Нийслэл

April, 2026

  • 29 April

    Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ

    2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэ. Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт мэдээлэл өглөө. НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Иргэнийг 2026 оны I ээлжийн хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагааны бэлтгэлийг хангаж байна. Цэрэг татлагыг тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд тогтоосон байруудад зохион байгуулна. Энэ удаагийн цэрэг татлагын онцлог …

  • 29 April

    НИТХ-ын дарга А.Баяр: 04 сарын 27-ны өдөр хуралдсан НИТХ-ын Ээлжит бус хуралдаан хууль бус

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр уржигдар хуралдсан Ээлжит бус хуралдаантай холбоотой хэвлэл, олон нийтэд мэдээллийг өчигдөр өглөө. Тэрбээр 2026 оны 04 сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын удирдлага, зааварчилгаагаар хуралдсан хуралдааныг хууль бус хэмээн мэдэгдлээ. Тэрбээр хуралдаан зохион байгуулах үйл явц хууль зөрчсөн хэмээн үзэж буйгаа илэрхийлээд, “Хурлын дарга санаачилаагүй тохиолдолд НИТХ хуралдах эрх зүйн үндэслэл бүрдэхгүй. Тиймээс …

  • 29 April

    ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэлээ

    Өнөөдөр /2026.04.29/ хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр боллоо. Эрчим хүчний үйлдвэр, компаниудын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд дулааны цахилгаан станцуудын үндсэн болон туслах тоноглолын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ. Засвар, шинэчлэлийн ажлыг холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд хэрэгжүүлэн, 2026 оны …

  • 29 April

    “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав

    Өнөөдөр /2026.04.29/ хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2026 оны зургадугаар сарын 29-30-нд зохион байгуулахаар төлөвлөсөн “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлахаар тогтов. Олон улсын геополитикийн хурцадмал байдал болон том гүрнүүдийн худалдааны сөргөлдөөнөөс шалтгаалан нийлүүлэлтийн сүлжээнд тасалдал үүсэж, түүхий эд, эрчим хүчний үнэ огцом хэлбэлзэж байна. Гадаад орчны тодорхой бус байдал нь импортын өртгийг нэмэгдүүлж, инфляцын дарамтыг өсгөх замаар Монгол …

  • 29 April

    “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

    “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт өнөөдрийн байдлаар 25 орчим хувьтай үргэлжилж байна. Төслийн талбайд 1959 инженер, ажилтан, 167 техник, машин механизмтайгаар ажиллаж байна. “Сэлбэ 20 минутын хот” төслийн хяналтын инженер Э.Баасан-Очир “Сэлбэ дэд төвийн хүрээнд нийт 8575 айлын 113 блок орон сууц барихаар төлөвлөснөөс 100 блокийн барилгын ажил үргэлжилж байна. Төслийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж, дулааны улирал эхэлсэнтэй …

  • 29 April

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийг хэрэгжүүлж буй. Тус төсөл нь малын гаралтай түүхий эдийн үйлдвэрүүдийг хотын төвийн барилгажсан хэсгээс гарган хөгжүүлж, эдийн засгийн өрсөлдөх чадвар, ажлын байрыг нэмэгдүүлэх экспортын чиг баримжаатай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх кластер байгуулах цогцолбор төсөл юм. Өнөөдрийн байдлаар Бизнес инкубатор сургалтын төвийн барилга, хамгаалалтын бүс, хоёр ширхэг 630 …

  • 29 April

    Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна

    Нийслэлийн хэмжээнд авто замын борооны ус зайлуулах шугамын хэвийн үйл ажиллагааг хангах, үер усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төлөвлөгөөт цэвэрлэгээний ажлыг өдөр бүр хийж байна. Дөрөвдүгээр сарын 28-ны өдөр дараах байршилд цэвэрлэгээ хийж гүйцэтгэлээ. Баянгол дүүргийн 5, 6, 30, 31 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө болон 12-4, 12-5, 46 дугаар байрны борооны усны шугам болон Ард Аюушийн өргөн чөлөөний шугамыг …

  • 29 April

    НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна

    Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, Амгалан авто плазагийн хойд талд иргэн Ж.Гантулгын захиалгатай баригдаж буй орон сууцны барилга нь тухайн орчмын автомашин, явган хүний зорчих орц, гарцыг хаасан байна. Уг зөрчилд иргэд гомдол гаргасны дагуу НХШГ-аас хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгах хугацаатай албан мэдэгдэл хүргүүллээ. Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Нийслэлийн Хяналт, шалгалтын газраас дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор хяналт, …

  • 27 April

    М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгээс ээлжит VII хуралдааныг хойшлуулах санал бүхий албан бичгийг НИТХ-ын дарга А.Баярт хүргүүлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлуулаад буй. Энэ талаар НИТХ-ын Ажлын албаны дарга М.Халтар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “НИТХ-ын Зөвлөлийн 2026 оны 4-р сарын 20-ны хуралдаанаар ээлжит хуралдааны товыг зарласан. НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс албан бичгээр санал …

  • 27 April

    Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

    Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 82 жилийн ой, “Монгол генерал”-ын өдөрт зориулж ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригадын захирагч, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгийн хөрөг ярилцлагыг хүргэж байна. Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд …

  • 27 April

    Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Сэлбэ хорин минутын хот” төслийн хүрээнд зарласан “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол /71 айлын 9 давхар барилга, 6 блок 71 айлын 12 давхар, 8 блок/ Багц 4.2 төсөл арга хэмжээ”-г сонгон шалгаруулахдаа хууль зөрчсөн байж болзошгүй гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авч, …

  • 27 April

    Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүллээ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн судалгааг танилцууллаа. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 3904 нийслэлийн өмчийн барилга байгууламж бүртгэлтэй байгаа бөгөөд тэдгээрийн балансын нийт үнэ нь 1.7 их наяд төгрөг байна. Үүнээс 1441 өмч сайн чанартай, 1895 өмч дунд чанартай, 568 өмч муу чанартай гэж үнэлэгджээ. Нийслэлийн хэмжээнд …

  • 27 April

    2025 онд нийслэлийн 204 хороонд тохижилтын чиглэлээр 582 төсөл, арга хэмжээг хэрэгжүүллээ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн худалдан авах ажиллагааны явц, нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн судалгаа, нийслэлийн 204 хороонд хийсэн тохижилтын ажлын үр дүнг хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар 22 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 78.2 хувьтай байна. НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлт, явцын талаар танилцууллаа. Улаанбаатар хотын …

  • 27 April

    “Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна

    Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын хэмжээ жил бүр нэмэгдэж, төвлөрсөн цэгүүдийн хүчин чадал шавхагдаж байгаатай холбогдуулан хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор “Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2026-2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус үйлдвэр өдөрт 1500 тонн хог хаягдал шатааж, жилдээ 210 сая кВт цаг буюу 35 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тооцоололтой. Энэ нь ойролцоогоор жилд 1.5 сая тонн хатуу …

  • 27 April

    Аварга цолын хүндэтгэлийн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүлэв

    Нийслэлийн МАН-ыг үүсгэн байгуулсны түүхт 101 жилийн ойд зориулсан аварга цолтнуудад хүндэтгэл илэрхийлэх улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан боллоо. 2001 оноос эхлэлтэй тус барилдааныг анх Иргэний нисэхийн ерөнхий газраас санаачлан зохион байгуулж байсан түүхтэй. Тэгвэл өнгөрсөн жилээс нийслэлийн МАН-аас зохион байгуулахаар болсон бөгөөд цаашид уламжлал болгоно гэдгийг хотын дарга Х.Нямбаатар онцоллоо. Энэхүү барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, …