Онцолсон

May, 2016

  • 21 May

    Ц.Оюунбаатар: Улаанбурхан өвчний тархалт буурч, ЭМ-ийн салбарт сахилга хариуцлага дээшилж байна

    Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатартай улаанбурхан өвчний тархалт, вакцинжуулалт болон эрүүл мэндийн салбарын асуудлаар цөөн хором ярилцлаа. –Улаанбурхан өвчний  дэгдэлт олигтой буурахгүй  байна гэсэн  мэдээ байна? -Тавдугаар сарын 06-наас тавдугаар сарын 13-ныг хүртэлх нэг долоо хоногийн хугацаанд улсын хэмжээнд  улаанбурхан өвчний сэжигтэй 1538 тохиолдол бүртгэгдсэн гэсэн тоон мэдээлэл байгаа. Тэгэхээр өмнөх долоо хоногтой харьцуулахад өвчний тархалт 16 хувиар …

  • 20 May

    Н.Батбаяр гишүүнээс үлгэр авч 76 бөөг сонгоё, тэгвэл…

    УИХ-ыг тойрсон элдэв “хов жив” мундахгүй юм. Гэхдээ арай ч Н.Батбаяр шиг билэгдэл ярьж суух хүн ашгүй ховор аж. Зарим нь “улс орноо яаж хөдөлгөх үү”, “уул уурхайгаа яаж ашигтайгаар амьдралаа залгуулах вэ” хэмээн тархи нь “гашилж” явахад зарим нь амны пангаараа билэгдэл ярин явна. Н.Батбаяр гишүүний үзэж байгаагаар таван тивтэй учир таван жилээр их хуралд суух учиртай, нарны есөн …

  • 20 May

    Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч М.Дашхүү сонгуулийн хууль  зөрчиж байна

    2012 оны сонгууль болоод 4 жил өнгөрлөө. Энэ 4 жилд улс оронд уруудал доройтол биш юмаа  гэхэд хөгжил дэвшил бий болсон гэж хэлэх хүмүүс цөөн биз. Тэр тусмаа Налайх дүүргийн иргэдийн хувьд хөгжил биш уруудал авчирсан 4 жил гэж хэлэх юм билээ. Аргаа барахдаа тус дүүргийн иргэд Налайхын Засаг дарга Болдбаатартангуудын баяжсан, Налайхын иргэдийн ядуурсан “тэнцэнэ” гэж хэлэх вэ дээ. …

  • 20 May

    НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан:  Налайх хотод Үйлдвэр технологийн парк барихаар төлөвлөгдөн ажил нь эхлээд байна

    Өчигдөр өглөө 11:00 цагт Хангарьд ордонд 2012-2016 оны НИТХ хаалтын чуулган буюу Хүндэтгэлийн чуулганаа хийлээ. 1992 онд анхны НИТХ хуралдаж байснаас хойш 24 жилийн  дараа  ийнхүү 6 дах удаагийн ИТХ- өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлээд байгаа ажээ. Энэ удаагийн хүндэтгэлийн чуулганд үе үеийн НИТХ-ыг удирдаж байсан дарга нарыг урьж оролцуулж  хүндэтгэл үзүүлснээрээ  онцлогтой боллоо.  Мөн үе үеийн НИТХ-ын хуралд сонгогчдож явсан …

  • 20 May

    “Өр” гэдэг үгийг “өглөг” гэдэг үгээр солилоо гээд Монголчуудын төлөх өр багасах уу…

    Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн дүн өөрчлөгдөхгүй гэж  та бид дунд сургуулийн   математик /зарим хүмүүст хэлэхэд энэ нь тооны хичээл шүү/-ийн хичээлд үздэг. Гэтэл үүнийг мэддэггүй, бас ойлгодоггүй хүн Монгол төрийн түшээгээр сонгогдоод  зогсохгүй, эдийн засгийн салбарын сайд хийж явсан бололтой байна. Тэрбээр саяхан нэгэн хууль санаачилжээ. Эл хуулийн агуулга нь тэн энгийн. Монголын засгийн газраас өнгөрсөн 4 жилд Чингис, Самуурай …

