Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаанаар, Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай / I хэлэлцүүлэг/ Нийслэлийн 2026 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай / I хэлэлцүүлэг/ Нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ, хил заагийг тогтоох тухай “Агро сити” эдийн засгийн тусгай бүс орчмын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн өргөтгөлийн 130 …
Нийслэл
June, 2026
-
18 June
Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна
“Тэрбум” мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүрэгт энэ онд дараах ажлуудыг хийж байна. Үүнд: Нийт 30 хорооны 430 байршилд 9.3 га талбайг зүлэгжүүлэх, Нийтийн эзэмшлийн 11 байршилд 44000 ширхэг нэг наст цэцгээр цэцгийн мандал байгуулах, Нийтийн эзэмшлийн 10 гудамжинд 5194 ширхэг модыг нөхөн тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хийж байна. Мөн “Баянгол хүүхдийн зуслан”-д харьяа хэлтэс албад 1000 ширхэг …
-
18 June
“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн дөрвөн байршилд “Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих” төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд газар чөлөөлөлт, инженерийн шугам сүлжээний шилжүүлэлт болон барилга угсралтын ажлыг үе шаттай гүйцэтгэж байгаа юм. Үүнээс нэгдүгээр байршил болох “Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц”-ын барилга угсралтын ажил 96 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Уг байршил дахь явган болон дугуйн замын ажил …
-
17 June
Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаан үргэлжилж байна
Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаанаар, Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай / I хэлэлцүүлэг/ Нийслэлийн 2026 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай / I хэлэлцүүлэг/ Нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ, хил заагийг тогтоох тухай “Агро сити” эдийн засгийн тусгай бүс орчмын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн өргөтгөлийн 130 га …
-
17 June
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIII хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өнөөдөр хэлэлцэж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Олон улсын геополитикийн нөхцөл байдлын нөлөөгөөр нефт, шатахууны үнэ өсөж, нийтийн тээвэр, хог хаягдлын менежмент, ногоон байгууламжийн арчилгаа зэрэг нийслэлийн суурь үйлчилгээний зардалд нөлөөлж байна. Иймд үйлчилгээг хэвийн, тогтвортой үргэлжлүүлэх нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх …
-
17 June
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Мэндбаяр болон холбогдох албаныхан Д.Сүхбаатарын талбайд ажиллалаа. Энэ үеэр нийслэлийн төв талбайн эвдэрч, хагарсан хавтанг шинэчлэх, цэцэгжүүлэлт, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлж, 10 хоногийн дотор хийж гүйцэтгэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Мэндбаяр “Нийслэлийн төв талбайн хавтангууд хагарч, ногоон байгууламж, цэцэгжүүлэлт хангалтгүй байгааг иргэд шүүмжилж байна. Энэ хүрээнд холбогдох ажлуудыг эрчимжүүлж, 10 хоногийн дотор …
-
17 June
“Улаанбаатар нийтийн үйлчилгээний төв” үйл ажиллагаагаа эхлүүллээ
“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Петровис групптэй хамтран Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд иргэдийн өдөр тутмын хэрэгцээнд тулгуурласан “Улаанбаатар нийтийн үйлчилгээний төв” төслийг хэрэгжүүлж, ашиглалтад орууллаа. Энэхүү төсөл нь дэд бүтцээс алслагдмал суурьшлын бүсийн иргэдийн нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлэх зорилготой. 400 ам метр талбай бүхий хоёр давхар тус үйлчилгээний төв нь: …
-
17 June
НИТХ-ын төлөөлөгчдийн “давхар дээл”-ийг тайлуулья…
НИТХ-ын төлөөлөгч үү, захирал уу, эсвэл ТУЗ-ийн гишүүн үү? Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн нэлээд хэсэг нь нийслэлийн харьяа газар, орон нутгийн өмчит компани, төсөвт байгууллагын гүйцэтгэх удирдлагаар ажиллахын зэрэгцээ нийслэлээс байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагуудын Төлөөлөн удирдах зөвлөлийн (ТУЗ) гишүүнээр давхар ажиллаж, урамшуулал авдаг асуудал УИХ-аас нийслэлийн төсвийн асуудлаар зохион байгуулсан Ерөнхий хяналтын сонсголын үеэр олон нийтэд ил болов. …
-
16 June
“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
Яармагийн Арцатаас Хархорины Өнөр хороолол чиглэлд нийт 4.2 км урттай “Дүүжин замын тээвэр”-ийг барина. 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 75 орчим хувьд хүрчээ. Тухайлбал, ган татлага татах, сүвлэгээ зэрэг инженерийн нарийн гүйцэтгэлийн ажлууд дуусаж, хоёр буудлын барилга болон гараашийн барилгын ажлууд үргэлжилж байна. “Дүүжин замын тээвэр” төслийн санхүүжилтийг БНФУ-ын Засгийн …
-
15 June
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй тус төсөл нь 36.0х36.0 метр хэмжээтэй, зоорьгүй, хоёр давхар, нийт 2,431.3 ам метр талбай бүхий барилга юм. Өнөөдрийн байдлаар барилгын гадна инженерийн шугам сүлжээ, цахилгаан хангамжийн угсралт болон дотор заслын …
-
15 June
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж суррон, скүтэр, мопедын хэрэглээг зохицуулсан. Уг хуулийн төсөл 2026 оны зургаадугаар 12-ны өдөр эцэслэн батлагдаж, 2026 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал, 2026 оны долоодугаар сарын 1-нээс улс, нийслэлийн хэмжээнд 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахыг хуулиар хориглолоо. Насанд хүрээгүй хүүхэд мопед (скүтер болон …
-
12 June
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
“Дэлхийн хортон шавж, устгалын өдөр”-ийг тохиолдуулан “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” нэгдсэн өдөрлөг, үзэсгэлэнг зургаадугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг дэмжих, хортон шавж, мэрэгчээс үүдэлтэй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өдөрлөгийг зохион байгуулж буй. “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөгөөр Хортон шавж, мэрэгчээс урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгөх, Ариутгал, халдваргүйтгэлийн …
-
12 June
Улаанбаатарын дэд бүтцийн төслүүдэд Олон улсын санхүүгийн корпораци зөвлөх үйлчилгээ үзүүлнэ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Олон улсын санхүүгийн корпораци (IFC) хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд Олон улсын санхүүгийн корпорациас Улаанбаатар хотын дэд бүтцийн төслүүдэд бүтэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, мөн төслийн тодорхой үе шатуудад зөвлөх үйлчилгээ үзүүлж, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр дэмжлэг үзүүлэхээр боллоо. Олон улсын санхүүгийн корпораци нь олон улсад 30 жилийн хугацаанд 170 …
-
12 June
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA)-ийн суурин төлөөлөгч Жу Хэйн Нантай уулзаж, хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа. Хэлэлцээрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрик орчимд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий дөрвөн улирлын хүлэмж байгуулж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлнэ. Түүнчлэн нарийн ногооны тариалалтын технологи, суурь баазыг бэхжүүлж, мэргэжилтэн, …
-
11 June
Нийслэлийн ИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаан боллоо
Нийслэлийн ИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаан өнөөдөр /2026.06.11/ боллоо. Хуралдаанаар Нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ, хил заагийг тогтоох, “Агро сити” эдийн засгийн тусгай бүс орчмын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах, мөн Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн өргөтгөлийн 130 га газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах зэрэг асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдаанд Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Л.Ариунтуяа, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан, Т.Батцогт, Э.Одонтуяа, Д.Отгонсүрэн, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл