт сэдэв олон нийтийн ярианы цөм …

  • 15 September

    АН-хандаа буян хийж, ард түмэндээ гай тарьсан Н.Золжаргал гольф тоглож явна

    Монголчууд бид үйл явдлыг дэндүү амархан мартах улс юм даа. 4 жилийн өмнөх үйл явдал байтугай 4 сарын өмнөх үйл явдлыг санаж байгаа хүмүүс та бидний дунд хэд байгаа бол. Эрх баригч МАН 60 тэрбумын хэргийг өдөөсөн, концессын гэрээнээс “хулгай” хийсэн нам доторхи нөхөдтэйгөө хариуцлага тооцох асуудал яригдаж байх хооронд “сохорсон биш завшив” гэгчийн үлгэрээр өнгөрсөн жилд  АН  засаг барьж байх үед хэдэн мянгаар нь төсвийн хөрөнгийг шамшигдуулсан, төрийн мөнгөний …

  • 15 September

    Хайлаар хотод болсон Хятад, Орос, Монгол эрдэмтдийн илтгэлийн агуулгыг танилцуулья

    2017 оны 9 сарын 07-10-ны өдрүүдэд  БНХАУ-ын  зүүн хойд нутаг болох Хөлөнбуйр тойргийн төв Хайлаар хотод Хятад, Монгол, Орос  гурван улсын эдийн засгийн форум, бараа бүтээгдэхүүний 13 дах удаагийн үзэсгэлэн худалдааг ӨМӨЗО-ны Худалдааны танхим, ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороо, Хөлөнбуйр мужийн Засгийн газар амжилттай зохион байгууллаа.  Энэхүү арга хэмжээний хоёрдох  өдөр буюу 2017 оны 9 сарын 8-ны өдөр Монгол, Орос, Хятадын эрдэмтдийн  хамтын ажиллагааны тухай форумын хүрээнд “НЭГ БҮС-НЭГ ЗАМ” сэдэвт эрдэм шинжилгээ, судалгааны хэлэлцүүлэг …

  • 13 September

    М.Энхболдын эрх мэдлийн төлөөх “шунал” намаа хоёр ч удаа хагалан, бутаргаж чадлаа

    Намбарын Энхбаяр 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдмогцоо тухайн үеийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярыг бус харин Хотын дарга байсан М.Энхболдыг намын даргаар тавьсан байдаг. Энэ үеэс л М.Энхболдын  эрх мэдлийн төлөөх хязгааргүй шунал хөдөлж эхэлсэн хэрэг. Гэвч мань хүний эрх мэдлийн төлөөх шуналд нам нь хоёр удаа өртөж, хагаран бутарсан нь харамсалтай. Эхнийх нь Н.Энхбаяр өөрийг нь тоолгүй …

  • 13 September

    С.Амарсайхан: Надад төрийн албаар амь зууж, төсвийн хөрөнгөөр бизнесээ хөгжүүлэх гэж уйлж дуулах шаардлага байхгүй

    Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэгт юу болоод байна вэ. Төлөөлөгчдийн нэг хэсэг ИТХ-ын ээлжит болон ээлжит бус чуулган хуралдуулах шаардлага тавьж, нөгөө хэсэг нь хуралдуулахгүй гэдийгээд байгаа бололтой харагдах юм? – Бид ажил хийе, асуудал шийдье л гэж байгаа юм. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн цөм, улс орны хөгжил дэвшлийн толь нь болсон Нийслэлчүүдийн ажил, амьдрал, …

  • 12 September

    Оффшор дансан дахь хөрөнгөө сайн дураараа оруулж ирсэн хүн байхгүй

    ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож, эдгээр бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум мэдээлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор …

  • 12 September

    Хайлаар хотод Хятад, Орос, Монгол гурван улсын эдийн засгийн  форум, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа боллоо

    2017 оны 9 сарын 07-10-ны өдрүүдэд  БНХАУ-ын  зүүн хойд нутаг болох Хөлөнбуйр мужийн төв Хайлаар хотод Хятад, Монгол, Орос  гурван улсын эдийн засгийн форум, бараа бүтээгдэхүүний 13 дах удаагийн үзэсгэлэн худалдаа амжилтай болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээний хүрээнд гурван улсын эрдэмтдийн  хурал болсны зэрэгцээ Хайлаар хотын биеийн тамирын стадионд гурван улсын  худалдаачид эх орондоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг танилцуулж, худалдан борлуулах …

  • 8 September

    Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг 57.5 хувийн саналаар огцрууллаа

    УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан  хуралдаанд оролцсон гишүүд байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Хүүхэд бүрт Хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргасныхаа төлөө, УИХ-ын баталсан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь Ерөнхий сайдыг огцруулах гурван үндэслэлийн нэг болж буйд харамсаж буйгаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн О.Содбилэг: “Хүнд нөхцөлд Засгийн газар хангалттай …

  • 8 September

    УИХ-ын гишүүн С.Жавхлан: “Эх оронч” Засгийн газрыг 10 хоногийн дотор томилохыг онцгойлон анхааруулъя

     Өчигдөр болсон Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар  Засгийн газрыг огцруулах эсэх асуудалд байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн С.Жавхлан “Усан бороо их орсон намар орой ургац маш хүнд байгаа  хахир өвөл дөхөж байгаа ийм эгзэгтэй үед Засгийн газрын тухай асуудал яригдаж байна. Миний бие улс орны хэцүү байгаа байдлаас гаргаж чадна гэсэн итгэл төдийлэн  харагдаагүй учраас огцруулах тал дээр саналтай байгаа. Энэ Засгийн …