Нийслэл

May, 2026

  • 22 May

    Сэргэлэн дэд станц 95 хувь, Хүннү дэд станцын бүтээн байгуулалт 84 хувьтай байна

    Хүннү хот нь бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэх, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий нийслэл Улаанбаатар хотын дагуул хот болох юм. Хүннү дэд төвийн бүтээн байгуулалтын суурь ажил болох цахилгаан эрчим хүчний хангамжийг шийдэх хүрээнд 220/110 КВт-ын хүчин чадалтай Сэргэлэн дэд станцын ажлыг хэрэгжүүлж, бүтээн байгуулалт 95 хувьтай …

  • 22 May

    Ханын материал орон сууцжуулах төслийн ажлын зураг төсөл 95 хувьтай байна

    Ханын материал орон сууцжуулах төсөл нь нийт 20.7 га талбай бүхий 3000 айлын орон сууцаас бүрдэнэ. Нийт 213 нэгж талбар чөлөөлөхөөс 210 нэгж талбарыг чөлөөлсөн. Ханын материал орон сууцжуулах төсөл нь нийт 20.7 га талбай бүхий 3000 айлын орон сууцаас бүрдэнэ. Нийт 213 нэгж талбар чөлөөлөхөөс 210 нэгж талбарыг чөлөөлсөн. Төслийн эх загвар зураг эцэслэн батлагдсан, ажлын зураг төсөл 95 …

  • 22 May

    Баянхошуу орон сууцжуулах төслийн дараагийн ээлжийн 150 айлын орон сууцны барилгын ажил 86 хувьтай байна

    Баянхошуу дэд төвд 462 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Эхний ээлжийн 110 айлын дөрвөн блок орон сууцыг 100 хувь ашиглалтад оруулж, нийслэлийн Орон сууцны корпорацад хүлээлгэн өгсөн. Харин дараагийн ээлжийн 150 айлын дөрвөн блок барилгын ажил 86 хувьтай, 76 айлын хоёр блок 58 хувьтай, 126 айлын гурван блок орон сууцны ажлын зураг төсөв 90 орчим хувьтай үргэлжилж байна. Тус орон …

  • 22 May

    Сэлбэ хот орон сууцжуулах төслийн нийт гүйцэтгэл 32.6 хувьтай үргэлжилж байна

    Сэлбэ дэд төвд 20 минутын хот төлөвлөлтийг анхлан бодитоор хэрэгжүүлж, иргэдийг эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлсэн төрийн болон нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй авах боломжтой 8575 өрхийн цогцолбор хорооллыг бий болгоно. Төсөлд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц баригдаж байгаагаас 100 блокийн барилга угсралтын ажлыг эхлээд байна. Барилгын ажил багц тус бүрээр төлөвлөгөөний дагуу явагдаж, зарим хэсэгт 6-7 давхрын …

  • 22 May

    Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун ус хязгаарлана

    Нийслэлийн дулаан хангамжийн сүлжээний найдвартай ажиллагааг хангах зорилгоор жил бүрийн тавдугаар сараас засвар, шинэчлэлийн ажлыг хийдэг. Энэ хүрээнд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК  тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд хэсэгчилсэн байдлаар зарим байршлын халуун усыг түр хязгаарлана. Тодруулбал, тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд буюу 10 хоногийн хугацаанд эхний ээлжид дараах байршлуудад халуун усыг хязгаарлана. БӨҮР Говь-2 орчим Вива сити Шинэ Яармаг …

  • 22 May

    Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил үргэлжилж байна

    ​Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 7 дугаар хороолол-2 бүсчлэлд байрлах 75 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус барилга нь зоорьтой, хоёр давхар бүхий тэнхлэгээрээ 24.0 х 28.0 ам метр хэмжээтэй, нийт 1491.5 ам метр талбайтай барилга юм. Тус барилга нь цэцэрлэгийн анги, бүлгийн өрөөнүүд, багш, ажилчдын өрөө, гал тогоо, …

  • 21 May

    Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа

    ​Иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хуучны орон сууцны дулаан алдагдлыг бууруулах зорилгоор гадна фасад, дээвэр засвар шинэчлэлтийн ажлууд хийгдэж байна. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 7, 10, 19, 20 дугаар хороодын нутаг дэвсгэрт байрлах нийтийн зориулалттай орон сууцны 19 байршлын нийт 12262.0 ам метр талбай бүхий дээвэр засварын ажлууд хийгдэж, улсын комисс хүлээн авлаа. Тус ажлыг …

  • 21 May

    2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна

    ​Улаанбаатар хот ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөг үе шаттай хэрэгжүүлж, арчилгааны ажлыг байгаль, цаг уурын өөрчлөлттэй уялдуулах, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.9 ам метр байгааг есөн ам метр болгон нэмэгдүүлэхийг зорьж ажиллаж байна. Энэ хүрээнд 2026 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр есөн дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн 157 га талбайн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламжийн тарилт, арчилгааг хийж …

