Онцолсон

October, 2017

  • 2 October

    Судлаачийн үг: Энэ үнэн үү, Настя?

    “Инвэст Монголиа” чуулга уулзалтанд Баабарын хэлсэн үгс голд ортол мэдрүүлснээрээ энэ 2017 оны шигтгээ эшлэл болж магадгүй.  Хөгжиж буй, хоцрогдонгүй орнуудын нийгмийн сэтгэлгээний нийтлэг зовлонг тоочвол гэж байгаад тэрээр жагсаасан ба тэдгээр дотор миний энэ нийтлэл бичих сэдэл төрүүлсэн мөрүүд байна. –    Иргэдийн нийтлэг сэтгэлгээ нь дундад зууны ойлголттой. –    Өөрийнхөө улсын сул дорой, хоцронгуй яваагаа мэддэг, үүндээ комплекстой. –   …

September, 2017

  • 29 September

    Бусдыг зодож хүнд гэмтээсэн В.Мөнхбат ял авчээ

    Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт бүсийн уралдааны үеэр иргэн Б-г зодож, хүнд гэмтэл учруулсан Ваанчигийн Мөнхбатад өчигдөр Ханбогд сумын шүүхээс эрүүгийн хуулийн дагуу торгуулийн ял оноожээ. В.Мөнхбат нь Өмнөговь аймгийн харьяат бөгөөд Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, “Таван Толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг юм байна. Д.Самбуу Эх сурвалж: dorgio.mn

  • 29 September

    Шинэ засгийн газрын сайд нарын нэрс тодрох цаг хугацаа болоогүй

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр удирдуулсан  Шинэ засгийн газар байгуулагдах өдрүүд ойртож байна. Өнөөдөр УИХ-ын  Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдаар  томилуулахаар  У.Хүрэлсүхийн нэрийг хэлэлцэн гишүүдийн  100 саналаар УИХ-ын нэгдсэн чуулганд өргөн барихаар тогтсон байна. Шинэ Ерөнхий сайдыг УИХ-ын чуулганаар баталсны дараа сайдуудын нэр яригдаж эхлэх хуультай.  УИХ-ын хурлаар Ерөнхий сайдын бүрэн эрхийг батласны дараа тэрбээр  өөрийн кабинетийн сайдуудын нэрийг УИХ-ын чуулганаар …

  • 27 September

    БГД-ийн засаг дарга С.Одонтуяагийн шийдвэрийг эсэргүүцэж өлсгөлөн зарлажээ

    Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай худалдаа наймаа хийж буй иргэдийн үйл ажиллагаа зогсоосон талаар мэдээлэл хийсэн. Нийтийн эзэмшлийн гудамж талбайд худалдаа эрхэлж байсан зарим иргэн уг шийдвэрийг эсэргүүцэн суулт зарлаад байгаа юм. Энэ оны долоодугаар сарын 1-нээс Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Уг хуульд зөвшөөрөлгүй газар ил задгай худалдаа хийхийг хориглох заалт …

  • 27 September

    Д.Галсандондог: 2018 онд багагүй хэмжээний хөрөнгө оруулалт шийдүүлэхээр ажиллаж байна

    Ховд аймгийн сэтгүүлчид цаг үеийн болон бусад асуудлын талаар аймгийн аймгийн Засаг дарга Д.Галсандондогтой ярилцсан ярилцлагыг хүргэж байна  – Юуны өмнө саяхан та нөхөд хөрш оронд айлчлаад ирсэн талаар сонирхож асууя        /Таванцэцэг Ховд ТВ/ – Аймгийн төр захиргааны байгуулагын төлөөлөл болон Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлалын 10 гаруй компаний төлөөллийг оролцуулсан баг ОХУ-д туршлага солилцох чиглэлээр …

  • 27 September

    Д.Амарбаясгалан:Ерөнхий сайдыг 10 дугаар сарын 07-ны дотор томилно

    Монгол Ардын Намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан энэ сарын 25-нд болсон Монгол Ардын намын бага хурлын талаар мэдээлэл хийлээ. Д.Амарбаясгалан:”МАН-ын ээлжит IX бага хурал есдүгээр сарын 25-нд 16 цагийн турш хуралдсан. Уг хурлаар МАН-ын даргын илтгэл болон ерөнхийлөгчийн сонгуулийн дүгнэлт, Их хурлын тов зэргийг хэлэлцэж Ерөнхий сайдад нэр дэвших хүнийг тодрууллаа.  Бага хурлын 294 төлөөлөгчөөс Ерөнхий сайдад нэр дэвшигч …

  • 26 September

    Монгол улсын 30 дах ерөнхий сайдаар У.Хүрэлсүх тодорлоо

    МАН-ын Бага хурал хаалттай хуралдаж, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр боллоо. 309 гишүүн оролцсон тус хурлаас нэр дэвшигч У.Хүрэлсүх 63.9 хувийн буюу олонхийн санал авсан байна. Шинэ Ерөнхий сайдыг томилох асуудлыг УИХ-ын чуулганаар эцэслэн шийдвэрлэнэ. Удирдах зөвлөлөөс  Шадар сайд У. Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлж, МАН-ын Бага хурлаар хаалттай хэлэлцүүлсэн юм.

