Нийслэл

May, 2016

  • 26 May

    Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан:Би улсаас нэг ч төгрөг хуурч мэхэлж аваагүй

    АНУ-ын Вашигтон хотод орших Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоотой уулзаж гишүүнээр элсэн Монголын олигархуудын талаарх оффшор мэдээллүүдийг авахаар урд шөнө 00.55 нисэх байсан сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг хилээр гарахыг хориглосон. Тэрээр дөнгөж сая  энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тэрбээр “Өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх болсон шалтгаанаа эхлээд тайлбарлах хэрэгтэй  гэж би бодож байна. Манай сурвалжлах баг Панамын баримтуудын талаар хоёр …

  • 26 May

    Улаанбурхны вакцинд улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 522741 хүн хамрагдаж хамралтын хувь 83.8 байна

    Улаанбурхны эсрэг нэмэлт дархлаажуулалтанд улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 522741 хүн хамрагдаж 83.8 хувьтай байна. Харин нийслэлийн хэмжээнд 274.534 иргэн хамрагдаж хамралтын хувь 87.9 хувь байна.        

  • 26 May

    Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа мэдээлэл хийлээ

     Засгийн газрын “Сайдын цаг” уулзалтад Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа оролцож Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд шинээр батлагдсан хууль болон УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон хуулийн төслүүдийн талаар сайд танилцууллаа. Ирэх сарын сүүлээр болох эрүүл ахуйчдын улсын зөвлөгөөнөөр шинээр батлагдсан Эрүүл ахуйн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журам, дүрмийг хэлэлцэж, санал авна. Эм, эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууулийг 6 дугаар сарын …

  • 26 May

    “Туршилтын хосууд” инээдмийн УСК нэг залуу хосод байрны урьдчилгаа бэлэглэхээ мэдэгдлээ

    Монголын кино урлагт Инээдмийн уран сайхны киноны төрлөөр хүч түрэн орж ирж буй Оюунлаг Продакшны 3 дахь уран бүтээл болох Туршилтын хосууд инээдмийн уран сайхны кино 5 сарын 20нд нээлтээ хийлээ. Энэхүү киноны ерөнхий найруулагч, продюсерээр Сэр-Од, Отгонбаяр нар ажилласан бөгөөд гол дүрд жүжигчин Адъяа, Хулан, Мааз хамтлагийн дуучин Жанчив. Баатархүү, Золбоот нар тоглосон байна. Өнөөдөр киноны багийнхан үзэгчдэд барих …

  • 26 May

    Гайхамшигт бүжиг дэглээч Ц.Сэвжидийн 100 жилийн ой тохиож байна

    Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид “Ц.Сэвжид-100 жил” төслийг хэрэгжүүлж жилийн хугацаанд тоглолт зохион байгуулахаар төлөвлөжээ. Ойн арга хэмжээг нэгдүгээр сарын 12-нд эхлэн Италийн Женова хотод “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтыг толилуулсан. Түүнчлэн гуравдугаар сарын 22-нд ҮДБЭЧ-ын тайзнаа “Нарны домог” анхны …

  • 26 May

    “Нандин” бие даасан гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ

    Хуримын гэрэл зурагчин С.Сайнжаргалын “Нандин” гэрэл зургийн уран бүтээлийн үзэсгэлэн урин хаврыг угтан хосууддаа зориулан дэлгэгдэж байна. Тус үзэсгэлэн 2016 оны 05-р сарын 26-аас 31-ний  өдрүүдэд “Blue Moon” Art Gallery-д тавигдах гэж байгааг дуулгахад таатай байна. Та бүхэн хүрэлцэн ирж таалан сонирхоно уу Хөтөлбөр: 5/26нд 18.30 цагаас нээлтийн үйл ажиллагаа 5/28-29нд 11.00- 20.00 цагийн хооронд хосуудад зориулсан  уулзалт 5/30нд 14.00 цагаас хуримын гэрэл …

  • 26 May

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Н.Лүндэндоржийг улируулан томилов

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 61 тоот зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар философийн ухааны доктор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Нанзаддоржийн Лүндэндоржийг улируулан томиллоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар гишүүдийн 100 хувийн саналаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Н.Лүндэндоржийг сонгон томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өнөөдөр өргөн мэдүүлснийг ийнхүү ёсчиллоо.

