Онцолсон

May, 2021

  • 3 May

    “Сэтгүүлч Батдорж” сангийн 8 дахь уралдааны шилдгүүд тодорлоо

    “Сэтгүүлч Батдорж” сангаас жил бүр сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж байгаа их, дээд сургуулийн хоёр, гуравдугаар дамжааны оюутнуудын дунд эссэ бичлэгийн уралдаан зарладаг. Тус сангийн 8 дахь удаагийн шалгаруулалтыг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр онлайнаар зохион байгууллаа. Уралдааныг хоёр үе шаттайгаар зохион байгуулж тусгай байрт шалгарсан таван оюутанд мөнгөн шагнал, батламж гардуулав. МУИС-ийн 2-р курсын оюутан У.Элбэгзаяа, тус сургуулийн 3-р курсын …

April, 2021

  • 30 April

    Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг эсэргүүцсэн цахим жагсаал боллоо

    Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр буюу “Майн-1” угтаж МҮЭ-ийн холбооноос НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН нэмэгдлийг эсэргүүцсэн цахим жагсаалыг өнөөдөр /2021.04.30/ зохион байгууллаа. МҮЭ-ийн холбооны 36 гишүүн байгууллага болох мэргэжлийн 14 салбар, аймаг, нийслэлийн 22 үйлдвэрчний эвлэл, ажил олгогчид нэгдэж энэхүү цахим жагсаалд оролцлоо. МҮЭ-ийн холбооноос 2019 оноос нийгмийн даатгалын шимтгэлийг жил бүр нэмэгдүүлэх шийдвэрийг эсэргүүцэн УИХ, Засгийн газарт тухай …

  • 30 April

    Б.Ууганбаяр: 1356 хүнд (covid-19) халдвар илэрч, найман иргэн нас барлаа

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.30/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 1356 хүнд коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 35979 болсон байна. Шинээр илэрсэн 1356 тохиолдлын 1190 нь Улаанбаатарт, хөдөө орон нутагт 138, зөөвөрлөгдсөн 28 тохиолдлоос халдвар илэрсэн байна. Зөөвөрлөгдсөн тохиолдлыг танилцуулбал, дөрөвдүгээр …

  • 30 April

    Баянзүрх дүүргийн иргэдийн хүсэн хүлээсэн Улсын эмнэлэг баригдаж эхэлнэ

    Нийслэлийн Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Баянзүрх дүүрэгт 300 ортой нэгдсэн эмнэлэг байгуулахад бодлогын дэмжлэг хүссэн албан хүсэлтээ илэрхийллээ. Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай Баянзүрх дүүргийн хувьд дэд бүтэц, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж хангалттай бус хэвээр байна. Тиймээс ч тус дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд Баянзүрх дүүрэгт зайлшгүй барих шаардлагатай нэгдсэн эмнэлгийг Азийн Хөгжлийн Банкны …

  • 29 April

    Л.Баттөр:Вакцины хоёрдугаар тунд хамрагдсан 80, нэгдүгээр тунгаа хийлгэсэн 6000 гаруй хүн халдвар авсан

    ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр иргэд вакциндаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайн барих хэрэгтэй гэдгийг зөвлөлөө. Тэрбээр“Иргэд вакциндаа хамрагдсан ч халдвар хамгааллаа сайн барих ёстой хэмээн ДЭМБ-аас байнга анхааруулж байна. Өнөөдрийн байдлаар вакцины хоёрдугаар тунгаа хийлгэсэн 80 гаруй хүн халдвар авсан нь бүртгэгдсэн, мөн нэгдүгээр тунд хамрагдсан 6000 гаруй иргэн халдвар аваад байна. Тиймээс вакцин хийлгэлээ гэж тайвшрах боломжгүй. Хэдийгээр …

  • 29 April

    Б.Ууганбаяр:1015 хүнд (covid-19) халдвар илэрч, таван иргэн нас барлаа

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.29/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 11,145 хүнд шинжилгээ хийхэд 1015 хүнд коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 34 623 болсон байна. Шинээр илэрсэн тохиолдлуудын 1013 нь дотоодын халдвар байгаа бол эрүүл мэндийн нэг ажилтан, зөөвөрлөгдөн орж ирсэн …

  • 28 April

    О.Дашпагма: Хөхүүл ээжүүд вакцин хийлгэж болно

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.28/ мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма сэтгүүлчдийн асуултад хариуллаа. –Дархлаажуулалтын ажлын төлөвлөлт ямар үе шатанд явж байна вэ? -Вакцинжуулалт хэвийн үргэлжилж байна. 592600 гаруй хүнийг нэгдүгээр тунд хамрууллаа. Үүнээс 253 мянга нь бүрэн тунгаа хийлгэсэн. Нэгдүгээр тунд хамрагдах иргэдэд харьяа өрх дүүргээс нь залгаж мэдэгдэнэ. –Аймаг орон нутгийн иргэд хэзээнээс хамрагдах вэ? …