  • 25 September

    Ц.Даваасүрэн: У.Хүрэлсүхийг “Хариуцлага тооцож, ажиллаж чадах” Ерөнхий сайд байна гэж дэмжиж байгаа

    УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа -Та бол Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн нэг. Яагаад Засгийн газрыг огцруулах саналд нэгдсэнийг тань эхлээд асуумаар байна? -Хувь хүнийхээ хувьд шийдвэр гаргахад хүндхэн байлаа. Бид хоёрын хувьд олон жил Санхүүгийн салбарт, тэр тусмаа Төрийн санд нэг баг болж энэ тогтолцоог бий болгоход хамтран зүтгэсэн, ойр харилцаатай байсан хүмүүс. Гэхдээ энэ удаа Ерөнхийлөгчийн …

  • 22 September

    Шинэчлэл хийх үү, Шуналыг дэврээх үү?

                                                    /МАН-ын Бага хурлын гишүүдэд хаяглав/ Монгол улсад өнгөрсөн 25 жилийн хугацаанд 15 Засаг солигджээ. Жасрайн болон Энхбаярынхыг эс тооцвол тэдний насжилт 2 жил байсан учир Засаг огцрох нь монголчуудад сонин үзэгдэл биш.  Харин энэ удаа бол огт өөр.  Одоогийн Засгийн газар эдийн засаг нийгмийг төвхнүүлэхийн зэрэгцээ  улс төрийн хэцүү төвөгтэй сорил дунд маш том үүрэг хүлээж ажиллах болно.  Тийм …

  • 22 September

    НИТХ, хурлын даргаа сонгож чадалгүй завсарлалаа

    НИТХ-ын дарга Ц.Сандуй  үүрэгт ажлаасаа чөлөөгдөх хүсэлтээ өгсөн. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр НИТХ-ын 11 удаагийн ээлжит хуралдаан болж, НИТХ-ын шинэ даргыг сонгохоор болсон. Өглөө 11:00 цагаас эхлэсэн хуралдаан үргэлжилсэн боловч НИТХ-ын шинэ даргаа  сонгож чадсангүй. НИТХ-ын даргад Нийслэлийн МАН-ын хорооноос төлөөлөгч Д.Баярсайханы нэрийг дэвшүүлсэн бол заалнаас НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан нэр дэвшсэн.   Нэр дэвшсэн хоёр төлөөлөгч өөрсдийн товч намтарыг индэр дээр …

  • 21 September

    Б.Бат-Эрдэнэ: Улсын хэмжээнд 654 сургуулиас 384 нь ажил хаялтад оролцож байна

    Багш нарын түр хорооноос өнөөдөр сануулах ажил хаялт буюу энэ сарын 21, 26-ны өдөр ажил хаях болсон талаар бид өмнө мэдээлсэн. Тус хорооны гишүүд өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Багшийн цалин нэмүүлэх” түр хорооны дэд зохицуулагч Б.Бат-Эрдэнээс дараах тодруулгыг авлаа. – Монгол улсын хэмжээнд сануулах ажил хаялт 60 хувьтай байна гэж ярилаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл …

  • 21 September

    Зориулалтын бусаар газраа ашигласан автомашин борлуулагчдын газар эзэмших эрхийг цуцална

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ил задгай, зөвшөөрөлгүйгээр авто машин худалдаалж буй газруудын газар өмчлөх эрхийг цуцалсан тухай асуудлаар мэдээлэл хийлээ. Д.Бат-Өлзий “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа эзэмшлийн газраа зориулалтын дагуу  ашиглаагүй  зөвшөөрөлгүйгээр ил задгай авто машин худалдан борлуулж байгаа иргэн аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийлээ. Дээрх хяналт шалгалтын хүрээнд  19 байгууллага  газраа чөлөөлсөн …

  • 20 September

    Х.Амгаланбаатар:Засгийн Газар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна

    Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос Засгийн газарт Хөдөлмөрийн хамтын маргаан эхлүүлсэн талаар өнөөдөр мэдээллээ. Монголын Үйлдвэрчний Холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:”Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2.4, 3.2, 3.9 дэх биелэлтийг шаардаж, гишүүн байгууллагуудаас ирүүлсэн шийдвэрт үндэслэн улсын хэмжээнд хөдөлмөрийн хамтын маргаан эхлүүлснээ албан ёсоор зарлаж байна. Засгийн Газар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, цаг хугацаа алдаж, нийгэмд тогтворгүй байдал үүсгэж байна. Үүнд: Төрийн …

  • 20 September

    Х.Баттулга:НҮБ-ын 72-р чуулганд заавал очих шаардлага байхгүй

    Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улс Нэгдсэн Үндэсний байгууллагатай байнга хамтарч ажилладаг. НҮБ-ын 72-р чуулганд заавал очих шаардлага байхгүй. Энэ жилийн Нэгдсэн Үндэсний байгууллагын 72-р чуулган “Хүн төвтэй-хөгжил” сэдвийн хүрээнд болох юм байна лээ. Монгол Улсыг төлөөлж Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил уг чуулганд оролцож байгаа. Мөн Франц, Орос, Герман зэрэг олон орнууд оролцохгүй юм байна лээ. Жил болгон өмнөх ерөнхийлөгч оролцдог байсан. Миний хувьд бол …

  • 20 September

    Мексикт газар хөдөлсний улмаас 139 хүн нас барлаа

    Мексикт өчигдөр 7.1 магнитын хүчтэй газар хөдлөлт болж 139 хүн амиа алдсан талаар Assiociated press агентлагт мэдээллээ. Орон нутгийн цагаар 13:14 минутанд газар хөдөлж мянга мянган иргэд гудамжинд гарч ирсэн байв. Тодруулбал Мехико хотоос зүүн тийш 76 километрийн зайд орших Пьябла мужид хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн улмаас хүмүүс нурангид дарагдаж тус бүс нутагт онцгой байдал зарлалаа. Тус улсад энэ сарын …