Онцолсон

June, 2017

  • 12 June

    Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээн хойшиллоо

      Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны хүрээнд өчигдөр гурван нэр дэвшигчийн дунд анхны халз мэтгэлцээн 20.00 цагаас Соёлын төв өргөөнд болох байсан ч хойшиллоо. Мэтгэлцээн “Хууль эрх зүй-Шударга ёс” сэдвийн дор болж, Монголын телевизүүдийн холбооны 14 телевиз өөр өөрсдийн сувгаар цацах байсан. Гэвч АН-аас нэр дэвшигч Х.Баттулга энэхүү мэтгэлцээнд оролцох боломжгүй хэмээн мэдэгдсэн тул уг мэтгэлцээн хойшлох шалтгаан болсон …

  • 10 June

    “Приус” зэрэг зарим автомашины онцгой албан татварыг тэглэж, татварыг буцаан олгоно

    Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2017 оны 06 дугаар сарын 09-нд боллоо. Хуралдаанаар хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины Онцгой албан татварын хэмжээг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “0” хувиар, 2017 оны 07 дугаар сарын 01-нээс өдрөөс эхлэн 50 хувиар тогтоолоо.  Засгийн газрын уг тогтоолыг 2017 оны 06 дугаар сарын 09-нөөс …

  • 10 June

    Алибаба групп 2020 онд онлайн худалдаагаар дэлхийд тэргүүлнэ гэв

    БНХАУ сүүлийн  20  жил үсрэнгүй хөгжлийн замд орсныг тус улсад зочилсон Монголын сэтгүүлчдийн баг газар дээр нь очиж танилцлаа.  Хятад улс бол манай улсын мөнхийн хөрш. Бид тэднийг үзэн ядаж, хятад, хужаагаар нь дуудаж, тэднээс жийрхэж, тэдэнтэй эдийн засгийн бодлогын хувьд хамтран ажиллахаас болгоомжилж ирсэн хэдий ч тэд энэ бүгдээс үл хамааран хөгжил дэвшил нь биднээс хол гарчээ. “Инноваци” гэдэг …

  • 9 June

    2017 оны эхний хагаст гадаадын 148 иргэнийг албадан гаргажээ

    Монгол Улсаас албадан гаргагдсан гадаад иргэдийн гаргасан зөрчлийн 47.2 хувийг Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаагаа хэтрүүлсэн зөрчил, 27.7 хувийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, 12.8 хувийг Монгол Улсад байх визийн хугацаа хэтрүүлсэн, 6.7 хувийг виз, бүртгэлийн журмыг жилд 2 удаа зөрчиж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасан хариуцлага …

  • 8 June

    БСШУСЯ-наас мэдэгдэл гаргалаа

    Өнөөдөр /2017.06.08/ www.jirgee.mn сайтад  нийтлэгдсэн “Боловсролын яамны удирдлагуудын хууль бус үйлдэл хэрээс хэтэрчээ” хэмээх гарчигтай нийтлэл нь  ташаа мэдээлэл болохыг БСШУСЯ-аас хариуцлагатайгаар  мэдэгдэж байна. Тус нийтлэлд “….БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хятад хэл дээр үйлдэгдсэн гэрээнд төр төлөөлж гарын үсэг зурсан нь хууль зөрчсөн үйлдэл….” гэжээ. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Монгол Улсад баригдах сургууль, цэцэрлэгийн төсөлд хамтран ажиллах тухай санамж бичигт БСШУСЯ-ны …

  • 8 June

    Тусгай сургуулийн сурагчдын үдийн хоолны мөнгийг нэмлээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Ерөнхий боловсролын тусгай сургуульд суралцагчийн үдийн хоолны өдрийн зардлыг 2400 төгрөг болгож, энэ шийдвэрийг ирэх есдүгээр сарын нэгний өдрөөс дагаж мөрдөхөөр боллоо. Хүүхдийг, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг илчлэг, шим тэжээлтэй хоолоор хангах нь тэдний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ амжилттай суралцахад нь хамгийн …

  • 6 June

    Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ

    Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс ХОРЬ хоногийн өмнө буюу өнөөдрөөс эхэллээ. Сонгуулийн тухай хуульд сурталчилгааны арга хэлбэрийг хуульчилсан байдаг. сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах, сурталчилгааны зурагт самбар байрлуулах, сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх, ухуулах байр ажиллуулах, радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах, цахим хуудас ашиглах. Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад …

  • 5 June

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ОХУ-д ажиллах үеэр шийдэгдсэн асуудлууд

    Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат тэргүүтэй албаны төлөөлөгчид 2017 оны зургаадугаар сарын 1-3 ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины урилгаар амжилттай оролцоод ирлээ. “Дэлхийн эдийн засгийн шинэ тэнцвэрийн эрэлд” уриан дор 21 дэх жилдээ зохион байгуулагдсан тус чуулга уулзалтад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлсэн нь Монгол Улсын хувьд анх …

  • 3 June

    Хангайбаатар: Эмч хүн оношлогоо хийхдээ үнэг мэт зальжин байх хэрэгтэй

    Өвөр Монголын Монгол анагаах ухааны салбар дахь нэр хүндтэй эмч Хангайбаатартай ярилцлаа. Хангайбаатар гуайн аав нь Хянган аймгийн Хорчин Баруун гарын өмнөд хошууны уугуул, 1954 онд хүү Хангайбаатарыгаа төрдөг жил Өвөр Монголын Багшийн Их Сургуульд элсэн орж, төгсөхдөө сургуульдаа үлдэж багшилснаар Хангайбаатар Хөххотод өссөн байна. “Өвөр Монголын гарамгай эрдэмтэн”, “Өвөр Монголын “5.1” хөдөлмөрийн шагналтан” зэрэг өргөмжлөлтэй Хангайбаатар эмч одоо Өвөр …

  • 2 June

    Баян-Өлгийчүүдийг өлсгөлөн зарлахад хүргэсэн эрхмүүдэд хариуцлага тооцъё?!