  • 26 May

    Монгол цэргийн жавхаа 2016 үдшийн цэнгүүний хөтөлбөр

    Нэг.  Зорилго: Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газрын анги, байгууллагуудын дунд зохион байгуулагдсан тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа-2016’’ уралдааны дүнг танилцуулж, шагнал гардуулах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэдэд сурталчилан иргэн-цэргийн бахархалыг бий болгоход оршино. Хоёр. Зохион байгуулах газар, хугацаа: Их эзэн …

  • 26 May

    Зорилтот бүлгийн хүүхдүүдийг тусгай хөтөлбөрөөр баярлуулна

    Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НЗДТГ-аас уламжлал болгон зохион байгуулдаг нэгдсэн баярын үйл ажиллагаанаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдийг хамруулсан тусгай үйл ажиллагааг зохион байгуулах юм. Тодруулбал, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай хамтран хөдөлмөр эрхэлж буй 8-13, 14-18 насны нийт 128 хүүхдүүдийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, үйлдвэртэй танилцуулах аялал, “Сансрын орноор”, …

  • 26 May

    Хүүхдийн баяраар 1000 хүүхдийн парад болно

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн арга хэмжээ зургаадугаар сарын 1-нд Чингисийн талбайд 11:00 цагаас эхэлнэ. Энэ удаагийн хүүхдийн баярыг хүүхдийн авьяас, ур чадвар, амжилтыг сурталчлах, алдаршуулах зорилгоор Нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөгт Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, удирдаач, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын хөгжим “Халуун элгэн нутаг” аялгууг 500 хүүхэд бишгүүрээр хөгжимдөж, Төрийн …

  • 25 May

    Хогоо ил хаяад торгууль хүлээв

    Сүхбаатар дүүргийн XIX хороо Санзайн зусланд 2016 оны дөрөвдүгээр сард УНН 34-95 улсын дугаартай, Хово маркийн машины жолооч хууль бусаар ил задгай барилгын хог хаягдлаа хаяжээ. Зөрчлийн мөрөөр шалгаж, холбогдох этгээдийг тодруулан дүүргийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шийтгэвэрээр Хог хаягдлын тухай хуулийн дагуу 768 мянган төгрөгөөр торгож, хаясан хог хаягдлыг тээвэрлүүлэхээр арга хэмжээ авсан байна. Мөн дүүргийн нутаг дэвсгэр дэх …

  • 25 May

    “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв”-ийн барилгын шав тавилаа

    Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн барилгын шав тавих ёслол Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хашаанд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайд У Сун болон эмнэлгийн ажилтан албан хаагчид оролцлоо. Шинэчлэлийн болон шийдлийн Засгийн газрын 2012-2016 оны “ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” хөтөлбөрийн гол цөм нь Эрүүл мэндийн салбарт техник …

  • 25 May

    ”Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн үр дүнд нийслэлд ирэх жуулчдын тоо 3-6 хувиар нэмэгджээ

    НИТХ-аас 2014 онд ”Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг баталж тус хөтөлбөрийг Нийслэлийн Аялал жуучлалын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар хамтран хэрэгжүүлж байна. Өнөөдөр  энэхүү хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах  төслүүд, аялал жуулчлал, соёл урлагийн арга хэмжээнүүдийг танилцуулах бизнес зөвлөгөөнийг НЗДТГ, Нийслэлийн Аялал жуучлалын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Улаанбаатар чуулга, Төрийн банк хамтран зохион байгууллаа. Зөвлөгөөнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч …

  • 24 May

    Чингисийн талбайд монгол цэргийн сүр жавхаа тоглолт Бямба гаригт болно

    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Батлан Хамгаалахын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг 4 дэх жилдээ зохион байгуулж байна. Тус уралдааны эцсийн шалгаруулалт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, үдшийн …

  • 24 May

    Нийслэлээс хэрэгжүүлсэн бичил бизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2315 ажлын байр нэмэгджээ

    “Бичил бизнесийг дэмжих ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийг дамжуулан хэрэгжүүлэгч хадгаламж зээлийн хоршоодын нээлттэй өдөрлөг боллоо. Нийслэлийн ИТХ-аас “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах Нийслэлийн хөтөлбөр”-ийг баталж, 152 хороонд бичил бизнес эрхэлж байгаа барьцаа хөрөнгө дутмаг, бизнесийн туршлага багатай, банк, санхүүгийн үйлчилгээ авч чаддаггүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан” байгуулан сангийн тогтоолоор Нийслэлийн Хөдөлмөрийн газар …