  • 28 April

    Нийслэлийн 18 ба түүнээс дээш насны бүх иргэнийг өнөөдрөөс дархлаажуулж эхэлнэ

    Засгийн газрын дөрөввдүгээр сарын 28-ны хуралдаанаар Коронавируст цар тахлын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар танилцуулав. 2021 оны дөрөввдүгээр сарын 27-ны 19.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 744,564 хүн (зорилтот бүлгийн 36 хувь) вакцины нэгдүгээр, 262,466 хүн хоёрдугаар тунд хамрагдаад байна. Нийслэлд 592,362 хүн нэгдүгээр тунд, 253,321 …

  • 27 April

    Ж.Байгалмаа:Хөл хорионы хугацаа уртсах тусам тохиолдлын тоо багасна

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.27/ мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Хатуу хөл хорионы ач холбогдол нь юу вэ? Хөл хорио тогтоосноор эмнэлгийн тусламжийн хэвийн үйл ажиллагааг хангана. Хариу арга хэмжээний нөөц, чадавхаа тооцож бүрдүүлнэ. Энэ хугацаагаа ашиглаад дараагийн давлагаандаа бэлдэх, хөл хорионы дараа нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг тооцооллоо хийнэ. Дархлаажуулалт эхэлсэн ч …

  • 27 April

    Б.Ууганбаяр: Улаанбаатар хотод 957, орон нутагт 135 халдварын тохиолдол бүртгэгдэж, найман иргэн нас барлаа

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.27/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 10578 хүнд шинжилгээ хийхэд 1098 хүнд коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 32437 болсон байна. Улаанбаатар хотод 957, орон нутагт 135, тусгай үүргийн онгоцоор ирсэн 6 хүнд халдвар илэрлээ. Мөн 733 хүн …

  • 26 April

    Л.Энхсайхан:Хөл хориог үр дүнтэй хэрэгжүүлж чадвал үр дүн гарна

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.26/ мэдээллийн үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Хатуу хөл хорио тогтоосны үр дүн гарч байна уу. Нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байна вэ? -Хатуу хөл хориог сулруулах тодорхой хэмжээний шалгуурууд байдаг. Энэ шалгуур үзүүлэлтүүд тодорхой хэмжээнд хангагдахгүй байсан учраас хөл хориог үргэлжлүүлэхээс өөр аргагүй нөхцөл …

  • 26 April

    Үйлчилгээний байгууллагын цагийн хязгаарыг 07:00-19:00 цагаар тогтоов

    Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасантай холбоотойгоор Засгийн газрын тогтоол, УОК-ын даргын тушаал, УОК-ын тэмдэглэлийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, дүүрэг, хороо тус бүрээр иргэдийн бүртгэл, хуваарь, тээвэрлэлтийн маршрутыг нарийвчлан гаргаж, мэдээллээр ханган зохион байгуулалтын арга хэмжээ авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллахыг үүрэг болголоо. Мөн гэрээр тусгаарлалт, ажиглалтад байгаа …

  • 25 April

    Х.Нямбаатар:QR кодоор хөдөлгөөнд оролцогчид зөвхөн 07:00-09:00, 17:00-20:00 цагуудад зорчино

    Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгасантай холбогдуулан Улсын Онцгой комиссоос гамшгийн үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний багийн ажлыг эрчимжүүлэх хүрээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг авто машинаар замын хөдөлгөөнд QR кодоор зорчуулах тухай тушаал гаргасан билээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Зам тээврийн яамны …

  • 25 April

    Б.Ууганбаяр: 1264 хүнд (covid-19) халдвар илэрч, дөрвөн иргэн нас барлаа

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.25/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Сүүлийн 24 цагт 13 мянга гаруй хүнээс шинжилгээ авахад, 1264 хүнээс халдвар илэрлээ. Нийт тохиолдлын тоо 30483 боллоо. 1264 тохиолдлыг задалбал, Улаанбаатар хотод 1127, орон нутагт 137 халдвар бүртгэгдлээ. Улаанбаатар -1,127 Завхан-29 Дархан-Уул -24 Орхон -9 Хэнтий -1 Сэлэнгэ -5 Төв -40 …

  • 24 April

    Б.Ууганбаяр:1263 хүнд (covid-19) халдвар илэрч, таван иргэн нас барлаа

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.24/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Сүүлийн 24 цагийн хугацаанд 13000 хүнээс шинжилгээ авахад, 1263 хүнээс халдвар илэрлээ. Нийт тохиолдлын тоо 29219 боллоо. Эмнэлэг болон гэрийн тусгаарлалтаас 487 хүн эдгэрч гарч, нийт эдгэрсэн 14745 хүн байна. Мөн сүүлийн 24 цагт 5 хүн коронавирусийн хүнд хэлбэрээр нас барлаа. Тодруулбал, …