Нийслэл

August, 2019

  • 7 August

    Баянзүрхийн шинэ гүүрийн барилгын ажил 69.60 хувьтай байна

    БНХАУ-ын Засгийн газрын урт хугацааны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй томоохон төслүүдийн нэг болох Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 у/м, 4 эгнээ гүүрийн ажил үргэлжилж байна. Шинэ гүүрийн дөрвөн тасалгаат хайрцган дам нурууны 120 у/м хэсгийн доод үе болон хавирган хананы хэсэгт 191 машин 1,337 куб бетоныг цутгаж дуусгажээ. Өнөөдрийн байдлаар гүүрийн барилгын ажлын явц 69.60%-тай байна. Баянзүрхийн гүүрийг Монголд  анх …

  • 7 August

    С.Амарсайхан: Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн авто зам, дэд бүтцэд гарсан хохиролыг тухайн компани төлж барагдуул

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд, албаны хүмүүс Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Наадамчдын зам дагуух төв зам усанд автсан нөхцөл байдал дээр очиж ажиллалаа. Наадамчдын гудамжны авто замын ус гаргалгааны хоолойг хааж барилга барьснаар уулын ус төв зам руу бууж үерт автаад байна. Гурван блок баригдсан 5.0 га тус газарт Байгаль орчин …

  • 6 August

    Яармагийн зам руу буусан үерийн голдирлыг өөрчилжээ

    Хан-Уул дүүргийн IV хороо Хүннү молл худалдааны төвийн урд зам руу уулын ус бууж зорчих хэсэг усанд автан тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй болжээ. Тиймээс Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн автозам хөгжлийн газрын алба хаагчид техник хэрэгсэл ашиглан далан ухан усны голдирлыг өөрчлөн усны суваг руу оруулах ажлын шуурхай хийж гүйцэтгэсэн байна.  Жолооч иргэд та бүхэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, хөдөлгөөнд анхаарал …

  • 6 August

    “Хөгжлийн үүд” төслийг хэрэгжүүлэх, төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа

    Агаар, орчны бохирдлыг бууруулах гэр хорооллын “Хөгжлийн үүд” төслийг хэрэгжүүлэх, төлөвлөгөө боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Э.Содномжамц, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр болон бусад ажлын хэсгийн гишүүд оролцов. …

  • 6 August

    “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” төслийн концепц, Загвар зураг төсөл боловсруулах уралдаан зарлалаа

    “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/787 дугаар захирамж гарлаа. Энэхүү уралдааныг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор үндэсний хэв шинж, орчин үеийн техник технологийн шийдэл бүхий шилдэг санааг тодорхойлж цаашдын бүтээн байгуулалтын эхлэлийг тавих зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Уралдаанд зураг төслийн …

  • 6 August

    Налайхын замыг шөнийн турш засаж хөдөлгөөнийг бүрэн нээжээ

    Улаанбаатар-Налайхын чиглэлийн автозам усархаг бороо орсны улмаас эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон байсныг шөнийн турш засч өглөөний 06:00 цагт хөдөлгөөнийг бүрэн нээжээ. Мөн Чингэлтэй дүүргийнийн 15-р хороо 7-н буудлаас Чингэлтэй Зүрх-Уул явах замд Усан сангийн урд талын далан цөмөрснийг Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Улаанбаатар зам засвар арчлалтын ОНӨААТҮГ-ын шуурхай бүлэг хамтран зорчих хэсгийг хэвийн болгожээ. Жолооч …

  • 6 August

    Налайх-Улаанбаатарын замыг тодорхойгүй хугацаагаар хаалаа

    Их хэмжээний усархаг бороо орсны улмаас Налайхын түр зам эвдэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул хуучин Баянзүрхийн товчооноос Налайхын товчоо хүртэлх замыг өчигдөр /2019.08.05/ 22:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаанд хаасныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Иймд иргэд, жолооч та бүхэн зам хаалттай байх хугацаанд Төв аймаг, 4-р зөрлөг маршрутаар тойрч, замын хөдөлгөөндөө оролцоно уу.

