Засгийн газрын ээлжит бус хурал өнөөдөр/2021.04.23/ болж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг тавдугаар сарын 08-ны 06:00 цаг хүртэл сунгах Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжлээ. 2021 оны 04 дүгээр сарын 23-ны байдлаар 27,956 хүн халдвар авч 69 хүн нас барсан. 4,127 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хөнгөн 2,338, хүндэвтэр 1,374, хүнд 351, маш хүнд 64 иргэн байна. Улаанбаатар 24,242 …
Онцолсон
April, 2021
-
23 April
БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн 600.000 тун вакцин “ Vero Cell” вакциныг хүлээн авлаа
Өчигдөр БНХАУ-аас нийт 600 мянган тун Vero Cell вакциныг хүлээн авлаа. Өмнө нь Монгол улс коронавирусын эсрэг Vero Cell вакциныг 300,000 мянган тунг тус бүр бүрээр 2 удаа татан авч вакцинжуулалтад ашиглаад байсан билээ. Харин энэ удаад ийнхүү 600,000 тун Vero Cell вакциныг татан аваад байна. Өнөөдрөөс нийслэлийн 120 цэг, явуулын 40 цэг ажиллаж вакцины 2 дахь тунг хийж эхлээд …
-
23 April
Б.Ууганбаяр:1264 хүнд (covid-19) халдвар илэрч, найман иргэн нас барлаа
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.23/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Сүүлийн 24 цагт 10109 хүнээс шинжилгээ авахад 1264 тохиолдол илэрлээ. 486 хүн эмнэлэг болон гэрийн хяналтаас эдгэрч гарчээ. Улаанбаатар хотод 1103, хөдөө орон нутагт 160 тохиолдол бүртгэгдлээ. 8 хүн нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 66 настай эрэгтэй, 57 настай эрэгтэй, 94 настай …
-
22 April
Улаанбаатар хотод дархлаажуулалтыг үргэлжлүүлэхээр боллоо
Коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг дөрөвдүгээр сарын 23 өдрөөс үргэлжлүүлэхээр болжээ. Улаанбаатар хотод 120 цэгээр 281 баг гаргаж вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан байна. Хоёр дахь тунгийн хугацаа нь болсон иргэд болон нэгдүгээр тунд хамрагдаагүй иргэдийг вакцинжуулах бөгөөд таныг хэдний өдөр хаана, аль цэгт вакцинд хамрагдахыг хороо, дүүргээс танд утсаар мэдэгдэж мэдээллийг хүргэнэ. Хатуу хөл хорионы үед дархлаажуулалтыг зохион …
-
22 April
Г.Батбаатар: Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур нь халдварыг эрт илрүүлэх давуу талтай
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.22/ мэдээллийн үеэр АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар оролцож, шүлснээс коронавирус илрүүлэх монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуурын талаар мэдээлэл өглөө. АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар : Монгол судлаачдын хийсэн бүтээл болох PCR оношлуур, хамгийн найдвартай түргэн хугацаанд вирусийг мэдрэх чадвартай. Дөнгөж халдвар авч байхад нь илрүүлнэ. Герман, Япон улсад туршигдсан. ХӨСҮТ болон Өрхийн эрүүл мэндийн төвд эмчлүүлж …
-
22 April
Б.Ууганбаяр:1328хүнд (covid-19) халдвар илэрч, таван иргэн нас барлаа
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.22/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Улсын хэмжээнд 24 цагт 1328 хүнээс коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 26692 болсон байна. Сүүлийн 24 цагт 426 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 13,772 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлын 1245 нь Улаанбаатар хотод, зөөвөрлөгдсөн гурван , хөдөө …
-
21 April
Ц.Мөнхбаатар: Хөл хорио дуусахтай зэрэгцэн Вероселл вакцины 2 дахь тунг хийж эхэлнэ
Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийж байна. Долоо хоног бүрийн Лхагва, Бямба гараг бүрд иргэдээс ирсэн асуултад УОК-ын Шуурхай штабаас хариулт авч хүргэдэг. Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар “Бидэнд ирсэн мэдээллээр АстраЗенека вакцины 50 мянган хүн тун вакцин өнөөдөр ирсэн. Маргааш, нөгөөдрөөс Вероселл вакцин ирнэ. Хөл хорио дуусахтай зэрэгцэн вакцинжуулалтыг эрчимжүүлнэ. БНХАУ-ын вакцин ирмэгц вакцинжуулалтыг эрчимтэй явуулна. Өнөөдрийн байдлаар …
-
21 April
Ж.Байгалмаа:Хөл хорионы дэглэм урт байх тусмаа үр дүнтэй
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.21/ мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. –Хатуу хөл хорио гэж юу вэ? -Халдварын тархалтын үе шатаас хамааран улс орнууд эмийн бус арга хэрэглэдэг. Үүний нэг нь хатуу хөл хорио тогтоох юм. Өвчлөл хүндэрч, эрүүл мэндийн байгууллагын ажилчдын нөөц дутмаг үед энэ арга хэмжээг авдаг. Манай улс 2020 оноос хойш 4 …
-
21 April
Б.Ууганбаяр: 1169 хүнд (covid-19) халдвар илэрч, таван иргэн нас барлаа
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.21/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Улсын хэмжээнд 24 цагт 15005 хүнд коронавируст халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 1169 хүнээс коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 25364 болсон байна. Сүүлийн 24 цагт 486 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 13,346 боллоо. Харамсалтай нь сүүлийн …
-
20 April
Вакцинжуулалтын явуулын цэг ажиллана
Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөөвөрлөх, вакцинжуулалтын цэгийн ачааллыг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтыг хийх чиглэлийг холбогдох албаныханд өгсөн юм. Энэ хүрээнд нийслэлийн болон Төрийн өмчийн байгууллагад ашигладаг том оврын 40 ширхэг автобусыг вакцинжуулалтын явуулын цэг байдлаар тохижуулж бэлэн байдлыг хангажээ. Эдгээр автобусуудын дэргэд вакцин хийлгэсэн иргэдийг ажиглах автобус дагалдах бөгөөд эрүүл мэндийн …
-
20 April
Ж.Байгалмаа: 6705 хүн гэрээр тусгаарлагдан эмчлүүлж, хяналтад байна
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.20/ мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. –Вакцины 2-р тунгаа хийлгэсэн иргэд эсрэг биетийн шинжилгээг хийлгэх нь хэрэгтэй юу? -Одоогоор вакцины хоёр дахь тунг эмнэлгийн ажилчид хийлгэж эхэлж байна. Эсрэг биетийн шинжилгээ нь өндөр өртөгтэй шинжилгээ байдаг. Тиймээс вакцины хоёр тунд хамрагдсан иргэд заавал уг шинжилгээг өгөх шаардлагагүй гэж зөвлөмөөр байна. …
-
19 April
Л.Энхсайхан:0-18 насны 4412 хүүхэд “ковид-19” халдвараар өвчилсөн
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.19/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллийн үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан:Халдвар нэлээд нэмэгдэж байна. Нэг хүнд оногдох тохиолдлын тоогоор маш өндөр байна. Цар тахлын үед гэртээ байгаа иргэддээ болон халдварын бүст ажиллаж байгаа эмч, эмнэлгийн …
-
17 April
Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүллээ
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн төрөл Алматы хотын “Балуан Шолак” аренад боллоо. Манай улс Алматыгийн дэвжээнд эмэгтэй багаа сойж, нийт долоон медальтай өндөрлүүлэв. Тодруулбал, 55 кг-ын жинд Налайх дүүргийн тамирчин ОУХМ Мөнхболдын Дөлгөөн, 65 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Зоригтын Болортунгалаг түрүүлж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн бол 57 кг-д “Хасу-Мегастарс” …
-
16 April
Халдвартай иргэний ойрын болон дам хавьтал болсон эсэхийг мэдээлэх аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүлнэ
Apple болон Google компани коронавируст халдварын эрсдэлийг эрт мэдээлэх зорилгоор Covid -19 ERSDEL аппликэйшн хөгжүүлж байгаа бөгөөд одоогоор дэлхийн 60 гаруй улсын 130 сая гаруй иргэн ашиглаж байна. Энэ системийг ирэх даваа гариг буюу 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс хэрэглээнд нэвтрүүлэхээр Улсын онцгой комисс шийдвэрлэн бэлтгэлээ хангаж байна. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын …
-
16 April
Б.Буянтогтох: Эмнэлгийн ачаалал 10-аас дээш хувиар нэмэгдэж байна
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.16/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллийн үеэр ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох дараах асуултад хариуллаа. –Хүнд, хүндэвтэр өвчтөний тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ачаалал хэрхэн нэмэгдэж байна вэ? -Эмнэлгийн ачаалал 10-аас дээш хувиар нэмэгдэж байна. Эмч, эмнэлгийн ажилчдын нөөц хомсдолтой байна. –Одоогоор хэдэн ор дэлгээд байгаа вэ? -18 эрүүл мэндийн байгууллагад 3068 …