Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны харилцан уялдааг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах санал, дүгнэлт боловсруулах Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулсан. Энэ хорооны анхны хуралдаан боллоо. Хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож үг хэлсэн юм. Тэрбээр, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх асуудал нь дан ганц хууль зүй, гэр бүл, цагдаагийн байгууллагын асуудал биш. Эрүүл мэнд, соёл, спорт, боловсролын …
Онцолсон
September, 2025
-
22 September
Д.Мөнхбаатар:Аравдугаар сарын 1-ний өдрөөс хагас коксон шахмал түлш худалдаалж эхэлнэ
Нийслэлд өнөөдрийн байдлаар 373 цэгт шахмал түлш борлуулж байна. Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатараас тодрууллаа. Тэрбээр “Нийслэлд энэ жил шахмал түлшний 400 борлуулалтын цэг ажиллана. Өнөөдрийн байдлаар 373 борлуулалтын цэг ажиллаж байна. Борлуулалтын цэгүүд нүүрний эгнээнд байрлахгүй, харин хоёр, гуравдугаар гудамжинд байрлаж байна. Энэ жил иргэд “HOTULA” аппликейшн болон “Сайн” карт ашиглан …
-
18 September
Ч.Төгсдэлгэр: Хотын төвийн барилгыг дахин төлөвлөхдөө архитектурын анхны шийдлийг алдагдуулахгүй
Хотын төв Бага тойруу, Их тойруу орчимд түүхэн өнгө төрх болоод иргэдийн амьдрах нөхцөлийг хамгаалах, “20 минутын хот” болгон хөгжүүлэх зорилтын дагуу дараах арга хэмжээг авахаар төлөвлөсөн. Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Улаанбаатар хотын төвийн дахин төлөвлөлтийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Аливаа хот улсынхаа болоод хотынхоо түүх соёлыг илэрхийлсэн, өвийг хадгалсан төвтэй байдаг. Улаанбаатар хотын төв буюу Бага тойруу, Их тойруу …
-
18 September
А.Баяр:Агаарын бохирдол, авто замын түгжрэл, дэд бүтэц гэсэн гурван тулгамдсан асуудал руугаа төвлөрч ажиллана
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсгийнхэн Чингэлтэй дүүрэгт ажиллалаа. Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Замын хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын газар, ЗХУТ, Тээврийн цагдаагийн алба, дүүргийн холбогдох хэлтсийн ажилчид уулзалтад оролцлоо. Тэд нийслэлд болон дүүргийнхээ хэмжээнд хийж хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй танилцаж, өөрсдийн саналаа дэвшүүлж, шаардлагатай төсвийг …
-
18 September
Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 48.7 сая кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна
Өнөөдөр “Улаанбаатар хотын онцлох ажил”-ын жагсаалтаар Багануурын батарей хуримтлуурын станцыг онцолж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 2023 оны аравдугаар сарын 12-нд ажлаа хүлээн авснаас хойш хотын эрчим хүчний төслүүдэд онцгой анхаарсан. Үүний нэг Багануурын батарей хуримтлуурын станц бол байгальд ээлтэй ногоон эрчим хүчний чиглэлээр улсдаа анхдагч төсөл болсон. Тодруулбал, нийслэлийн Багануур дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт …
-
18 September
А.Амартүвшин:Боловсролын яамнаас цэцэрлэг, сургуулийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулдаг
Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад оруулж, нийслэл дүүргээс хатуу, зөөлөн эдлэлийн асуудлыг шийдвэрлэсэн. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цэцэрлэг нь 1088 м.кв бөгөөд 4 бүлгийн өрөө, чийрэгжүүлэх өрөө, дуу хөгжмийн өрөө, гал тогоо, хуурай нойтон хүнсний агуулах, ажилчдын хувцас солих өрөө, эд хогшлын агуулах болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай. Гэвч өнөөдрийг хүртэл энэ цэцэрлэг …
-
18 September
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн 15 дугаар форум боллоо
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл, Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо, Өвөр Монголын Өөртөө Засах орны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албатай хамтран Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн 15 дугаар форумыг энэ сарын 17-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа. 2010 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж буй тус форумаар хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын харилцаа, хамтын ажиллагаа, тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжил дэвшил, …
-
17 September
А.Амартүвшин:Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сайжруулсан түлш, хагас коксон түлшийг хамтад нь борлуулна
Галлагааны улирал эхэлж буйтай холбоотойгоор шахмал түлш, хагас коксон шамхал түлш болон хийн түлш, дулаалгын талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө. Тэрбээр “Есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 400 орчим цэгт шахмал түлш борлуулж эхэлсэн. Харин аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сайжруулсан түлш болон хагас коксон түлшийг хамтад нь …
-
17 September
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна
Эрчим хүчний салбар нь аливаа улс орон, хотын хөгжлийн тулгуур болдог. 2023 оны аравдугаар сарын 12-нд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Х.Нямбаатар томилогдож, өнөөдөр Улаанбаатар хотын түүхэнд 36 дахь хотын даргаар ажиллаж байна. Хотын дарга Х.Нямбаатар үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш Улаанбаатар хотод эрчим хүчний томоохон төслүүдийг төлөвлөн, бүтээн байгуулалтыг урагшлуулах, эрчимжүүлэх ажилд онцгойлон анхаарсан. Эдгээр төслийн нэг …
-
17 September
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны есдүгээр сарын 17-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ Улаанбаатар хотноо 2025 оны долоодугаар сарын 16-нд гарын үсэг зурсан “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа. Хэлэлцээр байгуулснаар Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт …
-
17 September
Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн ОБЕГ-ын дэргэдэх “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчин, ОУХМ Л.Алтанцэцэгийг өнөөдөр хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Хошууч генерал Г.Ариунбуян “Эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнээ дахин цуурайтуулан, түүхэн амжилтаа бататгасанд баяр хүргэж, цаашдын тэмцээн, уралдаанд амжилт хүсье” хэмээн хэлсэн үгэндээ тодотгосон юм. ОУХМ …
-
12 September
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Энэ жил Монгол Улс ДЭМБ-аас зөвлөмж болгосон томуугийн А хүрээний 2 хэв шинж, B хүрээний 2 хэв шинжийг агуулсан 4 цэнт вакцинаар 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн сум, өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан дархлаажуулах ажлыг зохион байгуулна. Томуугийн халдвараар өвчлөх, хүндрэх эрсдэлтэй хүн ам болох: 6 сартайгаас 5 хүртэлх насны …
-
11 September
С.Амарсайхан:Уул уурхайн салбарын үр өгөөжийг орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан шинэ шатанд гаргана
“Mining Week & MinePro 2025” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт Налайх дүүргийн Тайж хайрхан уулын бэлд эхэллээ. Арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож, бүсчилсэн хөгжлийн бодлого, уул уурхайн салбарын шинэ чиг хандлагын талаар илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ уул уурхайн салбарын ил тод, хариуцлагатай, олон талт оролцоонд тулгуурласан хөгжил нь зөвхөн салбарын хүрээнд бус, улс орны …
-
11 September
ABU-гийн 62 дугаар Ерөнхий чуулганы үйл ажиллагаа өнөөдөр эхэллээ
Ази, Номхон далайн орны Өргөн Нэвтрүүлгийн Холбооны Ерөнхий чуулган өнөөдөр 9 цагт Туушин зочид буудалд салбар хуралдаануудаар эхэллээ. Энэ сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгуулагдах энэхүү чуулганд Японы NHK, Хятадын CGNT, Солонгосын KBS, Туркийн TRT, Австрали, Италийн радио телевиз гэх мэт 40 гаруй улсын хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагуудын захирал, продюсер, уран бүтээлчид оролцож, телевиз, хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудлуудыг …
-
11 September
Дорнод аймгаас ирсэн иргэд ТЭЦ-IV дарга Ү.Төмөрхуягаас байрны ордероо “нэхэв”
Байрны ордероо авч чадахгүй хоёр жил хохирч яваа иргэд Дорнод аймгаас Улаанбаатар хотыг зорин ирж ТЭЦ-IV дарга Ү.Төмөрхуягт хандан шаардлага хүргүүлэхээ илэрхийллээ. Өнөөдөр улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Энэ өдрийг тохиолдуулан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, дурсгалын хөшөөнд төр засгийн удирдлагууд болон УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгч нар цэцэг өргөсөн. Үүний дараа тус хөшөөний дэргэд Дорнод аймгаас Улаанбаатар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл