ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гуравдугаар сарын 15-ны өдөр Монголын сансрын нисэгч, “Монгол, Оросын найрамдлын нийгэмлэг”-ийн тэргүүн Ж.Гүррагчааг ОХУ, Монголын бүх талын стратегийн түншлэлийг хөгжүүлэх, ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, гавьяаг нь үнэлэн Александр Невскийн одонгоор шагнасан билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарлигт “ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Монгол Улсын иргэн, …
Онцолсон
June, 2021
-
3 June
УОК:Хатуу хөл хорио тогтоохгүй
Улсын онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, хатуу хөл хорио тогтоохгүй гэдгийг мэдэгдлээ. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийн иргэдийн 90 хувь нь вакцины эхний тунд, 64 хувь нь хоёр дахь тунд хамрагдаад байна. Үүнээс 652 мянган хүн давтан тун тариулаад 14-өөс дээш хоносон буюу дархлаажих хугацаа нь болсон иргэд байна. Энэ сарын 15 хүртэл вакцинжуулалтыг эрчимжүүлнэ гэж УОК-ийн …
-
3 June
Аймгийн онцгой комиссын дарга нарт КОВИД-19-ын эсрэг вакцинжуулалтаа эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд Б.Энхболд нар Аймгийн онцгой комиссын дарга нартай цахимаар хуралдаж, улсын хэмжээнд хийж буй вакцинжуулалтын талаарх нэгдсэн мэдээлэл өгч, орон нутаг дахь дархлаажуулалтын явц, тулгамдаж буй асуудлуудын талаар сонсож, мэдээлэл солилцож, зарим үүрэг даалгаврыг өгөв. Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 4, 5, 6 дугаар сарыг дархлаажуулалтын сар …
-
2 June
С.Энхболд:12-17 насны хүүхдүүдийг Pfizer вакцинаар вакцинжуулах төлөвлөлт хийж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар Улсын онцгой комиссын Шуурхай штабт ажиллалаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд“Засгийн газар саяхан Ковакс хөтөлбөрийн хүрээнд 100 мянган тун Файзер вакцин хүлээн авсан, үргэлжлүүлэн 2.5 сая тунг худалдан авах гэрээ хийгээд байна.Одоогийн байдлаар 1185991 хүүхдийг вакцинжуулах бэлтгэл ажлыг …
-
2 June
Өдөрт батлагдаж байгаа тохиолдлын 25-36 хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар Улсын онцгой комиссын Шуурхай штабт ажиллалаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд улсын хэмжээний дархлаажуулалтын явц, бусад асуудлын талаар товч мэдээлэл өглөө. Нийслэлийн хувьд зорилтот бүлгийн хүн амын 99.8 хувь нь нэгдүгээр тунд хамрагдаад байна. Эрдэмтдийн тооцоолсноор энэ сарын …
-
2 June
С.Энхболд:25-44 насныхан коронавирусийн халдварт их өртөж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаны хүмүүс Баянзүрх дүүрэг дэх дархлаажуулалтын цэгт ажиллалаа. Өнөөдөр Вероцел, Файзер вакцин хийж байгаа учраас дархлаажуулалтын цэгт ачаалал их байв. Улсын хэмжээнд иргэдийн I тунд хамрагдалт 89.8, II тунд хамрагдалт 64 хувьтай байна. Харин нийслэлийн хэмжээнд I тунд хамрагдалт 99.8, II тунд хамрагдалт 78.3 хувьтай байгаа юм. …
-
2 June
“Азанд итгэсэн” хүүхдийн баяр
Өчигдөр 6 сарын 1 буюу хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болж өнгөрлөө. Товчхондоо бидний нэрлэж, тэмдэглэж хэвшсэн хүүхдийн баярын өдөр. Цар тахлын нөхцөлөөс хамаараад энэ жилийн хүүхдийн баярыг хүмүүс олноор цуглаж тэмдэглэхгүй байх шийдвэр гарсан учраас айл өрх бүр, аав ээж бүхэн гэр зуураа хүүхдүүдээ баярлуулж, бэлэг сэлт авч өгөх зэргээр тэмдэглэн өнгөрүүллээ. Ийм нөхцөлд Үндэсний телевиз нэг өдрийн бүтэн эфирээ …
-
2 June
С.Амарсайхан: Он цаг болгон өөр өөрийн гэсэн шалгууртай
Ярилцлагынхаа ээлжит зочноор би Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханыг урилаа. Мэдээж түүнийг өдөр бүр түмэн асуулт бүчиж байдаг. Энэ удаа ч уншигчид маань сонирхсон зарим асуултууддаа хариулт авч чадах байх хэмээн найднам. -Хотын дарга байхад тань бид уулзаж байсан. Та ер нь л галаар хүрээлүүлчихсэн, асуудлаар бүчүүлчихсэн явж байдаг. Улстөрчийн хувьд таны амьдралын нэлээд эрчтэй жилүүд өрнөж байх шиг байна. …
-
1 June
Л.Оюун-Эрдэнэ: “Найрамдал-2” зусланг Хөвсгөлд аймагт барина
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Засгийн газраас томоохон шийдвэрүүд гаргасан юм. Тодруулбал, Хүүхдийн паркийн газарт зориулалтын бусаар бүтээн байгуулалт хийхийг хориглож, “Найрамдал” зуслан, Хүрээ амаржих газар, ЭХЭМҮТ-д бүрэн засвар хийхээр болсон. Энэ шийдвэртэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар 43 жилийн түүхтэй Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв зэрэг …
-
1 June
Х.Баттулга: Хүүхэд бол үндэстний ирээдүй, улсын баялаг, айл гэрийн баяр баясгалан, эрхэм дээд эрдэнэ юм
Жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Эх үрсийн баярын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулдаг уламжлалтай. Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,843 ээжид хүртээх юм. Харин нийслэлийн 9 дүүргийн 4,224 ээжид “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одонг гардуулах үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна. Энэ үйл ажиллагааг …
-
1 June
ЗГ:Хүүхдийн паркийн эзэмшлийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглолоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хүүхдийн эрхийг хангахтай холбоотой багц асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн эрхтэй холбоотой дараах зургаан асуудлыг хэлэлцлээ. Үүнд: Хүүхдийн паркийн эзэмшлийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглох, ашиглавал хувийн хэвшлийн эрхийг цуцлах үүргийг Нийслэлийн Засаг даргад даалгалаа. Хүүхдийн паркийн хашаанд зориулалтын бусаар баригдсан бүтээн байгуулалтууд байдаг. …
-
1 June
А.Ариунзаяа:Энэ жил хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД” уриан дор тэмдэглэж байна
Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэндчилгээ дэвшүүллээ. Энхрий бяцхан хүүхэд, багачууд, багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд Та бүхэндээ Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярын мэнд дэвшүүлье. Анх 1925 онд Швейцар улсын Женев хотноо чуулсан “Хүүхдийн сайн сайхны төлөө Дэлхийн улс орнуудын чуулга уулзалт”-аас уриалан, жил бүрийн …
May, 2021
-
31 May
Баянзүрх дүүрэгт 300 ортой жишиг эмнэлэг барина
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт барих 300 ортой жишиг эмнэлгийн газартай танилцлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бусад дүүрэгт үлгэр жишээ болоосой гэсэндээ энэ эмнэлгийг дэмжсэн гэдгийг хэлж байлаа. Мөн гэр хороолол дундах зургаан дэд төвд төрийн байгууллага, хувийн хэвшил очвол дэмжиж, давуу байдал олгохоо илэрхийлж байсан. …
-
31 May
“Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөн орон даяар эхэллээ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр /05.31/ “Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөн орон даяар эхлүүлж байгаа тухайгаа мэдээллээ. “Нэгдүгээр хүүхэд” үндэсний хөдөлгөөний танилцуулга мэдээллийг ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж хүргэж, төрийн болон хувийн хэвшил, бизнес, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хөдөлгөөнд нэгдэхийг уриалаа. Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж “Өнөөдөр хамгийн чухал салбар бол хүүхдийн салбар. Тэр …
-
31 May
12:00 цагийн байдлаар гадаадад буй монголчуудын 57.1% нь Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгчээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын саналыг 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд орон нутгийн цагаар 07:00-22:00 цагт авахаар тогтоосны дагуу Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын дэргэд гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулах чир үүрэг бүхий 44 Салбар комисст санал авах ажиллагаа үргэлжилж байна. 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Улаанбаатарын цагаар 12:00 цагийн байдлаар 44 Салбар комисст саналаа өгөхөөр бүртгүүлсэн нийт 7394 сонгогчийн …