Онцолсон

June, 2024

  • 19 June

    ХЭҮК: Регистрийн дугаарыг ашиглаж тухайн хүн хэнд санал өгснийг мэдэх боломжгүй

    Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт энэ сарын 28-ны өдөр болохтой холбогдуулан сонгогч саналаа нууцаар, чөлөөтэй өгөх эрхтэй боловч анхаарал хандуулах шаардлагатай зарим зорилтод бүлэг хүмүүсийн сонгох эрхийг эдлүүлэхэд анхаарал хандуулах талаар ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц нар мэдээлэл өглөө. Юун түрүүнд хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх чиг үүргийг бүх төрийн байгууллага, албан …

  • 17 June

    Ц.Бямба-Отгонд Улсын арслан цол хүртээлээ

    Өнгөрсөн жилийн баяр наадмын түрүү бөх сэргээш хэрэглэсэн нь мэргэжлийн байгууллагын дүгнэлт, допингийн шинжилгээгээр тогтоогдсон тул Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу  тавын даваанаас хойших түүний давсан бөхчүүдэд шинээр улсын цол олгох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргаж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан улсын цол, чимгийг өнөөдөр гардуулж өглөө. “Улсын начин” …

  • 14 June

    Ричард Бреслин: Төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн шинэчлэх шаардлагатай

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын санаачилгаар төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн стандартад нийцсэн арена хэлбэрээр 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх байгуулах ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн. Энэ хүрээнд шинэ төв цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гаргахад шаардлагатай мэргэжил, арга зүйн зөвлөгөө болон мэргэжлийн хэмжилт үзүүлэлтүүдийг гаргахаар “Populous Holdings” компанийн Олон улс хариуцсан захирал Ричард Бреслин тэргүүтэй төлөөлөгчид …

  • 12 June

    Э.Гантуяа: 5-17 насны 138.5 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлж байна

    Өнөөдөр /2024.06.12/ “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр” тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар хамтран “Амлалтаа биелүүлье-Хүүхдийн хөдөлмөрийг устгая” уриа  дор “Хүүхдийн хөдөлмөрийн асуудал” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулж байна. “Хүүхдийн хөдөлмөрийн асуудал” зөвлөгөөнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, …

  • 9 June

    Соёлын сайд Ч.Номингийн санаачилгаар Английн алдарт “Фүлхэм” клуб “Go Mongolia” брэндийг дэлхийд сурталчлахаар боллоо

    Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж “Go Mongolia” үндэсний шинэ брэндээр дамжуулан Соёлын яам холбогдох байгууллагуудтай хамтран Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах чиглэлээр олон талт ажлыг хийж гүйцэтгэж байгаа билээ. Энэ хүрээнд “Go Mongolia” үндэсний брэнд-Их Британийн Премьер лигийн “Фүлхэм” клубтэй хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ. Манай улсад өчигдөр хүрэлцэн ирсэн “Фүлхэм” клубийн хаалгач …

  • 6 June

    Ц.Мөнхбаатар: Амласан л бол хэрэгжүүлдэг байх, хэрэгжүүлж чадаагүйгээ ил тодоор тайлагнадаг улс төрийн соёлд төлөвших хэрэгтэй байна

    “Amlalt.mn” сайтын эрхлэгч Ц.Мөнхбаатартай улс төрийн намуудын амлалт, мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар ярилцлаа. -Танай сайтын нэр “Амлалт”. Тэр утгаараа анх үүсгэн байгуулагдахдаа улс төрийн намуудын сонгуулийн амлалтыг нэхэх, олон нийтэд сануулах зорилготой байсан болов уу. Яг өнөөгийн байдлаар танай сайтын редакцын бодлого, үйл ажиллагааны чиглэл яаж явж байна вэ? -Бид энэ сайтаа 2022 оны наймдугаар сард нээж, сэтгүүл зүйн үүргээ …

  • 6 June

    Зүүн бүсийн шинэ Дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо

    “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 50 МВт-ын Дулааны цахилгаан станцыг өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа. Зүүн бүс нутгийн өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг тасралтгүй, найдвартай хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2019 онд төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлж байсан юм. “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Дулааны цахилгаан станц нь 36 МВт-ын хүчин …

  • 5 June

    АШУҮИС-ийн төв эмнэлгийн хойно зөвшөөрөлгүй барьсан 52 гараашийг буулган авто зогсоол, ногоон байгууламж болгон тохижуулна

    Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, АШУҮИС-ийн төв эмнэлгийн хойно зөвшөөрөлгүй барьсан 52 гараашийг буулган, тохижуулах хүсэлтийг тус эмнэлгийн удирдлагууд тавьсан. Уг асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, эмнэлгийн удирдлагууд болон холбогдох албаныхантай хамт газар дээр нь ажиллалаа. АШУҮИС-ийн төв эмнэлэг нь Баянгол дүүргийн дөрвөн хорооны иргэд болон харьяалал харгалзахгүйгээр иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Гэвч эмнэлгийн …

  • 5 June

    Монголчууд баялагтаа эзэн байх боломжоо хуулиар баталгаажуулж чадсан уу?

    Олон жил дуншсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газраас өргөн барьж, парламент баталсан. Ингэснээр уул уурхайн баялгаас ирээдүй хойчдоо өвлүүлэх, иргэн бүрд  хувь хүртээх нөхцөл бүрдэж,  хуримтлалын санг нээх боломжтой болсон билээ.  Аливаа  улс орны хөгжил тухайн улсын иргэн бүртээ салшгүй холбоотой байдаг.  Тиймээс “Зууны мэдээ” сонин зургаадугаар сарын “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа Монгол Улсын 30 иргэнийг урьж, …

  • 3 June

    Х.Нямбаатар: Зогсоол хөтөлбөрийг боловсруулж, НИТХ-аар хэлэлцүүлнэ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 25 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 87.2 хувьтай байна. Тухайлбал, өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын хороолол дундах орц гарц чөлөөлөх судалгаа хийх үүрэг өгсөн. Судалгаагаар буулгах шаардлагатай 32 байршилд 3074 …

  • 1 June

    “Kids Art Festival-2024”дүрслэх урлагийн өдөрлөг боллоо

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан “Creative Kids Hub Mongoliа”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан,  НЗДТГ хамтран “Kids Art Festival-2024”дүрслэх урлагийн өдөрлөгийг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгууллаа. “Kids Art Festival-2024” өдөрлөг нь дүрслэх урлагаар дамжуулан хүүхэд багачуудад урлагийн боловсрол олгох, гэр бүлийн нандин, аз жаргалтай дурсамж …

May, 2024

  • 30 May

    Үндэсний их баяр наадмыг “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” агуулгаар найруулна

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаанаар Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээний зохион байгуулалтын талаар хэлэлцлээ. Энэ жилийн наадмын ерөнхий найруулагчаар Төв аймгийн “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал ажиллах бөгөөд наадмыг “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” агуулгын дор …

  • 28 May

    Баруун 4 аймаг иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машинтай боллоо

    Монгол Улсын Засгийн газраас хөдөө орон нутгийн эмнэлгийг туулах чадвар сайтай, чанартай түргэний тэргээр хангах, шинэчлэх ажлыг эхлүүлж, аймгийн Нэгдсэн эмнэлэг болон сумын эмнэлгүүдэд эхний ээлжинд Засгийн газрын нөөц хөрөнгөөр 60 ширхэг Land Cruiser 78 Diesel High маркийн автомашиныг нийлүүлсэн. Тэгвэл энэ ажлын хүрээнд хийгдсэн томоохон ажлын нэг болох Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын …

  • 27 May

    Үндэсний номын сангийн шинэ барилга ашиглалтад орлоо

    1951 онд Төв номын сан байгуулагдсанаас хойш 73 жилийн дараа шинэ барилгаа ашиглалтад хүлээн авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх нээлтийн ёслолд оролцож, шинэ номын сан эрдмийг дээдлэн, номд мөргөдөг монгол ёс уламжлалын бэлгэ тэмдэг болон сүндэрлэсэнд баяртай байгаагаа илэрхийлэв. Номын сан түүх, соёл, өв уламжлал, шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийн томоохон төв болж, дэлхийн шилдэг номын сангуудын жишгээр хөгжихийн ерөөл …

  • 27 May

    С.Амарсайхан:Төрийн байгууллагууд урдах ажлаа эзэнгүйдүүлэхгүй байхыг сануулж байна

    УОК-оос үер усны аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ОБЕГ-ын дэргэд Шуурхай штабыг байгуулж, байнгын ажиллагаанд шилжүүлсэнтэй холбогдуулан Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2024.05.27/ мэдээлэл хийлээ. Шадар сайд С.Амарсайхан “Шар ус, үерийн эрсдэлээс хамгаалах ажлын гүйцэтгэлийг хангуулах, үерийн далан сувгийг хүчитгэх, инженерийн байгууламжийг сайжруулж сэргээх, үерийн аман дээр буусан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх, эрсдэлгүй аюулгүй байдлыг хангахад аймаг, нийслэлийн …