Онцолсон

March, 2023

  • 20 March

    Турк Улсад үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдад томилолтын зардлыг гурав дахин нэмэгдүүлж олгоно

    Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд дэлхийн 70 гаруй улс орны аврагчидтай хамтран улсаа төлөөлөн анх удаа оролцож, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, албаны үүргээ нэр тэртэй, амжилттай гүйцэтгэсэн Онцгой байдлын ерөнхий газрын Эрэн хайх, аврах баг, Батлан хамгаалах яамны Эмнэлгийн бүлэгт Монгол Улсын Засгийн газрын ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ олгосныг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 18-ний өдөр гардууллаа. Монгол Улсын …

  • 17 March

    Т.Мөнхсайхан: Эрчүүдийн эрүүл мэндэд анхаарах шаардлагатай байна

    Монгол Улсын хүн ам 1921 онд 649.9 мянга байсан бол эдүгээ 3.4 сая болж нэмэгдсэн билээ. БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор 1946 оноос Монгол ардын хувьсгалт цэргийн баярын өдрийг тэмдэглэх тухай тогтоол гарч, 2003 оны “Зэвсэгт хүчний өдөр” хэмээн тэмдэглэн ирсэн байна. Эрчүүдийн эрүүл мэндийн талаар Монгол цэргийн баярын үеэр хөндөн ярилцах нь чухал. Өнөөдрийн байдлаар 30-70 насны 10000 эрэгтэйд …

  • 16 March

    С.Бямбацогт: 2023 онд олон жил гацсан Дарханы замыг бүрэн ашиглалтад оруулна

    Зам, тээврийн хөгжлийн яам 2023 оныг БҮРЭН ЦАХИМЖСАН БҮТЭЭМЖИЙГ ДЭЭДЭЛЖ, ХАРИУЦЛАГА, ҮР ДҮНГ ТООЦОХ ЖИЛ болгон зарласан. Энэ хүрэнд авто замын салбарт ЧАНАРТАЙ ЗАМ-ЧАНСААТАЙ ЗАСВАР АРЧЛАЛТ гэсэн бодлого зорилт дэвшүүлсэн. Үүний дагуу Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.03.16/ авто замын салбарын зөвлөх инженер, техникийн ажилчид, замын компанийн удирдлага,ажилчидтай уулзаж, тулгамдаж буй асуудал, санал санаачилга, шийдлийг сонсож, төр хувийн хэвшил …

  • 14 March

    АТГ: УИХ-ын 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурорт хүргүүлсэн

    Авлигатай тэмцэх газраас өнөөдөр Нүүрсний гэх тодотголтой хэргийн мөрдөн шалгах ажлын явцын талаарх  мэдээллийг хийлээ. Мөрдөн шалгах ажиллагаагаар: -Нэгжлэг хийх ажиллагааг 166 объектод -Хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 437 удаа, -Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч 1032 хүнээс мэдүүлэг авч, -Байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс 973 баримт материал гаргуулан авсан зэрэг мөрдөн шалгах ажиллагааг явуулсан  байна. Өнгөрсөн …

  • 13 March

    Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

    Монгол Улсын Засгийн газрын ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН нэг хэсэг АЖ ҮЙЛДВЭРИЙН СЭРГЭЛТИЙН хүрээнд Оюу Толгойн гүний уурхайн олборлолт өнөөдөр эхэллээ. Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто компани 2022 оны нэдүгээр сард хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж, Оюу Толгойн гүний уурхайн төслийг урагшлуулах хэлэлцээрт хүрснээс хойш гүний уурхайн 30 хүдэр буулгуурыг тэсэлж олборлолтоо эхлүүллээ. Ингэснээр Оюу Толгой нь зэсийн баяжмалын үйлдвэрлэлдээ …

  • 10 March

    Х.Пүрэвжаргал: Даац хэтрүүлсэн жолооч нар, ачаа илгээгчдэд тооцох хариуцлагыг нэмэгдүүлнэ

    Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто замын даац хэтрэлтэд тавьж буй хяналт, тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлтэй холбоотой мэдээлэл өглөө. Ё.ЖАРГАЛСАЙХАН: ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН НИЙТ ЖИН 44 ТОННООС ХЭТРЭХГҮЙ БАЙХ ЁСТОЙ Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан “Нийтийн зориулалттай авто замд даац хэтрүүлэн зорчих, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, иргэд, аж ахуйн нэгжийн хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой асуудлуудад Зам, тээврийн хөгжлийн яамнаас …

  • 10 March

    Улсын төсөвт орлого төвлөрүүлдэг ЗУРГААН аймаг байгаа бол төсвөөс дэмжлэг авдаг 15 аймаг байна

    Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын  хүрээнд “Хөдөөгийн сэргэлт” чуулганыг Ерөнхий сайдын санаачилгаар өнөөдөр зохион байгууллаа. НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлаг, МҮХАҮТ, JCI, МЗХ-той хамтран зохион байгуулсан төр, хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, иргэдийн нэгдсэн чуулганд 1400 орчим хүн оролцсон бөгөөд цахимаар 1000 гаруй санал, санаачилгыг иргэдээс ирүүллээ.Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн …

  • 9 March

    Б.Солонгоо: Шүгэл үлээх нь авилгатай тэмцэх ажиллагааны үр дүнд маш том хувь нэмэр болно

    “Шүгэл ажиллагааг” хэрэгжүүлэх Ажлын хэсэг мэдээлэл хийлээ. “Транспэренси интернэшнл” байгууллагаас гаргадаг авилгын индекээр өнгөрсөн жил Монгол Улс 33 онооавч дэлхийн 180 улсаас 116 дугаарт бичигдлээ. Энэ нь 2021 оны үзүүлэлтээс таван байр ухарсан үзүүлэлт юм. 2017 онд 103 дугаарт бичигдэж байсан бол 2019 онд 106, 2020 онд 111, 2021 онд110, 2022 онд 116 дугаар байрт эрэмбэлэгдлээ. Нөгөө талаас авилгатай хийх тэмцэл эрчимжиж байна. Авилгын гэмт хэрэгт эрүүгийн хуулиар ял …

  • 7 March

    М.Алтанхундага: “Наран энтэй ижий заяа” хөрөг зургийн үзэсгэлэн гаргахад ээж минь хамгийн том тус хүргэсэн

    Энэ сарын 12-ний өдөр Монголын Уран Зургийн Галерейд Монголын урлагийн мэргэжилтэй “30” эмэгтэйн хөрөг зургаас бүтсэн “Наран энтэй ижий заяа” хөрөг зургийн үзэсгэлэн дэлгэгдэнэ. Тус хөрөг зургуудыг уран бүтээлч Мягмаржавын Алтанхундага зуржээ. Түүнийг “Өглөөний зочин” ярилцлагын буландаа урилаа.

  • 7 March

    Авлигаас хураасан хөрөнгийг эх, хүүхдийн эмчилгээ, тусламжид зориулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.03.07/ боллоо.  Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад төвлөрүүлсэн орлого, төрд хураагдсан хөрөнгийг эх, хүүхдийн эрүүл мэнд, хавдар, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбогдох эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах, барилга барихад зарцуулах чиглэл баримтлан ажиллахыг Монгол Улсын сайд, …

  • 7 March

    Х.Нямбаатар: “Шувуу” ажиллагааны хүрээнд гадаад улс руу оргон зайлсан 92 хүнийг авчирна

    Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шилэн нам” эрдэм шинжилгээний хуралд оролцох үеэрээ “Шувуу” ажиллагааны хүрээнд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байх явцдаа хилийн чанадад оргон зайлсан этгээдүүдийн нэрсийг зарлаж, иргэний гадаад паспортын үйлчлэх хугацааг цуцалж, хүчингүй болгох асуудлыг хэлэлцэж, шаардлагатай тохиолдолд Улсын Их Хуралд оруулна гэж мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр /2023.03.07/ Хууль зүй, дотоод …

  • 6 March

    Ө.Отгонбаатар: Монголын сэтгүүлзүйн НЭВТЭРХИЙ ТОЛЬ бүтээнэ

    Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсэж хөгжсөний түүхт 110  жилийн ойн өдөр  өнөөдөр /2023.03.06/ тохиож байна. Тэртээ 1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар хэвлэгдэн гаргаж байсан түүхтэй. Монголын Сэтгүүлчдийн холбооны 7 дугаар Их хурлаар энэ өдрийг Монголын Үндэсний сэтгүүлзүй үүссэн өдөр болгох санал гаргаж, 2009 оноос хойш жил бүр тэмдэглэж ирсэн билээ. Монгол Улсад …

  • 4 March

    Хэвлэл, мэдээллийн байгууллагуудын спортын тэмцээн эхэллээ

    Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсэж хөгжсөний 110 жилийн ой гуравдугаар сарын 6-ний өдөр тохионо. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс ойн хүрээнд Сэтгүүл зүйн форум, Хэвлэлийн мэдээллийн байгууллагын дунд спортын тэмцээн зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна. Өнөөдөр /2023.03.04/ Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсэж хөгжсөний 110 жил, “Ган зам” сонины 65 жилийн ойг тохиолдуулан Хэвлэл, мэдээллийн байгууллагын дунд зохион байгуулж буй спортын …

  • 3 March

    Д.Отгонжаргал: Нүүрсэн яндангүй автомашинаас 270 гаруй төрлийн хорт бодис ялгардаг тул яндангийн шүүлтүүрийг хилээр гаргахыг хориглох санал хүргүүлнэ

    Өнөөдөр /2023.03.03/ Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газраас “Авто машины нүүрсэн яндангаас ялгарч буй бохирдол, орчны аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Мөрдөн шалгах газраас он гарсаар автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг үйлддэг дөрвөн бүлэг, 13 этгээдийг баривчлан шалгаж, энэ төрлийн 45 гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоожээ. Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга Д.Отгонжаргал хэлэхдээ “Сүүлийн …

  • 3 March

    “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 1 их наяд төгрөг хүртэлх санхүүжилт олгоно

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” Төрийн ордонд болж байна. Үндэсний хөдөлгөөний хүрээнд ирэх 5 жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, цаашилбал хүнс экспортлогч орон болох, мөн малын өвчингүй эрүүл бүс бий болгох зорилтыг санаачлан дэвшүүлсэн. Санхүүгийн салбар, тэр …