  • 3 August

    Нисэхийн авто замыг түр хаана

    Барилга хот, байгуулалтын яамны захиалгаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн авто зам буюу “Пирамид” хотхоны урд талын 0.1 км авто замыг түр хааж дулааны шугамын ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ. Тодруулбал, тус замыг 08 дугаар сарын 03-ны өдрийн 23 цагаас 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хаана. Тиймээс энэ чиглэлд зорчих иргэд та бүхэн байршуулсан тэмдгийн дагуу түр замаар хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн …

  • 3 August

    Түрээсийн орон сууцын бүртгэл маргааш дуусна

    Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг “Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцанд хамруулах цахим бүртгэлийн үйл ажиллагаа үргэлжилж байна. Бүртгэлийн цонх долоодугаар сарын 22-ны өдрийн 17 цагт нээгдсэн бөгөөд  наймдугаар сарын 5-н хүртэл 14 хоногийн хугацаатайгаар  цахим хэлбэрээр явуулж байгаа юм.  Одоогийн  байдлаар нийт 29538 иргэн хүсэлтээ өгч, анкетаа баталгаажуулсан байна. Бүртгэл наймдугаар сарын 4-ний 00:00 цаг хүртэл үргэлжилнэ.

  • 3 August

    Нийтийн эдэлбэр газрын хил заагийг шинэчлэн тогтоож, бүртгэлжүүлж, хараа хяналтыг сайжруулана

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай” төслийг танилцуулан батлууллаа. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор 54 байршлын 25104.64 га газар, 2010 оны арвандүгээр сарын 17-ны өдрийн 180 дугаар тогтоолоор 32 байршлын 34.8 га газар, нийт 86 байршилд эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглосон …

  • 2 August

    Нийтийн тээврийн чиглэлийг шинэчлэх шаардлагатай гэв

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан үргэлжилж байна. Хэлэлцэх асуудлын дагуу Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангийн танилцуулсанаар зарим албан тушуултнуудын албан тушаалын орон тоо өөрчлөгдсөнөөс шалтгаалж бүрэлдэхүүнийг шинэчлэх ёстой болжээ. Өнгөрсөн хугацаанд тус сангаас олгосон зээлийн эргэн төлөлт хугацаа хэтрэлттэй, зөвлөл хуралдахад олон гишүүнтэйн улмаас ирц нь бүрддэггүй зэрэг …

  • 2 August

    Иргэн Д.Зинаг Улаанбаатар хотын “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр шагналаа

    Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар Төмөр Зам” нийгэмлэг үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэ өдөр төмөр замтай ажил, амьдралаа холбосон ажилтан албан хаагчид, ахмад буурлууд төр засгийн байгууллагуудаар хөдөлмөр алдараа үнэлүүлэн, одон тэмдгээр энгэрээ мялааж, баяр дээр баяр нэмсэн үйл явдлууд тохиож байна. Тэдгээр хүмүүсийн нэг болох Улаанбаатар Төмөр замын “Вогон Депо”-д 40 гаруй жил үйлчлэгчээр …

  • 2 August

    Денвер хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан өнөөдөр АНУ-ын Денвер хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Монгол Улсын Өргөмжит консул, Денвер-Улаанбаатарын Эгч дүүс хотуудын зөвлөлийн тэргүүн Жэймс Вагенландер тэргүүтэй төлөөлөгчид байлцсан бөгөөд талууд хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар …

  • 2 August

    Нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам хаасан газруудыг чөлөөлж байна

    Нийслэл хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, явган хүний зам талбайг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц гарц, явган хүний замыг хааж, зорчих хөдөлгөөнд саад учруулж буй 198 байршлын газрын зөрчлийг арилгахаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны долдугаар сарын 08-ны өдрийн А/688 дугаар захирамж батлагдсан. Энэхүү захирамжаар Баянгол дүүргийн 39, Баянзүрх дүүргийн 41, Сүхбаатар дүүргийн …

  • 2 August

    Техникийн үзлэгт ороогүй машиныг А, Б бүс рүү нэвтрүүлэхгүй

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар хэрэгжүүлж буй арга хэмжээний ажлын явцыг сонсож, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай,  Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай зэрэг 10 асуудал хэлэлцэж байна. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулга, мэдээллийг нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, …