Цагдаагийн байгууллага энэ сарын 23-ны 09:00 цагаас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн нийслэлд байрлах 403 сонгуулийн санал авах хэсгийн хороодын байрны аюулгүй байдал, хамгаалалтад 1002 алба хаагчаас хоногт 501 алба хаагч, орон нутагт байрлах 1580 санал авах байрны хамгаалалтад 1801 алба хаагч, нийт 1983 санал авах байрны хамгаалалтад 2803 алба хаагч тасралтгүй үүрэг …
Онцолсон
June, 2017
-
26 June
Санал өгснийг баталгаажуулж хуруунд бэхэн тэмдэглэгээ хийж байна
Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа өнөөдөр албан ёсоор өглөө 07:00 цагаас эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд Улсын Их Хуралд суудал бүхий Монгол Ардын намаас Халтмаагийн Баттулга, Монгол Ардын намаас Миеэгомбын Энхболд, Монгол Ардын Хувьсгалт намаас Сайнхүүгийн Ганбаатар нар нэр дэвшин өрсөлдөж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит 7 дахь удаагийн сонгуульд нутаг дэвсгэрийн …
-
23 June
Элчин сайд Андрэа Дэ Фэлип: Итали болон Шенгений визийг Улаанбаатарт олгож эхэллээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Итали Улсын ЭСЯ нь Улаанбаатар хотноо нээгдээд нэг жил болж байна. Өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд гарсан нааштай өөрчлөлтүүдийг онцолж, тус улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андрэа Дэ Фэлип сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. -Суурин Элчин сайдтай болсноор маш их давуу тал бий болсон гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд ямар ажлууд …
-
23 June
Сонгуулийн синдром ба хөгжлийн сорилтууд
Анагаах ухаанд харилцан холбоотой, хам шинж тэмдгүүдийг синдром гэж нэрлэдэг. Энэ нь Грекийн “цуг өрнөх” гэсэн үгнээс гаралтай. Монгол улс маш их улс төржсөн учраас сонгуулийн үеэр иргэд хүчтэй талцан хуваагдаж, гэр бүл дотор хүртэл том маргаан болдог. Сонгууль ч болдгоороо болж хэн нэг нь л ялдаг. Өмнөх сонгуулиудын үеэр ялагдсан талын дэмжигчид ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй, хар машин буруу тоолсон …
-
20 June
Хөшигийн хөндийн шинэ нисэх буудалд шалгалтын нислэг хийж эхэллээ
Агаарын хөлөг суултанд орох үед газрын навигацийн дэмжлэг үзүүлдэг төхөөрөмжүүдийг хүлээн хүлээн авах шалгалтын нислэгийг амжилттай хийжээ. Хөшигийн хөндийд шинээр баригдсан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудалд суурилуулагдсан VRB-53D загварын “Бүх чиглэлтэй хэт өндөр давтамжийн радио дохиологч” , LDB-103 загварын “Зай хэмжигч төхөөрөмж” станцуудын тоног төхөөрөмжийг ийнхүү хүлээн авч буй юм. Энэхүү шалгалтын нислэгийг Иргэний Нисэхийн Ерөнхий газрын …
-
20 June
Сонгогчийн жагсаалт дахь бүртгэлээ сайн шалгаарай
Ерөнхийлөгчийн сонгуулийн бариа хүрэхэд зургаахан хоног үлдлээ. Төрийн тэргүүний сунгаа Монгол Улс гэсэн ганцхан том тойрогтой. Сурталчилгааны хугацаа ч 18-хан хоногоор хязгаарлагдсан. Үндсэн хуульдаа зөвхөн парламентад суудалтай намаас нэр дэвшүүлнэ гээд заачихсан болохоор 10-12 хүн өрсөлддөг бусад улс оронтой харьцуулахад гуравхан нэр дэвшигчтэйгээрээ онцлог. Сонгуулийн насанд хүрсэн иргэд, сонгогчдын тоо ч цөөхөн. Гурван сая хүнээс хоёр сая гаруйхан нь сонгуулийн …
-
19 June
Д.Гантулга: Х.Баттулга 39 лиценз, 43 компани, 49 үл хөдлөх хөрөнгө, 240 мянган га газар эзэмшиж байна
УИХ-ын гишүүн Д.Гантулга мэдээлэл хийлээ. Тэрээр “Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт долоо хоногийн дараа болно. Гэвч иргэд нэр дэвшигчид ямар бодлого, үйл ажиллагаа явуулах вэ зэрэг тодорхой бодит мэдээлэл авч чадахгүй байна. Яагаад гэвэл, өдөр болгон олны анхаарлыг татах хов живийн шинжтэй зүйл шинээр гаргаж байна. Тиймээс иргэд бодитой, баримттай мэдээлэл авч чадахгүй байгаа нь харамсалтай. Харин сүүлийн үед АН-ын нарийн …
-
17 June
Засгийн газар “Эрдэнэс таван толгой” компанийн хувьцааг худалдаж авна
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг төлбөртэйгөөр худалдаж авсан аж ахуйн нэгж, иргэд нэрлэсэн үнээр нь энэ оны есдүгээр сарын 1-нээс өмнө Засгийн газарт буцаан зарах, төлбөрөө эргүүлэн авах боломжтой болсныг Сангийн яамнаас мэдэгджээ. Уг мэдэгдэлд, “Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 154 дүгээр тогтоол батлагдсантай холбогдуулан 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 201 тогтоолын дагуу “Эрдэнэс таван …
-
17 June
Баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх 800 зөвшөөрөл олгоно
Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээг хүргэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран нэгдсэн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж ажиллахаар болоод байна. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, …
-
16 June
Нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн Х.Баттулгын саналаар дахин хойшлов
Маргааш буюу 17-ны өдөр товлогдоод байсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн дахин хойшиллоо. АН-аас нэр дэвшигч Х.Баттулга хараат бус телевизээр мэтгэлцээнийг шууд дамжуулмаар байна гэсэн шалтаг хэлж мэтгэлцээнийг хойшлуулах саналтай байгаагаа илэрхийлжээ. Үүний учир дахин хойшилж байгаа нь энэ аж. Дахин гэхийн учир нь анх товлож тохиролцсоноор эхний мэтгэлцээн энэ сарын 10-нд болох ёстой байсан ч нэр дэвшигч Х.Баттулга татгалзснаар цуцлагдаад байсан …
-
16 June
Боловсролын сайд Г.Чулуунбаатар: Ирэх хичээлийн жилд их, дээд сургуулиудын төлбөр нэмэгдэхгүй
БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар өнөөдөр төрийн өмчит их, дээд сургуулиудын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, сургалтын төлбөрийн асуудлаар чиглэл өгч, санал солилцлоо. Тэрбээр уулзалтын эхэнд “Монгол Улсын 150 гаруй мянган өрхийн асуудал болох их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн талаар санал солилцож, хамтдаа хэлэлцэх зорилготой та бүхнийг урилаа. БСШУСЯ-наас их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмэхгүйгээр сургалтын хэвийн нөхцлийг хангах боломжийг урьдчилан судалсны үндсэн …
-
16 June
С.Зоригийн хэргийн захиалагч Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тодрох уу
Монгол Улсад мэр сэр гарсан улстөрийн захиалгат хэргүүдийн анхных нь С.Зоригийн хэрэг билээ. С.Зоригоос хойш цөөнгүй төр, нийгмийн зүтгэлтэн харамсалтайгаар нөгөө ертөнцөд оджээ. Хэрвээ С.Зоригийн хэргийг цаг алдалгүй, тухайн үед нь илрүүлчихсэн бол өдийд ийм олон эх оронч хүмүүс бусдын гарт амь насаа алдахгүй л байсан болов уу. Ерөөсөө С.Зоригийн хэргийг дараад өнгөрснөөс хойш замд нь тээглэсэн нэгнийгээ нухчихдаг моод …
-
15 June
Соёл амралтын “ЗАЙСАН ХИЛЛ” цогцолборын түрээслэгчийг сонгон шалгаруулах зар
ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР Соёл амралтын “ЗАЙСАН ХИЛЛ” цогцолборын түрээслэх талбайн танилцуулга. Ашиглалтанд орох хугацаа: 2017 оны 3, 4-р улирал Түрээслэх талбайн мэдээлэл: 1.Худалдааны зориулалттай талбай: Санал болгох 1 талбайн дундаж хэмжээ 31 – 300 м.кв. 2.Монгол брэнд бүтээгдэхүүний худалдааны зориулалттай талбай: Санал болгох 1 талбайн дундаж хэмжээ 21 – 600 м.кв. 3.Үйлчилгээний зориулалттай талбай: Санал болгох …
-
15 June
С.Ганбаатар ард түмний хандивын мөнгөөр тансаглаж, онгоц хөлөглөж явна уу
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг танихгүй хүн үгүй биз ээ. С.Ганбаатарын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд МАХН-д элсч, намд элсэхгүй, тэр дундаа МАХН зэрэг намуудад элсэхгүй гэсэн үгнээсээ буцсан. МАХН-ын хувьд намаас нь сонгогдон албан тушаалд суусан хүмүүсээсээ мөнгө нэхэж дарамталдаг, авлига авахыг үүрэгддэг гэдгээрээ нийгэмд нэгэнтээ танигдчихаад байгаа. МАХН-аас Эрүүл мэндийн сайдаар сонгогдон …
-
15 June
Кореан Эйр компани Монголын албаныхныг лоббидож байна хэмээн шүүмжлүүлэв
Өмнөд Солонгос Улсын Шударга Худалдааны комисс /Fair Trade Commission/ улсынхаа нислэгийн компани буюу Кореан Эйр компанийг шүүмжилсэн мэдэгдэл хийжээ. Манайхаар бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай үйл ажиллагааны хувьд ижил гэж хэлж болохоор Өмнөд Солонгосын Шударга Худалдааны комиссоос Кореан Эйр компани Монголын албаныханд нөлөөлж байна гэж хэлжээ. Кореан Эйр компани нь Өмнөд Солонгос Улсын хамгийн том нислэгийн компани бөгөөд Монголын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл