Онцолсон

April, 2015

  • 21 April

    Б.Ганхуяг: Мөнгөөр хэмжигддэг эрүүл мэндийн үйлчилгээ нь тэгш бус байдлын хамгийн харгис хэлбэр

    Монгол Ардын Намын Шинэчлэлийн   Хорооны бага хуралд Шинэчлэлийн хорооны  дарга Б.Ганхуягийн тавьсан  илтгэл Монгол хүний үнэ цэнэ ба мөнгөнд   дарлуулсан ард түмэн Тэртээ 1206 онд Монголын тулгуур төр байгуулагдаж, Чингис хаанаар удирдуулсан их гүрэн дэлхийн талыг байлдан эзэлж, улс, орнуудыг сөхрүүлж явсан бахархалт түүхтэй. Их эзэн Чингис хааны удирдлагын ухаан, олныг дагуулах чадвар нь “Хүн ямар угсаа гарвалтайгаас үл …

  • 21 April

    “Нэг долларын аян”-д МОСАХ нэгдлээ

    Сэтгүүлч бидний мэргэжил нэгт  “Ийгл Ньюс” ТВ-ийн сэтгүүлч Б.Жаргалмаа маань   тархины хавдартай гэж оношлогдон, нэн яаралтай Тайланд улсад эмчилгээ хийлгэхээр болоод байгаа билээ. Түүний эмчилгээний зардалд урьдчилсан байдлаар 50,000 орчим ам.доллар шаардлагатай байгаа юм. Тиймээс олны хүч оломгүй далай гэдэг үгийг МОСАХ  санаж, ид бүтээж туурвих насандаа хүнд өвчин туссан мэргэжил нэгт  сэтгүүлч Б.Жаргалмаад сэтгэлийн дэм хайрлахыг холбооны гишүүн сайтуудын сэтгүүлчид …

  • 21 April

    Түймрийн гамшигт нэрвэгдсэн сумдад тусламж хүргэхээр Р.Бурмаа сайд орон нутгийн зорилоо

    Хэн нэгний хайхрамжгүй үйлдлээс улбаалан Монголын зүүн бүс нутагт гал түймрийн аюул гамшгийн хэмжээнд хүрч байна. Одоогийн байдлаар Дорнод аймгийн Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Хэнтий аймгийн Дадал, Баян-Адрага сумдад гарсан түймэр өнөөг хүртэл бүрэн унтраагүй байна. Түймрийн бүс нутагт нутгийн иргэд, ОБЕГ-ын албан хаагчдаас гадна сайн дурын гээд 1600 орчим иргэд гал унтраах ажилд оролцож байна. Улсын хэмжээнд өнөөдрийн …

  • 21 April

    Сэтгүүл зүйн салбараар суралцдаг оюутнууд та бүхнийг нийтлэлийн уралдаанд оролцохыг урья

    5 сарын 3-ны өдөр буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Сайтын Холбооноос хэвлэл мэдээллийн чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллагууд, үе үеийн сэтгүүлчид, сэтгүүлзүйн салбараар суралцаж байгаа оюутнуудыг хамруулсан хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажилд ороод байна. Энэ ажлын хүрээнд тус холбооноос санаачлан “Монголын цахим сэтгүүл зүйн хөгжил” сэдвийн дор сэтгүүлзүйн салбараар суралцдаг оюутнууд, сургуулиа …

  • 21 April

    МАН-ын Шинэчлэлийн хороо “Нийгмийг тэнцвэржүүлэх Есөн зарчим” боловсруулжээ

    Монгол Ардын Намын Шинэчлэлийн хороо хоёрдугаар бага хурлаа өчигдөр хуралдуулж “Нийгмийг тэнцвэржүүлэх Есөн зарчим” тамга бичгийг хэлэлцэн баталжээ. Энэхүү тамга бичигтээ эрүүл мэнд, боловсрол, ажлын байрны тэгш бус байдлыг багасгах, эдийн засаг, улс төрийн намын санхүүжилт, ил тод байдлын зарчим бүхий 9 зарчмын асуудлыг тусгажээ. МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Б.Ганхуяг хэлэхдээ: “Нийгмийн тэгш бус байдлаас шалтгаалан эрүүл мэндийн үйлчилгээг авахад …

  • 20 April

    Хас банк харилцагчаа “шахаанд оруулдаг уу?”

