Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболдод томуу, томуу төст өвчний талаар авах зарим арга хэмжээний тухай албан бичгийг хүргүүлсэн байна. Уг албан бичигт нийслэлийн хэмжээнд амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчний халдвар эрс нэмэгдэж, лабораторийн үзлэгийн 13-17 хувь, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 65 хувийг тус тус эзэлж, хүүхдийн орны ачаалал 79.3 хувиар хэтэрсэн нь …
Онцолсон
January, 2017
-
9 January
Монголын сайтын холбооны шинэ удирдлагууд сонгогдлоо
Монголын Хэвлэл мэдээллийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож, хил хязгааргүй интернет орчинд үйл ажиллагаа явуулж байгаа 130 гаруй цахим сайтуудыг эгнээндээ нэгтгэсэн Монголын Сайтын Холбооны III чуулган өнгөрөгч Бямба гарагт амжилттай болж өндөрлөлөө Тус чуулганд Монголын Сайтын Холбоонд бүртгэлтэй 135 сайт оролцох ёстойгоос 112 сайт мандатын эрх авч оролцсон байна. Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгч Х.Мандахбаяр чуулганыг нээж хэлсэн …
-
6 January
“Эвтэй тав”-ын уулзалт Өвөрхангайд үргэлжилж байна
Ардчилсан намын шинэчлэлийн түлхүүр болох намын даргын сунгаа орон нутагт үргэлжилж байна. Өнөөдөр нэр дэвшигчдийн Өвөрхангай аймгийн гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж байна. Орон нутагт хийгдэж байгаа энэхүү уулзалтууд нь намын даргыг нээлттэй, ил тод, эрх тэгш, ардчилсан зарчимаар сонгох хамгийн том компанит ажил болж байгаа юм. Энэхүү сонгуульт ажил манай улсын түүхэнд урьд болж байгаагүй юм. Бүх нэр дэвшигчид нь Ардчилсан …
-
6 January
МХЕГ-аас 482.3 гр алтыг Монголбанкинд хүлээлгэн өгч улсын орлого болголоо
Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн хяналт шалгалтын ажлын хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль бусаар алт олборлож байсан аж ахуйн нэгжүүдээс захиргааны журмаар хураан авсан 923.26 сорьцтой 482.3 грамм алтыг Монголбанкны Эрдэнэсийн санд хүлээлгэн өглөө. Энэхүү алтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Захиргааны журмаар хураасан эд зүйлийг улсын орлого болгох, үнэлэх, худалдах, устгах зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03 …
-
6 January
Цалинтай чөлөө олгох болон гэр хорооллын цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн шийдвэр хэрэгжиж эхэллээ
Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээрээ 3-5 хоног асарч байгаа эх, эцэг /асран хамгаалагч нар/-т мөн хугацааны цалинтай чөлөө олгох Засгийн газрын тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Мөн томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх юм. Өрхийн эрүүл мэндийн төвүүд 2017 оны нэгдүгээр сарын 02-ноос 2017 оны …
-
5 January
“Морь унасан толгойгүй хүн”-ээр удирдуулсан “Эрдэнэс монгол” компани
Өргөн уудам газар нутагт амьдардаг монголчууд бид өнөөдөр өвөг дээдсээс өвлүүлсэн байгалийн баялагаа ашиглан амин зуулгаа явуулж байна гээд хэдчихэд нэг их хилсдэхгүй болжээ. Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой, Эрдэнэс Монгол, Их бага Таван толгой уул уурхайн хэдэн компаниуд дээр монголын эдийн засаг явж байгаагэж хэлж болмоор. Энэ дундаас “Эрдэнэс Монгол” гэх төрийн өмчит компани бий. Монгол Улсын иргэд тус …
-
5 January
Монгол төгрөг 2016 оны хамгийн муу 10 валютын нэгээр тодорчээ
Хамгийн сайн валютаар ОХУ-ын рубль шалгарчээ Блүүмбергийн шинжээчид 2016 оны хамгийн сайн ба хамгийн муу үзүүлэлттэй валютуудыг тодруулсан байна. Хамгийн муу валютаар Египетийн паунд тодорсон бол хамгийн сайн валютаар ОХУ-ын рубль шалгарчээ. Египет улсад үүссэн эдийн засаг, нийгмийн тогтворгүй байдал үндэсний валютад нь нөлөөлсөн бол газрын тосны үнийн сэргэлт Оросын рублийн чансааг сайжруулсан байна. Хамгийн муу үзүүлэлттэй 10 валютын наймдугаар …
-
5 January
Ж.Мөнхбат: Төсвийн хэмнэлтийг Засгийн газар, орон нутгийн удирдлагууд өөрсдөөсөө эхлэх ёстой
Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга , Засаг дарга нарын семинар Төрийн ордонд эхэллээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга замаа тодорхойлох , харилцан мэдээлэл солилцох, Засгийн газрын гишүүд, аймгийн удирдлагууд хэрхэн хамтран ажиллах талаар харилцан ярилцахаар семинарыг зохион байгуулж байна. Семинарыг нээж Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат …
-
5 January
Захиалагчийг олон нийтэд зарлаагүй цагт шүүхийн шийдвэр үргэлж хардлага дагуулах болно
С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэг дээр хуулийнхан зөв шударга ажилласан гэх байр суурийг Улсын Ерөнхий прокурор илэрхийлсэн. Харин шүүгчид чимээ багатай байгаа. Дараагийн шатны шүүхийн шийдвэрийг нийгэм хүлээж байгаа. С.Зориг агсны дүү С.Оюун мэдэгдэл гаргахдаа”Хохирогч бид шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэг эргэлзэж байна. Хэргийг төрийн маш нууцын зэрэглэлд хамруулж шүүх ажиллагааг ч хаалттай явууллаа. Хэрэгт холбогдох гүйцэтгэх ажлын болон …
-
5 January
УИХ-ын дарга М.Энхболд хоёрдугаар сард Японд айлчилна
УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд ирэх хоёрдугаар сард Япон Улсад айлчлал хийхээр болжээ. Айлчлалын хүрээнд Монгол, Японы стратегийн түншлэлийн дараагийн дунд хугацааны хөтөлбөрийг эцэслэн тохирох талаар санал солилцох аж. Мөн Монгол Улсын Засгийн газраас Япон Улсын Засгийн газарт хандаж тавьсан санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг хөндөж ярилцахаар төлөвлөжээ. Японы Засгийн газраас Монголын Засгийн газрыг Олон улсын валютын сан /ОУВС/-гийн “Стэнд бай” …
-
4 January
АН-ын даргын сонгуульд өрсөлдөгчид төрийн албан хаагчдыг ашиглаж эхэлжээ
Монголын улс төрд МАН, АН хэмээх хоёр гол нам засгийн эрхэнд тэргүүлэх байр суурьтай оролцоотой явж ирсэн. 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН олонхи болж УИХ-ын 76 суудлаас 65 суудлыг авсан байдаг. Харин өмнө нь Засгийн эрх барьж байсан АН энэ удаагийн сонгуулиар 9 суудал авсан байдаг. 2012-2016 онд УИХ-д олонхи болсон АН засгийн эрх барих хугацаандаа Засгийн газраа “унагаж”, сонгуулийн …
-
4 January
Төрд “эрхлэгч” Ц.Гарамжав хятадуудаас мөнгө авсан гэв үү
Азийн 50 шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйн нэг гэгддэг “Монполимент” группийн эзэн, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Хөгжлийн банкнаас авсан 111 тэрбум төгрөгийн зээлээ хугацаанд нь төлөхгүй “луу унжиж” ихээхэн хэл аманд өртөж байгаа билээ. Түүний хувьд ашигт малтмал, уул уурхай, барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монполимент” группээрээ дамжуулан олон зуун ажлын байр бий болгож, Монгол Улсад нэмэртэй үйл …
-
4 January
УИХ-ын гишүүн Н.Оюундарь хоёр дахь “Л.Эрдэнэчимэг” болох уу
УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг Төрийн ордны албан өрөөг шоуны цэнгээний өргөө болгож, тамхи татаж, архи ууж, “Архи, тамхи, секс гурав хүний амьдралын гурван чандмань эрдэнэ гэж хэлэх нь холгүй ярьсан бичлэг байдаг. Үүнийхээ дараа тэрбээр өөрийнхөө санаачлан батлуулсан “Тамхины хяналтын тухай хууль”-ийн дагуу 50 мянган төгрөг төлсөн хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж байв. Үнэндээ Тамхины хяналтын тухай хуулиар жирийн …
-
4 January
ЦЕГ-ыг Ц.Элбэгдоржийн хараанаас салгасан эрх баригчид С.Зоригийн захиалагчийг олохоор болов
Өнгөрөгч оны сүүлээр 18 жил дарагдсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал болж, 16-22 настай байхдаа 36 настай С.Зоригийг хөнөөсөн гэх залуучуудад ялын дээд хэмжээ буюу 24-25 жилийн хорих ял оноосон. Энэ хэргийг экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг шүүсэн М.Алдар хэмээх Ерөнхийлөгчийн талын шүүгч шүүн явуулсан бөгөөд улстөрчид, олон нийт болон С.Зоригийн ар гэрийнхний зүгээс шүүх хурлыг “захиалгат жүжиг” байж болох …
-
4 January
УИХ-ын гишүүн Гомпилдоогийн Мөнхцэцэг гэж хэн бэ
Сүхбаатарын талбай дээр эцэг эхчүүд ханиад томууны үүсгэгч гол эх үүсвэр агаарын бохирдол, утааны эсрэг жагсаал хийн улмаар УИХ, Засгийн Газарт шаардлага хүргүүлсэн юм. Улмаар УИХ-ын өргөдлийн байнгын хороо шуурхай хуралдааныг хийн албаныхны саналыг сонссон юм. Харин УИХ-ын гишүүд асуудалд хэнэггүй хандаж байна. “Утааны эсрэг авах арга хэмжээний тухай” байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг иргэдэд бурууг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл