Нийслэлийн цагдаагийн удирдах газраас Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт иргэн Б нэг шил виски, 0.5 литрийн шар айраг 23 ширхгийг, иргэн О нь архи хоёр шил, 2.5 литрийн шар айраг мөн хоёр ширхгийг, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух Г, Б нар цахимаар захиалга авч, дуудлагаар найман шил архи тус тус худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлсэн байна. Зөрчлийн тухай хуулийн 5.13.2-т, “Гамшиг, …
Гэмт хэрэг
November, 2020
-
21 November
Эхнэрээ хүзүү, хэвлий, гарын хэсэгт нийт найман удаа хутгалжээ
Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт сумын харьяат, 29 настай иргэн Т гэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэрийгээ найман удаа хутгалж, амь насыг нь хороосон байна. Хэргийн тухай дуудлагыг хохирогч эмэгтэй амь насаа алдахаасаа өмнө өөрөө өгсөн гэх ба “Хүн хутгалаад байна” хэмээн цагдаад мэдэгджээ. Гэвч хохирогч олон тооны хутганы шарх авсан байсан тул өвчнөө даалгүй амьсгал хураасан байна. …
-
10 November
Г.Загдааг хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцлоо
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Загдаад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 /гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх/, 2.6 /хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэх/ дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/, мөн хуулийн 23.1 дүгээр …
-
6 November
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байсан айлын хаалгыг ОБЕГ-ын ажилчид нээжээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны 75/6 дугаар байранд иргэн Н /29 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэж байсан тул байрны хаалгыг онгойлгох тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 11.06-ны өдрийн 00:31 цагт ОБЕГ хүлээн авчээ. Тус дуудлагын дагуу Нийслэлийн 105-р аврах ангийн алба хаагчид 11 км зам туулан 00:50 цагт очиж хаалгыг онгойлгон Цагдаагийн байгууллагын үйл …
-
5 November
Шуурхай: Хоёр хоног хоол идээгүй дөрвөн настай охиныг түр хамгаалах байранд шилжүүлжээ
Онцгой байдлын алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 35-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Н-ийн гэрт байсан дөрвөн настай хүүхдийг түр хамгаалах байранд тусгаарлажээ. Түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэх шалгалт, галын аюулаас сэргийлэх нэгдсэн арга хэмжээний үеэр тухайн айлд хоёр өдөр дараалан очсон байна. Ингэхэд дөрвөн настай эмэгтэй хүүхэд газарт хэвтсэн, орчиндоо харьцаагүй, даарсан, хоёр хоног хоол идээгүй өлссөн байдалтай байжээ. Иймд Онцгой …
-
5 November
Иргэн Б.Сүндэръяагийн хойд эцэгт шүүхээс 12,5 жилийн ял оноожээ
Б.Сүндэръяа буюу Сүнээгийн хойд эцэг нь түүний ээжийг болон Сүнээг хутгалсан талаарх мэдээлэл өнгөрсөн сард хэвлэлүүдээр гарч байсан билээ. Харин энэ хэрэгт О.Тамир буюу Сүнээгийн хойд эцгийг холбогдуулан шалгаж, өчигдөр шүүхээс түүнд 12,5 жилийн ял оноосон байна. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцэн. О.Тамирт хамтран амьдрагч эмэгтэйгээ хутгалсан, мөн өөр хүмүүсийн биед халдан хохирол учруулсан гэх үйлдэлд …
-
5 November
Үнэрч нохой ноцтой хэргийг шуурхай илрүүлэв
“Уран” хэмээх дуудлагатай, үнэр алддаггүй үнэнч нохой дахин нэг гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлжээ. Тодруулбал, өчигдөр 22.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах нэгэн “Билъярд”-ын газраар үйлчлүүлж байсан иргэн гар утсаа хулгайд алджээ. Тиймээс гар алдсан гэх дуудлагыг тухайн дүүргийн Цагдаагийн хэлтэст өгсөн байна. Дуудлагаар тус дүүргийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүн, нохойн төлөөлөгч, ахлах дэслэгч Х.Шинэбаяр болон албаны “Уран” дуудлагатай үнэрч нохойн хамт ирж самналт хийлгэхэд 23 настай “А” гэгч залуу дээрх иргэний гар утсыг хулгайлан …
-
3 November
“АНУ-ын виз гаргана” гэж залилан үйлдсэн этгээдүүдэд 5-7 жилийн хорих ял оноов
АНУ-д хөдөлмөрийн гэрээгээр гурван сарын хугацаанд ажиллах виз гаргаж өгнө хэмээн хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээгээр халхавчлан 283 иргэнээс 1.9 тэрбум төгрөгийг авч, залилах гэмт хэргийг байнга үйлдсэн байна. Гэмт этгээд болох А, Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт Баянгол дүүргийн прокурорын газраас ялах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлжээ. Тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг …
-
2 November
Хэргийн газрыг цэвэрлэж, талийгаачийн цогцсыг хивсэнд ороосон байжээ
Өнгөрөгч амралтын өдөр хүн амины онц ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, 30 настай эмэгтэй хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь нуусан байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Уг хэрэг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гарсан бөгөөд өнгөрөгч бямба гараг буюу аравдугаар сарын 31-ний өдөр тус дүүргийн иргэн, 30 настай эмэгтэй З гэгч нь хамтран амьдрагч 34 настай Б-г хутгалж, амь насыг нь …
October, 2020
-
29 October
Хүүгээ орцонд нүцгэн гаргаж шийтгэсэн ээжийг 300 мянган төгрөгөөр торгожээ
“Алтай” хотхонд бага насны хүүхдээ орцонд нүцгэн гаргаж шийтгэсэн ээжийн асуудлыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс, хүүхэд хамгааллын байгууллагууд хамтарсан шалгалт хийж, дүгнэлт шийдвэрээ гаргажээ. 2020 оны аравдугаар сарын 18-нд гарсан энэ асуудлыг хянан шалгаад Зөрчлийн тухай хуулийн 6.20.7-д зааснаар Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж: Хүүхдээ шийтгэсэн ээжийг 300 мянган төгрөгөөр торгохоор шийдвэрлэв.Мөн хүүхдийн байгууллага, хорооны хамтарсан багийн хяналтад авч, хүүг …
-
28 October
Хойд эцэгтэй толгойгоо хагалуулсан охины бие хүнд байна
ЧД-т хойд эцэг нь дөрвөн настай охины толгойг хоолоо идэж байсан аягаараа цохиж хагалжээ. Охины биеийн байдал хүнд гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна.
-
26 October
1 нас 5 сартай хүүг хойд эцэг нь зодож амь насыг нь хохироожээ
Энэ сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт 1 нас 5 сартай дагавар хүүгээ зодож хөнөөсөн жигшүүрт хэрэг гарлаа. Хэргийг тодруулбал,Тухайн хэрэг гарсан өдөр хойд эцэг болох 33 настай Б нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ дагавар хүүгээ саваа модоор шийтгэх нэрийдлээр зодсон байна. Олон цаг зодуулсан хүү цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газарт очиход чих болон амнаас нь их …
-
19 October
Амралтын өдрүүдэд орон нутагт зургаан хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ
Тээврийн цагдаагийн алба 2020 оны аравдугаар сарын 18-19-ний өдрүүдэд нийт 704 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 536 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан. Ослын улмаас 13 хүн гэмтэж 2 нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 6 хүний амь нас хохирсны 2 нь хүүхэд байна. Нийт хүн гэмтсэн дуудлага мэдээллийг хэлбэрээр нь авч үзвэл: – Явган зорчигч мөргөх хэлбэрээр-9 …
-
17 October
Нярай хүүхдээ даавуунд боон, уутанд хийж хаясан эхийг эрэн сурвалжилж байна
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт нярай хүүхдээ даавуунд боон, уутанд хийж хаясан хэрэг энэ сарын 13-нд гарчээ. Цагдаагийн байгууллагаас хүүхдээ хаясан эхийг эрэн сурвалжилж байна. Хүүхдийн талаар холбогдох газраас тодруулахад хүүхдийг тус сумын эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь сайн байгаа гэдгийг хэллээ. Хэрвээ нярай хүүхдээ хаясан байж болзошгүй сэжигтэй этгээдийн талаарх мэдээлэл байвал та цагдаагийн байгууллагын 102, 70368102, 88031116 …
-
16 October
Согтуугаар жолооч айлын гэр дайрч эхнэр нөхөр амиа алдаж, хоёр хүүхэд нь хүнд гэмтжээ
2020.10.16-ны 00.16 цагийн орчимд Дорнод аймаг “Хөлөнбуйр сум 3-р баг”-т Тоуоta Prius-20 маркийн автомашины жолооч 24 настай, эрэгтэй Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож, монгол гэрийг дайрч, гэрт байсан 15 настай, эрэгтэй Д 6 настай, эрэгтэй А нарын 2 хүн хүнд гэмтэж, 43 настай эрэгтэй Г, 43 настай эмэгтэй О нарын 2 хүний …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл