Онцолсон

September, 2016

  • 27 September

    Төмөр замын хувь заяа “Женко”-гийн гараас гарч MCS-д очих уу?

    Яригдаж эхэлсэн цагаасаа хойш наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацсан бүтээн байгуулалтад Монголын шинэ төмөр замын төсөл багтана. Дэлхийн зах зээлд хар алт моодонд орж байсан 2008 оноос эхлэн хөндөгдсөн энэ төсөл бүтэн найман жил дамнан яригдаж, бас ч үгүй Засгийн газраас олон сая төгрөг зарцуулаад байгаа. Эхэлбэл эхлээд, ашиглавал ашиглаж болохоор цаг хугацаа өнгөрчихөөд байгаа энэ төслөөс сайн …

  • 27 September

    Эмийн бизнесийнхнийг мэдлэгжүүлэх шаардлагатай

    Хүний зовлонгоор мөнгө хийсэн хэд хэдэн суваг байдгын нэг нь эмийн сангийн бизнес. Өвдөхгүй байна гэдэг “нүдний гэм” мэт болж. Нийгмийн стресс бухимдал, агаар утааны бохирдол, хөрс орчны бохирдол, элдэв халдварт өвчин, өдөр бүр шинээр бүртгэгдэх вирусууд, ахуйн эндэгдэл, гэмтэл, аваар осол гээд эгээтэй л дайны талбарт гүйж яваа цэрэг шиг л энэ их өвчлөл дундуур эрүүл явна гэдэг нэг …

  • 26 September

    АН-ынхан Халхголд 320 мянган га газар гаднынханд олгосон уу

    Өмнөх Засгийн газрын зүгээс Дорнод аймгийн Халхгол сумын нутагт 500 мянган га газрыг чөлөөт бүсийн зориулалтаар ашиглах тухай УИХ-ын 75 дугаар тогтоол гэгчийг гаргасан байдаг. Тэгвэл энэхүү тогтоолыг Халхгол сумын иргэд эрс эсэргүүцэж тогтоолыг танилцуулахаар Дорнод аймагт очсон Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмааг нутгийн иргэд хүлээж авахгүйгээ мэдэгдэж хөөж явуулж байв. Тэд Засгийн газрыг чөлөөт бүс байгуулах нэрийн дор …

  • 26 September

    Золбин нохдод хүнээсээ ч илүү үйлчилгээ үзүүлнэ

    Саяханыг хүртэл нохой муурыг буудан устгадаг, элдэв муу өвчин тараадаг хэмээн үзэж, хүн амьтан хазуулахаас сэргийлэх арга хэмжээг авдаг байсан. Энэ нийгэм хэт Ардчилсан өнгө аястай болоод амьтны эрх ярьдаг болсон энэ цаг үед нохой муурыг устгах нь бүү хэл эмчийн үйлчилгээ үзүүлэх юм гэнэ. Нэг нохойн сав авах эсвэл спираль тавих үйлчилгээ 180 000 төгрөгөөр үнэлэгдэн таван тэрбум төгрөгийн дарамтыг …

  • 26 September

    Э.Бат-Үүл: Цаг нь болоод эрх нь олдох юм бол лаларууд дуртайяа ногоон малгайтнууд болно

    Оюуны хомсдол ба хүчирхийлэл   Оюуны хомсдол гэдэг бол ухамсрын эмгэгийн нэг хэлбэр. Гэхдээ энэ бол солиорол,галзуурал зэрэгтэй адил сэтгэцийн өвчин бол биш. Хэл яриаг мэдэх боловч хэлэгдэж байгаа зүйлийн утгыг ойлгохгүй байдал. Бичиг үсэг мэдэх боловч бичвэрийн илэрхийлэлийн утгыг онож ухах чадвар хомс байдал. Нэг үгээр хэлбэл интеллектгүй хүн гэсэн үг. Миний нэг тийм интеллектгүй уншигч “Би хуулийг яагаад …

  • 26 September

    Израиль улсын Ерөнхийлөгч асан Шимон Пересийн илтгэлээс Монголчууд бид юунд суралцах вэ?

    Израиль Улсын ерөнхийлөгч асан Шимон Пересийн илтгэлээс монголчууд бид юунд суралцах вэ? Украин Улсын нийслэл Киев хотноо болсон  ”Ялтын Европын Стратеги” хуралд  Израиль Улсын 9 дэх Ерөнхийлөгч асан, эдүгээ 93 нас зооглож буй Шимон Перес илтгэл тавьсан бөгөөд хуралд оролцогчид хамгийн өдөөн сэдэлжүүдсэн хэмээн түүний илтгэлийг үнэлжээ. Тэрбээр залхуурал, эр зориг, билиг танхай итгэлийн тухай ярьжээ. Илтгэлийг Украйны “Новое время” …

  • 23 September

    Ж.Ганбаатар гишүүн Баянгол дүүрэгт 1.4 километр зам хувийнхаа хөрөнгөөр байгуулж байна

    Баянгол дүүргийн 68 дугаар тойргоос УИХ-д сонгогдсон Ж.Ганбаатарттойргийнх нь сонгогчид төдийгүй Баянгол дүүргийн нийт иргэд ам сайтай байна. “Оргил” худалдааны төвөөрөө олонд танигдсан эрхэм гишүүн маань сонгогдонгуутаа өөрийнхөө тойрогт хувийнхаа хөрөнгөөр томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийж эхэлсэн нь ийнхүү түүний нэр хүндийг өсгөх хөшүүрэг болжээ. Одоогийн байдлаар Ж.Ганбаатар Баянгол дүүргийн 21-р хороонд цэцэрлэг байгуулахад 20 сая төгрөгийн хандив өргөжээ. Мөн …

  • 23 September

    Монголынхоо нэрийг гутаасан орчин үеийн залуусын сэтгэлгээ

    Өнөөгийн залуус хөрөнгийн ядуурлаас илүү сэтгэлгээний ядууралд өртөж. Охид мөнгөтэй хүнтэй “ойртож” гар дээрээ бэлэн мөнгөтэй болох тухай бодож мөрөөдөж байхад хөвгүүд архинд донтож, мөрийтэй тоглоомоор өөрсдийгөө зугаацуулж байна. Ялангуяа 17-27 насны залуучууд. Мэдээж ажил албандаа зүтгэдэг “сайн” залуус байгаа л байх. Гэхдээ нийгмийн ихэнх дийлэнх нь ямар нэгэн зүйлийг хийж бүтээе гэсэн сэтгэлгүй, хүний хийсэнд атаархуу, биеэ зөв авч …

  • 22 September

    Эрүүлжүүлэх, Эмнэлэг хоёрыг салгая

    АН-төр барьж байх хугацаандаа эмнэлэг, эрүүлжүүлэх хоёрыг нийлүүлэн үйл ажиллагааг нь явуулж байсан нь хамгийн буруу шийдвэр. Согтуу хүн, өвчиндөө шаналсан хүн хоёр нэг байшинд байршиж үйлчилгээ авах нь битгий хэл өдөр тутмын хэрүүл, үзэн ядалт, хардалт сэрдэлт, зодоон цохиондоо хүрэх нь энүүхэнд. Ямар ч эрүүл ухаантай хүн түргэнээр очих хэмжээнд өвдчихсөн хүний хажууд согтуу хүнийг эрүүлжүүлнэ гэдэг бол “тэнэглэл”. …

  • 22 September

    С.Амарсайхан: НИТХ-ын үйл ажиллагаа иргэдэд илүү ойртоно

    НИТХ-ын ээлжит хурал өнөөдөр хуралдаж байна. Өнгөрсөн найман удаагийн хуралдаанаараа нэлээдгүй ажлуудын “шийдлийг олсон” бөгөөд нийт 30 асуудлыг хэлэлцэж 25 тогтоолыг гаргасан байна. Үүний заримаас нь дурдвал 07 сарын 29-ны өдрийн хурадаанаар “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар санал боловсруулах болон Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 зорилтын хэрэгжилтийн байдалтай танилцаж, үнэлэлт дүгнэлт өгөх Ажлын хэсгийн тус тус байгуулсан ба ажлын …

  • 22 September

    Туркийн Элчин сайд Монголын төрийн эргэлтийг зөгнөсөн үү

    Монгол Улсад суугаа Туркийн Элчин сайд Мурат Карагез саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа нэлээд ноцтой зүйл ярьжээ. Өнгөрөгч 7 сарын 15-нд Туркт төрийн эргэлт болж, энэхүү төрийн эргэлтийг АНУ уруу гарсан Туркийн номлогч, зохиолч, улстөрийн идэвхтэн Фетхуллах Гюлен гэгч алсаас удирдан зохион байгуулсан гэж Анкарагийн эрх баригчид үзэж байгаа юм. Тэгвэл тэрхүү Гюлен гэгчийн удирддаг байгууллага Ази, Европт үйл ажиллагаа явуулдаг …

  • 22 September

    Э.Бат-Үүл: Ц.Элбэгдорж яагаад Монгол Тираны өмнөх хуулийн тогтолцоо руу шилжиж байгааг өөгшүүлээд байгаа юм бэ?

    Британи, Хойд Америкийн улсуудын шүүхийн танхимын орох хаалганы тотгон дээр, бүхний нүдэнд ил харагдахаар “Where the law ends,there tyranny begins” гэсэн бичвэр хадаастай байдаг. Монголчилбол “Хаана хууль хэрэгжихээ болино тэнд эзэрхэг дарангуйлал амилна” гэсэн утгатай юм. Тэгэхээр дарангуйлал айсуйн шинж тэмдэг нь хуулиа баримтлахаа огоорч, хүчээр аливаа асуудлыг шийдэх хандлага тогтолцоонд бий болох явдал аж. Мэдээж хууль үгүй болбол хэн …

  • 21 September

    “Марубени”, “Жаст”, “Хан Ресурс”-ын дараах “Эрдэнэт”

    Монгол Улсыг хагас зуун жил ганцаараа шахуу тэжээгээд буй “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Монгол Улс, 49 хувийг ОХУ эзэмшиж байв. Хувь нийлүүлсэн энэхүү компанийн дүрэм журмаар ОХУ өөрийн мэдлийн хувьцаагаа зарах тохиолдолд заавал ч үгүй Монгол Улсын Засгийн газарт мэдэгдэх ёстой бөгөөд энэ дагуу ч Ч.Сайханбилэгийн Засгийн газарт мэдэгдсэн. Харин Ч.Сайханбилэг ОХУ-ын тэрхүү мэдэгдлийг Засгийн газрын хуралдаанаар, УИХ-ын чуулганаар оруулалгүй …

  • 21 September

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн НҮБ-ын Ерөнхий ассамблейн ерөнхий санал шүүмжлэлд хэлсэн үг

      “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУД: МАНАЙ ДЭЛХИЙГ ӨӨРЧЛӨХ БҮХ НИЙТИЙН ХҮЧ ЧАРМАЙЛТ” Ноён Дарга аа, Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа, Эрхэмсэг  ноёд оо, Хүндэт төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, Юуны өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Даргаар сонгогдсон Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Монгол Улс Таныг  бүрэн дэмжиж ажиллах болно. Ноён Дарга аа, Монголын ард түмнийг төлөөлөн долоо дахь удаагаа …

  • 21 September

    Архичиддаа хатуурхаж “ухааруулъя”

    Хүн амынхаа тооноос их шахуу архины үйлдвэртэй манай улсад архин далайд үе үеээрээ, нас насаараа, эр эмээрээ, ээж хүүхдээрээ, гэр бүлээрээ, эрдэмтэн мэргэдээрээ, улс төрчдөөрөө живж байгаа нь нууц биш. Архидалт улам залуужиж байгаа нь ч бидний мэдэх л хэрэг. Нэгэн үе архинд хорио тавиад борлуулалт өсч улам “далд” хэлбэрт шилжиж байсныг 1990-ээд он гарсаар амьдралаараа туулсан хүмүүс их бий. …