    -Х.Баделхан, А.Гылымхан нар нийтлэлд дурдагдсан хүмүүсийг цагдаагийн байгууллагаар дарамтлуулахыг оролдсон ч бүтэлгүйтжээ- Манай сонин энэ сарын 8-ны өдрийн дугаартаа Баян-Өлгий аймагт улс төр дагасан албан тушаалын томилгоо хэрээс хэтэрч байгаа талаарх мэдээллийг хүргэсэн билээ. Тодруулбал, тус нийтлэлд аймгийн Засаг дарга А.Гылымхан, УИХ-ын гишүүн Х.Баделхантай хамтран төрийн албыг төрлийн алба болгож, ах дүү, хамаатан садан, ураг төрлийнхөө ямар ч шалгуур шаардлага …

  • 2 June

    Бусдад авлига өгөхийг шаарддаг өмгөөлөгч Г.Батбаярт яагаад хариуцлага тооцохгүй байна вэ

    Монголд өөрийнхөө дураар ажилладаг нэгэн өмгөөлөгч бий. Тэр хүсвэл хүнд ял тулгаж чадна. Тэр хүсвэл хэрэгтэн, хохирогчийг өөрөө ч мэдээгүй байхад нь өмгөөлж, өмнөөс нь хэвлэлийн хурал зарлаж тайлбар хийж чадна. Тэр бас үйлчлүүлэгчээсээ авлига нэхэж, мөрдөн байцаагчийг хахуульдаж, хууль зөрчих тухай санал болгож, замаас нь шамшигдуулж чадна. Тэр бас айл гэр үймүүлж чадна. Тэр бас эрхээ хамгаалж тэмцсэн сонсголын …

  • 2 June

    Монголын Ерөнхийлөгчид ба хямрал

    Ойрын өдрүүдэд Монголчууд ба гадаадынхан 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг анхааралтай ажиглаж эхэллээ. Гадаадын хөрөнгө оруулагчид ч энэ сонгуулийн дүн тодорхой болтол бизнесийн шийдвэрээ хойшлуулж байна. Ерөнхийлөгчийн институц эдийн засагт нөлөөлж чадах уу? Манай төр засгийг том модтой зүйрлэвэл үндэс нь ард түмэн, их бие нь төр засаг бол хууль тогтоох, гүйцэтгэх ба шүүх засаглал гэсэн гурван мөчиртэй энэхүү модны орой …

  • 2 June

    Монголын сэтгүүлчид  БНХАУ-ын Инновацийн хөгжлийг Хятад улсаас  сурвалжилж байна

    Монгол улсын Хэвлэл мэдээллийн байгууллагуудын  47 ажилтан, сэтгүүлчдээс бүрдсэн  баг хамт олон  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны урилгаар 2017 оны 5 сарын 31-ээс эхлэн  7 хоногийн хугацаанд Бээжин хот, Жэжян, Гуандун  мужуудаар зочлон “Инновацийн хөгжилд анхаарлаа хандуулья”  сэдвийн хүрээнд Хятад улсын шинжлэх ухаан, технологийн хөгжил, ололт амжилттай танилцан, инновацийн хөгжлийг улс ардын аж ахуйд хэрхэн нэвтрүүлж байгаа байдлыг сурвалжлан, …

May, 2017

  • 31 May

    Хүүхдийн баяр:Хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулаарай

    Урин дулааны улиралд  хүүхдүүд унадаг дугуй, ролик, скүтерээр замын хөдөлгөөнд оролцохоос гадна хараа хяналтгүй  замын хөдөлгөөнд оролцох,  тээврийн хэрэгслээр зорчихдоо  авто машины цонхоор толгой гараа гаргах, зогсож явах зэрэг томчууд бидний хайхрамжгүй  байдлаас шалтгаалан  амь нас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсаар байна. Ерөнхий боловсролын сургуулийн зуны амралт, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр эцэг эх, асран хамгаалагч та бүхэн  хүүхэддээ …

  • 31 May

    Хүүхдийн баяраар хаана юу болох вэ

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр  маргааш  тохионо. Энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр. Зургаадугаар сарын 1-нд зохион байгуулагдах соёл, урлагийн нэгдсэн арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж байна. Нийслэлийн Засаг даргын тамгын газар 06 дугаар сарын 01-нд 11:00-16:00 цагийн хооронд “МОНГОЛ ХҮҮХЭД” баярын арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга 06 дугаар сарын 01-ний өдрийн 10:00,14:00 цагуудаас “Хүүхдийн ертөнц” …