  • 20 May

    Өндөр гэгээний сүмийн дээврийг сэргээн засварлах ажил эхэллээ

    ​Монголын Урлагийн зөвлөл 2022-2023 онд Чойжин ламын сүм музейн Ядамын сүмийн сэргээн засварлалтыг амжилттай хэрэгжүүлсэн туршлагадаа үндэслэн тус музейн Өндөр гэгээний сүмийн дээврийн сэргээн засварлалтын ажлыг эхлүүллээ. Төслийг “World Monuments Fund”-ийн санхүүжилтээр, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Соёлын өвийн үндэсний төвийн дэмжлэгтэй хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь Монголын соёлын өвийг хамгаалах, хадгалан үлдэхийн зэрэгцээ олон улсын стандартад нийцсэн сэргээн …

  • 20 May

    Сэлбэ дэд төвийг Хайлааст-Дарь-Эхийн замтай холбох 960 метр авто зам барьж байна

    Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хайлаастаас Дарь-Эхийг холбосон авто замаас Сэлбэ дэд төвтэй холбогдох 960 метр авто замыг барьж байна. Тус замыг долоодугаар сарын 1-нд ашиглалтад оруулна. ​ Энэ талаар “Грэйт роуд” ХХК-ийн инженер Г.Эрдэнэсүрэн “Уг авто зам нь долоон метр өргөн, хоёр эгнээ зорчих хэсэгтэй байна. Мөн хоёр талаараа явган болон дугуйн зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг хийнэ. Өнөөдрийн байдлаар …

  • 19 May

    2024-2025 онд нийслэлийн хэмжээнд 5928 нэгж талбарыг чөлөөлөв

    Нийслэлийн хэмжээнд гэр хорооллыг орон сууцжуулах, авто зам болон замын байгууламж барих, инженерийн шугам сүлжээ татах, сургууль, цэцэрлэг, тэдгээрийн авто зогсоол зэрэг нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд газар чөлөөлөлтийн ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Тодруулбал, 2024 онд нийслэлийн хэмжээнд 1995 нэгж талбарт газар чөлөөлсөн бол 2025 онд 3933 нэгж талбарт газар чөлөөлсөн. 2025 онд 1021 нэгж талбарыг инженерийн дэд …

  • 19 May

    НӨАТ-ын баримтгүй худалдсан нөөцийн махыг бэлтгэн нийлүүлэгчид нөхөн бүрдүүлнэ

    Нөөцийн махыг төлбөрийг нь дараа авах нөхцөлөөр гэрээт жижиглэнгийн худалдааны цэгүүдэд урьдчилан нийлүүлснээр 1.3 тэрбум төгрөгийн авлага үүсжээ. Нөөцийн махыг нэг этгээдэд давтамжтай, их хэмжээгээр худалдсан нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгаж, бэлтгэн нийлүүлэгчид дутсан хэмжээгээр нөхөн бүрдүүлж, зах зээлд нийлүүлэх чиглэлийг Засгийн газраас өгсний дагуу арга хэмжээ авч байна. ХХААХҮЯ-ны мэдээлснээр, НӨАТ-ын цахим төлбөрийн баримтгүй худалдсан нөөцийн махны хэмжээгээр тухайн аж ахуйн нэгжүүд орон нутгаас нөхөн …

  • 19 May

    Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна

    ​Үнийн өсөлтийн эсрэг авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн зургаан цэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болж байна. Баянгол дүүрэгт “Байгаль эх” цогцолборт, Баянзүрх дүүрэгт Жуковын талбайд, Чингэлтэй дүүрэгт “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд, Хан-Уул дүүрэгт Төв цэнгэлдэх хүрээлэнд, Сонгинохайрхан дүүрэгт “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд, Сүхбаатар дүүрэгт “Хангай” хотхоны гадна талбай  “Чойбалсан групп”, “Багануур мах маркет”, “Агро нэгтгэл …

  • 19 May

    Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн худалдан авах ажиллагааны ажлын явц болон бусад ажлын талаар хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын 97 дугаар захирамжаар он дамжих 46, шинэ 439 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар нийт төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалт 96 хувьтай үргэлжилж байна. Тавдугаар сарын 31-нээс өмнө тендер зохион байгуулах боломжгүй 47 төсөл, арга хэмжээ байна. …

  • 18 May

    2024-2026 онд 47 км борооны ус зайлуулах шугам шинээр угсрав

    Улаанбаатар хот нийт 1260 гаруй км хатуу хучилттай авто замтай. Гэвч үүний ердөө 23.6 хувь буюу 300 орчим км авто зам борооны ус зайлуулах шугамтай. Иймээс сүүлийн жилүүдэд үер, ус тогтдог байршлуудад борооны ус зайлуулах шугам сүлжээг үе шаттайгаар нэмэгдүүлж, өргөтгөх ажлыг эрчимтэй хийв. Тодруулбал, 2024 онд ус ихээр тогтдог 15 байршилд 27 км борооны ус зайлуулах шугам угсарч, авто …