    Монголд өнөөдөр авсан цалин, олсон хэдэн төгрөгөө байр, машин, бизнесийн зээлэнд шавхаж банкны зээлийн хүлээсэнд “хавчуулагдан” амьдарч буй. Ядаж байхад хэрэглээний үнэ талийж санхүүгийн хямрал хаа хаанаа нөлөөлж эхэллээ. Хямралын энэ давалгаанд хамгийн их өртөж буй хэсэг бол үйлдвэрлэгчид. Зарим нь ажилчдынхаа цалин хөлсийг тавьж чадахгүй үүдээ барих дээрээ тулж байгаа бол ихэнх нь банкны зээлийн хүүгээ төлөхөд асуудал үүсч эхэлжээ. …

  • 19 April

    Онлайн автомашин худалдааны Mashin.mn сайт шинээр нээгдлээ /текст+фото/

    Автомашин худалдааны зах зээлд өөрийн гэсэн өнгө төрхөөрөө ялгарахуйц  цоо шинэ сайт болох www.mashin.mn сайт нээлтээ хийлээ. Тус сайт нь худалдан авагчдыг  Япон улсын  120 гаруй мужуудад байдаг автомашин худалдааны  дуудлага худалдаа явуулдаг газруудтай онлайнаар монгол хэлээр  шууд  холбон худалдан авагч, нийлүүлэгчийг ямар нэгэн жуучлагч, ченжийн гар дамжуулалгүйгээр холбож байгаараа онцлогтой ажээ. Ингэснээр хэрэглэгч өөрийн  сонирхсон өнгө үзэмж, загварын автомашинаа Японоос …

  • 18 April

    Оюутолгойд зөвөлгөө өгөх АНУ-ын компани руу 680 гаруй сая төгрөгийг шилжүүлжээ

     “Эрдэнэс Оюутолгой” компанид Америкийн хуулийн фирмээс улсын төсвийн 17 тэрбум төгрөгөөр эрх зүйн зөвлөгөө авахаар гэрээ байгуулсан талаарх мэдээлэл олны дунд шуугиан тарьсан. УИХ-ын бие даагчид гишүүд уг асуудлыг эсэргүүцэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг хөндсөн билээ. Учир нь С.Баярцогт 17 тэрбумыг шилжүүлэх эрхийг олгож гарын үсэг зурсан гэж тэд үзэж буй. АНУ-ын “Painter Law Firm” нэртэй …

  • 18 April

    Гурван намрын Содура /шүүмж/

    ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ Жүжгийн чимэглэл хөгжим шиг хэсэг бусаг эгшигүүд Содураг  /2015/  бидэнд нээж байна. Энд тэндээс эвлэн нэгдэж байгаа мэт санагдах хөг аялгуу, үй түмэн эгшиг. Дунд нь РОК ч сонсогдох шиг санагдана. Гэвч энэ бүхэн зүгээр л эхлэл. Бидний амьдралын хэмнэлээр бол зүгээр л нэг байдаг, байх ёстой гэж үздэг НҮРГЭЭН. Гэтэл шувуудын жиргээ, намрын тайгын дүр зураг. Муугүй …

  • 17 April

    Г.Уянгын дэлгэсэн шинэ баримтууд

    УИХ-ын гишүүн Г.Уянга цахим хуудсандаа ийм мэдээлэл оруулжээ. Тэрээр “Өчигдөр өглөө АТГ-аас ирж Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой мэдээллийг шалгаж эхэлснийг мэдэгдээд надаас тодруулга авлаа. Миний бие golomt.org байгууллагаас ирүүлсэн дараагийн нэмэлт баримтыг гаргаж өглөө. Нью Йорк хотын Бүртгэл Мэдээллийн Агентлагийн вебсайт дээр ийм 4 баримт байна. Tус бүр 2 хэсгээс бүрдсэн. Үүнд байшин худалдаж авсан/зарсан тухай Нью Йорк хотын Бүртгэлийн Агентлагийн …

