Нийслэл

May, 2019

  • 21 May

    Францын Орлеон хотын нэгдсэн эмнэлгийн эмч нарыг хотын Захирагч хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Монгол Улсаас Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөрийн хамтаар Орлеон хотын нэгдсэн эмнэлгийн эмч Ж.Виала, С.Реунауд, Л.Брет, Б.Мукентөрм нарыг хүлээн авч уулзлаа. Тус хотын нэгдсэн эмнэлгийн эмч нар 2000 оноос хойш манай Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа юм байна. Монгол Улсад хийж …

  • 21 May

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар гурван асуудлыг хэлэлцлээ

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өчигдөр үдээс хойш /2019.05.20/ үргэлжлэн хуралдлаа. Хуралдаанаар  Хотын соёлын элч ажиллуулах тухай асуудал байв. “Хотын соёлын элч”-ийг ажиллуулах журмын төсөлд туссанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн батламжилсан төлөөлөгч байх бөгөөд тухайн хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд залуучууд олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах сайн дурын ажилтан байна. …

  • 21 May

    Дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өнөөдрөөс эхлэн багасгасан тойргоор мөрдөхөөр боллоо

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд автомашиныг улсын дугаараар ангилан хөдөлгөөнд оруулах бүсчлэлийг багасгах асуудлыг хэлэлцэв. Тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай уг асуудлыг нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх танилцуулсан юм. Өдгөө автомашиныг улсын дугаараар нь ангилан хөдөлгөөнд оролцуулахдаа өвөл, зуны бүсчлэлийн хуваарийг баримталж буй. Гэвч зуны улиралд хотын замын хөдөлгөөний ачаалал 30 хувиар буурдаг …

  • 21 May

    Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан сонгогдсон тойргийнхоо иргэдтэй уулзлаа

    Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид  сонгогдсон тойрог, хороодынхоо иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн ням гарагт нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан өөрийн сонгогдсон тойрог Сонгинохайрхан дүүргийн X, XI, XXVIII хороодын иргэдтэй уулзаж, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, энэ онд хийгдэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудаа танилцуулж, иргэд сонгогчдынхоо дуу хоолойг сонслоо. Уулзалтын эхэнд төлөөлөгч Д.Баярсайхан хүүхэд залуучуудынхаа мэдлэг боловсролд анхаарал хандуулж, оюунлаг, бүтээлч ирээдүйг бий болгоход …

  • 21 May

    “Оюутан цагдаа-2019” арга хэмжээний бүртгэл энэ сарын 27 хүртэл үргэлжилнэ

    Жуулчны идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Цагдаагийн газар, Аялал жуулчлалын газар, Монголын Оюутны Холбоо хамтран “Оюутан цагдаа” арга хэмжээг зургаа дахь жилдээ 2019 оны зургадугаар сарын 3-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх гэж байна. “Оюутан цагдаа” нар нь энэ зун иргэд, жуулчдад Монголын түүх соёл, нийслэл хотоо сурталчлахын зэрэгцээ гэмт хэрэг, …

  • 21 May

    Хотын захирагч ХНХ-ын сайдтай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын асуудлаар зөвшилцлөө

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон холбогдох бусад албаныхантай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар санал солилцсон эхний асуудал нь Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор ирэх долдугаар сарын 1-3-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Ази, номхон далайн бүсийн орнуудын “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн, хамруулан хөгжүүлэх асуудлаарх …

  • 21 May

    Цагдаагийн хотхон-Амгалан орон сууцны хороолол хүртэлх авто замын ажил эхэллээ

    Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийгдэх Цагдаагийн хотхон-Амгалан орон сууцны хороолол хүртэлх 0.85 километр авто замын ажил өнөөдөр эхэллээ. Уг зам нь 0.85 км урт, 6м өргөн, хоёр талдаа явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөгджээ. Гүйцэтгэгч байгууллага “Рингроуд” ХХК нь 0.4 квт, 10 квт-ын агаарын шугам шилжүүлэх,  цахилгааны кабель шугамын ажил болон замын хөрс хуулалтын ажлуудыг графикийн дагуу хийж эхэллээ. Баянзүрх дүүргийн 10 …

  • 20 May

    Хашаа, хайс арга хэмжээний хүрээнд 72 байршлын 117 объектыг чөлөөллөө

    Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор хашаа, хайс нэгдсэн арга хэмжээг сарын өмнө эхлүүлсэн. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 72 байршлын 86 хашаа, хаалт, 10 ТҮЦ, 11 гарааш, контейнер, 2 бетон хаалт, 8 өргөтгөл нийт 117 объектыг чөлөөлөөд байна.