  • 19 May

    Ховд аймгийн Засаг дарга сумдаар ажиллалаа /фото/

    Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдангаар ахлуулсан ажлын хэсэг 5 сарын 4-7-нд Чандмань, Дарви, Цэцэг, Алтай, Булган, Үенч сумдад, 5 сарын 16-17-нд Манхан, Мөст, Мөнххайрхан, Буянт сумдад ажиллаж “Ховд аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт”-ийн талаарх тайлангийн уулзалтыг хийж, Засаг дарга өнгөрсөн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн ажлын талаарх тайлангаа сумын иргэдэд танилцуулж, иргэд хөдөлмөрчдийн  сонирхсон асуултанд хариулж,   …

  • 19 May

    Б.Чойжилсүрэн хэмээх “үл үзэгдэгч” улстөрч

    Увс аймгаас УИХ-ын зөөлөн сэнтийд хоёр дахиа заларч буй хүн бол Б.Чойжилсүрэн хэмээх гишүүн билээ. Хуралдаа суудаггүй, хууль баталдаггүй энэ гишүүн хааяа нэг “үүлэн чөлөөний нар” шиг хуралдаа сууж харагддаг. Тиймдээ ч ийм гишүүн байдаг юм уу гэж хүмүүс их асуудаг. Хуралдаа суух нь битгий хэл хууль ч санаачилж үзээгүй эрхэм гишүүн өнгөрсөн 8 жил Увс аймгийг төлөөлж УИХ-д суухдаа …

  • 19 May

    Ургац алдаагүй яаманд “итгэл алдахгүй”

    Өнөөдөр Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар Тариалан Холбоо”-ноос хэвлэлийн бага хурал зарласан. Уг хурлаар Хүнс Хөдөө аж ахуйн яамны “булхайтай” үйлдэл гэж ирээд л ярьж гарлаа. Зорилго нь Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч П.Болормааг албан эрх мэдэл, тушаалаа ашиглан стандартын “шаардлага хангаагүй” буудайг 2-р зэргийн болгон “хувиргалаа” гэх гомдол тээсэн хэвлэлийн хурал байв. Гэвч мэдээлэл учир дутагдал ихтэй. …

  • 19 May

    ИЗНН өнөөдрийг хүртэл “туршлагажаагүй”

    Өчигдөрхөн Нийслэлийн сонгуулийн хороо /НСХ/-ноос шаардлага хангасан нэр дэвшигчдийг бүртгэн баталгаажуулсан тухай мэдээллээ. Гэтэл бүртгэл нь баталгаажсан нэр дэвшигчид дунд ИЗНН-ынхнаас байсангүй. Шалтгаан нь маш энгийн “бичиг баримтын зөрчилтэй” гэнэ. Нийслэлийн Сонгуулийн Хорооны үзсэнээр: “ИЗНН-с Нийслэлийн Сонгуулийн Хороонд ирүүлсэн баримт материалыг шалгах явцад Сонгуулийн тухай хуудийн 155.3-т заасан шаардлага “Намаасаа нэр дэвшүүлэх асуудлыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэхь намын салбар байгууллага …

  • 18 May

    С.Баярцогт “Хэлгүй, дүлий” юм байна

    “Муу л бол хойд овоохой” гэгчээр хамгийн муу муухайгийн үлгэр жишээ болсон нэгэн хүн бий. Улс төрд хэдэн жил “гүйж” яваа түүнд байхгүй юм гэж байхгүй. Хувьдаа компанитай, оффшор данс, олон “нууцууд”, “муу нэр”-тэй, “урд” төрхтэй гээд дурдаад байвал олон “но” гарах болтой юм. Хэлсэндээ, ярьсандаа байж чаддаггүй гэж ойр тойрныхон нь дүгнэдэг юм билээ. Түүнийг хэвлэл мэдээлэл олон нийтийн …

  • 18 May

    Сонгуулийн Ерөнхий хороо “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тараахгүйгээр” шийдвэрлэлээ

    Өнөөдөр нийслэлийн сонгуулийн хорооноос хэвлэлийн бага хурал зарлаж нийт нэр дэвших иргэдийн тухай мэдээллийг өглөө. Үүнд: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцохоор 11 нам, 2 эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигчийн материалыг Нийслэлийн Сонгуулийн Хороо хуульд заасан хугацаанд нягтлан шалгаж холбогдох шийдвэрийг 2016 оны 05 сарын 17 өдрийн хурлаар санал нэгтэйгээр батлан гаргалаа. Нэр дэвшигч нарт одоогоор хуульд …

  • 18 May

    “Юу ч үгүй” С.Ганбаатар

     Саяхан мандаж явсан мөртлөө одоо хэн ч биш болчихоод байгаа хүн бол С.Ганбаатар. Нэг өгүүлбэрээр дипломгүй нь мэдэгдсэн гишүүн одоо нам ч үгүй, нэгдэл ч үгүй, боловсрол ч үгүй нэгэн болж хувираад байна. Магадгүй энэ үеийн “хамгийн өрөвдөлтэй хүн” гэмээр. Гэхдээ л “үхэхдээ үхэр буугаа тавина” гэгчээр ана мана үзэлцсээр л байгаа харагдана. Харин сонгогчид нь түүнийг “сайхан ярихаас цаашгүй” …

  • 17 May

    Монгол Улсад 35 тэрбум төгрөг өртэй “Саусгоби Сэндс” Таван толгойд олборлолт явуулна

    Шүүхийн шийдвэрийг үндэслэн “Саусгоби сэндс” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах Сангийн яамны саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Шүүхээс улсын төсөвт 35,3 тэрбум төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд “Саусгоби сэндс” компани ногдуулсан нийт төлбөрөөс 15 тэрбум төгрөгийг 2016, 2017 онд тус бүр 7,5 тэрбум төгрөг төлж, үлдэгдэл 20,3 тэрбум төгрөгийн өрийг Төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компанийн Тавантолгойн уурхайд өөрийн зардал, хүн …

  • 17 May

    “Бухын доодохыг харж, үнэг турж үхнэ”

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Гааль, татварын ерөнхий газарт ажиллах үеэр “НӨАТ-ын буцаан олголтыг ирэх сардаа багтаан олгоно” хэмээн мэдэгдсэн. Яагаав бид худалдан авалт бүртээ НӨАТ төлж, улмаар бар код бүхий сугалаатай тасалбар авдаг болоогүй юу. Тэгвэл тэрхүү үйл ажиллагаанаас иргэд татвар төлөгчид бид улиралдаа нэг удаа буцаан олголт авна гэж ойлгосон. Эхний буцаан олголт Ерөнхий сайдын хэлснээр дөрөвдүгээр сард хийгдэх байлаа. …

  • 17 May

    Хуванцар сав хорт хавдар үүсгэж байгааг залуус эсэргүүцэн хэрэглээнээс хасах нь зүйтэй гэж нэгдлээ

    Бидний үеийн залуус нэгдэж өөрсдийгөө өвчлүүлээд байгаа зүйлстэй тэмцэж байна. Нэг үгээр хөдөө орон нутгийн болон хотод гэр хороололд амьдарч байгаа залуус нэгдэн хорт хавдарын өвчлөлтэй тэмцэх ажлыг өөрийн гэр бүл, өрхийн хэрэглээнээсээ эхлүүлж байна хэмээн өнөөдрийн хэвлэлийн хурлыг зохион байгуулагчид яриагаа эхлэлээ. Эдгээр оюутан залуус хуванцар савны хэрэглээг хязгаарлаж, хэрэглээнээс халах аргыг санаачлан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж байгаагаа зарлаад, …