  • 17 April

    Иргэд олддоггүй газар Засаг даргын хамаатанд ингэж олгогддог /баримтат мэдээлэл/

    Монгол улсын иргэн хуульд зааснаар 0.07 га газар эзэмших эрхтэй. Гэвч энгийн иргэдийн хувь газар авна гэдэг “харганы ноос түүж эсгий” хийхтэй адил хэцүү хэрэг болсон гэж иргэд ярьдаг. Учир нь төрийн албаны хүнд суртал, “гар  харсан” байдал нь иргэдийг хуулийнхаа дагуу газар эзэмших хүсэлтийг нь мохоодог. Жирийн иргэн газар эзэмших, өмчлөхийн тулд асар их бичиг баримт бүрдүүлж,  төрийн албаныханы …

  • 16 April

    Эхлээд мөнгөө олчих, тэгээд үнээ чөлөөлье

    Нийтлэлч Баабарын өнгөрөгч сарын 19-нд бичсэн “Одоохон үнэ чөлөөл” гэх нийтлэл эдийн засгийн хүрээнийхний “олзлон” ярих сэдвийн нэг болоод байгаа. Тавантолгой гэж талцах энэ нийгмийн дундуур үнийн чөлөөлөлт, цахилгаан дулааны үнэ, шатахууны үнийн өсөлт, гурил махны талаар ганц ч гэсэн хүн анхаарч бичсэн нь энэ. Нийгмийн сэхээтэнлэг давхаргын ганц нэг хүн энэ талаар анхаарал хандуулж “Үнэ чөлөөл гэснээс бусдыг нь …

  • 15 April

    “Монголын Цахим сэтгүүл зүйн хөгжил” нийтлэлийн уралдаан болно

    5 сарын 3-ны өдөр буюу  Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Сайтын Холбооноос  хэвлэл мэдээллийн чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллагууд, үе үеийн сэтгүүлчид, сэтгүүлзүйн салбараар суралцаж байгаа оюутнуудыг хамруулсан хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажилд ороод байна. Энэ ажлын хүрээнд  тус холбооноос санаачлан “Монголын цахим сэтгүүл зүйн хөгжил”  сэдвийн дор  сэтгүүлзүйн салбараар суралцдаг оюутнууд,  сургуулиа …

  • 15 April

    Үнэ чөлөөлж, үнээр дарамтлах уу?

    Эдийн засгийн хямралыг макро төвшин буюу сайд дарга, захирлын хүрээн дэх ойлголт болгож ирлээ. Арга ч үгүй биз. Том тоогоор тоглодог хүмүүс их хэмжээний алдагдал хүлээх нь ойлгомжтой. Тиймээс хаа хаанаа эдийн засгийн хямрал нүүрлэж буйг тоочих болов. Харин сарын цалингаараа амьдардаг Батаа, Цэцгээгийн хувьд энэ хямрал гол хэрэглээгээр яригдах хоолойд тулсан асуудал. Харин үүнийг илэрхийлдэг математикийн аргачлал нь инфляци. …

  • 15 April

    Монгол төрийн сүлдэнд мөнхөрсөн морин эрдэнээ амьдаар нь шатаачихсан дарга нарт ямар хариуцлага хүлээлгэх вэ?

    Анхдагчаараа алдартай гэж улс орон даяар алдаршсан Булган аймаг  “адуу шатаадагаараа алдартай”  гэдэг таагүй гуншинг аймгийнхаа нэрэн дээр хачир болгон нэмэх  боллоо. Монгол төрд хариуцлагагүйн зуд нүүрлэсний илрэлийг монгол төрийн шүтээн морин эрдэнийн сүрэг галд өртсөн үхлээрээ бидэнд харуулж өглөө.  Эрх мэдлийг ажил  удирдан зохион байгуулах үүрэг гэж харахаасаа илүүтэй  төсвийн хөрөнгийг шамшигдуулах,  хувийн өмч хөрөнгөө зузаатгах, бусдыг дарамтлан сүрдүүлэх …