  • 20 May

    Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийг шинэчлэн тогтоолоо

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал бүхий иргэд, гахай, шувууны аж ахуйг хөдөө орон нутагт нүүлгэн шилжүүлэх ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. Ерөнхий менежер танилцуулгадаа “Нийслэлийн Газрын албанаас мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн мал бүхий иргэдээс санал асуулга явуулахад …

  • 20 May

    Нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар хэлэлцлээ

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн дүн, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай байв. Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн дүн мэдээг танилцуулсан юм. Ирэх оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 1311 төсөл арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна. Монгол Улсын Засгийн …

  • 20 May

    Ц.Баатархүү: Хүүхдийн орчин аюулгүй байх ёстой

    Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү өнгөрсөн амралтын өдрөөр өөрийн сонгогдсон Чингэлтэй дүүргийн XVI хорооны иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонсож, ажлаа тайлагналаа. Тэрбээр, Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт ямар байгаа, сайжруулсан түлшийг хаагуур борлуулж буй, үнэ ханш нь ямар байгаа, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг цаашид яаж зохицуулах гэж байгаа гээд иргэдээс маш олон асуудлыг тавьж байгааг уулзалтын өмнө хэлж байлаа. Мөн сонгогдсон тойрогтоо …

  • 17 May

    Экспресс чиглэлийн автобус ирэх даваа гарагаас иргэдэд үйлчилж эхэлнэ

    Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах, автобусны эргэлтийг богино болгох зорилгоор шинээр гурван экспресс чиглэл нээсэн талаар Нийтийн тээвэр үйлчилгээний газраас  өнөөдөр  мэдээлэл хийлээ. НТҮГ-ын дарга Х.Булгаа “Нийслэлийн Засаг дарга болон Улаанбаатар хотын ерөнхий менежерийн “Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тухай” 01 тоот, “Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл, хариуцлагыг сайжруулах тухай” 02 тоот албан даалгаврын хүрээнд нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт …

  • 17 May

    100 га талбайд ойжуулалт хийх тендерт дөрвөн оролцогч саналаа ирүүлжээ

    Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт өнөөдөр хоёр ажлын тендерийг нээлттэй зохион байгууллаа. Эхний тендерийн ажил нь “Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо 14 дүгээр байрны цахилгаан шугамыг шинэчлэн сайжруулах ажил”. Хоёр дахь нь “Сэлбэ, Улиастай, Түргэний гол дагуу 100 га талбайд ойжуулалт хийх ажил”-ын тендер байв. Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн Б.Бямбасайхан “Дөрөвдүгээр хорооны 14 дүгээр байранд 36 өрхийн 128 …

  • 17 May

    Хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам хэрэгжиж эхэллээ

    НИТХ-ын 2019 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 24/17 дугаар тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журмыг баталсан. Тус журмаар нийслэлийн нутаг дэвсгэрт хотын өнгө үзэмж, тохижилт бүхий газар, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн зам чөлөөлөх, авто болон явган зорчигчийн орц гарцыг нээх, орчны бохирдлыг бууруулах зорилгоор хашаа, хайс барих, ашиглах буулгахтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Харин гэр …

  • 17 May

    С.Амарсайхан: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ

    МҮХАҮТ-аас ХХААХҮЯ, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацийн газартай хамтран зохион байгуулж буй “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2019” олон улсын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр “Мишээл Экспо” төвд боллоо. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн болон ОХУ, БНСУ, Непал, Хонконг зэрэг улсын зочид төлөөлөгчид, үзэсгэлэн худалдаанд оролцож буй жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчид оролцов. …